“За, ТМС-ийн найзууд аа, good morning!” Ц.Нямдорж сайд ердөө урьд орой нь телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ анх гаргаж ирсэн хэлц үгээр өглөө нь твиттерчид хоорондоо мэндчилж эхэллээ. Ялангуяа “хуулийн ТМС” төгссөн, жижиг биетэй, адайр зантайгаараа төрийн сайдад цоллуулсан нөхөр хамгийн түрүүнд үүнийг өлгөж авсан нь тодорхой.
“Жижиг гарын наймаачин” байх муухай юм уу?! гэж жиргээчид нэг нэгнээсээ бас асуужээ. “Улстөрчийн хувьд огт сонирхолгүй субъект”-тэйгээ нэн сонирхолтой шинжтэй маргалдаж буй төрийн сайд ард түмнийг боловсрол мэдлэг, ажил мэргэжлээр нь айхавтар ангилан үздэг юм санж л дээ. Түүнийхээр ТМС төгсөх нь ичгэвтэр, жижиглэнгийн наймаа эрхлэх нь ч дорд явдал аж. Гэхдээ ийм үзэл бодол, үнэлэмжтэйнх нь төлөө түүнийг бас ялгаварлаад эхэлбэл түүнээс ч дор харагдах болно гэдгийг мэдэж байна.
Өмнөх нийгэмд ТМС-д суралцах гэдэг нийтийн галт тэрэгний тасалбар авахтай адил тун тааруу сонголт, харин дээд сургууль, тэр тусмаа Ленинградад дээд сургуулийн хуваарь авна одоогийнхоор онгоцны бизнес классын тийз авахтай адил чухал зүйл байсан л байх. Мөн цалингаас гадуур орлого хөөцөлдөгчийг “муу дамын наймаачин” гэж нүд үзүүрлэдэг байсан сэтгэлгээгээр хүмүүжсэн хүнд Нарантуулын худалдаачин шударга бус санагддаг л биз. Үүнийг нь уучилж болохоор барахгүй уучилж байна аа, хүмүүс. Тухайлбал, “Бүхий л талаар муу хүнийг та энэ хорвоогоос хайгаад олохгүй, Нямдорж гуайд ч бас сайн чанар зөндөө л байгаа гэж хөөрхийг сэтгэлдээ цагаатгав” гэж нэгэн твиттерч бичжээ.
Өчигдөр твиттерээр жиргэгчдийн үзэл бодлыг уралдуулсан нэг сэдэв нь “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж” байлаа. Түүний телевизэд өгсөн ярилцлагын талаар хэн юу гэж бодож, харж байгаагаа илэрхийлцгээсэн хэрэг. Сайд юун төлөө захиалга өгч үзэл бодлоо уламжилсан билээ? Чухам хэн нэгэнд хэлэх гэсэн хатуу үгээ дайхаас гадна бусадтай санаа бодлоо хуваалцахын тулд чингэсэн нь лавтай. Тийм ч учраас түүний талаарх твиттерчдийн сэтгэгдлээс энд хуваалцахад эмзэглэхгүй зүйлгүй болов уу.
“Хуулийн ТМС” төгссөн гэдэг үнэлгээг “албан ёсоор” хүртсэн УИХ-ын гишүүн З.Энхболд “1996 онд миний төгссөн МУИС Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийнхоор бол ТМС юм байна л даа, манай сургуулийнхан мэдээд аваарай” гэсэн байна. Мөн Мэргэн нэрт “Чимэд гэдэг хуульч чинь ТМС-ийн багш байсан юм уу” гэжээ. Өдгөө мартагдсан, зарим нь тэр үед ч анзаараагүй явдлыг Зандан сануулж, “Нэлээн хэдэн жилийн өмнө академич С.Нарангэрэл багш Нямдоржийг бакалтай бакалавр гэж хэлж байсан. Хариуд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг ТМС гэж доромжлов” гэжээ.
