antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2012 1 comment

Хүний хувцсанд хүрэхэд гэмт хэрэгтэн болдог юм бол Ж.Сүхбаатар гишүүн юу болж байна

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж саяхан “Сайд ба сэтгүүлч” хэмээн захиалгат нэвтрүүлэг хийж, монголын томоохон гэсэн телевизүүдээр цацлаа. Энэ нэвтрүүлгийг бүтээсэн хөрөнгө  мөнгө, төсөв нь хаанаас гараад ирэв. Засгийн газрын хэвлэлийн албаны төсвөөс гарав уу, эсвэл нөгөө хөлсний байранд амьдарч буй эрхэм Ц.Нямдоржийн халааснаас гарав уу гэдэг нь эргэлзээ төрүүлсээр байна.

“Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлгийн оролцогч Ц.Нямдорж “Одоогийн энэ нийгэмд хүний өмсөж яваа хувцсанд шүргэх төдий л гэмт хэрэгтэн болдог болсон цаг. Өнөөдөр монголд хэлмэгдүүлэлтийг үе дахин эхэллээ. Харин би нэг ч хүнийг шоронд хийгээгүй” хэмээн “бурж” гарлаа.

Үнэндээ бол ХЗДХ-ын сайд өөрийг нь шүүмжилсэн өч төчнөөн сонин сэтгүүлийн хаалгыг нь бариулж, сэтгүүлчдийг нь шүүхийн танхимд “залж” байсан. Түүнчлэн 2000 оны дундуур УИХ-ын гишүүн Л.Гүндалайг ямар ч шалтгаангүйгээр хил гарахыг нь хориглож, ТЕГ-ын дарга асан н.Баатар генералыг улсын нууц задруулсан хэргээр шоронд хориулж байсан юм.

Харин одоогоос ганцхан жилийн өмнө намынхаа залуу гишүүн Ж.Сүхбаатарыг “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй хамтрах боллоо” гэж хүзүүг нь улайтал нь заамдаж байсныг байсныг уншигч та санаж буй байх. Харин тэрээр үүнийгээ аль хэдийнээ мартсан бололтой. Хүн шоронд хийж үзээгүй, Хүний костюмд хүрэхэд л гэмт хэрэгтэн болдог нийгэм гэж яриад сууж байна.

Гэтэл өнөөдөр ийм худалч сайдын  үгийг сонсдог хүн монголд бараг үгүй болжээ. Ямар сайн даа л УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг телевизээр яриад эхлэхээр хүүхэд, залуучууд МУГЖ Б.Сарантуяагийн “Чи  кэн юм бэ, кэн юм бэ…” гээд шоглож байхав дээ.

Б.Дэжид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 06, 2012 8:33:03 am )

    Нямдорж увайгүй тэнэг, дээр нь их мартамхай, уймраа болсон юм шиг харагдаж байсан тэр нэвтрүүлэг дээр. Арга ч үгүй биз дээ авгай нь араар нь тавьдаг эр хүн хэзээ л олигтой байлаа даа.

antalya rent a car