antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 6 comments

Б.Нямтайшир “золбин улс төрийн увайгүй улстөрч болохгүй” гэж хөрөнгөөр нь туйлсан хүүгийнхээ захиран зарцуулах эрхийг хязгаарлажээ

нийтлэсэн Admin

Баячуудын эрх хүүхдүүд улс төрөөр тоглох гэж эцэг эхийнхээ хөрөнгийг үрэн таран хийж үгийг нь барж буйн зовлон МАК-ын Б.Нямтайширт тохиов. Туулын голын мөсийг долоох шахам байж олсон хэдийг нь юу юугүй салхинд хийсгэх болсонд эцэг хүний хувьд анхааруулаад зогсохгүй арга хэмжээ авахад хүрчээ.

Танхил хүү нь даанч бүр хаа явсан газраа лусын хаан мэт аашлах болсон. Монгол улсын иргэний хувьд сонгох сонгогдох эрх нь хуулиараа нээлттэй ч эцгийн данстай хөрөнгийг бол эзэн нь мэдсэн нь энэ.

Нэгэнтээ ирэх сонгуульд өрсөлдөхөө ил тод зарлаж Дорнод, Дундговь аймгуудад хэдэн саяар нь хөрөнгө хаяж сурталчилгаагаа хийх болсон хүүгээ уул үзээгүй байж хормой шуулаа хэмээн Б.Нямтайшир хатуухан зэмлэсэн нь бохир улс төрийг гадарладаг хүний л үг.

Миний эцэг эх хөдөлмөрлөж мөнгө олсон гэж цээж дэлддэг хүү нь “Золбин улс төрийн увайгүй тоглогч болохгүй” хэмээн ам гараад байгаа. МАН-ын ойворгон залуусын түрийвч болж буй Н.Номтойбаярыг цагаа тулвал тойрог ч үгүй үлдэхийг хэн байг гэхэв. Үүнийг нь ёрлосон хашир бурхи МАК-ын босс хүүгээ дороо суурьтай дотроо бодолтой хөдлөхийг зааварлаж суугаа нь эцгийн хаширлал.

Хэзээнээсээ улс төр хэрийн аавын хүүг амархан оодруулж байгаагүй. Тэгээд ч Б.Нямтайшир хүүгээсээ илүү Н.Цэлмүүн охиндоо итгэл үзүүлж бизнесээ атгуулна гэж ам гарсан удаатай. Адилхан гадаад дотоодгүй боловсрол эзэмшиж юм үзэж нүд тайлсан хүүхдүүдээ ийн ялгаж салгаж байгаа нь ч учиртай.

Улс төр гэж хөөрцөглөсөөр сүүлдээ уулгаж идүүлдэг хүн болж хувирсан хүүгийнхээ буруу замаар будаа тээх болсонд хориг тавьсан Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө амыг ч тас атгасан сурагтай. Эндээс үзвэл Дорнод аймагтаа толгой цохих ивээн тэтгэгч болсон хүүгийнх нь алга тэнийсэн хөрөнгө чамгүй бололтой.

Одоогоор Адуунчулууны уурхайг нь удирддаг хүүгийнхээ их улс төрд оруулсан мөнгөн бороог ийнхүү эцэг нь арай олон нүүдлийн цаадахыг хардагаараа саатуулж дөнгөв.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

6 Comments

  • Anonymous (September 20, 2011 9:51:38 pm )

    Хулгай хүн хүүгээ хулгайч болгож хүмүүжүүлдэг.Монголын ард түмний баялагийг сорон мөлжигч мөн их санав аа.

  • Anonymous (September 21, 2011 10:06:03 am )

    миний мэдэхээр Овоотын лицензийг Тунгалаг гэдэг хүнээс луйвардаж авсан хулгайч шдээ.

  • Anonymous (September 21, 2011 2:07:37 pm )

    Нямтайширийг үхэхээр тэртэй тэргүй хөрөнгөд нь орж дуусгаж таараа, хэзээ баячуудын хүүхдүүд өв хөрөнгөө зөв залгамжилж байлаа.Гадаад дотоодын олон түүх бйана.

    • Djchelo (August 14, 2013 9:00:33 am )

      Your articles are for when it abyloutels, positively, needs to be understood overnight.

antalya rent a car