З.Энхболдод хандаж, твиттерч U “Танд Нямкагаас ая дууны мэндчилгээ ирсэн байна. Дуучин Сарантуяагийн “кэн юм бэ кэн юм бэ чи” гэдэг дуу байна хүлээн авна уу хэхэ” гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын ярилцлагынхаа үеэр хэлсэн хамгийн хатуу үг болох “Намайг хаах ганцхан л арга бий. Миний аминд халд, чадал чинь хүрвэл. Өөрөөр та нар хааж чадахгүй гэж би хэлж байгаа” гэдэг “мэдэгдлээс” твиттерчид ер нь халгасан шинжтэй байлаа. Илүү, дутуу тайлбар, сэтгэгдэлгүйгээр “Чаддаг юм бол миний аминд халд” гэсэн өгүүлбэрийг шидсэн твиттерчид гэхдээ байна аа. Халдлагад дуудсан гэмээр дээрх хэртхийм мэдэгдлийг тойруулан Ё.Отгонбаярт хандаж, “Сайд аа, Нямка сайдыг боль гээд загнаж болдоггүй юм уу? Арай биш ээ, та хэлээч түүнд!” гэсэн байна. Ё.Отгонбаяр хариуд нь “Надад тийм юм сонирхох цаг алга” гэсэн төдийгүй дараагийн жиргээчид “Засгийн газар хуралдаж байна. Ээлжит хуралдаантай байдаг өдөр ш дээ” гэжээ.
Ц.Нямдорж улстөрчийнхөө хувьд өөрийн хатуу бодолтой байж болох ч Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд арай л хөнгөдөм зүйл хэлсний нэг нь “Би хэнийг ч шүүхэд өгөхгүй. Энэ бол миний ёс зүй” гэх философи. Уг нь аливаа маргаантай асуудлыг шүүхийн журмаар хуулийн хүрээнд татан оруулж байж шийдэх нь хууль цаазат нийгэмд жинхэнэ шударга зарчим биш гэж үү. Тэгээд хувийн журмаар өс хонзон тооцдог, тайлдаг байх хэрэг үү?
Ц.Нямдоржид хаягласан шүүмжлэлээс зөвлөгөө нь илүү олон байлаа.
-“Хэн нэгэн таныг ямар нэгэн зүйлд буруутгаж байгаа бол түүний хариуд хараал зүхлээр хариулах шаардлагагүй #Dalai lam”.
-“Хэрэв хэн нэгэн таныг буруутгахад би, би гэж өөрийгөө өмөөрөн хараал ерөөл тавин бусад руу үсчих нь өөртөө дурламтгай хүний тод илрэл гэнэ ээ”.
-“Надаас өөр хууль мэдэх хүн байхгүй. Бага насны хүүхэд надаас илүү зодолдох хүүхэд манай ангид байхгүй гэдэг шиг…”
-“Өрсөлдөгч, дайсан хоёр нь хэзээ ч гарч ирэхэд бэлнээр нуугдаж байдаг байх. Өөртөө дурласан хүнд өрсөлдөгч байдаггүй”. “Үүнийг narcissus үзэл гэдэг юм шиг байна лээ. Олон зураачид энэ нэрээр зураг зурсан байдаг” гэсэн шүүмжлэлүүд байна.
Мөн шүүмжлэхээс гадна түүнийг ойлгох гэсэн оролдлогууд ч нэг бус таарч байна. Тухайлбал, Ц.Оюундарь “Нямдорж гуай уг нь бүгдийг нь будаа болгоод өгье гэж бодсон шиг байгаа юм. Оронд нь харин вакумд орж нийгмээс тасарсан хүний бодит байдлыг илчиллээ” гэсэн байна.
Төрийн эрхийг олон жил барьсан МАН-д шууд хаягласан үгс ч сонсогдоно. “Танай намын ноймор нэг хуульч?” гэдэг өгүүлбэрийг Ц.Нямдоржод итгэл, хариуцлага хүлээлгэж ирсэн МАН-д хаягласан асуулт гэхээс өөрөөр унших аргагүй байх. Түүний хэлсэн үг, хийсэн мэдэгдэл бүрийг МАН-ын байр суурь, итгэл үнэмшил гэж тусган авах хүмүүс байна гэдгийг энэ бүхэн илэрхийлж буй биз ээ.
