МАН-аас УИХ-д сонгогдсон Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, О.Чулуунбат нарын дөрвөн хүн өчигдөр орой их хурлын даргатай уулзав.
Энэ уулзалтаар өөрсдийнх нь бүрэн эрхэд халдсан цагдаа, хууль, хүчний байгууллагын талаар мэдэгдэл хийлээ. Н.Энхбаярын гэрийн хаалгыг эвдэлж, түрэмгийлэн орж ирээд дээрх гишүүдийн бүрэн эрхэд халдсан гэдгийг тэд хэлэв. Тухайлбал, Ч.Улаан гишүүнийг дивантай хамт авч шидсэн, Ц.Шинэбаярын хоолойг боож, бусдаар толгой дээр нь гишгүүлсэн. О.Чулуунбатын толгой руу, Д.Тэрбишдагвын шанаа руу тус тус цохисон билээ. Мөн тэд эд хөрөнгөөр ч мөн хохирсон гэдгээ хэлж байлаа.
Энэ бүхэн нь УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг зөрчиж, биед нь хохирол учруулсан явдал гэж үзсэн учраас УИХ-ын даргад гомдол мэдүүлсэн аж. Тэд даргаасаа болсон хэрэг явдлын үр дагаврыг шинжлүүлэх ажлын хэсэг гаргахыг хүссэн. Ажлын хэсэг болсон явдлыг судлаад, дээрх дөрвөн гишүүний халдашгүй байдлыг хангаагүй нь тогтоогдвол хэд хэдэн байгууллагын дарга ажлаа өгөх нь тодорхой. Тухайлбал ЦЕГ-ны дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, дэд дарга, хурандаа М.Энх-Амгалан, онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга нарыг тус тус халах нь тодорхой юм. Н.Энхбаярыг баривчилсан шөнө Монголын цагдаа, тусгай, эрүүгийнхэн маш болхи ажилласан, ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулсан нь хууль бус хэмээн УИХ-ын гишүүд үзэж байгаа юм.
Өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан “1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг баривчлахдаа учрыг нь хэлээд, дээл хувцсаа өмс гэдэг байсан. Гэтэл өнөө үед айл руу дайрч ороод, оймстой нь авч явдаг болж дордоо юу” хэмээн асууж байлаа. Мөн тэрбээр уугуул намаа сэргээхийн төлөө ажиллах болно гэж хэлсэн нь одоо байгаа МАН-аас гарна гэсэн үг бололтой.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 16, 2012 9:53:34 am )
Novshnuud udahgyi Enkhbayariin araas yaviish dee ter boltol yuun syr yum hehe
-
Anonymous (April 16, 2012 10:21:25 am )
TA hediig ard tumen demjij bga, MAXH-g demjij bna
-
Anonymous (April 16, 2012 10:25:29 am )
huuliin baiguulagat buu saad uchiruul oorsdoo huulia heregjuul iluu erh yamba buu edel balainuudaa oorsdiigoo yuy gej bodood bgaan bee buunii nohoinuud
-
Anonymous (April 16, 2012 10:32:54 am )
яагаад ЦЕГ гэж, АТГ биш юм уу
-
Anonymous (April 16, 2012 10:37:26 am )
зөв зөв ажлаа хийж чадахгүй бол зайлуул нусгайгийнхан ирээд оймстой нь баривчлаад явна биз пүрэв генералаас хойш цагдаа тусгай бүүр дорджээ
-
Anonymous (April 16, 2012 10:50:28 am )
АТГ хуулийн өмнө иргэн бүр тэгш зарчмыг яруу тод харуулж чадлаа АТГ-ын Цоодолсэнгээ Амарбат зоригт эрчүүд нарыг төрөөс шагнах хэрэгтэй
-
Anonymous (April 16, 2012 3:21:49 pm )
харин тийм ээ. Дээд дарга нарыг нь бүгдийг нь солих хэрэгтэй байна аа.тусгайгийнхан биш нусгайчууд юм биш үү.
7 Comments