antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 9, 2012 26 comments

“Монгол Родсчайлд” буюу Ц.Нямдоржийн хаанчлал

нийтлэсэн Admin

Эрх мэдлийн төлөөх дайн Монголд улам хүчтэй өрнөж эхэллээ. Дайн гэхээр хүмүүс их хүндээр хүлээж авах биз. Тэгвэл 1830-аад оноос дэлхийн санхүүг бүхэлд нь хяналтдаа авахын төлөө шаргуу ажилласаар “амжилтад” хүрсэн Франц гаралтай еврей Rothschild-ын / Родсчайлд/ гэр бүл, тэдний “хаанчлал”- ын тухай өгүүлдэг “ДЭЛХИЙГ ЗАСАГЛАГЧ ХЭН (ГЭР БҮЛ) БЭ? ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ БОДПОГЫГ ХЭН БАРЬЖ БАЙДАГ ВЭ?” ном миний өмнө дэлгээстэй байна. Энд улс орон, бүс нутаг, дэлхийн хэмжээний эрх мэдэлд хүрэхийг зорьсон бүлэглэлийн арга барилыг эвтэйхэн схемчилжээ. Тэгээд үүнийг нь “цусгүй дайны стратеги, тактикийн онцлог хэмээжээ. Үнэхээр Родсчайлдынхан санхүүгийн эзэнт гүрэн байгуулж чадсан байлаа. Анх 1814 оны зургадугаар сарын 14-нд тэдний хамгийн нелөө бүхий Давид гэгчээс Родсчайлдад бичсэн захидалд “Ах дүү та нар нягтарч чадвал дэлхий дээрх ямар ч банк өрсөлдөж чадахгүйгээр барахгүй, та нарыг сүйтгэж, ашиг олж чадахгүй. Хэрвээ ах дүү хэд хүчээ нэгтгэж чадвал дэлхий дээр ямар ч банк та нартай адил сүр хүчтэй байж чадахгүй” гэсэн байв. Мөн Родсчайлд нас барахаасаа өмнө маш хатуу гэрээслэл бичиж үлдээжээ. Уг гэрээслэлд:

-Бүх Родсчайлдын гэр бүлийн банкин дахь удирдах албан тушаалд зөвхөн гэр бүлийн гишүүн томилогдон ажиллана. Хэзээ ч гадны хүнийг томилж болохгүй. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаанд зөвхөн Родсчайлдын эрэгтэйчүүд нь оролцох эрхтэй.

-Эд баялаг гадагшаа урсаж хомсдолд оруулахгүйн тулд холын төрөл садны хооронд гэр бүл болохыг шаардана.

/Эхний ээлжинд энэ дүрэм журам маш чанд мөрдөгдөж байсан боловч орчин

үеийн түүхэнд бусад Еврей гаралтай банкны эздийн гэр бүлтэй хурим хийхийг зөвшөөрдөг болжээ./

-Санхүүгийн тайланг хэзээ ч олон нийтэд нээлттэй болгож болохгүй.

-Эд хөрөнгийг өвлөх гэрээслэлийн бичгийг үйлдэхдээ гадны ямар ч хүчийг оролцуулж болохгүй.

-Родсчайлдын бүх гэр бүлд зөвхөн том хүү нь тухайн гэр бүлийг удирдах эрхтэй бөгөөд бусад нь тэр хүний удирдлагыг үг дуугүй мөрдөн дагах. Хэрвээ онцгой нөхцөл байдал тохиолдож, бүх гэр бүл ярилцсан тохиолдолд хоёр дахь хүүд гэр бүлээ удирдах эрхийг олгож болно гэсэн байв. Энэхүү гэрээслэлийг зөрчсөн тохиолдолд Родсчайлдын гэр бүлээс өв хөрөнгө өвлөн авах эрхгүй байдаг байна.

