antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 9, 2012 17 comments

Лу.Болдын амлалт монголын 2,700,000 иргэнийг хуурлаа

нийтлэсэн Admin

УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Лу. Болд “Баян Монгол”корпораци байгуулж

монголчуудыг           баян болгоно” хэмээн амлаж байсан. Энэ амлалтынхаа хүчинд өөрөө УИХ-д гараад зогсохгүй орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүргийг бүхэлд нь “Бодь” группийн мэдэлд авсан байжээ. Учир нь группийн ажилтнууд тус дүүргийн ИТХ-д нэр дэвшиж, ялалт байгуулсан түүхтэй аж. Хан-Уулчууд ийнхүү “Бодь” группийн ажилтнуудад итгэх болсон шалтгаанаа зөвхөн “Баян Монгол” корпораци байгуулагдсан цагт бид баяжиж чадах нь”, “Яг Лу.Болд шиг болж чадах нь” хэмээн тайлбарласан.Гэвч өнөөдөр нөхцөл байдал өөр болжээ. Лу.Болд нь чинээлэг хэвээрээ , иргэд нь ядуугаараа байна. Нөхцөл байдал ингэж цаашид үргэлжилж байхад эрхэм гишүүний зүгээс нэг ч олигтой тайлбар хийгээгүй байна. Харин нэг тайлбар хийсэн нь “Хүний хөгжил сан”-г өөрийн “Баян Монгол” корпорацийн үйл хэрэгтэй адилтгаж, “Би амлалтаа биелүүллээ. Иргэн бүрт хувь, хишиг хүртээж, баялгийнхаа эзэн болох боломжийг Хүний хөгжил сангийн тухай хууль бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, мөрөөдөл маань бодит зүйл боллоо” гэх тайлбар хийсэн. Учир нь 2008 оны сонгуулийн үеэр 21 мянган төгрөг бус харин бүхэл бүтэн 40 гаруй сая төгрөгийг амлаж байсан юм. Тэрээр дөрвөн жилийн өмнө ийн ярихдаа, “ Монгол айлыг эх орон шигээ хүчирхжүүлэхийн тулд “Баян Монгол” төслийг боловсрууллаа. Монгол хүний амьдралын чансаа улсынхаа тэнхээг дагаж, дэлхийд эхний гурваа байг гэхэд аравт багтах үүд хаалгыг “Баян Монгол” корпораци төсөл нээж байгаа юм. Ашигт малтмалаас олох цэвэр ашиг ойрын зургаан жилд 25 дахин өснө. Нэг хүнд ноогдох ДНБ ирэх найман жилд зургаа дахин нэмэгдэх бодит тооцоо гарсан байна. “Баян Монгол” корпораци бол Ардчилсан намын Эрдэнийн хувь хүртээх зорилтын үндсэн арга билээ. Энэ хөтөлбөр бол Монголд байгаа баялгийг монгол хүн бүрт хүртээх хөтөлбөр мөн. Энэ хөтөлбөр бол эзэнтэй юмыг эзэнд нь өгөх хөтөлбөр. Манай орны 50 гаруй ордод байгаа байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж өнөөдрийн ханшаар үзэхэд 186 тэрбум ам. доллар болж байна. Нэг хувьцааг нь 100 ам. доллараар үнэлээд 2.6 сая хүндээ хуваагаад үзэхэд нэг хүнд 361 хувьцаа буюу 36,122 ам. доллар, хөрвүүлээд үзэхэд 40 орчим сая төгрөгийн хөрөнгө ноогдож байгаа юм” гэсэн түүний үг 2008 оны сонгуулийн сурталчилгааны үеэр телевизээр өдөр шөнөгүй цацагдаж байсныг санаж байгаа байх. Энэ мэт худлаа амлалт өгсөн Лу.Болдоос эхлүүлээд УИХ-д толгой дараалан суугаа эрхэмүүд байгаа ч сануулхад илүүдэхгүй биз ээ.

