Өнгөрч байгаа долоо хоногт болсон гол гол үйл явдлыг тоймлон хүргэж байна.
/Дөрөвдүгээр сарын 9-15 ны өдрүүдэд/ Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэлийг саатууллаа
Сүхбаатар дүүргийн шүүгч захирамж гаргаж, урьдчилан хорих төвд хоригдож байгаа дэслэгч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг шүүхийг үл хүндэтгэсэн гэдэг үндэслэлээр дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баривчлав. Тэрээр шүүхийн гаднаас ачигдахаасаа өмнө “Шүүхэд итгэж явсандаа гутарч, сэтгэл дундуур байна. Баривчиллаа гээд айхгүй, хүний зоригийг ингэж мохоож чадахгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэх хүртэл явна” гэж хэлэв. Түүнийг 14 хоног Нийслэлийн баривчлах байранд саатуулах захирамж гарчээ. Түүнийг эргэхээр Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Нийслэлийн баривчлах байранд очлоо. Энэ үеэр О.Алтангэрэл өмгөөлөгч Г.Даваагаараа дамжуулан өөрийг нь хууль зөрчиж саатуулсан талаар Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гаргасан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газар бүтцийн өөрчлөлт хийснийг сонгуультай холбов
Улсын бүртгэлийн ерөнхий газар бүтэцдээ өөрчлөлт хийж, газар хэлтсүүдээ нэгтгэн, зарим дарга нараа ажлаас чөлөөлсөн нь энэ долоо хоногийн эхээр олны анхаарлыг татлаа. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх үеэрээ өвлийн хүйтнээр иргэд гадаа нь хонон өнжин дугаарлаж, зарим нь ухаан алдаж унаж байхад Улсын бүртгэлийн ерөнхий газар бүтцийн өөрчлөлт хийгээгүй байж, иргэдийн бичиг баримтыг хадгалж, бүртгэлийг хариуцаж байдаг тус газар сонгуулийн өмнө бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь сонгуулийн луйвар хийхэд бэлтгэж ингэж байж магадгүй гэж олон хүн үзэж байлаа. Бүр төр засгийн өндөр түвшинд хүртэл яригдаж, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газарт энэ асуудлаар асуулга тавилаа.
Цахим үнэмлэх сонгуулиас өмнө хэвлэгдэж амжихгүй боллоо
Иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил сонгуулиас өмнө амжихааргүй боллоо гэдгийг албаны хүмүүс хэллээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хороонд санал хүргүүлсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны захиалж авчирсан карт уншигч нь Бодь группийн хэвлэх цахим үнэмлэхний бэлдэцийг уншиж чадахгүй байгаатай холбоотойгоор ийнхүү энэ ажил саатсан гэдгийг албаны хүмүүс тайлбарлалаа.
Хүү нь ээжийгээ хөнөөлөө
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд хүн амины онц ноцтой хэрэг гарч, хүү нь ээжийнхээ амийг хөнөөжээ. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр илэрсэн ч үүнээс хэд хоногийн өмнө үйлдэгдсэн талаар албаны эх сурвалжууд хэлж байна. Хүү нь ээжийгээ олон удаа хутгалж хөнөөгөөд, цогцсыг нь шатаасан байжээ. Хүү нь ээжийгээ хөнөөсөн гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээсэн гэж албаны эх сурвалж хэвлэлд мэдээлэл өгчээ.
Таван толгойн хувьцааг иргэн бүрт олгох асуудлаар Засгийн газар шийдвэр гаргалаа
Засгийн газрын хуралдаанаар иргэн бүрт олгох Тавантолгойн хувьцааны асуудлын талаар дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр ард иргэдэд олгох тухай асуудлын эцсийн шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, хувьцаагаа мөнгөжүүлэх сонголт хийсэн иргэдийг Засгийн газар бүртгэх ажлыг орон даяар эхлэх болон энэ хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах ажлыг эхлэх шийдвэр гаргасан юм. Эн шийдвэртэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн бүр, үүнээс ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж бэлнээр олгох бол үлдсэн хэсэг хүмүүст хувьцаагаа мөнгөжүүлэх сонголт олгож, арилжихыг хүссэн иргэдийг бүртгэх, мөн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах ажлыг нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ. Хувьцаагаа арилжсан мөнгийг иргэдэд бэлнээр болон орон сууцны болон бусад зээл барагдуулахад зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох яам, агентлагт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг саатууллаа
