antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2012 8 comments

Ш.Сайхансамбуугийн сайхан амлалт салаавч болж дуусав аа..

нийтлэсэн Admin

Нарантуулын Ш.Сайхансамбуугийн амаараа дүүрэн амлалт өгснийг өнөөдөр тойргийнхон нь мартаагүй.

Нэр дэвшээд их хуралд гарсныхаа дараа юун нөгөө амлалт, ард түмэн. Дургүйг нь хүргэсэн нэгнийхээ өмнөөс салаавч гаргаад явж байдаг бүдүүлэг гишүүний амлалтыг эргэн сануулахаар Зиндаа.мн сайтад тавигдсан амлалтауудыг нь дэлгэж байна.

Хошгируулалт 1

Ургаж амжаагүй улаан буудай

“Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу УИХ-ын гишүүн болохын тулд уран гоё хошгируулалтыг чадварлагаар хийж чаджээ. 2008 оны сонгуульд тэрбээр “Алдархаан сумын нутаг дахь Шар талын услалтын системийг шинэчлэн засварлаж, 3000 га талбайд улаан буудай тариална” гэж амлаж байв. Гэвч энэ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ш.Сайхансамбуугийн амласан 3000 га талбайд ургах улаан буудай нь ургаж амжсангүй.

Хошгируулалт 2

Улиастай хотод сүндэрлэх үйлдвэр хаана явна

“Улиастай хотод хоногт 25 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж, хямд чанартай гурилаар Завхан аймгийг бүрэн хангана”. Сонсоход сайхан амлалт байгаа биз. Ш.Сайханбамбуугийн энэ амлалт сонгуулийн сайхан хошгируулалт байжээ. Өдгөө Улиастай хотод хоногт 25 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай гурилын үйлдвэр байтугай хоёр килограмм гурил үйлдвэрлэх ч үйлдвэр алга. Энэ амлалтын талаар Завхан аймгийн иргэн Л.Ганболд “Бензиний үнэ нэмэгдээгүй байхад санаагүй байсан юм. Харин бензиний үнэ нэмэгдсэнээс хойш манай аймагт хүнсний барааны үнэ маш өндөр болсон. Манай тойргоос нэр дэвшсэн “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу дөрвөн жилийн өмнө хоногт 25 тонн үйлдвэрлэх гурилын үйлдвэр барьж, аймгийг тэр чигт нь хангах юм ярьж байсныг санаж байна. Овоо дажгүй юм хийх нь гэж бодож байсан юм. Харин одоо гурилын үйлдвэр битгий хэл, үйлдвэр барина гэх яриа нь ч таг замхарч дээ. Хийж чадахгүй бол юунд амладаг юм. Одоо ч итгэнэ гэж байхгүй ээ” хэмээн итгэл алдран ярьж байх.

Хошгируулалт 3

Хүүхэд хуурах муухай гэдгийг Ш.Сайхансамбуу мэддэггүй бололтой

Ш.Сайхансамбуу гишүүн сонгогчдоо гонсойлгосон дараагийн амлалт бол хүүхдийн цогцолбор сургууль барих тухай аж. Тэрбээр 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ “Улиастай, Тосонцэнгэл хотуудад 2000 хүүхдийн суудалтай иж бүрэн цогцолбор сургууль, дотуур байр, гал тогоо, спортын танхим, биеийн тамирын талбайн хамт барьж ашиглалтад оруулна” гэсэн сайхан амлалтыг амлаж байжээ. Энэ талаар Завхан аймгийн иргэн Р.Наранжаргал.”Хүүхэд хуурах муухай” гэдгийг Ш.Сайхансамбуу мэддэггүй л юм байх даа. Манай аймгийнхан түүний амласан, гэвч биелүүлээгүй энэ амлалтыг нь бодохоор дургүй хүрэх юм.. Улиастай, Тосонцэнгэлийн бяцхан хүүхдүүд шинэ сургуультай, шинэ дотуур байртай, шинэ спортын танхимтай болно гэж хэчнээн их баярлаа бол. Гэвч шинэ сургууль нь өдийг хүртэл алга байгаад хүүхдүүд ямар их гомдолтой байгаа бол доо гэж ярив.