Н. Дагдан
/www.now.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (April 09, 2012 10:28:07 am )

    ¿íýí þì õààíà ÷ áàéõã¿é òýíýã ìîíãîë÷óóäàà ýíõáàÿðûí ¿åä ìîíãîë÷óóä äýýð áàéñàí þìàà

  • Anonymous (April 09, 2012 10:36:40 am )

    БАЯН МОНГОЛ БАЯН ЛУ БОЛД БОЛСОН БАЯН МОНГОЛИЙГ МАН АН ИЙН МАНАН ГУУД ЗАЛАГСАН
    ҮҮНИЙГ Л БАТТУЛГА ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ ДАА

  • Anonymous (April 09, 2012 10:39:09 am )

    orsoison shudtei butehgui gardaa chi

  • Anonymous (April 09, 2012 10:42:43 am )

    МАН ГЭДЭГ МАХН ИЙН ДОДОР ҮҮРЛЭЖ БАЙСАН ХАМАГИЙН БУЗАР ЯР ШАРАХ ОДОО БОЛ ЛУЙВАРЧАН АЛУУРЧАДЫН МАН НЭРТЭЙ БАЙГУУЛАГ ЮМ МАХН ИЙН НЭРИЙГ ЗЭЭЛДЭЖ
    БАЙСАН АЛУУРЧАД ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮР ЮМ МАХН ИЙН ШУДРАГ ГЭШҮҮД НАМАА АВАРЧ
    ҮЛДЭЖ ОДОО ЛУЙВАРЧАД ЗЭЭЛДЭХ ХУДЛАА ХЭЛЭХ ЮМГҮЙ ГАР ХООСОН ҮЛДЛЭЭ

  • Anonymous (April 09, 2012 10:58:29 am )

    deereh MAXN-n tenegee chi oor sedev deer comment bichihee boliooch

  • Anonymous (April 09, 2012 1:59:34 pm )

    huushee bugdeeree yah ve? ingeed duusahuu?

  • Anonymous (April 09, 2012 2:25:32 pm )

    Ene zalilan ym bish uu? Yagaad yl onoohgui bgan

  • Anonymous (April 09, 2012 2:28:27 pm )

    Аль ч нам бизнесийн байгууллага болсон доо…НАМ уг нь узэл бодлоор нэгдсэн хумуусийн блага бх естой…нам биш бизнесменуудийн холбоо,эсвэл санхуугийн корпораци ч юм уу.монго ихтэй нь сайд дарга гишуун болдог жишиг нь хууль нь муугийнх юм уу

  • Anonymous (April 09, 2012 5:57:53 pm )

    ЭНЭ МУУ ЧИНЬ ХУЛГАЙЧ Ш ДЭЭ УЛСЫН БАНКУУД ХУУХДИЙН ПАРКЫГ ЛУЙВАРДСАН ГЭЭД. ОЛОН ОЛОН ЛУЙВАРДСАН МИАТ. ЭНЭ. ТЭР

  • Anonymous (April 09, 2012 6:10:17 pm )

    jinhene luivarchindaa

  • Anonymous (April 10, 2012 1:55:34 am )

    harin ch ajlaa dabgyi hiij bgaa yam bishuu amjilt husii BOLD gishuund

  • Anonymous (April 10, 2012 1:57:52 am )

    harin ch ajlaa dabgyi hiij bgaa ym bishuu amjilt husii BOLD gishuund

  • Anonymous (April 10, 2012 2:01:31 am )

    er n yj ajlaa hiij bgaag n bid bugd medku shde ted bugd ajlaa hiij baigaa tgeed hiisen ymin haraach ene 76 gishuunnii hucheer ta nar 21000 tog omnon awaa bizdee olon olon baishin bairlguud barigdaa bzde bid bugd eniig bodoj tungaah heregtei

  • Anonymous (April 10, 2012 2:15:30 am )

    hrin ch l bold batlan hamgaalh ad ih yum hiisen shvv dee

  • Anonymous (April 10, 2012 2:18:06 am )

    ene bold gedeg nuhur chin german mongliin hriltsaand nileen um hiisen yum bilee

  • Anonymous (April 10, 2012 7:54:22 am )

    idej uuj hanadadggui bird bizdee ene chini

  • Anonymous (April 12, 2012 2:23:29 am )

    za hzee berd neeh idej uugaad baidag sin berd chn hunii husliig biiluuldeg bhgui yu chi tguul ene hunig berd gej bn bi tgej bodoj bn sn hun gj

antalya rent a car