Энэ бүх сэтгэгдэл, байр суурь дунд асуудалд төвч хандсан жиргээчид байгааг ч дурдах ёстой. Тухайлбал, “Жиргээчид ээ, та нар авах гээхийн үлгэрээр л яваарай даа. Улстөрчидтэй хүзүү сээрээ холбоод гүйгээд байгаа шүү. Сонгуулиар заваараад байвал unfollow хийнэ шүү” гэж нэгэн адарсан байх аж.
Хүмүүс үзэл бодлоо солилцох, хуваалцах, бас тэмцэлдэх орон зайг тэлж, энэ үйл явцын хурдыг төсөөлшгүй нэмж буй цахим ертөнцөд Ц.Нямдорж өчигдрийн хувьд гол дүр байлаа. Хэн нэгний урьд орой нь хэлсэн үгийг маргааш өглөө гэхэд “хит” болгож дөнгөдөг хурд, хүчний гайхамшгийг Ц.Нямдоржийг тойрсон жиргээ энэ удаад тов тодорхой харууллаа даа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 05, 2012 10:09:41 am )
НЯМДОРЖОО ЧИ ОДОО БОЛЬДОО НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭРЭЭН ГҮҮХ ЦАГ ЧИНЬ АРГАГҮЙ БОЛСОН
ОДОО УХААР ОЛОН УДАА ЧИ ГЭМЭТ ХЭРГЭЭСЭЭН БУЛТАЖ ЧАДАХГҮЙ ЧИ БААТАР ИЙГ
ХЭЛМЭГДҮҮЛЭН БАЙЖ ХЭРГЭЭС МУЛТАРСАН ШЭГЭЭ ЮМ БИТГИЙ БОД ОДОО АРАЙ ӨӨР ЦАГ ИРСЭН
ҮНЭН ХЭЗЭЭЧ ЯЛДАГ ЮМ ЧИ ХЯТАДИЙН ТАЛД АШАГЛУУЛАН ХАМАГ НУУЦАА ХЭЛЭЖ АРХИДАН
БӨӨЛЖӨН ТҮҮНДЭЭ ХУТГАЛДАЖ БАЙСАНИЙГ ЧИНЬ МОНГОЛИЙН ТАГНУУЛ ХАЖУУД ЧИНЬ ХАРАЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ЧИ ЛУЙВАРЧАД ХУЛГАЙЧ НАР ЗАСАГИЙН ЭРХ АВСАНИЙ ХУЧЭЭР ХЭГЭГЭЭС МУЛТАРЧ ЧАДСАН ДАА ОДОО ЧИ ӨРӨӨ ТӨЛХӨӨР ЛУЙВАРЧАН ХУЛГАЙЧ НАРАА ӨМГӨӨЛӨН ТЭМЦЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЧИ БАС ТЭДНИЙ НЭГ ШҮҮ ТҮРЭЭСИЙН БАЙР ГЭНЭ
МӨН ТЭНЭГТЛЭЭ ЧИ ЧИ ЗӨНЖЭЭ БУРУУ ЗӨНӨЖ ДЭЭ -
Anonymous (April 05, 2012 10:17:17 am )
НЯМДОРЖОО ЧИ ОДОО БОЛЬДОО НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭРЭЭН ГҮҮХ ЦАГ ЧИНЬ АРГАГҮЙ БОЛСОН
ОДОО УХААР ОЛОН УДАА ЧИ ГЭМЭТ ХЭРГЭЭСЭЭН БУЛТАЖ ЧАДАХГҮЙ ЧИ БААТАР ИЙГ
ХЭЛМЭГДҮҮЛЭН БАЙЖ ХЭРГЭЭС МУЛТАРСАН ШЭГЭЭ ЮМ БИТГИЙ БОД ОДОО АРАЙ ӨӨР ЦАГ ИРСЭН
ҮНЭН ХЭЗЭЭЧ ЯЛДАГ ЮМ ЧИ ХЯТАДИЙН ТАЛД АШАГЛУУЛАН ХАМАГ НУУЦАА ХЭЛЭЖ АРХИДАН
БӨӨЛЖӨН ТҮҮНДЭЭ ХУТГАЛДАЖ БАЙСАНИЙГ ЧИНЬ МОНГОЛИЙН ТАГНУУЛ ХАЖУУД ЧИНЬ ХАРАЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ЧИ ЛУЙВАРЧАД ХУЛГАЙЧ НАР ЗАСАГИЙН ЭРХ АВСАНИЙ ХУЧЭЭР ХЭГЭГЭЭС МУЛТАРЧ ЧАДСАН ДАА ОДОО ЧИ ӨРӨӨ ТӨЛХӨӨР ЛУЙВАРЧАН ХУЛГАЙЧ НАРАА ӨМГӨӨЛӨН ТЭМЦЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЧИ БАС ТЭДНИЙ НЭГ ШҮҮ ТҮРЭЭСИЙН БАЙР ГЭНЭ
