antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2012 3 comments

Ж.Оюунгэрэл Ухаахудагийн 2.5 хувиа худалджээ

нийтлэсэн Admin

Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын сонгууль ойртон алдар хүндийн төлөө юу ч хийхээс буцахаа байчихсан яг ийм цаг мөчид Тавантолгойн ордыг эзэмшигчид хувьцаагаа  төрдөө өгч шоудсан. Харин хамгийн их баялагтай Ухаа худагийн ордод эзэмших хувиа авч үлдээд “96 хувийг нь өглөө шүү” гэцгээсэн билээ. Тэрхүү дөрөвхөн хувийг эзэмшигчид нь Монголын эдийн засгийн зүрх, судсыг атгасан цөөн хэдэн компаниуд байв. Цөөн ч гэж дээ, Х.Баттулга гишүүний хэлээд байгаа 14 компани. Тэдний нэг нь “Петровис”.

Улс төрийн маш том хам­­гаалалттай, айлын эрх хүү­хэд шиг хүссэн бүх­­нээ авч чаддагаараа “MSC”-тэй тун төстэй эмэг­тэй биз­нес­мэнүүдийн нэг бол “Пет­ро­вис”-ийн Ж.Оюун­гэрэл. Түү­нийг “Ухаа худагийн нэг ху­вийг 80 сая ам.доллараар зар­сан” хэмээн “24 цаг” гэ­­дэг сайтад мэдээлжээ. Мөн Монголын бизнесийн зөв­­лөлийн “International Finan­cing Review” сайтад мэдээлс­нээс үзвэл “Петровис” ком­пани “Мongolian Mining Cor­poration”-ийн 83-86 сая шир­хэг хувьцааг нийт 84.7 сая ам.доллараар зарахаар “Macquarie” группт санал бол­го­сон байна. Тэрхүү 83-86 сая ширхэг хувьцаа нь тус ком­панийн нийт хувьцааны 2.21-2.32 хувьтай тэнцэх аж. Хэдийгээр хувьцаа эзэмшигч өөрийн мэдлийн хувиа зарах эсэхээ бусдаар заалгахгүй ч хэнд, яагаад яаран зарах болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт өмнөх сон­гуу­­лиар сонгогчдод өг­сөн ам­лалтаа гүйцээн хэрэгжүү­лэ­хийн тулд иргэн бүрийн нэг сая төгрөгийг олгож эхлэхээ зарласан.

Өмнө нь Оюутолгойн ордоо бараг барьцаанд тавьчихаад, урьдчилгаа мөнгөө шахаж шавдуулан байж авснаар иргэн бүрийн 21 мянган төгрөгийг өгч эхэлсэн. Харин энэ удаа “Иргэн бүрийн нэг сая төгрөгийг өгөхийн тулд Тавантолгой руу дайрна” гэсэн таамаг байсан учраас түрүүчээсээ эрх мэдлээ ашиглан эзэмшил хувиа зарж эхэлж байгаа юм биш биз. Иргэн бүрийн 21 мянган төг­рөгийг тараахад 300 гаруй тэр­бум төгрөг шаардагдсан. Харин “Петровис”-ийн эзэн, “иргэн” Ж.Оюун­гэрэл Ухаахудагаас эзэмш­дэг хувьцаагаа зарж амжсанаар хувьцаа­гаа “капитал” болгож чаджээ. Тэгж амжуулаагүй бол намынхан нь хурааж аваад иргэн бүрийн нэг сая төгрөгийг тараахад зарцуулан шоудчих ч юм билүү, хэн мэдлээ.

Дашрамд дурьдахад иргэн би бас Тавантолгойн 536 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж байгаа. “Энержи Ресурс” ХХК-ийн Тавантолгойн ордын нэг хэсэг Ухаахудаг орд дээр хийсэн IPO буюу олон улсын зах зээлд хувьцаа гаргасан туршлага дээр үндэслэн тооцоо хийж үзвэл миний нэг ширхэг хувьцаа нэрлэсэн үнээрээ 10 цент. Бирж дээр зарагдаж буй үнэ нь өчигдрийн ханшаар 7.41 ам.доллар байгаа. Тэгэхээр би 3971 ам.доллартай байх нь. Харин хатагтай Ж.Оюунгэрэлийн эзэмшдэг хувьцаа нь 83-86 сая ширхэгээр хэмжигдэх учраас 84 сая ам.доллартай болчихоод байгаа юм л даа. Гэхдээ энэ нь нийт хувьцааных нь 2.5 хувь ч хүрэхгүй багахан хэсэг нь гэж байгаа.

Баялгийг ингэж л хуваарилж байна даа, манай төр. Энд иргэн миний бие хатагтай Ж.Оюунгэрэлтэй барьцаж байгаа хэрэг биш. Ерөөсөө Тавантолгойн хувьцаа гаднынхны гар дээр очих тусам Монгол төрийн давуу эрх багасна гэдэгт л санаа зовж буй хэрэг. Наад зах нь түүний хувьцаагаа зарсан “Macquarie” банк нь Австралийн “Инвестмент” банкны охин банк юм байна.

Уг нь өөрийнх нь нэр дээр ч болтугай хувьцаа нь Монголдоо бай­сан бол аштай юу. Хаашдаа “Энержи ресурс” гэдэг хэмжээлшгүй эрх мэдэлт вант улсыг 2005 онд “MCS”, “Шунхлай”, “Петровис” хамтран байгуулсныг бүгд мэднэ. Х.Баттулга гишүүний нэрлэсэн 14 олигархи доторх ганц эмэгтэй нь Ж.Оюунгэрэл. Бусад чинь төрд дээрэмдүүлсэн ч түүнийгээ хэд нугалаад олоод авах итгэлтэйгээр хувьцаагаа бүрэн эзэмшсээр байна. Тэгэхээр хатагтай Ж.Оюунгэрэл бүсгүй “босс”-ын хувьд арай л түргэдчихэв үү дээ. Ядаж байнгын луужин болсон С.Баяр гишүүнээсээ асуухгүй дээ.

Ямартай ч Засгийн газар иргэн бү­рийн нэг сая төгрөгийг өгөхийн тулд гадаадаас өр тавих, эсвэл баял­гаа барьцаалах арга хайхын оронд эхлээд “авдраа уудлах” нь зүй­тэй болов уу. Эсвэл ерөөсөө Ухаа худа­гийн ордынхоо тодорхой ху­вийг ху­далдаад 2.7 тэрбум төгрөг болгоод та­раачих. Дандаа ардууд биш заримдаа та нар хохироход яах вэ дээ.

У.ОРГИЛМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (April 03, 2012 1:15:02 pm )

    erdenetiin munguur bayajsan luivarchin avgai

  • Anonymous (April 04, 2012 10:45:23 am )

    Yadaj anhan shatnii hurungiin zah zeel, huvitsaanii talaar medlegtei bolchood bich gej zuvliy doo Orgilmaadaa!!!

  • Anonymous (May 09, 2012 6:49:29 pm )

    Энэ дээр бичдэг нөхөр Оюунгэрэл өөрөө байх аа. Зөвлөе ч гэх шиг. Байгаа юмыг байгаагаар нь бичиж байна. Монголын хөрөнгийг дандаа гадаад руу зөөж байдаг муу эмэгтэй дээ чи. Баян гэж туйлгүй мөртлөө нефтийн үйлдвэр барих санаа хэзээ ч чамд төрөөгүй юу. Отгобилэгээс луйвардаж авч үлдсэн доллараараа нефтийн үзйлдвэр барих чинь яагаав дээ, Оюунгэрэл ээ!!!

antalya rent a car