Родсчайлдын гэр бүлийн бизнесээс олсон олз нь гадагшаа урсах буюу салган тараахгүй байх үүднээс холын төрөл буюу садан дотроо хурим хийдэг тогтолцоог хөгжүүлж байжээ. Мөн гэр бүлийн дотоод мэдээлэл гадагшаа гарч

бусдын идэш болгохгүй гэсэн зарчимтай байв. Мөнгөнөөс гадна Родсчайлдын гэр бүлийнхний олон зуун жил хуримтлагдсан мэдлэг, харилцаа холбоо, амьдарлын зорилго гэх мэт нандин зүйлийг бусдын өгөөш болгохгүй гэсэн санаа ч гэрээслэлд агуулагдаж байсан байна.

Хаа холын эдгээр еврей нарын тухай энд зориуд жишээ татаад байгаагын цаад учрыг уншигчид маань эрхбиш ойлгоно биз. Манайд яг иймэрхүү схемээр эд баялаг, эрх мэдлийг гартаа атгаж суухыг хүсэгчид хүч түрэн гарч ирэж байна. Тэдний нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын сэнтийг олон жил зайдагнаж буй Ц.Нямдорж ажээ. Гэвч тэр дэлхийн санхүүг эзэмшсэн Родсчайлд биш л дээ. Чадал чансаагаар хаана нь ч хүрэхгүй. Дэлхийн банкны системийг огт мэдэхгүй ч гэсэн хамтран зүтгэгч олигархиудынхаа элдэв фактыг цуглуулан шантааж хийх замаар хөрөнгөжиж, зөвхөн Монголдоо нэгэн төрлийн Родсчайлд болох гэж мөрөөдөж яваа хүн юм. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд харин тэр их хичээж буй бололтой. Бас ихээхэн хорлонтой санаа өвөрлөж, хааяа түүнийгээ хүүхэд шиг гэнэ, тэнэг байдлаар илчилж байна. Саяхан мань эр тав, зургаахан сэтгүүлчийг дуудаж авчраад “Сайд ба сэтгүүлч” ярилцлагаа хийхдээ юу гэж бурсныг хүмүүс санаж байгаа байх. Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарыг шүүх ажиллагаанд эмзэглэж, “Шүүх байгууллага хуулийн дагуу ажиллахгүй байна” гэж мунгинав. Хэдийгээр тэр сайд, бүр хууль зүйн сайд ч гэсэн ингэж хэлэх ёсгүй юм. Шүүх хэрхэн ажиллаж буйг энэ эрхэм ганцаараа шууд дүгнээд байдаг юм биш. Шүүхийн зөвлөл гэж хамтын удирдлагын байгууллага бий. Гэтэл мань хашир хэм хэмжээнээсээ хальчихсан хаа хамаагүй юм яриад байгаа нь бас нэгийг хэлээд байна. Долдугаар сарын 1-ний хэргийг үнэн зөв шийдэх санаа түүнд лав алга шиг ээ. Хэний, ямар эрх ашигт үйлчлээд тэр вэ.

Үүгээр ч зогссонгүй, Ц.Нямдорж гуай. Цааш ам халсаар сүүлдээ барилгын салбарт хүч үздэг том гар болж хувирч байх юм. “Би барилга барих их дуртай” гээд л авч өгчээ. Ухаандаа өнгөрсөн намраас хэл ам болоод байсан Гүнт дэх гурван хаусаа олон нийтийн өмнө аргалж үлдэх гэсэндээ ийнхүү ‘‘барилгачин’ болсон хэрэг болов уу.

Ц.Нямдоржийг Хятадын тагнуулын байгууллагад үйлчилж байсныг анхнаас нь нотолсон Ж.Баатар генерап түүний иймэрхүү элдэв янзын ааш араншинг гаргаад байхаар нь тэсэлгүй саяхан хэвлэлд үгээ хэллээ. Ингэхдээ урьдын адил “Ц.Нямдорж Хятадын тагнуулчдад үйлчилсэн нь баримтаар нотлогдсон зүйл” гэсэн юм. Одоогийн нөхцөл байдалтай нь харьцуулаад үзэхэд Ц.Нямдорж “Монгол Родсчайлд” болох санаархлаа аль эрт Хятадын тагнуулын байгууллагатай хамтарч ажиллахаас хэрэгжүүлж эхэлсэн гэлтэй.

