antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2011 5 comments

“Алтжин”-гийн Г.Алтан сарын 300 сая төгрөгийн хүүгээр “Бөмбөгөр худалдааны төвөө босгов

нийтлэсэн Admin

. Тэрээр элдэв асуудал, хэл амнаас дайжих үүднээс өөрийн мэдэлд байсан шатахуун түгээх станцууд, барилга байгууламжуудаа худалдаад Сингапур улсад хүүхдүүдтэйгээ амар жимэр амьдарч байгаад нутагтаа иржээ…

ХУ-ын Одесса хотын Их сургуулийн биологийн ангийг дүүргэж эх орондоо ирээд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуульд мэргэжлээрээ хичээл заан оюутнуудаас өндөр үнэлгээ авч, шулуун шударгаараа дуудуулж байсан багш Г.Алтан төдөлгүй нарийн ухаан гарган бизнест хүч үзэн амжилтад хүрсэн билээ.

“АПУ” компанийн хувьчлалын үеэр нөхөр асан С.Жамъянсүрэнтэйгээ элдвээр хэлүүлэн байж ялагдал хүлээсэн ч гандан буурахгүй нэгэн болохоо харуулж “Бөмбөгөр” худалдааны төвийг босгож амжсан. Харамсалтай нь, баян хүнийг балаг тойрдоггүйн хар гайгаар нэг л өдөр энэ худалдааны төв нь галд автаж ихээхэн хэмжээний хохирол дагуулсан билээ.

Тус төвд лангуу түрээслэн ажиллаж байсан хүмүүс хүн үнэмшихийн аргагүй өндөр төлбөрийг Г.Алтангаас нэхэж увайгүй загнаж байсныг бид мэднэ. Г.Алтан ч бүх хүний хохирлыг бодитоор нь төлж барагдуулахаа мэдэгдэн үүндээ ч хүрсэн гэлцдэг.

Тэрээр элдэв асуудал, хэл амнаас дайжих үүднээс өөрийн мэдэлд байсан шатахуун түгээх станцууд, барилга байгууламжуудаа худалдаад Сингапур улсад хүүхдүүдтэйгээ амар жимэр амьдарч байгаад нутагтаа иржээ.

Сураг сонсохнээ тэрээр үл хөдлөх хөрөнгөө зарж олсон 30 орчим тэрбум төгрөгөө манай нэгэн томоохон банкинд өндөр хүүтэй хадгалуулан сардаа 300 орчим сая төгрөгийн хүү хүртэж байгаа аж. Энэ мөнгөөрөө Г.Алтан шатсан “Бөмбөгөр” худалдааны төвөө шинээр барих ажлаа гүйцэлдүүлж дуусгаж байгаа гэнэ шүү.

Эх сурвалж: “Маш нууц”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

5 Comments

  • Anonymous (October 18, 2011 5:17:17 am )

    yalzarsan avgai

  • Anonymous (October 21, 2011 3:20:04 pm )

    baliaar novshiin avgai ichdeg boloosoi

  • Anonymous (October 21, 2011 3:21:04 pm )

    shunal n ihedsen shulam. shatsan sharhaa nohoh geed heterhii bj bolomgui ondor uneer ter bombogoriinhoo languunuudiig zarj bgaa

  • Anonymous (October 21, 2011 3:22:02 pm )

    dahiad ter bombogor n shataasai zavaan shunaltai emgen dee ene chin

  • Anonymous (October 21, 2011 3:23:10 pm )

    ailiin nohortei yanhandaj bgaad hamag mongiig n segsreed hayachaa bizdee ene chin

antalya rent a car