Дэслэгч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчийг саатуулснаас хоёр хоногийн дараа цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг саатуулсан. Өмгөөлөгч О.Алтангэрэлийг саатуулсантай яг адил үндэслэлээр буюу шүүхийг үл хүндэтгэсэн үндэслэлээр өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг саатуулсан юм. Түүнийг саатуулсны дараа Өмгөөлөгчдийн холбоо мэдээлэл хийж, эдгээр өмгөөлөгчид баривчлагдах хэрэг хийсэн үү гэдэг талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр Г.Ганбаатарыг өмгөөлөөд тавхан хонож байсан, энэ хугацаанд өмгөөлөгч 29 хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй байхад шүүх хурал хийж, өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаагүй учраас өмгөөлөл явуулах боломжгүй байгаагаа хэлэхэд шүүх ийм шийдвэр гаргаж байна гэлээ. Ийнхүү өмгөөлөгчдийг баривчилж байгаа шүүхийн энэ алхам бусад өмгөөлөгчийг айдаст автуулж цагдаагийн дарга нарыг өмгөөлөх хүн олдохгүй болох явдалд хүргэж байна гэж Өмгөөлөгчдийн холбооноос мэдэгдлээ.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг УИХ ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ
Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар үндсэн хуулийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар мажоритар тойрогт ялагдсан нэр дэвшигч сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан тохиолдолд намын нэрийн жагсаалтад гулсан орж, УИХ-ын гишүүн болох боломжтойг зааж өгсөн. Харин Цэц уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасныг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд АН-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж, чуулганы хуралдааныг орхин гарсан бол МАН-ын голдуу гишүүд хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Зуун мянган айлын орон сууцны мэдээллийн үзэсгэлэн нээгдлээ
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан болон хамрагдах барилгын компаниудын мэдээллийн нэгдсэн үзэсгэлэн Оросын соёл шинжлэх ухааны төвд 12-ны өдөр нээлтээ хийсэн. Үзэсгэлэнд нийт 30 шахам аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн үнийн саналыг иргэдэд танилцуулан, зохих мэдээллүүдийг өгч байлаа. Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэв.
Монголын газар нутгийн нэг хэсэг нь Хятадын мэдэлд оччихлоо…
Торонтогийн бирж дээр Монголын лицензүүдээр хувьцаа арилжаалсаар дөрөв дэх жилтэйгээ золгох гэж буй “Саусгоби сэндс” гэдэг компанийн талаар энэ долоо хоногийн эхэнд мэдээлэл цацагдаж эхэллээ. Хятадын уул уурхайн “Chalco” групп Р.Фрийдланд болон түүний нөхдийн байгуулсан гэж яригдаж буй “Саусгоби сэндс”-ийн хувьцааны 60 хувийг 890 гаруй сая ам.доллараар гадныхан худалдан авсан тухай мэдээллүүд цацагдаж эхэлжээ. Ингэснээр Монголын газар нутгийн нэг хэсэг нь гадныхны мэдэлд оччихлоо гэж нэр бүхий улстөрчид мэдэгдэж, хэвлэлүүдээр энэ тухай бичиж байна. Энэ асуудлыг анх гаргаж тавьсан эдийн засагч н.Жаргалсайхан ингэж худалдахаа Монголын Засгийн газраас зөвшөөрөл авсан гэж байгаа. Засгийн газар албан бусаар зөвшөөрсөн гэж байна. Бидний нэрийн өмнөөс Засгийн газрын ямар хүмүүс зөвшөөрснийг мэдэж, энэ асуудлыг олон нийтэд мэдээлэх шаардлагатай гэж мэдэгджээ.
МАХН ын дарга Н.Энхбаярыг баривчиллаа
МАХН ын дарга Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас баривчлах ажиллагааг дөрөвдүгээр сарын 12-ны оройн 20.00 цагаас эхэлсэн ч баривчлах ажиллагаа нь бүтэлгүйтэж, баривчлуулах гэж байгаа баривчлах гэж байгаа хоёр тал бие биенлүүгээ буу шийдэм гарган, шагайж чадваргүй найруулагчийн муухан зохиол дээр гардаг шиг юм боллоо. Үүнээс болж шөнөжингөө үймээн самуун дэгдэж, 13-ны өглөө үүрээр гэрийнх нь хаалгыг эвдэж орон баривчилсан юм. Хуулиндаа 22.00-06.00 цагийг шөнийн цаг гэж үзэж, шөнөөр хүний эрхийг зөрчихгүй гэсэн хуулийн зарчим байгаагаас Авлигатай тэмцэх газрынхан өглөө 06.00 цаг болонгуут хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилсан. Түүнийг гутлыг нь ч өмсүүлэлгүйгээр арваад залуу дамжлан гарч, тэр чигт нь тусгай тоноглол бүхий төмөр торон хаалгатай машинд суулгаад авч явсан юм. Н.Энхбаярыг онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчлах гэж байгаа юм шиг маш олон цагдаа, цагдаагийн тусгай тасгийнхан ирж баривчлах ажиллагаанд оролцсон. Даргыг нь ийнхүү хүч хэрэглэн, албадан баривчилж явсны дараа МАХН ын удирдлага хэвлэлийн бага хурал хийж, даргыгаа 24 цагийн дотор суллах шаардлагыг тавихаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүний дараа “Цагдаа зөвхөн Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу баривчлах ажиллагаанд оролцсон” гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн бол мөн дараахан нь Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, баривчилгаа хуулийн дагуу явагдсан гэж хэлж, өөрсдийгөө буруугүй гэдгийг батлах мэдээллүүдийг өгцгөөсөн.
