antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2012 21 comments

Түмнийхээ хайрыг даагаагүй “Тэнэг” бөхчүүд

нийтлэсэн Admin

Монголын ард түмэн хүү төрвөл бөх болно хэмээн бэлгэшээдэг уламжлалтай. Энэ нь эртнээс нааш улбаатай үндэсний бөхдөө хичнээн хайртай, ямар их дээдэлдгийн илэрхийлэл биз ээ. Монгол эрийн ид хав хийморь лундааг цогцлоосон хүмүүс гэгддэг бөхчүүд маань сүүлийн үед өврийн тэнэг араншингаа жирийн нэгэнд гаргаж тараа таниулдаг болоод удлаа. Тэр тусмаа түмнийхээ хайр хишиг алдар цолоо даалгүй, хүч чадалдаа эрддэг том толгойтой бөхчүүд ч байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргиж гэдэг. Алдаа гаргасан нэгнээсээ болж тэдний дуулианаар олон  бөхчүүдийн нэр сэвтдэг гэдгийг ухаарах хэрэгтэй хэмээн өмөөрөх нэгэн гарч магад. Хэдхэн хоногийн өмнө улсын харцага Г.Намсрайжав албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтны биед халдаж толгойн тус газар нь гэмтэл учруулсан. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзварын орчим автомашинтайгаа зорчиж явахдаа дүрэм зөрчиж, шаардлага тавьсан замын цагдааг зодож гэмтээсэн байдаг. Энэ тухай дүрс бичлэг нь сайтуудаар цацагдаж, олны сэртхийлгээд авсан. Тухайн үед улсын харцага Г.Намсрайжав хүү Н.Батсуурь, гэргийнхээ хамт явж байсан гэдэг.

Түүнээс гадна олны чихийг халууцуулж, уур ундууцлыг хүргэсэн бөх бол улсын начин Ц.Улаанхүү юм.

Дундговь аймгийн харьяат тэрбээр хар тамхи зөөвөрлөхийг завдсан хэрэгт нэр холбогдсон. Түүнд өнгөрөгч оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял оноосон юм.

Энэ мэт бөхчүүдтэй холбоотой танхайрч хүн зодсон тухай ярианууд гардаг ч урт гартай бөх байдаг тухай өмнө нь сонсогдож байгаагүй. Үүний нэг жишээ бол Улсын арслан До.Ганхуяг, улсын начин Д.Нямлхагва нар хулгайн хэрэгт холбогдсон явдал гэж болно. Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяраар улсын арслан хэмээх өндөр нэр хүндтэй цолыг До.Ганхуяг арслан өөрийн дасгалжуулагч    гэх улсын начин Д.Нямлхагватай нийлэн хулгай хийж, бөх сонирхогчдыг нүүр хийх газаргүй болгосон. Энэ талаар дурьдвал, Франц улсад олон улсын жудо бөхийн тэмцээн болж манай улсаас Улсын арслан До.Ганхуяг дасгалжуулагч улсын начин Д.Нямлхагва хоёр хамт явж оролцсон байдаг.

Тухайн үед амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг гаргана гэж явсан багш шавь хоёр тэмцээний эхний тойрогт ялагдаж хасагджээ. Ингээд тэд Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яаман дээгүүр үнэгүй хоноглох газар хайн, Монгол айлуудаараа дайлуулсан байдаг. Гол нь тэнд аж төрдөг монголчуудын ар гэрийнхэндээ дайж явуулсан үнэ бүхий эд зүйлс, илгээмжийг нь замаас “хумсалсан” байсан. Үүнээс гадна Улсын начин Б.Одхүүгийн удаа дараагийн танхайн хэрэг, Д.Мөнх-Эрдэнэ арслангийн холбогдсон алдарт 17 чингэлэг спиртийн хэрэг гээд дурдаад байвал бөхчүүдийн холбогдсон чих халууцуулам хэргүүдийг тоочвол урт дараалал гарна. Тэд гэм хийсэн үйлдлээ “бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг юм хэмээн аргалах гэж хичээдэг.

