antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2012 13 comments

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж танаа

нийтлэсэн Admin

Улстөрийн намууд төдийгүй хууль, хүчний байгууллагуудын улстөржилт дээд цэгтээ хүрсэн энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдоржид хандаж дараахь зүйлийг бичсэнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахаар шийдлээ. Улстөрийн дараагийн сонгууль ойртож байна. Гэтэл өмнөх сонгуулиас үлдсэн шарх аниагүй, харин ч бүр сэдэрсэн байдалтай сонгууль угтаж байна. Зүгээр нэг сэдрээд зогсохгүй, бүр ужгирч хүндэрсэн гэж хэлэхэд ч болно. Ийм улангассан, улстөржсөн, хууль, хүчний байгууллагууд нь талцан хуваагдсан нөхцөлд тэртэй тэргүй үймж бужигнадаг сонгууль болохоор… Үнэхээр таашгүй, тааварлашгүй аюултай нөхцөл байдал ч үүсч болзошгүй юм. Тийм л учраас ҮАБЗ-ийн тэргүүнд дор бичсэнээ зориглон хаяглалаа.

Нэг. Долдугаар сарын 1 ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөл

2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний асуудлаар ҮАБЗ хуралдаж, Ерөнхийлөгч Онц байдал тогтоох зарлигт гарын үсэг зурж, УИХ-аар хэлэлцэн баталсан байдаг. ҮАБЗ-өөс өгсөн чиг үүргийн дагуу тухайн нөхцөл байдалд ажиллах штаб байгуулж, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил ахалж ажиллажээ. Улс орны хэмжээнд аюулгүй байдлыг хангах төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж, хяналт тавьдаг төрийн дээд шатны зөвлөлдөх байгууллагын хувьд ҮАБЗ үүргээ л биелүүлсэн хэрэг.

Гэхдээ уг үймээний асуудлаар тухайн үеийн Ерөнхийлөгч буюу ҮАБЗ-ийн тэргүүн Н.Энхбаяр эхлээд улстөрийн намуудын дарга нартай уулзсан байдаг. Тэр уулзалт дээр Ерөнхий сайд, МАХН/МАН/-ын дарга С.Баяр “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад ҮАБЗ хуралдаж тодорхой зөвлөмж гаргах нь зүйтэй болов уу. Юуны өмнө ҮАБЗ ард иргэдийнхээ амгалан байдлыг хангах арга хэмжээг даруй авах ёстой гэж бодож байна. Нөгөө талаар сонгуультай холбоотой зөрчил байгаа гэж үзэж байгаа бол зөрчил болгоныг нэрлэх ёстой.

Түүний дараа одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ хуралдаж, шаардлагатай гэж үзвэл хуулийн дагуу шийдвэрүүдийг гаргах учиртай гэж бодож байна. Өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшил, цаашдаа ардчиллынхаа замаар явах уу, аль эсвэл танхай балмад, атгаг санаандаа хөтлөгдсөн хүмүүсийн төлөвлөгөөгөөр явах уу гэдэг асуудал яригдаж байна гэж би хувьдаа үзэж байна” хэмээн хэлсэн байдаг. Үүний дараа ҮАБЗ хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцжээ.

Зүй нь бол, төрийн хар хайрцагны бодлогоор бол тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр хамгийн эхлээд ҮАБЗ-ийг зарлан хуралдуулж, үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, нэн даруй шийдвэрээ гаргах ёстой байжээ. Харамсалтай нь тэгээгүй. ҮАБЗ-ийн тэргүүн үүнийг ухамсарлаагүй юу, эсвэл жаахан улстөр хийхээр төлөвлөсөн үү, бүү мэд.

Хожуу ч гэсэн ҮАБЗ хуралдаж, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах, галдан шатаалтыг зогсоох, цаашлаад улс орноо аврах шийдвэрээ гаргасаан. Тийм хүнд нөхцөлд, халуун үйл явдал дунд гаргасан шийдвэрүүд байгаа оносон, оноогүйг өнөөдөр шүүн хэлэлцэх нь нэг талаар утгагүй мэт. Нөгөө талаар мэдээж хуулийн хүрээнд шийдвэр гарсан, эсэхийг шүүж болох л байх.