Таван толгойн ордыг ашиглах талаарх маргаантай, ээдрээтэй олон асуудлын дунд авлига цохиж явааг олж харсан Х.Баттулга эцэст нь Ц.Нямдорж болон түүний нөхдийг Авлигатай тэмцэх газарт өгсөн ч нэмэр болсонгүй. Бүр гайхалтай юм болоод өнгөрлөө. Х.Баттулга Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдээлэлдээ өнөөгийн Засгийн газрын сайд нарын болчимгүй ажиллагаа, авлигын шинжтэй үйлдлүүдийг баримтжуулсан байв. Үүнийгээ ч олон нийтээс нуугаагүй. Тэрбээр “Би сайд нарын хууль бус ажиллагааг нотлох баримттай нь өгсөн” гэж байлаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Х.Баттулгад ирүүлсэн хариу албан бичигт “УИХ-ын 2007 оны хоёдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Таван толгойн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан байхад 2008 оны гуравдугаар сарын 21- ний өдөр тухайн үеийн Монгол Улсын Засгийн газар нь “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ”-г “Энержи ресурс” ХХК-тай байгуулж, “Ухаа худаг”-ийн орд газар бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг уг аж ахуйн нэгжид олгосон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдов. Шалгалтын хүрээнд цугларсан нотлох баримтад үндэслэн таны мэдээллийн дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэдий ч Нийслэлийн прокурорын газраас 2012 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хэргийн материалыг татан авч, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгон, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байгааг мэдэгдэв.Мэдээлэлд дурдсан бусад асуудлын талаар зохих шалгалтыг бүрэн хийж чадаагүй тул хэрхсэн тухай хариу өгөх боломжгүй байгааг мэдэгдье” гэжээ. Сонин байгаа биз. Ердөө л 24 цагийн дотор хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Прокурорууд тэр шөнө унтаагүй бололтой. Маш шуурхай ажилласан байна. Монголын эрүүгийн “Ертөнц”-д анх удаа ийнхүү хамгийн богино хугацаанд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгов. Энэ нь ёстой өнөөх социалистуудын ярих дуртай “Түүхэн шийдвэр” ажээ. Мөн Авлигатай тэмцэгч маань сайд, дарга нартай холбоотой бусад баримтуудыг шалгах боломжгүй боллоо гэнэ. Бас л хачирхалтай үйл явдал. Хачирхалтай ч юу байхав дээ, Ц.Нямдорж сайд үнэхээр хаан хүн шиг нөлөөлж чаддаг болж.

Тэрбээр саяхан УИХ-аас прокуроруудыг шалгах ажлын хэсэг томилоход “Түүхэн үүрэг”-тэйгээр оролцсон байна лээ. Долдугаар сарын 1-ний хэрэг дээр прокурорууд буруу ажилласан, цагдаа дарга нарыг цэргийн гэмт хэргийн ангиллаар яллаж болохгүй гэж улаан цагаандаа гарч зүтгэсэн Ц.Нямдоржоос одоо прокурорууд айн чичирч буй хэрэг үү. Долдугаар сарын 1-ний хэрэг ч, Таван толгой дахь мафийн шинжтэй үйл ажиллагаа ч хууль, шүүхийн өмнө шударгаар шийдэгдэх ёстойсон. Эдгээрт Ц.Нямдорж сайдын суудлаараа далимдуулан нөлөө үзүүлэх эрхгүй. Гэвч тэгдэггүй юм байна. Ц.Нямдоржийн шүүх эрх мэдэл дэх хаанчлал Родсчайлдын санхүүгийн хаанчлалаас дутахааргүй хүчтэй болж буй нь энэ. Прокуророос хэргийг яаран хаасан нь түүний “MCS”- ээс авсан “найзынхаа” 304 метр квадрат талбай бүхий, сарын 10,8 сая төгрөгийн түрээстэй байранд арай ядан амьдарч байгаа “өрөвдөлтэй” байдлыг шалгах боломж ийнхүү түр саатахад хүрчээ.

