МАХН-ын рейтинг өнгөрсөн шөнийн үйл явдалтай шууд холбоотойгоор өсч буй гэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс Н.Энхбаярыг дагалддаг хэсэг намаасаа салж, МАХН-ын бүлэг байгуулах болсон төдийгүй экс ерөнхийлөгчийг далдаас дэмжиж байсан хүмүүс ил гарч ирлээ. Сумогийн их аварга Д.Дагвадорж баривчилгаа болох үед тэнд байж, шийдвэр гүйцэтгэгчдийг эсэргүүцсэн бол иргэний хөдөлгөөний М.Ичинноров МАН-аас гарч, МАХН-д элсэхээ мэдэгдсэн, “Орифлейм”-ын нэгэн захирал ч МАХН-д элсэхээр шийдсэн талаар мэдээлэл гарчээ. Одоогийн байдлаар МАХН-ын удирдлага, дэмжигчид Н.Энхбаярыг баривчилсныг эсэргүүцэн жагсаал, цуглаан зохион байгуулахаар бэлтгэж байна.
Төрийн өндөр албан тушаалд ажиллаж, ерэн жилийн түүхтэй МАХН-ыг удирдаж байсан Н.Энхбаярыг хувь хүний болон улстөрчийнх нь үүднээс, өнөөдрийн цөөнхийн байр сууриных нь төлөө гээд дэмжих шалтгаан тэдэнд байгаа. Орчуулагч, утга зохиол судлаачаас төрийн тэргүүн хүртэл өгссөн түүний жир биш түүх намтраас сүрдэн дагалдагчид ч нийгэмд бий. Түүний улс төрийн хамтрагчид, намын нөхдөөс бусад дэмжигчид, дэмжихэд бэлэн байсан хүмүүс нэг л өглөө түүний төлөө нэгдээд босоод ирлээ. МАХН-ын рейтингийг гэнэт ийнхүү хөөрөгдсөн зүйл нь хуулийн байгууллагаас явуулсан баривчилгаа.
Хууль сахиулах, мөрдөн шалгах төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, цаашилбал шүүх эрх мэдлийг эсэргүүцэх хандлага дээр нэгдсэн улс төрийн хүчин анх удаа төрж байх шиг байна. Хэдхэн хоногийн өмнө бас л үүнийг сануулахуйц нэг үйл явдал болж, өнөөдрийг хүртэл шуугиан нь намдаагүй байгааг та бүхэн санаж байгаа биз. Долдугаар сарын 1-ний хэрэгт шалгагдан шүүгдэж байгаа цагдаагийн хурандаа нар мөн шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцээд зогсохгүй тэрхүү шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй цагдаагийн байгууллага албан үүргээсээ татгалзсан явдлыг энд хэлж байна. Шүүх, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх хандлага, ийм итгэл үнэмшил дээр нэгдсэн улс төрийн хүчин, хууль сахиулах байгууллага Монголд бий болчихов уу гэх айдас яг одоо олон хүнд төрж байна.
Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч энэ нь хуульд заасан процедураар явдаг гэдгийг мэдэх хэмжээний субъектүүд ийм алхам хийсэн нь харамсалтай. Тэр тусмаа шүүх засаглалыг үгүйсгэвэл, төрийн цагдаа, улстөрийн нам нь зохион байгуулалттайгаар үүний эсрэг нэгдвэл ямар аймшигтай зүйл болохыг бүгд төсөөлж байгаа нь лавтай. Шүүх эрх мэдлийг шүүхээс булаан авч хөндлөнгийн хэн дуртай этгээд энэ эрх мэдлийг хэрэгжүүлээд нэг нэгнээ шүүгээд яллаад эхэлбэл ямар нийгэм буй болох вэ?
Хуулийн шийдвэр, баривчлах тушаал бариад очиж буй төрийн албан хаагчдаас айн ширвээдсэн хүмүүсийн тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгож болно. Гэхдээ шүүх, хуулийн шийдвэрийг бид дагахгүй гэх эрх хэнд ч байхгүйг бас ойлгох ёстой.