Дараа нь өрнөсөн олон асуудапд ҮАБЗ анхаарч ажилласан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай гарсан билээ. Энэ бүхнийг өгүүлэхийн учир нь улс орны хэмжээнд аюулгүй байдлыг зангидаж байх ёстой ҮАБЗ долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг намжаах, учгийг тайлахад онцгой үүрэгтэй оролцсон гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг. Харин өнөөдөр буюу дөрвөн жилийн дараахь буруутныг олох шүүх хурлуудад тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүд гэрчээр дуудагдан байцаагдаж байна. Тэгвэл өнөөдрийн ҮАБЗ юу хийж байна вэ.

Энгийн утгаар бодоход нэгэнт долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг намжаахад ҮАБЗ онцгой үүрэгтэй ажилласан юм бол уг хэргийн учир зангилааг тайлж, ард түмэнд үнэн зев ойлголт, мэдээлэл өгөхийн тулд өнөөдрийн ҮАБЗ ажиллах ёстой. Үе үеийн ҮАБЗ-д бидний нэрлэснээр төрийн гурван өндөрлөг ордог нь төрийн бодлогын запгамж халааг аюулгүй байдпаа хангах чухал үйл ажиллагаанд тасалдахгүй л гэснийх.

Харамсалтай нь өнөөдөр өмнөх ҮАБЗ-ийнхний эсрэг өнөөдрийн ҮАБЗ-ийн тэргүүн нь шууд бус утгаараа “буу шагайсан” мэт дүр зураг харагдаад болдоггүй. Хуулиар хүлээсэн чиг үүргийн хувьд ч ҮАБЗ-ийн тэргүүн хэрэг явдлын учир шалтгааныг олохын тулд ядаж нэг удаа хурал зарлах хэрэгтэй баймаар. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та өмнөх үеэ буруутган шүүх улстөрийн улайралдаа автан улс орны аюулгүй байдлын төлөө хийх үндсэн ажлаа умартсан байна.

Уг нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн захирамжаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг дээрх хэрэг явдлын үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласанд үнэлэлт, дүгнэлт өгч, ҮАБЗ-д тайлангаа бараг хоёр жилийн өмнө хүргүүлсэн. ҮАБЗ уг тайланг хэлэлцсэний дараа олон нийтэд ил болгоно хэмээсэн ч Аюулгүйн зөвлел хэлэлцэх тухай бодоо ч үгүй учраас өнөөг хүртэл “нууц” хэвээр байна.

ҮАБЗ үүнд анхаарвал тухайн үеийн хэрэг явдлын олон учиг тайлагдах юм. Гэвч цагдаагийн удирдлагыг яаж ийгээд яллачихвал цаад этгээдүүд рүү нь байгаа чиглүүлэх боломжтой хэмээн Ц.Элбэгдорж Таныг тооцоолжээ гэсэн хардлага нэгэнт газар аваад байна. “УИХ-ын ажлын хэсэг ҮАБЗ-д дүгнэлтээ гаргаж өгсөн. Долдугаар сарын 1-ний шалтгааныг олох хэрэгтэй гэж. Даанч ҮАБЗ ажлаа хийхгүй байна” гэж дээрх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ердөө өчигдөрхөн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Үнэхээр ҮАБЗ ажпаа хийхгүй байна. ҮАБЗ-ийг зарлан хуралдуулдаг эрх бүхий тэргүүн, эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та Монголын төрийн залгамж халаа бодлогыг тасалдуулж, төрийг хүчгүйдүүлж, бас тамирдуулж байгаагаа хэрхэн тайлбарлах сан бол…? ҮАБЗ энэ асуудлаар хуралдах шаардлагагүй л гэж битгий хэлээрэй.

Ирэх сонгуулийн дараа дахин долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал давтагдахгүй байхын баталгаа алга хэмээн ард түмэн өөр зуураа шивнэлдэж байгааг анзаарсан уу. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ҮАБЗ-ийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч Та хэрхэн ажиллаж байна вэ.

Хоёр. Ирэх сонгуулийн дараа дахин долдугаар сарын 1 давтагдвал…

Бурхан минь, дахин тийм гамшиг бүү болоосой хэмээн хүн бүр дотроо залбирч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гагцхүү дахин тиймэрхүү үймээн самуун дэгдээхийг хүсэгч хэсэг бүлэг этгээд, улстөрийн хүчин, улстөрчид байгаа мэт санагдах болсон нь нууц биш. 2008 оны сонгуульд ялсан улстөрийн хүчнийг луйвар хийсэн хэмээн улигласаар дараагийн сонгуультай золгох гэж байна. Сонгуулийн цаг хугацаа дөтлөх тусам “Ардын нам л луйвар хийдэг шүү” гэсэн сурталчилгааг эрээ цээрээгүй цацах боллоо.