Хошгируулалт 4

Хатуу хучилттай зам, цахилгаан станц

Ш.Сайхансамбуу гишүүний сайхан амлалтууд дунд хатуу хучилттай зам, цахилгаан станц багтаж байлаа. Тэрээр “Солонготын даваанаас Улиастай хот хүртэл хатуу хучилттай зам тавьж ашиглалтад оруулна”, “Аймгийн хэмжээний бүх сумыг салхины хүчээр ажилладаг цахилгаан станцаар хангана” гэж ард иргэдийг хошгируулж байв. Гэвч дээрх амлалтууд нь бүтээгүй талаар түүнийг сонгогчид ингэж ярьжээ. Сонгогч Д.Баяраа: “Яах гэж ингэж худлаа ярьдаг юм, тэр замаар дэрдэгнэдэгээрээ дэрдэгнээд л явж байна шүү дээ”. Иргэн Г.Батбаяр: ”Юутай ч тэр үед сумын төвөөс алслагдсан айл, өрхүүд ашгүй Америкийн кинон дээр гардаг нэг их олон сэнсээр цахилгаан гаргаж өгөх нь ухааны юм бодож Ш.Сайхансамбуугийн ганц энэ амлалтад нь итгэж, найдаж сонгосон тохиолдол цөөнгүй бий”. Сонгогч Г.Ганбагана: ”Нээрээ тэгж хэлж байсан юм байна шүү, мартчихаж. Тухайн үедээ тэр амлалтаас нь болж манай зарим хамаатнууд Ш.Сайхансамбууд саналаа өгч байсан юм. Одоо болтол тэр сэнснүүдээ авчирч зоож, цахилгаан өгч гийгүүлээгүй л байна. Одоо энэ хүйтнээс болдог юм уу, юунаас болдог юм, тог, цахилгаан нэг тасрахаараа мөддөө ирэхгүй юм” гэж ярьжээ.

Хошгируулалт 5

Төрөх эмнэлэг “төрж” чадсангүй

Улиастай хотод баруун бүс нутгийг хамарсан төвлөрсөн төрөх эмнэлэг барьж хамгийн орчин үеийн оношилгоо, шинжилгээний багаж төхөөрөмж, үйлчилгээний машин техникээр бүрэн хангана. Ш.Сайхансамбуугийн сонгогчдоо хошгируулсан сайхан, сайхан амлалтын нэг бол төрөх эмнэлэг барина гэсэн амлалт байлаа. Гэвч энэ дөрвөн жилийн хугацаанд Ш.Сайхансамбуугаас “төрөх” байсан тэр эмнэлэг нь бүрэлдэж амжсангүй 2012 онтой золгож байна.

Ийнхүү УИХ-ын 9 дүгээр тойрог буюу Завхан аймгаас сонгогдсон, Завхан аймгийн Баянтэс сумын уугуул, “Завхан ирээдүй хөгжил” сангийн тэргүүн, Монголын боксын холбооны хүндэт ерөнхийлөгч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, УИХ-ын эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу үлгэрийн амлалтынхаа үрийг ч цацаагүй өнөөдрийг хүрчээ. Ямартаа ч тэрбээр сайхан хошгируулалт хийж чаддаг, үр шимийг нь ч үзэж чаддаг нэгэн аж. Гэвч олон түмэн тэнэг биш. Тийм болохоор амласнаа биелүүлдэггүй түүнд дахин, дахин хууртагдах нь юу л бол.

Ц.Тамир

bai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (April 12, 2012 10:44:39 am )

    xaxaxax saihansambuu ch xvn bish yumaa saixan muruuduulsen bna shdee zawxanchuudiig muruuduhud ymar mungu tuluh bish texdee ydaj 1iig ch boltuhai heregjuulehgui dee sambuuu tolhoi ni tomrood gedes ni tsudiigeed ulsiin xool zoxiod bgaa shuu ene mantuud

  • Anonymous (April 12, 2012 10:49:58 am )

    zewuun photoshopdson bna shde saixan saxal tawichwal za tegeed alan xydagch shig l xaragdaj bna
    xoshgoruulj hanahgui yumdaa ene pisdologuud

  • Anonymous (April 12, 2012 11:28:04 am )

    ene bol gantshan saihansambuu bish, oron nutgaas songogdson ih olon gishuun toirogtoo amlaltaa bieluuleh baitugai ochij uzee ch ugui bh.

  • Anonymous (April 12, 2012 11:28:40 am )

    zavhand hamgiin hyamd guril bii. henii buyan yum bol

  • Anonymous (April 12, 2012 12:29:51 pm )

    buudai tarisan Guriliin uildver baiguulsan 2013 ond zamiin ajil ni duusahaar tuluvlugdsun bgaa ene setguulch nar neeree saihan zohiohiimaa Ulaan tsaim iim medeelel bichihee bolioch, Ard tumniig teneg gej boddog um bh daa TAMIRAA alna shuu chamaig

  • Anonymous (April 12, 2012 1:59:34 pm )

    ene setguulch sudalj bj bichmeer yum, busdug ni medehgui ch buudai tarialj, gurilin uildver n ali hediin barigdad olon huniig ajlin bairtai bolgosonig medeh yum, bitgii tuilshir, ene metees harahad henii ch tuhai bai bas undeslelgui medeelel baidag l bololtoi, hoorhii setguulch orovdmoor ch yum shig.

  • Anonymous (April 12, 2012 2:54:16 pm )

    saihansambuu saihan amlalt saihan hoshgiruulalt boljdee!!!estoi nerendee taarsan buduun mal yumaa

  • Anonymous (April 12, 2012 6:00:54 pm )

    LAlar, buren erhiinh ni hugatsaa duusanguut saihan salaavch ognoo, gudamjind taarch bgaad

antalya rent a car