Хаан суудалд сууж буй Ц.Нямдоржид хил, гаалийн байгууллагынхан бүхэлдээ бөхөлзөж байна. Гаальд ажиллаж байгаа 1100 гаруй байцаагчийн 66 орчим хувь нь Увс аймгийн угсаа гарвалтай ажээ. ГЕГ-ын дарга Цэвээнжаваас өгсүүлээд Ц.Нямдоржийн алсаас удирддаг “Увс нам”- ынхан хил, гаальд тун их нөлөөтэй байна. Цэвээнжав нь ажлаа Ц.Нямдоржийн заавраар явуулдаг гэх яриа ч бий. Үнэн байх аа. Ямартай ч Ц.Нямдоржийн авгайн дүү П.Сүхбаатар Сайншандын гаалийн газрын даргаар ажиллаж байна. Хангитын боомтын дарга Отгонжаргал мөн л Ц.Нямдоржийн хүн. Хотын Гаалийн орлогч дарга Энхцогт ч бас Ц.Нямдоржийн нөлөөгөөр энэ албанд томилогджээ. Хотын Гаалийн орлогч даргаар ажиллаж байсан Даваасамбуу гэгч дүүгээ Ц.Нямдорж одоо Гашуун сухайтад тавиад байгаа аж.

Йймэрхүү ах дүү, танил талын сүлжээний хүмүүс гаалийн бараг цэг бүхэн дээр байгаа бололтой. Саяхан 27 чингэлэг самрын хэрэг мандсан. Үүний ард Ц.Нямдорж сууж байсныг уншигчид бараг төсөөлөөгүй болов уу. Тэгвэл нэгэн эх сурвалж тэрхүү хулгайн самрыг урагш хил давуулахыг оролдоход Ц.Нямдорж мэдсэн ч мэдээгүй царайлжээ. Энэхүү самар нь хамгийн багаар тооцоход 60 гаруй сая доллар болж байна. Бор- Өндөр, Чойроор хил давуулах гэж яваад баригдсан уг самрын эзэн гэх Лхагвадорж нь бас л Увсынх. Ц.Нямдорж жил бүр Монголд их хэмжээгээр хуримтлагддаг самрыг Хятад руу гаргахыг Засгийн газраар зөвшөөрүүлэх гэж оролддог байсан байна. Гэтэл самар нь манай гаальд хар тамхинаас дутахааргүй хориотой бүтээгдэхүүн болдог. Бодлогын гажиг гэх үү дээ. Гаалиар самар гаргаад байвал ой мод сүйрнэ гэдэг бололтой. Гэвч самарчид намар бүү хэл өвөлжин самар хураадаг. Тэгээд түүнийгээ хулгайгаар тийнхүү гаргасаар байгаа юм. Ц.Нямдорж наанаа сайн хуульч, шударга хүн шиг ярих атлаа хилийн боомтуудыг гартаа атган нүүрсийг хүртэл дэлхийд байхгүй туузан дамжуулагчаар Хятад руу гаргахаар боомтын журмыг нь өнгөрсөн онд өөрчлүүлэх гээд гүйж байлаа. Энэ “хаан”-д оролцохгүй ажил гэж үгүй ажээ.

“Би байхгүй бол шударга ёс бүрмөсөн байхгүй болно” гэх тэрбээр харин “Намайг чаддаг юм бол алчих, чадахгүй шүү” хэмээн мөчөөрхсөн нь олныг сэрдхийлгэж орхилоо. Юу болоод аллага зөгнөж эхпэв. Родсчайлдынхан аллагад өртөж байсан л даа. Тэд дэлхийн санхүүг хаанчлахын төлөө эцгийнхээ гэрээслэлд үнэнч үлдсэн юм. Хэрвээ Ц.Нямдоржийн муу ёрын үг биелэл болвол дахиад нэг мугуйд Ц.Нямдорж гарч ирэх үү. Арай үгүй байлгүй дээ. Гэхдээ энд Л.Толстойн “Адгийн амьтны сүүлчийн хоргодох газар нь эх оронч яриа” гэснийг дахин сануулах хэрэгтэй болж байх шиг байна.

Б.Отгонбаяр

 

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (April 09, 2012 7:44:11 pm )

    ene lalariin mengiig ni husaad shaldan huuguud hytad ruu ni zailuul taarna eswel ter utasaaraa yriulaad gudamjind suuj baiwal taarbna

  • Anonymous (April 09, 2012 8:17:23 pm )

    Ням дорж гэдэг тэнэг мангар солиотой новш монголын төрөөс нэн түргэн зайлуулах хэрэгтэй. Барьсан тавьсанаа мэдэхгүй би мундаг гэхээс өөр юуч хийж чадахгүй сургуультай малаас дор новш.Монголын төрд хэзээнээс гай болж байгаа мал.Нямдоржын хажууд Ганбууш царайлаг харагдаж байна.

