antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2012 3 comments

“Энержи Ресурс” Хятадын компанитай 10 жилийн гэрээ хийжээ

нийтлэсэн Admin

“Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Ухаа Худаг” коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг Монголын “Энержи Ресурс” уул уурхайн компани Хятадын хилийн чанадын хөрөнгө оруулалтын компани болох “Датанг”-тай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа” хэмээн АНУ-ын Телеграф сонинд бичжээ.

Хятадын төрийн өмчит “Датанг” компанитай хийсэн урт хугацааны гэрээ энэ сарын 9-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Гэрээнд заасан ёсоор Монголын тал Хятадын компаний цахилгаан станцын үйл ажиллагаанд шаардагдах дундаж чанартай нүүрс нийлүүлэх аж.

Жилд 500 мянгаас хоёр сая тонн хүртэлх дундаж чанарын нүүрсийг тухайн үеийн зах зээл дэх үнийг харгалзан “Датанг” компанид зарах юм байна.

Энэ нь “Энержи Ресурс”-ын хувьд ашгаа нэмэгдүүлэх боломж гэж үзжээ. “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: “Энэхүү гэрээ нь хоёр компанийн орлогод эерэгээр нөлөөлнө. Бид манай байнгын хэрэглэгчдийн нэг, Хятадын эрчим хүчний тэргүүлэх компанитай урт хугацааны туршид ашиг авчрах гэрээ байгуулсандаа баяртай байна” гэж хэлсныг Телеграф онцолсон байлаа.

  Харин олон улсын ажиглаачид сүүлийн үед Монголын томоохон уул уурхайн компаниуд Хятадын компаниудтай хамтран ажиллах болсныг бичжээ.

Саяхан буюу энэ сарын эхээр Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “SouthGobi resources” компани Хятадын “Чалко”-той /China Aluminium Corp – Chalco/ хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээгээр хятадын төрийн өмчит, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Чалко” компани “SouthGobi resources” компанийн 60 хүртэлх хувьд оногдох хувьцааг худалдан авсан юм.

“Урт хугацаа”-ны гэсэн тодотголтой “Хамтын ажиллагааны гэрээ” гэх зүйлийн цаана юу л болоод байна. Арай Хятадын төрийн өмчит компаниуд хамтын ажиллагаа нэрээр Монголын томоохон уул уурхайн компаниудын хувьцааг худалдан авсаар нэг л мэдэхэд монголын нүүрсний орд газруудыг “албан ёсоор” удирдах болох вий дээ.

Д.Идэр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (April 12, 2012 7:34:35 pm )

    Shudraga: Hytad ni bnauu, haanah ni bna yamar hamaa bnaa. hudaldah, hudaldan avah l geree bna sh dee. engiin jisheegeer uzehed manai naimaachid hytadaas baraa zoodogtei yalgaa yu bna.

  • Anonymous (April 13, 2012 1:29:38 am )

    yalgaa ni chinii minii 2 saya 700 myangan hunii umchiig hedhen dundaas ni hulgailj zaraad baiga yum

  • Anonymous (April 13, 2012 9:50:05 pm )

    yalgaa ni hudaldah hudaldan avah gereenii ali neg tal ni mongol ulsiin tuluulul baihad orshino.Chinii hiideg naimaal lav bish.Chinii bicheed baigaachlan gereenii chin neg tal hyatad l baigaa biz dee.

antalya rent a car