МӨН ТЭНЭГТЛЭЭ ЧИ ЗӨНЖЭЭ БУРУУ ЗӨНӨЖ ДЭЭ -
Anonymous (April 05, 2012 10:17:34 am )
yg zuv
-
Anonymous (April 05, 2012 10:31:30 am )
Хөөе чи лав хутгууш хужаа байхаа наад бичсэн энэ тэрээ хардаа
-
Anonymous (April 05, 2012 10:59:01 am )
END OCHIGDOR TAVIGDSAN NYAMDORJIIN TUHAI NIITLELUUDIIG BUGDIIG NI AVHUULSAN BNA SHD. ENE DURVUD IIM YUMAND IH ACH HOLBOGDOL UGDUG GAR BNA SHUU TEE.
-
Anonymous (April 05, 2012 11:19:03 am )
Та нар Баттулгын захиалгаар бичдэг гарууд уу
-
Anonymous (April 05, 2012 11:23:29 am )
Íÿìäîðæ Áàòòóëãà íàðûã õàðüöóóëæ áîëîõã¿é. Ìîíãîë óëñûí õºãæëèéí òºëºº ãàð áèå îðîëöîæ áàéãàà ººðèéí õ¿÷ õºäºëìºðºº çîðèóëæ áàéãàà õ¿ì¿¿ñèéí íýã áîë ÿàõ àðãàã¿é Áàòòóëãà. Õàðèí ñàéä Íÿìäîæ ÿã þó õèéñíèéã áîë ñàéí ìýäýõã¿é áàéíà. Õóóëü çàñäàã ãýë¿¿ ÿàäàã ãýëýý. Òýð íü õýíä ¿éë÷èëäãèéã ñàÿ áèä õàðëàà. Ǻâºõí îëèãàðõèóäàä.
-
Anonymous (April 05, 2012 11:30:35 am )
huneer aluuliya gej daldganaj bauhaar uuruu amia horlovol yasiin chamd hangalttai nugel n baigaa
-
Anonymous (April 05, 2012 11:33:55 am )
nyamdorjin tumen zub
-
Anonymous (April 05, 2012 11:40:32 am )
nyamkaa xuulich maani araatni haan shuu dee
-
Anonymous (April 05, 2012 11:44:24 am )
Шударга тул нямдоржийг дэмжиж байна
-
Anonymous (April 05, 2012 11:54:27 am )
Ene olon hun Nyamdorj guaitai hargaldlaa. Idsen uusan tagnuul baisan bol ilreheer zah hugazaa ongorchee.Minii bodloor nogoo heded ni ih noo bii.Battulga ariun zagaan hodolmor,bussineseer odii hirtee bayjaagui ni hend ch todorhoi baital uher mongolchuud aa gej… Nyamdorjiig tor tushilzej huuli bolovsruulj yavsan 20 jil Battulga mongoo horongoo arvijuulah gej hor hutgaj l yavsan nohor biz de. Yahav busdaasaa amjilttai l hor hutgaj..; Mongoliin oligarhuud bayjaad byar ni amtagdaj uls torch bolj toglon torooroo oroldoj eheljee
-
Anonymous (April 05, 2012 12:56:39 pm )
хэдхэн жилийн дараа унасан нутаг угаасан ус байтугай урд богд уулын ам ч байхгүй болхыг харахын цагт эх орноо яаж орхив гээд хашгарах даанч оройтсон байна үхэр монголчууд бид өдөр шөнөгүй ямар ч хяналтгүй баялгыг нь эгээ л хүчтэй тоос сорогч аятай сорж түүний өчүүхэн хувийг хүртэгч ажнайн батэрдэнэ мэт бурхан болоход тал нутаг маань устаж алга болж оронд нт зэвхий хоосон хөндий үргэлжлэнэ
-
