antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2012 1 comment

“Хүн зодсоныг нь бүү хэл буудсаныг нь яаж ч чадахгүй байна”

нийтлэсэн Admin

Албан үүргээ гүйцэтгэж байсан  цагдаагийн ажилтныг зодож, танхайрсан улсын харцага Г.Намсрайжав гэгчид нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс  Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар хэрэг үүсгээд байгаа. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт Баянзүрх дүүргийн нутаг “Нарантуул” худалдааны төвийн  баруун урд уулзварын орчимд автомашинтайгаа зорчиж явахдаа дүрэм зөрчиж, улмаар  шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн аж. Түүний цагдаагийн ажилтныг зодож буй бичлэг сайтуудаар цацагдсан. Харин үүнийг харсан хүмүүс өөр өөрийн дүгнэлтээ хийж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин twitter хуудсандаа “Аль нам, юу хийдэг, ямар нэр алдартайгаасаа үл шалтгаалаад хүн зодсон бол хуулийн хариуцлага хүлээдэг л байх ёстой. Гэтэл хүн зодох битгий хэл хүн буудсаныг нь яаж ч чадахгүй байна даа” хэмээжээ.

Э.Мөнх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 05, 2012 10:50:49 am )

    Ýíý ø¿¿õ ÷èíü õóóëèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýæ ÷àäàõã¿é ë áàéíà äàà òýì¿¿æèí ãóàé

antalya rent a car