  • Anonymous (April 09, 2012 8:35:22 pm )

    хахаха Нямка зайлаа

  • Anonymous (April 09, 2012 8:57:45 pm )

    ñàéí áè÷ñýí áàéíà. Íÿìäîðæèéí ¿íýí í¿¿ð öàðàé ýíý äýý.ÕÀ õàõàõàõà

  • Anonymous (April 09, 2012 8:58:25 pm )

    Гамвууш Нямкагаас тийм хөөрхөн гэж үү????????? Нямкааг зйилуулж яах юм бэ? Хүний эрхийг дээдэпнэ үү.

  • Anonymous (April 09, 2012 8:59:43 pm )

    mongol tord bug bolson ene hyn odoo zaigaa tabij ogoh tsag ni bolson oorigee hen gej bodood baigaa yum dol oo

  • Anonymous (April 09, 2012 9:00:55 pm )

    2abgaitai nvm shv

  • Anonymous (April 09, 2012 9:04:38 pm )

    Нямка Гамбушаас хавигүй илүү шүү? Шуналгүйл байгаасай.Мань эрийн ярьдаг нь ямар бол харах л үлдээд байна даа хө …

  • Anonymous (April 09, 2012 9:14:24 pm )

    Оюун гоё эмэгтэй шүү? сүүлийн үед царай алдсан харагдаж байна….. Илүү ихийг хий гэж өөрөөсөө шаард

  • Anonymous (April 09, 2012 9:15:18 pm )

    маш сайн нийтлэл байна.Монголчуудаа сонор сэрэмжтэй байхтун.энэ жилийн сонгуулиар маш хариуцлагатай иргэн бүр оролцох ёстой.

  • Anonymous (April 09, 2012 9:16:54 pm )

    ene bol jinhen luuwarchin shal hudalaa shudrga dvr isgej hooson denmii yricn tiim shudrga vum bol olon haawuusaa ymar argaar bariulsanaa il heleh hergtei ter ymarch bieznis hiidgvi bizdee tegeed ygaad tiim bayn bolwo uls turiin namaar uriin buruutai vildelee hamgaaluldag nowsh zail

  • Anonymous (April 09, 2012 9:17:27 pm )

    нямдорж сайд шиг шударга төрийн зүтгэлтныг та нар хаанаас ч хайгаад олохгүй ямар ч но олж чадахгүй дээ сайдыг дэмжцгээе

  • Anonymous (April 09, 2012 9:20:10 pm )

    та нар хүн битгий гүтгээд байгаарай нямдоржыг дэмжие

  • Anonymous (April 09, 2012 9:55:05 pm )

    Нямдорж ухээсэй

  • Anonymous (April 09, 2012 10:56:56 pm )

    Адгийн урвагч амьтны сүүлчийн хоргодох газар нь эх оронч яриа ямар үнэн хэлээ вээ. Үхэж далд ороосой энэ Ц.Нямдорж

  • Anonymous (April 09, 2012 11:10:58 pm )

    Uvsiin ard tumen mini ta nart gants zahih zuil maani ene shond ulgugduj shorond tamlagdah zamaa songoson turiin luivarchinga buu songo ta nart jugaar tus bolvoo tsahilgaanii stantsi barivuu bairtai amidraltai bolgovui uguil baihgui ju bas Delhiin avraga huntei teseldene Battulgiin buynaar sum negdleeree gereltei gegeetei bair oron suutstai bolson sumiin irged huvi humuus zunduu bna getel ene tagnuul ta nart jugaar tus bolvoo

  • Anonymous (April 10, 2012 12:59:26 am )

    en pizdaag songuulaar dahijhezeech garahgyu bj boldog bol>en buur haan bolchijee>bi huuli zohioson namaig hiij chadahgyu ooroo zohioson huuli bi sain medne gej hutsaj bnleeeeeeeee>zaluusaa eniig al

  • Anonymous (April 10, 2012 3:05:12 am )

    Baliar uvsiin durvud yhej dald oroosoi! shunaliin har tulam

  • Anonymous (April 10, 2012 7:18:05 am )

    Үнэхээр Нямдоржийг шударга гэж боддог байлаааа Гэтэл ард түмнийхээ талд байж чадсангүй гэдэг нь илт байна Гаалийг атгачихсан байна прокурорыг бас атгачихсан байна Адгийн амьтаны төрд тогтох гэсэн сүүлчийн оролдлого нь эх оронч яриа гэж Нямдоржийг няц дарсан байнааа.