Үнэндээ бол 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахдаа Ерөнхийлөгч Таныг ч бас луйвар хийсэн гэх яриа тэнэж явдаг шүү дээ. “Сонгуулийн луйвар” хийсэн гэх хардлага, сэрдлэг хаана ч байдаг, ардчилсан сонгууль явуулдаг аль ч улсад ялагдсан хэсгээс гарч л байдаг үг яриа. Гэхдээ үүнийг нийгмийн сэтгэхүйд хар тамхи тарих мэт баттайяа суулгахын төлөө Та ч, Таны хамтран зүтгэдэг нам нэгт нөхөд ч улайран зүтгэхийн учир юу вэ.

Өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын Нам / тухайн үеийн МАХН/-ыг луйвар хийж л яллаа хэмээн үймээн самуун аль хэдийнэ дэгдсэний дараа тэр үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзахдаа АН-ын дарга Ц.Элбэгдорж Та хэлсэн байдаг. Гэвч яг хэнийг яаж луйвардав гэдгийг тогтоогоод гаргаад ирсэн зүйл
өнөө хэр алга байна. Тийм атал “Дараагийн сонгуулиар дахиад л луйвардах нь” хэмээн уйлан дуугараад байх нь хэр зүйтэй вэ.

АН ялагдсан тохиолдолд бүх бурууг Ардын намд чихэж орхиод, ард нь бас үймээн дэгдээх зорилготой юм болов уу гэсэн хардлага ч төрж байна. Нөгөө талаар сонгуулиар үнэхээр булхай луйвар гарч болзошгүй юм бол Төрийн тэргүүн Та хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна вэ хэмээн асуух нь зүй ёсонд нийцнэ. Хэрвээ булхай луйвар гараад, долдугаар сарын 1-нд болсон шиг үймээн дэгдвэл улс орон, хүн ардын аюулгүй байдлыг хангахын төлөө Монголын төр ажиллахад бэлэн үү.

ҮАБЗ-ийн тэргүүний хувиар Еренхийлөгч Ц.Элбэгдорж Та үүнд үүрэг, хариуцлага хүлээх ёстой билээ. ҮАБЗ-өөр ч үүнийг хэлэлцүүлж, бэлтгэлтэй байх ёстой биш гэж үү. Таны намаа гэсэн хэт их сэтгэл тань төрийн үйл хэргийн уялдаа, залгамж халааг бүдгэрүүлж, бүүдийлгээд байгаа юм биш биз. Эрхэм Ерөнхийлөгч Та дөрвен жилийн өмнө жагсаал, цуглаан зохион байгуулж байлаа. Таны оролцоогоор өдөөсөн жагсаал, цуглаан эцэстээ үймээн самуун болж, өнөөдрийн халуун үйл явдлын суурийг хатгасныг олон нийт мартаагүй.

Тэгвэл өнөөдөр Та Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байна. Аливаа ажилд, ам хэлээр ярихдаа хүртэл хариуцлагатай байх нь тер, улсын өмнө хүлээсэн үүрэг тань гэдгийг сануулах юун.

Эцэст нь дахин хэлэхэд ҮАБЗ ажлаа хийж, аливаад ул суурьтай хандвал өнөөдрийн учир утгагүй маргааны цэгийг хатгасан олон зүйлийн учир олдоно. Бас дараа дараагийн улс үндэстний эрх ашигтай холбоотой олон асуудлын урьдач сайн нөхцөл болох нь дамжиггүй. Хууль, хүчний байгууллагуудын үл ойлголцол өдрөөс өдөрт даамжирч байна. Уршигт нь Монголын төр үнэгүйдэж, хүчгүйдсээр байна. Үүнийг хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд ганцхан улстөрийн өнцгөөс хандсаны гай гэхэд хатуудсан болохгүй байх.

Таны эрх мэдлийн хүрээний шүүх, прокурорын байгууллагад итсэх ард түмний итгэл шалдаа бууж, нэр хүнд нь нэг мөсөн шаварт хутгагдлаа. Одоо л монгол төрийн тэргүүний хувьд Та энэ их хэрүүл тэмцэлд цэг тавих алхам хийж, нэг тийш болгох санал санаачлага гаргах хэрэгтэй байна. Тэгэхгүй энэ чигээр нь асуудлыг орхиод сонгуульд орвол дараа нь гарч магадгүй уршигт үр дагаврын хариуцлагыг хэн хүлээх вэ.

