УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр бүхий улстөрчдийг авлига авсан байж магадгүй гэж үзэж байгаа талаараа Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, холбогдох материалуудыг шалгуулахаар өгөөд байсан юм.
Түүний дээрх хүсэлтэд Авлигатай тэмцэх газраас баасан гаригт хариу ирүүлж, нэр бүхий улстөрчдөд үүсгээд байсан эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас хаасан болохыг мэдэгджээ.
Авлигатай тэмцэх газраас шалгалтын ажлыг эхлүүлж, нөхцөл байдлыг тодруулахад Х.Баттулгын мэдээлэлд дурдагдсан зарим зүйл тогтоогдсон гэж Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт өгүүлжээ. Тухайлбал, Тавантолгойн орд газрыг стратегийн тусгай орд газарт хамааруулах шийдвэрийг УИХ-аас гаргасны дараа үүнийг зөрчих замаар Ухаахудагийн тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс” компанид шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсоныг дурджээ.
Шалгалтын хүрээнд цугларсан нотлох баримтад үндэслэн Авлигатай тэмцэх газар энэ сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэдий ч маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын мэдээлэлд дурдсан бусад асуудлын талаар зохих шалгалтын бүрэн хийж чадаагүй болохоо Авлигатай тэмцэх газар албан бичигтээ мөн дурдсан байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 08, 2012 8:51:53 pm )
Хурдан шийдсэн байна шүү АТГ ынхан хэзээ ийм болчихсон юм бэ.Хэнд үйлчилээд байнаа.
-
Anonymous (April 08, 2012 9:17:05 pm )
ingesen n hen nhen be? gdgiig haruulj bgaa yum!nymdorj bol uhej l bj zailah hun gdg n todorhoi l yum bna ghdee mongol uls monh shuu!chi hunees aidaggui yum bol burhan chmg gesgeeh bhaa
-
Anonymous (April 08, 2012 10:35:42 pm )
bolj bolj hudlaa yum ogvol medeej hurdan l shiidne shdee
-
Anonymous (April 08, 2012 10:39:35 pm )
energy resource-iin ard elbegee bgaa shuu dee. elbegeegiin hotolj yavdag nohoi ni dorligjav. hergiig heregsehgui bolgoson gazar ni niisleliin prokuror. iim yumiig yagaad oilgodogguim boloo
-
Anonymous (April 08, 2012 10:40:24 pm )
battulga gishuunii gomdliig tailah gj MCS odoo yaj bgaag tosool doo
-
Anonymous (April 09, 2012 9:14:03 am )
Нямдорж шүүх прокурорыг гартаа авсан гэдэг нь тодорхой байна. Жирийн иргэнд гомдол гаргасан бол зохих ёсоор шалгаж шүүх л байсан. сая шүүх хурал ч болсонгүй шүү дээ. Бүх л бүтэн авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгээд байхад тогтоолыг ганцхан өдрийн дотор хүчингүй болгоно гэдэг бол авлига аалзны тор биш тороос болсон гэж Баттулгын хэлээд байгаа үнэн л байна шүү дээ. Ард түмээн. Увсынхаан Нямдоржийг дахиж гаргамааргүй л юм байна шүү дээ.
-
Anonymous (April 09, 2012 11:04:15 pm )
Nyamdorj aguu Haan yumaa ene diildehgui shuu “Hagnaas salah hamgiin sain arga bol tolgoi tasdah hurts selem” ee gej…
-
Anonymous (April 10, 2012 8:07:15 am )
нямдоржийг дахиж гаргах биш хариуцлага тооцох хэрэгтэй
8 Comments