Anonymous (April 05, 2012 1:06:44 pm )
shudarga durtei tagnuulch
-
Anonymous (April 05, 2012 1:07:54 pm )
man-n oligarhuudiig hamgaalan demjigch
-
Anonymous (April 05, 2012 1:28:26 pm )
Нямдорж сарын тэмдгийн хуанлиний зөрүү
Нямдорж жирэмслэлтээс хамгаалах эмний баталгаагүй жишээ
Нямдорж хүсээгүй жирэмслэлтийн бодит илэрхийлэл
Нямдорж ХДХВ -ийн шинэ дохиолдол ДОХ-ын вирус
Нямдорж гар хангалга хийж сурах 3-н сарын курс
Нямдорж устгах шаардлагатай техникийн спирт
Нямдорж орон сууцны бөглөрсөн суултуур
Нямдорж янхан мэт энгийн нэг шаалтуур
Нямдорж авилгалын хэргийг хуулийн дагуу хийгч
Нямдорж цуврал хүчингийн хэрэг үйлдэгч -
Anonymous (April 05, 2012 1:36:30 pm )
ENE NYAMDORJ UURUUSUU ICHEESEI, IICHIH NUU RGEJ BAIHGUI L BOLSON BAIHDAA, BALIAR ZAVAAN YUM HIIJ HOR NAIRUULJ YAVDAGAA BOLIOMOOR YUM IIM UCHIIHEN SETGELGEETEI HUN GESEN NERNEES ZAASHGUI AMITADIIG SONGOSON NI BIDNII L TENEGIINH ODOO TEGEED EN MUU NOVSH YAV L YAA, YAJ CH CHADAHGUI GESEN SHIG DOROMJLOO DSUUJ BAIH SHIV. TIIM GEM BURUUGUI YUM BOL YAGAAD UDAA DARAA HEREGT ORJ BAIDAG YUM BE TERIIGEE BODITOI TAILBAR GEHEER 1 IH HUULI YARIAD L UUR TIISH NI HUMUUSIIN ANHAARLIIG HANDUULDAG MASH URAN ARGATAI, NAAD ARGA CHIN UDAHGUI TUSALJ CHADAHGUI DEE HEZEE NEGEN ZAGT TUN UDAHGUI UNEND GUIZEGDENE. EZSIIN EZEST BAAHAN TUUHII HUULIUDAAR BAMBAI BARIAD ARD TUMNII ERKH ASHGIIG HOHIROOJ BGA CHIN TODORHOI BOLJ BGA SHUU
-
Anonymous (April 05, 2012 2:01:34 pm )
haha chi odoo lag shvleg zohiochloo geed baysaj bna uu chi ooroo dandaa iim yum bodoj yavdag l gar bh da kkkk
-
Anonymous (April 05, 2012 2:06:37 pm )
Нямдорж сарын тэмдгийн хуанлиний зөрүү
Нямдорж жирэмслэлтээс хамгаалах эмний баталгаагүй жишээ
Нямдорж хүсээгүй жирэмслэлтийн бодит илэрхийлэл
Нямдорж ХДХВ -ийн шинэ дохиолдол ДОХ-ын вирус
Нямдорж гар хангалга хийж сурах 3-н сарын курс
Нямдорж устгах шаардлагатай техникийн спирт
Нямдорж орон сууцны бөглөрсөн суултуур
Нямдорж янхан мэт энгийн нэг шаалтуур
Нямдорж авилгалын хэргийг хуулийн дагуу хийгч
Нямдорж цуврал хүчингийн хэрэг үйлдэгч -
Anonymous (April 05, 2012 3:30:03 pm )
mongol uls jijig naimaachdiin buynaar hooloo olj baisan on jiluudiig martaagui humuus onoodor amid arzaij mend meltiij baigaa shuu hotcrogdson baklavr Nymdorjoo.