Гэвч даравч далдайна, булавч бултайна гэдгээр тэдний энэ үйлдэл хэрээс хэтрээд байгаа. Тухайлбал, олон жил тээвэрт явсан улсын заан Долгорсүрэн олонд хүндлэгдсэн бөх хөвгүүдтэйг хүн бүр мэднэ. Гэхдээ хөвгүүдтэй нь холбоотой таагүй мэдээллүүд цаг үргэлж сонсогддог. Д.Сумъяабазар аварга гэхэд саяхны гэгээн цагаан өдөр мисс эхнэр Ч.Мичидмаагийнхаа нүүрэнд нударга буулгаж, олны нүдийг оройд нь гаргаад авч. Нэгэн танилын маань хэлж буйгаар энэ явдал төрийн ордны баруун талын зам дээр болсон юмсанж. Тухайн үед машинтайгаа явж байсан аварга, мисс хоёр гэнэтхэн зогсч, Ч.Мичидмаа машинаасаа буугаад яаран алхтал Д.Сумъяабазар аварга араас нь үсэрч гарч ирээд гэргийнхээ нүүр рүү нударга буулгаж аваад машиндаа суулгаад яваад өгчээ.

Мөн одоогоос хоёр жилийн өмнө долдугаар сарын 28.29 нд Орхон аймагт болж өнгөрсөн Даншиг наадмын үеэр олон алдар цуутай бизнесмен, төрийн түшээд дэнж хотойтол наадаж, өөрсдийн шандас хурдан хүлэгийнхээ хүчийг үзэхээр хуран цугласан байна. Энэ үеэр танхай зангаараа алдартай, их аварга Дагвадорж гарынхаа чилээг Засаг дарга Д.Оюунбатаар гаргаснаар баярын арга хэмжээ өндөрлөж байсан удаатай. Энэ мэт их аваргатай холбоотой хэрүүл, зодоон үе үе сонсогддог ч тэгс гээд өнгөрдөг уламжлал хэдийнэ тогтсон гэж болно.

 

Сүүлийн хэдэн жил дараалан үндэсний их баяр наадмын дараа хүчит бөхчүүд маань “сэргээш”-ийн хэрэгт нэр холбогдож ирсэн. Хамгийн сүүлд буюу Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмаар тав давж шөвгөрөн “Өсөх идэр” чимэг хүртсэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх, улсын заан Б.Соронзонболд, “Улам нэмэх” чимэг хүртсэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Хүч” спорт хорооны бөх, улсын начин Ц.Сумъяабэйс нар сэргээшийн төрөлд багтдаг бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Сөүл хотын итгэмжлэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. Энэ мэтээр манай хэдэн бөхчүүд ард түмний хайрыг даахгүй, тэнэгтэж байна даа.

Ч.ОРГИЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (April 05, 2012 11:16:25 am )

    ДАВГАА АВАРАГИЙН ЗӨВ АВИЛГАЛЧ МАН ИЙН БУУНИЙ НОХОЙ ЛУЙВАРЧАН ЗАСАГ ДАРГА НАРТ АЛГАНИЙ АМТ ҮЗҮҮЛВЭЛ ТААРНА ДАРХАНИЙ ДАРГА ХОНГОРИЙГ ХОРДУУЛЧАХААД ИХ ХУРАЛД
    ЛУЙВАРЫН АРГААР ЗАЛАРСАН БИЗДЭЭ

  • Anonymous (April 05, 2012 11:25:55 am )

    yu bicheed baigaa erliiz be

  • Anonymous (April 05, 2012 11:44:08 am )

    Michidmaag ch olon jil zovooj bna daa huurhii amitan ene baliar savarnaas ni yaj garna daa

  • Anonymous (April 05, 2012 12:10:09 pm )

    za bid nart ymar hamaa bnaaa tegeed ch ene alia setguulch t1 t1 ym bichhee boli manai tanil harsanch gej baih shig

  • Anonymous (April 05, 2012 1:22:14 pm )

    үндэсний бөх үндэсний мөнгөний шоу болсон ш дээ

  • Anonymous (April 05, 2012 3:34:52 pm )

    Namsraijawiin xvv ni ym bol owog ni N bmaar yum Ch.Orgiloo

  • Anonymous (April 05, 2012 3:38:57 pm )

    hunii erhend zovohoor ooriin erheer duraaraa yvah n haana ch baihgui jargal ymdaa.

