antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2012 8 comments

Хэд хоног саатуулна гэдэг чинь “цэцэрлэг” л гэсэн үг, хүү минь

нийтлэсэн Admin

“Долдугаар сарын1”ний үймээний үеэр цагдаагийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарыг өмгөөлөх нэрийн дор шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн өмгөөлөгч О.Алтангэрэлийг саатууллаа. Өмгөөлөгчид шүүхийн өмнө ямар ёс зүйгүй авир гаргаж байсан нь ард түмний нүдэн дээр ил байсан.

Гэтэл Монголын өмгөөлөгчдийн холбоо үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Өдөр тутмын хэвлэл болгонд мэдэгдэл дайж, телевиз болгоноор хоолой нь зангирсан өмгөөлөгчид үг хэлж байх юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь “Өмгөөлөгчдийг шоронд аваачаад хийчихлээ. Энэ насандаа үзээгүй юмаа үзлээ. Ийм төр гэж байдаг юм уу. Урд хөршийг дагаж 200 жил, хойд хөршийг дагаж 70 жил боллоо. Өөрснөө 20 жил төр барьж байна. Төр барьж байгаа царайг нь хар” гэж халаглаж байна. Ингэхэд өнгөрсөн 20 жил ард түмэн төр барьж Ц.Нямдорж сайд хараад сууж байсан аятай юм яриад байх юм.

Сайд болон өмгөөлөгч та нар үзээгүй юмаа үзсэн мэт юунд нь гайхаж халаглаад байгаа юм бэ. 2004 оны хавар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Даргагүй нам сонгуульд яаж ялахыг харнаа” хэмээн С.Зориг агсны хэргийг илрүүлэх нэрийн дор М.Энхсайханыг унагаж , шоронд явуулах хуйвалдаан зохион байгуулж байсан. Тэр үед М.Энхсайхан АН-ын дарга байсан. Түүнийг унагахын тулд Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан байдаг. Д.Энхбатаар “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван “С.Зоригийг ал” хэмээсэн гэж хэлүүлэхийн тулд шүү дээ. Хэрэв Д.Энхбат агсан ингээд хэлчихвэл Ч.Энхтайванд М.Энхсайхан нөлөөлсөн гэж хамаатуулах гэж тэр.

Тэгэхэд Д.Энхбатыг өмгөөлсөн Л.Санжаасүрэн “ахыг” чинь хоёр жил гаруй хугацаагаар шоронд суулгасан. Энэ мууг өмгөөлж бидний булхайг олон түмэнд дэлгэлээ гэж хонзогнож хашрааж байгаа нь тэр юм. Тэгэхэд та нар хаана байсан юм бэ, өмгөөлөгчид өө. Монголын өмгөөлөгчдийн холбоо ингэж бужигнасан уу. Үгүй санагдаж байна. Нямдоржтонгууд “Д.Энхбат хулгайчийг өмгөөллөө” хэмээн Л.Санжаасүрэн өмгөөлөгчийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорьсон.

Харин шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн О.Алтангэрэлийг арван дөрөвхөн хоног саатуулж байна. Арван дөрөвхөн өдөр гэдэг хоёр жил хагас шоронд хатахын дэргэд 24 цагийн “цэцэрлэг” гэсэн үг. Зөвхөн саатуулахад ингэж ДУУ ДУУ-гаа авч байгаа юм чинь яллавал яах болж байнаа. Ардын хүүхдийг өмгөөлсөн өмгөөлөгчийг бараг гурван жилийн ял шийтгээд явуулж байхад тоогоогүй хэрнээ ардаа хамгаалалттай хурандаа, генералын өмгөөлөгчид 14 хоног саатуулагдахад яасан их хайрлаж, өмгөөлж хашгирцгаана вэ.

Тэгэхээр өмгөөлөгчийг хорьсон үйл явдал одоогоос найман жилийн өмнө гарчээ. Та нар хууль цаазыг эрхшээж байхдаа өмгөөлөгчийг ийн яллаж байсан байна. Төрийн ой санамж гэж байх ёстой. Олон нийт та бүхэнд итгэх нь бүү хэл гашуунаар дооглож байна. Яагаад гэвэл тэд ой санамжаа гээгээгүй байгаа.

