antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2011 1 comment

Зам дээр бүхэл өдөржин гацна

нийтлэсэн Admin

Машинтай хэн нэгэн нь гол зам руу орох гээд зогсож байв. Түүний араас мөн л хэн нэгэн нь машинаа ухас ухас хийлгэн гол зам руу орохоор тэмүүлнэ. Гол замаар машинууд хурдны замаар яваа мэт салхи шуугиулан давхилдана. Эхний машин зам руу хамраа шургуулах санаатай оролдовч түүнийг пуужин мэт довтолгох машинууд хамж явчих гээд хэцүү. Энэ үед арын тэрэг байдаг чадлаараа сигнаалаа орилуулан эхний тэргийг зам руу шахан тэвдүүлнэ. Тэгээд зогсохгүй жолооч нь бүхээгнээсээ цээжээ цухуйлган “Малаа наад ямбийгаа аваад зайлаач” хэмээн байдаг чадлаараа бахирах аж. Эхний тэрэгний жолооч бүсгүй сандран мэгдэж “дүүрсэн хэрэг” гэж бодов уу гол зам руу год хийн орж явчихлаа. Тормож чихран, сигнал хадан арай л мөргөлдчихсөнгүй хөдөлгөөн цааш үргэлжлэв. Нөгөө араас нь хашгиран зүхэж байсан эр шууд орох зүрх нь хүрсэнгүй бололтой дохиогоо өгөн гол замын хажууд мөн л зогсов. Хэрвээ тэр эр шууд орж явчихсан бол гарцаа байхгүй хар хурдаараа ирж яваа том тэргэнд хамуулах байлаа. Түүний араас бас дахиад л сигнаал хангинаж хэн нэгэн нь “наад ямбийгаа” хэмээн бахирч байгаа нь дуулдах аж. Гол замаар яваа хэн нь ч нөгөө эрд зам тавьж өгөхийг үл бодно. Яагаад гэвэл төв замаар довтолгогч жолоочид бас хэн ч зам тавьж өгсөн удаа байхгүй билээ. Бүгд яаруу чухал ажилтай, юун зам тавихтай манатай. Жаахан л сэрэмж алдвал түүний урдуур хэн нэгэн тас дайран орж утаагаараа булах учир тэд амь өрсөх тулаан хийж байгаа мэт зам дээр алалдана. Тэд хажуугаараа яваа бусад жолооч нарыг өстөн мэт ад үзнэ. Энэ бүхний үр дүнд зам дээр гацан бүтэн өдөржин зүхлээ барсаар өнжинө.

Ж.САНДАГДОРЖ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 15, 2011 5:09:40 pm )

    This is hilarious, people, funny

antalya rent a car