Интернэт хэрэглээ хүн бүрийн ажил амьдралын нэг хэсэг болсон энэ цаг үед шилэн кабелийн хүрэлцээгүй гэр хорооллын иргэд хэнээс дутах вэ гэсэн шиг гар утасны сүлжээгээр дамжуулан Жи-Мобайл, Мобиком, Юнител, Скайтелийн хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой хэрэглээг амьдралдаа нэвтрүүлж эхэлсэн. Гэтэл хурд хамгийн боломжийн гэсэн утгаар нь Жи-Мобайлын интернэтийг сонготол түүнийгээ анхнаас нь хэрэглэгчиддээ төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлбар хийж өгөлгүй борлуулжээ. Интернэтийн төлбөр хурднаасаа шалтгаалан сар бүр багцын үнэтэй байдаг бол харин Жи-Мобайлынх утасны нэгж дуудлага хийхэд урсаад байдаг шиг интернэтэд холбогдох бүрт мөнгөн дүн нь явсаар төлбөр нь тамтаггүй их гардаг байна. Гэтэл энэ үйлчилгээг авсан иргэнд тайлбар хийгээгүй хир нь төлбөр нь нэмэгдэж их хэмжээнийх болсноо мэдээгүй иргэнийг шууд л шүүхэд өгнө хэмээн утсаар залгаж сүрдүүлжээ.
Бидэнд мэдээлэл өгсөн гомдолтой байгаа хэрэглэгч нь Нийслэлийн СХД-ийн 7-р хорооны оршин суугч бөгөөд сургууль төгсөх гэж байгаа хүүхдийнхээ хичээл номонд нэмэр болохоор ийнхүү гэртээ интернэт холбож Жи-Мобайлыг сонготол наашаа гэснийг цааш түлхэж, төлбөрөө гарсан эсэхийг ч мэдээгүй айл руу шууд залгаж манайхыг залиллаа, одоо та нарыг шүүхэд өгнө хэмээн тас загнаад авсан байх юм. Төлбөрөө хэрхэн гарсныг, яаж бодогдсоныг ч мэдэхгүй иргэн ийнхүү шүүхийн хаалга татахад хүрээд байгаа аж. Тэдний үйлчилгээний төлбөр 1 сар хэрэглээд 80 мянган төгрөг гарсан гэх. Өнөөдөр хамгийн үнэтэй интернэтийг хамгийн өндөр хурдаар хэрэглэхэд сардаа 30 мянга орчим төгрөг л гардаг. Энэ нь тогтмол үнэ, гэтэл Жи-Мобайлынхан ийнхүү иргэдийг шулж, дээрээс нь нэмээд төлбөрөө төлсөнгүй хэмээн хэрэглэгчээ шүүхэд өгөхдөө хүрээд байна. Өмнө нь олимпийн медаль хүртсэн тамирчинд хүний худалдаж аваад хэрэглэж байсан дугаарыг автоматаар хааж бэлэглэж байсан явдал уг компанид бий. Харин энэ удаа өөрсдийг нь гэж сонгосон хэрэглэгчиддээ ийнхүү хуулийн нударга амсуулахаар шийдсэн бололтой.
П.Сүндэр (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 08, 2012 8:06:37 pm )
монголын бизнес эрхлэгчид ихэнх нь ийм тэнэг аргаар үйл ажиллагаагаа явуулж байгаа цагт хөгжил хаанаас ирэх вэ дээ.Нөгөө хэрэглэгч хаан гэдэг зах зээлийн уриа хаана байна
1 Comment