“24 цагийн цэцэрлэгт” яваад ирэх өмгөөлөгчдийн асуудлыг худал улстөрүүлж, жүжиг тавихаа больцгоо. Тэгээд ч үзээгүй юмаа үзлээ “пүү паа” гээд байх юм байхгүй. Хоёр жил гаруй шоронд явсан Л.Санжаасүрэн гуай цаана чинь одоо ч өмгөөлөх эрхээ авч чадаагүй, гудамжинд чулуу өшиглөөд л явж байна. Хуулийнхан хүсвэл юуг ч хийж чаддагийн нэг жишээ нь “Өмгөөлөгч анх удаа баригдсан нь” гэх шоунаас нэвт шувт харагдаж байна. Харин хуулиа мөрдөх тухай хэн ч, бүүр Хууль зүй, дотоод хэргийн сайд ч ам ангайхгүй таг байгаа нь энэ чиглэлийн бүх байгууллагад шинэчлэл нэн даруй хэрэгтэйг баталж байна.

Г.ЯЛГУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (April 12, 2012 11:23:52 am )

    Hehe. yag l bichsen bn shdee. nyamdorjtonguud uheesei bilee. bidnii mongolchuud hichneen bayarlahsan

  • Anonymous (April 12, 2012 3:22:07 pm )

    humuus dandaa naymdorj uheesei gehiin ,getel ene umguulguch nariig chin hen baij hiigeed bgaan.mongold erduu hunii erh gej yu ch bhgui uner ch gui bolson bn.harin dorligjab uheesei ha ha ha

  • Anonymous (April 12, 2012 3:56:50 pm )

    ЮУ вэ? үзээгүй юмаа үзлээ гэж юу хуцаж байгаа дөрвөд вэ? нямдорж үхээсэй, хахаха хүмүүс хүслээ бичихэд чи яасан их цухалдаав? нямдоржийг үхээсэй гэж хүсээд л хүслээ энд бичиж болно ш дээ. бурхан сонсох ч юм билүү????

  • Anonymous (April 12, 2012 4:01:28 pm )

    Ñàéõàí áè÷ñýí áàéíà. Ñýòã¿¿ë÷ õ¿í èéì ë áàéõ õýðýãòýé. Ñýòã¿¿ë÷ íýð ç¿¿ñýí çàðèì íýã íºõä¿¿ä ñàéí óíø. Òàíä àìæèëò õ¿ñüå. ßëãóóíàà

  • Anonymous (April 12, 2012 4:12:10 pm )

    mash ynen yum bichsen bna.nyamdorjid cihi bulchihai gej algaa.yhyyl taarna.ene yanzaaraa mongol min oodlohgyi nee nee yah ve ard irgedee. uug n dotroo hagarchihgyi bj bgaad zov zamdaa orchih yumsan daa.neg tom toriin zov bodlogotoi ergel heregtei bna daa.toriin ergel. toriin ergelt

  • Anonymous (April 12, 2012 6:38:12 pm )

    хүн яахлаараа өөрийнх эрх ашиг хөндөгдөхөөр хууль яриад бусад хүнийх дээр хамаагүй байдаг юм бэ нямдоржоо чиний ярьж байгаа орос хэлний акцент чинь авах юм алга чи харин ленинградад юу ч ойлгоогүй төгссөн санаатай чинь сайхан нотлогдож байна лээ

  • Anonymous (April 13, 2012 9:14:52 am )

    НЯМДОРЖ БАТТУЛГА ХОЁРИЙГ НЭН ДАРУУ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ ШҮҮХ МОНГОЛД БАЙНУУ
    ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛ ХИЙЖ БАЙСАНЧ ХАМААГҮЙ ЮУ БЭЛЭХНЭЭН БАРИМТ БАЙНА ШҮҮ ДЭЭ
    НААД ХОЁР ХҮН ЧИНЬ ХЭН ХЭНИЙХЭЭ ЭСРЭГ БАРИМТ ГАРГААД БАЙНА ШАЛГАХ НЬ
    ХУУЛИЙН БАЙГУУЛАГЫН ҮҮРЭГ БИЗДЭЭ НЯМДОРЖИЙН САЙД ҮҮНД ХАМААГҮЙ
    ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ БАРИМТ БАТТУЛГАД Ч НЯМДОРЖД Ч ХАНГАЛТАЙ БАЙНА
    ЮҮ ХҮЛЭЭСЭН ЮМ

  • Anonymous (April 13, 2012 12:08:19 pm )

    NYMDORJIIN NASNII HUMUUS ZARIM N HAVDAR TUSAAD UHCHIHSEN BAIHIIN.ENE YAGAAD AMID YAVAAD BNAA

antalya rent a car