antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 1 comment

Биеийг нь хүчээр үнэлүүлдэг байжээ

нийтлэсэн Admin

Насанд хүрээгүй охид гэмт хэргийн улмаас хохирох нь элбэг байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзвэл, хүүхэд, эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болох нь ихэсчээ.

Цагдаагийн байгууллагад бусдын биеийг хүчээр үнэлүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдсан нэг гэр бүлийн хоёр шалгагдаж байгаа аж. Иргэн Л нь эхнэр М-тэй хамтран Н,М нарын биеийг хүчээр үнэлүүлдэг байжээ. Мөн тэд охидыг бусдад зуучилж өгдөг байсныг цагдаагийнхан тогтоожээ.

Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Түүнчлэн иргэн 0,Т нар ашиг олох зорилгоор насанд хүрээгүй дөрвөн охины биеийг үнэлүүлдэг байсныг тогтоон шалгаж байна. Эх сурвалжийн мэдээллээр сэжигтнүүд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хашаа байшин хөлслөн байрладаг байжээ.

Тэд зочид буудал хөлслөж улмаар охидуудыг айлган сүрдүүлж бусдад худалддаг аж. Охидыг нэг цагийн 20.000-30.000, хоногийн 40.000-50.000 төгрөгөөр биеийг нь үнэлүүлдэг байсан нь тогтоодсон байна.

Дашрамд дуулгахад, он гарсаар хүн худалдаалах гэмт хэргийн 94 холбогдогчийг шалгаж байгаа аж.

А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 09, 2012 12:31:45 am )

    iim heregt tsagdaa nar oorsdoo oroltsson bdagdaa biee unelegchidiig bariad daraa ni mungu nehdeg mungugui gewel untii gedeg gesen

antalya rent a car