  • Anonymous (April 10, 2012 7:23:19 am )

    Нямдорж бол шунахай хүн юм Тэр их уур уцаар заналхийлэл энэ тэр бол шунахай хүний илрэл мөн Бүх шашин ганц л зүйлийг өгүүлдэг Энэ нь шуналын тухай Шуналаас ангижирч чадваас та эрх чөлөө энх амгалан амар тайваныг эдэлнээээ

  • Anonymous (April 10, 2012 8:45:30 am )

    Otgonbayr gej uzliin tsaraitai terenteigee adil muu sanaani iir chi ardchilaliin dalbaan dor olon jil tenegtej olon huniig helmegduulj baiga shuu

  • Anonymous (April 10, 2012 9:02:19 am )

    nymdorj unah n gartsaagui boljee harin ymar alban tushaalaar naimaaltssan bolj taarah ve? bugdeeree bodotsgooy
    er n prokuror shuugch bas hunii erhiin darga bolj medeh l yum bas elchin saidaar yvj magadgui esvel hytad ruu yvj magadgui ! er n neg yum amalsan uchraas l nohoi shig borgood l bna daa!ardiin namiinhan neg l yum amlaj dee!busad n duugai bgaad bh yum!enhbayaraa ingej bgaad golog bolgoson sdee! nymdorj min chi er n bolgoomjtoi bgaarai esuul nutag ruugaa butsah geed bna uu?tsaaduul chin chmg bodiin hotlood 2 temeetei butsaaj chadah l humuus shuu!

  • Anonymous (April 10, 2012 9:06:16 am )

    evreichuudiig gitler estoi huis temtersen dee!

  • Anonymous (April 10, 2012 9:09:00 am )

    nymdorj gdg hunii ard tom guren bgaad bgm bishuu? bayariin ard putin bdg gluu? medehgui yum ghdee l unagaaj chadahgui bgaan ed nar eh ornoo hudaldahaas shiihgui uchraas l aidag bh daa hoorhii medehgui yum unendee ug helehed hetsyy bolson tsag yum!unendee nymdorj bayar 2 usreed 5jil amidrana doo joohon ard tumnee bodmoor yum!

  • Anonymous (April 10, 2012 9:12:53 am )

    neeree ene humuus heden jil amidrah gj ene ih horongo tsugluulaad bgaain be? uhsenii daraa ur huuhduud n ymar yvahiig nudeeree harahguigees hoish!huvsgali garaad huuhduudiig chin oroldvol yana odoo ymar hil hyzgaar gj bhgui bolson hoinoos n ochood l oroldono! joohon bodoltoi bj bgaad uhvel yasan yum be? neeree mongol hun 60 hureed 61teidee uhdeg gesen ta 2 ch udahgui sdee onoo margaashgui joohon yum bod bod!!!!!!!!!

  • Anonymous (April 10, 2012 9:28:00 am )

    ХЯТАДИЙН ТАГНУУЛ ГЭДЭГ НЬ БАРИМТААР НОТЛОГДОЖ ҮҮЛ АЖЛААРААН ХАРАГДСАН ХҮН БОЛ Ц НЯМДОРЖ МОНГОЛ ТӨР ХЯТАДИЙН ГАР ХӨЛ БОЛОГЧОД ХАХУУЛ ИДЭГЧЭД ЛУЙВАРЧАН ХУЛГАЙЧ НАРИЙН ҮҮР БОЛСОН БОЛХООР Ц НЯМДЛРЖ ДУРААРААН ДУРГАХ НЬ АРГАГҮЙ ДЭЭ

antalya rent a car