Н.Энхбаярыг баривчлах үед түүнтэй хамт байсан УИХ-ын дөрвөн гишүүний биед баривчилгаа явуулсан хүмүүс халдаж, гэмтэл учруулсан асуудал үүссэн гээд энэ баривчилгаа эмгэнэлтэй, инээдтэй, хэд хоног хүмүүсийн амнаас салахааргүй хачин сонин ихтэй болж өнгөрлөө. Н.Энхбаярыг хуульд заасны дагуу 14 хоног саатуулах бөгөөд, шаардлагатай гэвэл хоёр сар хүртэл хугацаагаар сунгана гэдгийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдээд байгаа юм.
Түүнийг баривчилсан явдлын талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн нийтэлжээ. ИТАР-ТАСС агентлаг Монголын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баасан гаригийн шөнө баривчилсан талаар мэдээлэхдээ энэ нь түүний УИХ-ын сонгуулийн дараа 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний тухай материалыг дэлгэсэнтэй холбоотой байж магадгүй хэмээгээд Н.Энхбаярыг Улаанбаатар хотод байдаг аавынхаа гэрт орох гэж явахад нь тусгай ангийнхан баривчлах оролдлого хийлээ. Оролдлогыг шөнөжин үргэлжлүүлж өглөө үүрээр баривчилжээ гэж мэдээлжээ.
МАХН ын дарга Н.Энхбаярыг баривчилсан талаар элчин сайдын яамд, олон улсын байгууллагынханд мэдээлэл өглөө
МАХН ын дарга Н.Энхбаярыг баривчилсан нь олон хоногийн дуулиан болох шинжтэй байна. Бямба гаригт МАХН-ын удирдлагууд намынхаа байранд гадаад улсын элчин сайдын яамдын төлөөлөгч, олон улсын байгууллагын ажилтнуудад зориулж МАХН-ын даргыг хууль бусаар баривчилж, хүний эрхэнд халдсан талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ өдөр Авлигатай тэмцэх газрынхан Н.Энхбаярын албан өрөөнд нэгжлэг хийхдээ өмгөөлөгчийг нь байлцуулахгүйгээр нэгжлэг хийж байгаа тухай мэдээлэл цацагдав. Энэ өдрийн үдээс хойш Сүхбаатарын талбайд Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авах хөдөлгөөн өрнүүлж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа үйл явдал болов. Энэ хөдөлгөөнд УИХын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдавга, Ц.Даваасүрэн нарын гишүүд нэгджээ.
Ц.Эрдэнэ
Olloo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 15, 2012 10:50:31 pm )
maral:ene bol toriin ondorloguudiin mon ter 7sariin1ntei holbootoi buh uls turchidiin hiij bgaa uls turiin zohion baiguulalttai gemt hereg shdeee unendee ene uls torchid ondorloguud ard tumnee neg l doromjlood bh ymdaaa ard irged ch gesen nudtei chihtei gartai holtoi shdeee uhaantai ch humuus tiim bhad ard tumnee iimhen ym oilgohgui bn gj bodsiim bhdaa br…, iim bhad yaj mgl orond hogjino doo ……
-
Anonymous (April 15, 2012 11:14:16 pm )
maral:er ni tegeed eronhiilogch asang bariwchlah uil yawts zarihah uil yawtsiig ene odoogiin bga eronhiilogch tuunii gar holuud l hiij bgashdeeeeeeee unendee aisandaa l ingej bga gj helj boloh bh, ardchilsan zasag ardchilsan eronhiilogch toriin hamgaalatiin hugatsaa duusagui tsagtaa mongoliin eronhiilogch bsan hunii erhed ger buld ni shuud haldaj bolj bgamuudaa ene chn eronhiilogch bsan hun za ter ni hamaaguimaa gher mongoliin irgen hun shdee. ardchilsan niigemtei uls oron ardchilsan eronhiilogch iim bdaggui bhaaaaaaa!!!!!!
-
Anonymous (April 15, 2012 11:48:15 pm )
anonymous says:
энхээ:н,энхбаярын бөгсийг долоож байсан ганбямба нөгөөхийг амталж байсан арвинулыг нь үнсэж байсан бат эрдэнэ хөөрхий н,энхбаяр нь хүнд байдалд орход нь юу ч
дуугарахгүй байна шүү ард түмнээ амьдаар нь нүх ухаад булдаг ардын намын гишүүн
яг мөн юм даа
3 Comments