Н.Энхбаяр хүчтэй хувь хүн, хүчтэй улстөрч. Энэ хэрээр түүнийг дэмжигчид уг баривчилгааг хүчтэй эсэргүүцэж, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх ч байх. Үүний өмнө бодох зүйл нэг л бий. Хууль ёст нийгэмд бид амьдарч байгаа. Бидний гэм бурууг бурхнаас өмнө ШҮҮХ шүүх эрх мэдэлтэй. Шүүхийн шийдвэрийг хуулиас гадуур эсэргүүцэх эрхийг ардчилсан ч гэлээ энэ нийгэмд хэнд ч зөвшөөрөөгүй. Ардчилсан нийгмийн үнэт зүйл нь энэ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 13, 2012 3:00:22 pm )
ene bol show.1-d yamach xvniig xorixod shvvxiin shiidwer gardag.2-d eronxiilogch bvx shatnii shvvgch nariig tomildog.tegexeer shvvxeer dvvren eronxiilogch buyu elbegdorjiin xvmvvs ba ardchilsan namiin noxodvvd bn gesen vg.ted l ene zviliig xiij niigemd eeljit bulai zvilee xiij bn.vvniig manai ard irged maani vnen zowoor oilgoxiig xvsej bn.bas deerees ni mongol ardiin nam,maxn-n xoorond yas xayaj bn ingelee geed manai ard irged xuurtaxgvi ee gej elbegdorj tergvvtei an-n xvmvvsd duulgaya.shudraga bj sur da gej elbegeed daxin xelie.
-
Anonymous (April 13, 2012 6:28:26 pm )
Гэм буруутай бол хэнийг ч баривчилж болно. Гэхдээ өнгөрсөн шөнө арай хэтэрсэн гэмээр гэмээр хүч түрсэн үйл явдал боллоо. Хүнийг гутлыг ньч өмсүүлэхгүй хүчээр чирч гаргана гэдэг арай болохгүй байна. Ард түмэн хүчирхийлэлд дургүй. Гол нь Энхбаяртаа байгаа юм биш. Хүчирхийлэл үзүүлж байгаа болохоор ард түмэн айж цочиж байна. Ийм болохоор Энхбаяр буруутай байсан ч ардын баатар шиг харагдаж эхэллээ. Тэр Амарбат гэдэг нөхөр маш буруу ажиллаж, ард түмэн буруутанг биш баривчлах үйл ажиллагааны процедурыг нь жигшиж байна.
-
Anonymous (April 13, 2012 7:34:44 pm )
Аль эрт л барих байсан юм хамгийн том авилгагч шуу дээ
-
Anonymous (April 14, 2012 2:58:52 am )
ENKHBAYARIIG BARIVCHILSAND MASH IH BAYARTAI BNA
-
Anonymous (April 14, 2012 9:37:15 am )
http://ottaviahuang.blogspot.com/2012/04/raid-redemption-live-in-mongolia.html
-
Anonymous (April 14, 2012 12:02:59 pm )
энэ хэрэгээс манай дээд тушаалийн дарга сайдууд сургамж аваасай хэтэрхий албан тушаал эрх мэдэл хөрөнгө мөнгөний хойноос явбал энэ хүн хэдхэн жилийн өмнө ямар их эрх мэдэл нэр хүндтэй байлаа одоогийн эрх мэдэлд байгаа нөхдүүд ч гэсэн жаахан ч гэсэн шуналгүй эрх үүргээ шударгаар биелүүлээсэй хэдэн жилийн дараа юм яач ч өөрчлөгдөж болддогийг харуулаа даа дарга нар минь
-
Anonymous (April 14, 2012 5:21:13 pm )
Er ni barivchilah ajilgaa yvuulj baih ueiin bichlegiig oorosdoo hiij baimaar yum bna daa!! Amarbata aa!!
7 Comments