-
Anonymous (April 05, 2012 3:46:22 pm )
Temee naymdorj baivgai nyamdorj arslan naymdorj dinazavar nyamdorj bid bol atgiin chinee jum baihaa.dandaa hun golj shilnee ene teneg baigiii iene teneg gar uvs aimgiin darga boloosoi uvsruugaa toniloisoo nudend buu haragdaasai nudnees dald oroisoi bi guiy chamaas zailaad uguu huu
-
Anonymous (April 05, 2012 4:00:14 pm )
ene setgegdluudiig unshaad oi gutaj bna. Uher mongolchuud sain muu har zagaaniig yalgah chadvargui boltloo uhamsar bolovsroliin doroitold orjee,esvel ganz hoyor baagii zahialgaar ingej ireecheed suudag ium u
-
Anonymous (April 05, 2012 5:56:43 pm )
Ene durvediin gadaad hel gej avah yum algaa ain… Confidintsial gej odoo haanah ug vee?
-
Anonymous (April 05, 2012 5:57:50 pm )
Hel medehgui baij heregt durtai, baahan hunees l ene yag yu gesen , say yu geed helchuu geed l yavdag yum shig bna shd gar
-
Anonymous (April 05, 2012 7:24:20 pm )
Ene teneg mal mulgui chini odoo ju ju genee Delhiin avragiig Olimpiin avraga turuulsen huniig ju ju genee ugee olj hutsaaraa uher sureg dund orood muuruuruu chi muu uvsad l hun uhaantai jum baigaa biz delhiid danstai delhiin huniig ch i ju ju gevee bi buruu sonsvuu buruu duullvuu. deldiisen mangas chini ch hench bish za ju
-
Anonymous (April 05, 2012 7:38:49 pm )
Er ni TMC tugssun hun zasag barina gedeg bidnii doroitliin shinj. HUn bolovsrol ezemshisniihee hereer alivaag tungalag harj chaddag. Bolovsrol bagatai humuus turd ich olshirvol bidniig uuruusuu dor bolovsroltoi haranhui bailgahiig l husne. Hamgii tom auyl. Ehleed humuusee turuu bolovsroltoi humuuseer ihesgey. Ayandaa ted chini bolovsroo medleg soyoliig demjine. Hugjliin ehlel tavigdana.
-
Anonymous (April 05, 2012 7:40:00 pm )
Er ni TMC tugssun hun zasag barina gedeg bidnii doroitliin shinj. HUn bolovsrol ezemshisniihee hereer alivaag tungalag harj chaddag. Bolovsrol bagatai humuus turd ich olshirvol bidniig uuruusuu dor bolovsroltoi haranhui bailgahiig l husne. Hamgii tom auyl. Ehleed humuusee turuu bolovsroltoi humuusiin toog ihesgey. Ayandaa ted chini bolovsrol medleg soyoliig demjine. Hugjliin ehlel tavigdana.
-
Anonymous (April 06, 2012 10:14:53 am )
Nyamdorj bol ugaasaa aguu amitan.
-
Anonymous (April 06, 2012 10:17:51 am )
Нямдорж одоо болиоч дээ
-
Anonymous (April 06, 2012 10:18:43 am )
hamgin ochuuhen huniig deer zalchiksan yum
-
Anonymous (April 06, 2012 10:19:55 am )
bolovsrol huniig aguu bolgoddoggui yum harin saihan setgel bol buhniig avardag yum
-
Anonymous (April 06, 2012 10:39:43 am )
ene muu xulgaich
-
Anonymous (April 06, 2012 2:11:45 pm )
ЗАЙЛУУЛ, ЭНЭ НЯМДОРЖ ЕР НЬ ЮУ ХЭЛЖ, ЯРЬЖ БАЙГАА МЭДДЭГ БОЛОВ УУ ???
33 Comments