Өөрийн нам, хүний нам гэсэн хандлагаар бүх асуудалд хандаж байгаа бол тэр ёстой уучлаарай гэсэн үг. Бид бүгдээрээ монгол хүн. Бүх хүний зүрх сэтгэл эх орны төлөө цохилж, үйл ажлаа үүний телөө зориулах учиртай. Тэр тусмаа төрийн тэргүүн Та. Үүнийг умартвал Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой Үндсэн хуулийн үүргээсээ ухарсан гэсэн ял зэм Танд оногдох болно. Нэгэнт эхэлсэн үйлдлийг буцаан татахад хэцүү л байх.

Гэхдээ Та бол монгол төрийн тэргүүн шүү дээ.

Хүндэтгэсэн Монгол Улсын иргэн Д.Ганзориг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (April 10, 2012 12:43:55 pm )

    Ene hujaa elbegee toriin terguun gehed hetsuu yumaa. Mongolchuudiig hoorond hagaralduulah l yum hiij suuna shuu dee.

  • Anonymous (April 10, 2012 1:04:46 pm )

    Худлаа зүйлийг үнэн гээд бууж өгөх ёстой юмуу тийм юм байхгүй хэзээ тэгээд үнэн ялах ёстой юм вэ Д. Ганзориг гуай

  • Anonymous (April 10, 2012 5:39:41 pm )

    BITGII TENEGT HUULI BUS ZUILIIG NUUGAAD UNGUR GEJ SHAARDAAD BGA YUMUU, ENE CHIN HEDEHEN TURIIN BAIGUULGIIN HOOROND YAVAGDAHJ BGA AASUUDAL ARD TUMEN ANHAARALTAI AJILGLAJ BGA HEREG, 1 IH SUID BOLJ BOLOHOO BAIZAN YUM SHIG TENEGTEJ YUG NUUN DALDLAH GEED BGAAN? ARD TUMEN SHUDARGA YOS GEJ BAIDAG ESEHIIG L HULEEJ BNA, HARIN UUNIIG DALIMDUULJ YAN ZBURIIN SHALTAG SHALTGAAN HAIJ BGA NUHDUUD ULS ORNIIG HUMRUH HGEED BNA UURTEI CHIN ADILHAN

  • Anonymous (April 10, 2012 7:44:33 pm )

    HUTSDAG GANZORIG BE

  • Anonymous (April 10, 2012 8:05:58 pm )

    ganzorig min chi henii gariin ymar oligarhiin duu n yum odoo aigaad muulaad bgaa n dandaa dargha nariin heden golog nar l ingeed muulaad bn sdee!ynendee jiriin irgen nadad elbegdorj taalagddag

  • Anonymous (April 10, 2012 8:26:51 pm )

    Маш зөв зүйл бичжээ.Аавын хүү ээжийн охин үймээн самууны золиос болж амиа алдаж зарим нь шоронд сууж байна.Үймээн самууныг улс төрчид дэгдээсэн гэдгийг ард түмэн нүдээрээ харсан, гэтэл үймээн самууныг тараах гэж тэмцэж явсан цагдаа нар шоронд орох болж байна.5 залуу, 2 цагдаа амиа алдлаа, үүнд хэн буруутай вэ гэвэл самууныг дэгдээгээд зугатаасан улс төрчид.

  • Anonymous (April 10, 2012 11:16:53 pm )

    Одоо тэгээд яах вэ?Эрхэмуудээ МАН ыг татан буулгавал энэ бухэн байхгуй болно Ялангуяа Нямдоржийг Намаасаа хоох хэрэгтэй

