antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2012 5 comments

Экс ерөнхий сайд С.Баярын охин америк залуутай хуримлах гэж байна

нийтлэсэн Admin

Хамтарсан Засгийн газрын “Загалмайлсан эцэг”, гол сценарийг нь бичиж өөрөө найруулсан экс Ерөнхий сайд С.Баяр нэг л өдөр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж суудлаа тавьж өгөхөд хүн бүр янз бүрийн таамаг дэвшүүлж, болох болохгүй яриа их гарсан.

Багадаа шарлаж, оюутан ахуй цагаасаа шилтэй цэнхэрийг нэлээдгүй хүртэх болсон түүний элэгний С вирус идэвхжиж бие нь тавгүйрхсэн гэдэг билээ. Тиймээс ч С.Баяр эрүүл мэнддээ анхаарах болж, дуртай ундаанаасаа татгалзахад хүрээд зогсолгүй өндөр үнэтэй эмнэлгүүдэд очиж шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн байна. Үе үе эрх чөлөөний орныг зорьж тэнд байгаа охидуудаа эргэж тойрох ажлыг ч давхар амжуулж, УИХ-ын чуулганы танхимд өдрийн од шиг үзэгдэх болсон юм. Баттай эх сурвалжийн өгүүлснээр бол түүний эмчилгээ нааштай үр дүнд хүрч С.Баярын элэг илааршсан гэнэ. Харин зүрх нь жаахан асуудалтай байгааг эх сурвалж өгүүлэв.

Түүний том охин АНУ-д олон жилийн өмнө очиж сургуульд суралцан, ажил эрхэлж байгаа бөгөөд тэндхийн нэгэн залуутай дотносчээ. Аав нь охиныхоо сонголтод тийм ч дуртай байгаагүй ч эцэс сүүлдээ хоёр гараа өргөн бууж өгсөн байна.  Хос залуус үерхээд арав орчим жил болж байгаа бөгөөд хэд хоногийн дараа нижгэр хурим хийх тов гарсан аж. С.Баяр дарга ч хуримын ёслолыг зохион байгуулах комиссыг гардан удирдаж тун ч завгүй, амьсгаа өндөр яваа гэнэ шүү. Даргын охины нижгэр хуриманд МАН-ын талыг баримтлагч олон хүн уригдсан бөгөөд тэдгээрийн түрүүч АНУ-ыг зорьж эхлээд байна. Тэдний дотор С.Баяр даргын үед маапаантай хийгдсэн гэгддэг “Оюутолгойн гэрээ”-нээс хувь хүртэгсэд буюу тус компанийн удирдлагад ажилладаг нэг бус хүн байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (April 08, 2012 8:17:22 pm )

    okhind ni az jargal khusie

  • Anonymous (April 09, 2012 4:28:28 am )

    ichij amidraasaidaa,mongoloo hydaldsan myy nobsh ur huhedteigee ANU-d jaragd ayabd baidag getel end ehoron ard tumen ni…

  • Anonymous (April 09, 2012 5:17:10 am )

    Oyu tolgoig hariihantai niilj zalgisan urvagch ! Chamd bol Mongold gishgeh gazar oldohgui ee

  • Anonymous (April 11, 2012 7:01:38 pm )

    энэ муу Дон Жуанд ийм бололцоо олгосон Нам нь болоод ард бид үнэн арчаагүй байна даа.Энэ ганцаараа бузар бөгсөөрөө Оюу толгой дээр суучихсан амьтан биш биз дээ.

  • Anonymous (April 11, 2012 7:03:40 pm )

    Тэгэхэд бид тив алгасах нь байтугай дэргэдэх айлдаа очиж хуримын зар өгчих чадалгүй худ урагтаа нүүрээ түлүүлж байна ш дээ Бодохоос гомдмоор

antalya rent a car