antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2012 1 comment

Гадаадаас хүн хулгайлж чаддаг манайхан дотооддоо ганц хүн барих гэж хөгөө чирэв

нийтлэсэн Admin

Үүрэг гүйцэтгэхдэ алдаа гаргасан бол хариуцлага тооцох ёстой

Э.ГАНГАБААТАР

Төрийн ордон “дуугаа хураажээ”.  Айдаст автсан нэг хэсэг байгаа нь анзаарагдав. Хэвлэлийнхэн мэдээж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлан саатуулсан асуудлаар улстөрчдийн, тэр тусмаа УИХ-ын гишүүдийн  санаа бодлыг сонсохыг хичээж тэдний хойноос гүйлдэнэ. Ордны баруун жигүүрийн дөрөвдүгээр давхарт, М.Энхболдын өрөөний үүдэнд хэсэг сурвалжлагч мань эрийг хүлээж байгаа бололтой зогсож харагдсан. Гэтэл доод давхраас “манайхаан, С.Ламбаа ирж байна шүү” гэж хэл дуулгав. Тэд гуравдугаар давхар руу гүйлдлээ.

Экс Ерөнхийлөгчийг ачиж явсан асуудлаар АН-ын удирдлага юу гэх нь сонирхолтой. Н.Алтанхуяг даргын өрөөний үүдэнд бүлгийн нь дарга Ч.Сайханбилэг манайханд “олзлогджээ”. Тэдний хажуугаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өнгөрөх гэтэл нэгэн телевизийн бүсгүй “бариад” авав. “Танай дотоодын цэрэг энэ ажиллагаанд оролцсон гэл үү” гэж тэр сурвалжлагч үг унагах зорилгоор  санаатай асуув бололтой. “Тийм зүйл байхгүй. Би хөдөө яваад өглөө ирлээ. Ямар ч мэдээлэл алга. Манай бүлэг харин мэдэгдэл гаргах гэж байгаа юм билээ” гэсээр сайд мултрав. Г.Батхүү, Ч.Сайханбилэг нарын АН-ын бүлгийн гишүүн Н.Алтанхуягийн даргын өрөөнд “цаг үеийн” асуудлаар уулзсан юм билээ. Яахав, ийхэв гэлцсэний дараа ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гаргах шаардлагагүй. Бараг нэг намын шахуу  хүмүүс өөрсдөө учраа олно биз гэсэн байдлаар харзнахаар болжээ. Энэ сэдвээр Ерөнхийлөгчтэй санал солилцсон байхыг зарим хүн үгүйсгэхгүй байгаа юм.

Төрийн ордонд ажилладаг хүмүүсийн ярианы сэдэв мөн л Н.Энхбаярыг тойрсон асуудлын тухай. Экс Ерөнхийлөгчийг барихын төлөө тэдний хөршүүдийн нь эд хөрөнгийг цонхоор шидлэх зэргээр эвдэн сүйтгээд зогсохгүй, хөрш айлын гэрийн эздийг  хар үүрээр, дан хувцастай  гэрээс нь туугаад гаргачихаж байгаа, гэмгүй иргэд, бүр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан Монголын цагдаагийнхны гүйцэтгэх ажиллагааны талаар  нэг л ёозгүй ярьцгааж байна билээ. Хууль дүрэм, хүний эрхийг дээд зэргээр эрхэмлэдэг, супер тусгай хүчинтэй улсаас хүн хулгайлж чаддаг манай тусгайнхан хөгөө чирлээ. Н.Энхбаярыг баривчлаад авч явсаны дараах гэрийнх нь ундуй сундуй байдлыг зурагтаар бараг хүн бүр харжээ. Ид хаваа гайхуулсан арван хэдэн залуу  жар шахаж яваа нэгнийг барих гэж холион бантан хутгасныг  ам уралдан ярьж байна, ордноор. Гэхдээ Н.Энхбаярыг өмөөрөх хүн олон таарсангүй. Хууль шүүхийн өмнө Ерөнхийлөгч асан, жирийн иргэн  тэгш эрхтэй байх ёстой гэцгээв. Гагцхүү гүйцэтгэх ажиллагаа бохир заваан болсныг дахин дахин шүүмжиллээ. Арга үгүй биз ээ. Төрийн тэргүүн асныг тэгж элдэвлэж байгаа юм чинь жирийн иргэдийг яадаг бол доо гэсэн айдас олон хүний нүдний өмнүүр жирэлзээд өнгөрсөн л  байж таараа. Үүнийг дурдахгүй өнгөрөхийг хүссэнгүй. Үүрэг гүйцэтгэж болно. Тэгэхдээ алдаа гаргасан хэнтэй ч хариуцлага тооцдог байх ёстой. Олон түмний хэлж ярьж байгаа санаа, улс төрийн намуудын мэдэгдэлд ч энэ тухай анхааруулжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 13, 2012 8:52:58 pm )

    арай ч дээ ингэж болохгүй шүү
    дээ эрх мэдэлтэнгүүд минь дээ жаахан чгэсэн ухаантай байгаа ч дээ эвтэй байх хэрэгтэй байнаа

antalya rent a car