  • Anonymous (April 11, 2012 12:43:30 am )

    hamgiin zub gargalgaag hiisen GANZORIG tanid bayrlalaa.bi jiriin 1 irgen bolobch bas yag iim bodoltoi yabdag bogod mongoliin olnhi jiriin irged minii adil eb negdel,ard tumniihee sain saihan mongol ylsiin tysgaar togtnoliin toloo bodoj yabdag gedegt itgenem!manai eronhilogch yls tumniihee eb negdeliig ilerhilegchiin hybid,mongol ylsiin eronhologchiin hybid ene buh zuiliin ychiriigzob talaas ni tyngaan olj chadah ylstoriin yhamsar oyunii chadabhitai gedegt itgej baidag,tsaashid ch itgehiig husnem…gebch uil aybdaliin baidalaas harahad oilgomjgui zuil olon bn.ene tyhai hebleleer 1 taliig barilguigeer ard tumnniihee enh amgalan baih taliig ni bodoj asyydllig zubuur shiidehed ali boloh zob talaas ni oroltoosoi gej huseh bn.1 talaas bodohod manai eronhiilogch 7 sariin 1 niig ooroo odooson byryygaa zorigtoi huleegeed daraa ni UAZUBLUL-oos usgin uureg daalgabriig hetruulen hunii ami nas uregduulsen humuust tohirson yaliig uuruuleh ni zob shuu,herbee ingehgui bol ard tumen taniig bolon magnai,batzandan ,jargalsaihan ,enhbat nariig ueiin ued 7 sariin 1 niig tyrhiran ard tumniig uimeen samyynd dyydaj ene buhnii ehiig tabisaan gej uzseer bh bnoo.yyl ni ter odor byjignasan olniig ta yumuu esbel c.bayar zogsooj taibshiryylan zogsooon bol ene buh zuil bolohgui baisan gej mynhag bid bodsoor bgaa.

  • Anonymous (April 11, 2012 12:49:43 am )

    7 sarin 1nii gol byryytan ni BATZADAN,MAGNAI,ELBEGDORJ nariin ylstorch nar shdee.uneheer MAN /hyyhcin MAXN/songyyli bydilaantyylsan bol elebgdorj nar deed shuuh,ylsiin ih hyrald handaj urgudul gargaj shalgyylj unen moniig togtoogood songyyli bydilaantyylsan baisan bol dahin songyyli yabyyylah buren bolomj baisaan.teged ch songyyli bydilaantai bolsoniig yasan sain mededeed baidag ni ih sonin doo! uursduu bydilaan hiicheed ter ni bielej garch irehgui bolohoor ene buh bydilaaniig hytgasan bishuu? zarim ued tiim hardlaga torood baidag ni nyyts bish

  • Anonymous (April 11, 2012 12:52:17 am )

    ARDCHILSAN ERUNHILOGCH,YLSORNII EN NEGDELIIG DEEDLEN SAHIGCH ELBEGDORJ GYAI UUNIG YCHIRIIG NI OLOHDOO HET BUU YLSTURJUULEESEI,HET BUU 1 TALIIG BARIJ DORLIGJABAA BITGII L TYRHIRAASAIDAA,YAGAD BE GEBEL BUH ZUIL EELJ DARAATAI,HAANII ALBA HALAATAI

  • Anonymous (April 11, 2012 12:57:41 am )

    UNENIIG HUN OLDOGUI YUM UNEN UURUU HUNIIG OLDOG BYUY HEZEE 1 TSAGT HUN OOROO UNEN ND GUITSEGDDEGIIMAAAAAA

  • Anonymous (April 11, 2012 1:31:23 pm )

    2008 оны 7-р сарын 1-ний Жагсаал цуглааныг Элбэгдорж байтугай Магнай Батзандан ч зохион байгуулаагүй шүү. Үүнийг ард олн мэднэ. 6-р сарын 30-ний гөнөөс эхэлсэн юм. Тэгэхэд хүмүүс талбай дээр шөнө ирчихсэн бидний сонгуулийг луйвардчихлаа. АН хаана байна вэ гээд орилж хашгирч байхыг хүмүүс мэднэ. Та дэндүү худлаа яриад байна. Маргааш өглөө нь дээрх хүмүүс гарч ирсэн юм. Юм болгоныг АН руу хийх гэдэг Ху намын бодлогоос одоо салаачээ. Ху намын байгуулж байсан социализм хэдийнэ өнгөрсөн шүү

  • Anonymous (April 11, 2012 1:39:09 pm )

    Монголын ард түмэн гэдэг бол Д.Ганзориг биш, Та бол тэдний дундах нэг өт хорхой. Харамсалтай нь ийм өтнүүд багагүй тоогоор байдаг. Гэвч ирээдүйд шинэ залуучууд гараад ирнэ. Тэд өөрсдийн намыг байгуулах болохоос Ху намыг биш. Та өнхрөөд өгнө. Шинэ хүмүүс шинэ залуучууд Ху намыг дахиад сонсох ч үгүй байх

antalya rent a car