antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2012 2 comments

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Алтан гадас” фракцынхантай юун тухай ярилцсан бэ?

нийтлэсэн Admin

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг оройн 20 цагийн үед гэрийнх нь орчим баривчлан саатуулах оролдлого хийхээс өмнөхөн тэрбээр “Алтан гадас” фракцынхантай уулзсан гэх мэдээлэл байна. Тухайн өдөр тэрбээр Сүхбаатар дүүргийн шүүхийнхэнтэй уулзаад үдээс хойш Төрийн ордонд сэтгүүлчдийг хүлээн авч мэдээлэл өгөх үед өдрийн 15 цаг өнгөрч байжээ. Үүнээс хойш оройн 20 цаг хүртэл дөрвөн цаг орчим хугацаанд тэрбээр “Алтан гадас” фракцынхантай уулзсан аж. АТГ-ынхан ордноос гарангуут түүнийг машинаар дагаж байсан бөгөөд гэртээ харих үед нь баривчлах нь зөв гэж үзсэн бололтой. Харин баривчлагдахаасаа өмнө “Алтан гадас”-ынхантай уулзаж чухам юун тухай ярьсныг тун цөөхөн хүн мэдэж байгаа. Энэхүү уулзалтын учир жанцанг хожим өрнөсөн үйл явдалтай холбон үзвэл, тэрхүү баривчилгааны дараа МАН-ын арав гаруй гишүүн намаасаа гарах болсон тухай албан бус мэдээлэл зүй ёсоор анхаарал татаж байна.

Тэд хүссэн ч, эс хүссэн ч сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодормогц МАН-аас гарч МАХН-д элсэх нууц төлөвлөгөө зохиосон байж мэдэх юм. Нөгөөтэйгүүр,УИХ-ын олонхийг бүрдүүлдэг МАН-ын гишүүдээс арав гаруй хүн намаасаа гарвал АН, ИЗНН, Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, бие даагч гишүүн гээд илт давуу сөрөг хүчин бий болох магадлал өндөртэй байна. Тэд олонх болсноор МАН-ын аливаа асуудлыг дангаараа шийддэг байдлыг шуудхан халж, өөрсөддөө ашигтай сонгуулийн хуулиар сонгууль явуулах боломж ч нээгдэж мэдэх юм. Хамгийн гол нь МАХН-ын дарга тухайн өдөр “Алтан гадас”-ынхантай энэ талаар ярилцаж байв уу, эс бөгөөс өөр асуудлаар уулзаж байсан уу гэдэг нь тодорхой бус байна.
А.Харанга (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 15, 2012 4:06:13 pm )

    àí–õàí àëòàíãàäñààñ ñàëàà÷.

  • Anonymous (April 15, 2012 5:20:03 pm )

    todorhoi bus bgaa ymiig chi yaahaaraa taamgaaraa eldev ym bichij bdgiin. MAN-s 10 gishvvn ch garnuu 1000 gishvvn ch garnuu olon niited ymar hamaatain, setguuichiin ner tur, yos zvig ulandaa gishgej namd hudaldagdsan cham metiin archaagui amitadaas bolj mergejiliin chadaltai chadvartai huurhii setguulchdiin ner unaj bna. 2 tugruguur hoshnogoo ch hudaldahaas siihgui ichguurgui amitan. MAN hvnchgui bolhooroo yaadgiin harin ch ter tusmaa sain l biz

antalya rent a car