  • Anonymous (April 05, 2012 3:51:57 pm )

    buhchuud ugaasaa shal teneg hulduu mangar malnuud zodoo nudeen hiihees uur yum medehgui.

  • Anonymous (April 05, 2012 5:15:44 pm )

    hunees ungui yum avaad ideeed surtsan unen t1 garuud bol buhchuud yumdaa t1 baasnuud huduuni t1uud bas deer ni baahan dopin hiin kkkkk boov baihgui eee

  • Anonymous (April 05, 2012 5:17:46 pm )

    hahaha boov bhgui eeee bosohguieeee hahahahaha teneg haltar buhchuud

  • Anonymous (April 05, 2012 6:52:32 pm )

    Сүхбат аварга Сэргээш Анх Монголд дэлгэрүүлсэн хүн шүү дээ! Улсын наадамд түрүүлдэг жилээ Сэргээш хэрэглэсэн нь илэрч, жүжиг тоглон бантаад сүүлд нь зодог тайлсан даа!! Сүхбатын цолыг хурааж авбал таарна. Барилдах гэж зодолддог хүн билээ үнэндээ!! Хуруу мушигаад, хүний нүүрл үү цохиод евроод!!

  • Anonymous (April 05, 2012 7:30:02 pm )

    ene muusain buduun bugsnuud uls orond er ni yu hiij bgan. tatwar matwar tuldiin muu. galzuursan muusain tsuwdainuud.bat erdene gej neg teneg yum bna bayasgaland huuhed hiihees uur hiij chadah yum bhgui hoshnogo

  • Anonymous (April 06, 2012 12:39:33 pm )

    haana awilgal bna tend buhchuud l baidag shde hun bolgon meddeg naichnii nairaa gehed l hamgiin tom awilgaliin bisnes ywaj baiga biz de deer har tamhi huuhen buzar biznesd burt hun hurtel daramtalj baidag ed nariig tur tumur nuure l gargah heregtei shu de

  • Anonymous (April 06, 2012 11:12:15 pm )

    Humii hairiig daahgui muu l baina daa

  • Anonymous (April 10, 2012 6:42:46 pm )

    OLON DOTOR SAIN MUU ALI N CH BAIH YUM.NAMSRAIJAVIIN HUU D ERUU UUSGEH YOSTOI SHUU

  • Anonymous (April 11, 2012 2:05:55 pm )

    ter namsraijaw otolj vheh gej baij yu hvn zodoj bga yum sorondoo ochij vhej amraa lalar mine vh vh

  • Anonymous (April 11, 2012 3:49:38 pm )

    Davgaag bol demjij bnaa harin ter tsagdaa zoddog bas suhbat avraga 2ch d arai bolohgui bhaa

  • Anonymous (April 15, 2012 11:19:10 am )

    yadii avarga zov er hun mongol er hun

  • Anonymous (April 16, 2012 9:04:58 pm )

    shal t1 nitlel bichsen bn ta guai uuruu tiim yamarch alda hiddeggui ow tegsh hun uu

  • Anonymous (April 18, 2012 3:05:39 pm )

    DAWGADORJ huni yas siiregjuldeg kolo surtalchildag ni muu. odo bur dooshlod awilga ch ENHBAYARIN namd oroh bolje. mon zow songolt hiiwe hoorhi…?

  • Anonymous (January 20, 2013 12:45:01 pm )

    hun bolgonl mudaltsaj bdag bzdee tehdee emetei aria heternee ercuuud bol hamaaguie uhcihguil bol

antalya rent a car