antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2012 Comments are off

Махны үнэ ченжийн ханцуй дотор эргэлдсээр байх уу?

нийтлэсэн Admin

“Махны үнэ буурлаа” гэх аятай мэдээ дуулдлаа. Энэ нь махны нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Гэтэл мянга мянгаар нэмэгддэг махны үнэ өнгөрсөн баасан гарагаас ердөө л 150-200 төгрөгөөр буусныг юу гэж ойлгох вэ?Дэнжийн мянгын зах дээр хонины цул мах 6000-6500 ястай нь 6200, ямааны 6000-6100 төгрөг ястай мах нь 5800 орчим гэх мэтийн ханштай байх юм. Хотын төвийн дэлгүүрүүдээр махны үнэ дунджаар 8000-9000 төгрөгийн үнэтэй. Энэ нь тийм их хямдарсан үнэ мөн гэж үү. Гэхдээ л өнгөрсөн сар шинийн үеэр махны үнэ 10000-д хүрсэнтэй харьцуулахад арай дээр ч үнэ юм болов уу даа. Манайхан махны үнэ тэнгэрт хадах тусам олон малтай улс гэдгээ илүүтэй их “дурсан санахад” хүрдэг.
Жилдээ дөчөөд сая мал тоолуулдаг манай улсын хувьд махны үнийн асуудлаа бодлогын түвшинд зохицуулаад байх чадвар яагаад дутагдаад байдаг юм бол гэж хүн бүр асуудаг. Энэ хавар махны нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор махны үнэ нэр төдийхөнд буурах боломжийг бий болгож магад. Гэвч нэгэнт тогтсон өндөр ханшийг “алдарт” ченжүүд яахин тэгтэл нь их буулгахыг хүсэх билээ. Ирэх жил бид ямар үнэтэй махыг бухимдан барин худалдаж авч суухыг, ченж хэмээгсэдийн амнаас ямар бодит биш үнэ сонсо­хыг мэдэхэд бэрх.
Төрөөс махны үнийг хязгаарлан барих асуудлыг бодлогын түвшинд анхаарч байгаа дүр үзүүлэн нөөцийн мах бэлтгэлийн ажлыг явуулдаг болсон нь үнэндээ хэнд ч тус болдоггүй. Харин ч мах бэлтгэдэг хэдхэн компанийн бизнесийг дэмжих арга л болдог нь нууц биш. Манайх 40-өөд сая малтай, үүнээс жилдээ 7 сая орчмыг нь хүнсэндээ хэрэглэж 200 гаруй мянган тонн мах үйлдвэрлэдэг гэсэн тооцоо бий. Байгаа хэдэн малаа тоолоод, хэдийг нь идэхээ тооцоолоод гаргачихаж дөнгөдөг хэрнээ монголчуудын дундаж орлогод нийцсэн үнэтэй мах борлуулах тооцоог гаргах чадвар байхгүй гэж үү?
Одоо бид мал аж ахуйн салбартаа бодлогын өөрчлөлт гаргах ёстой. Малчдын хувьд жилийн дөрвөн улиралд тогтвортой хэмжээнд мах нийлүүлж байх бололцоо хэр байна вэ? Намартаа л ганц удаа бөөн бөөнөөр нь малаа нядлаад тааралдсан ченжүүдэд төсөрхөн борлуулж суудаг малчдыг “үнээ өсгөдөг” гэж хэлмэгдүүлэх тал бий. Үнэн хэрэгтээ малчдын хэлсэн үнэ нийслэл хотод маань бүтэн нэг нугарч ирдэг нь тодорхой болсон зүйл. Тэдний гар дээрээс нийслэлийн хэрэглэгчийн гар дээр хүртлээ 4-5, магадгүй түүнээс ч олон ченжийн гар дамжихдаа мах ямархан ховор, үнэтэй бүтээгдэхүүн болохыг мэдрүүлж чаддаг. Зүй нь хавар гурав, дөрвөн сард ч мал нядалгаа явагдаж л байдаг байх ёстой баймаар. Малчид нь ч байнга орлоготой, мах иддэг мань мэт нь ч ядарч зүдрэхгүй, үнэнд нь дарлуулахгүй шиг худалдан аваад байх бололцооны байх учиртайсан. Түүнээс биш намар 10, 11 сард арваад сая малаа нэг дор нядалчихаад үүнийгээ дамжуулан наймаалцдаг ченжүүдийн аманд багтан суудаг тогтолцоогоо халах цаг болсон.
Махны үнэ дээд тал нь 3000 байх боломж манайд бий. Хамгийн түрүүнд энэ олон махны худалдааны зах, цэгүүдийг цэгцэлж чадвал бид магнаг болоод буй махаа одоо байгаагаас нэг дахин хямдаар авч байх боломжтой.
Үнэхээр захын нэг ченжийн ханцуй дотор монголчуудын идэх махны үнэ шийдэгдэж байгаа нь харамсалтай. Ингэхгүйн тулд яах вэ. Хөдөө сум болгонд мах боловсруулах үйлдвэр, үгүй ядахдаа малчдын зах зээлд нийлүүлж буй үнээр махыг нь хүлээж аваад маш сайн цэвэрлэж боловсруулах ажлыг нь хийдэг цэг байгуулахад эхлээд анхаарах хэрэгтэй. Тэрхүү сумдад хуримтлагдсан махыг төвлөрсөн нэг юмуу хоёрхон цэгээр худалдаалдаг болох нь хамгийн шалгарсан арга. Ингэж чадаагүй цагт махны үнэ хямд, жинхэнэ өртгөөрөө бидний гар дээр ирнэ гэдэг үлгэр. Өөрөөр хэлбэл махны ченж гэдэг “сүлжээний бизнес эрхлэгчид” махны худалдааны эгнээнээс бүрмөсөн байхгүй болох нь бидний мах хямдрах боломж гэсэн үг. Малчид махаа сум суурингийнхаа мах хүлээн авч боловсруулдаг цэгт өгөөд түүнийг нь нэгдсэн нэг сүлжээгээр худалдах боломжийг хайж яагаад болохгүй гэж? Энэ бүхнээс үүдэн олон асуудлыг хөндөх шаардлагатай.
Тухайлбал манай бэлчээрийн  мал аж ахуйд нэмүү өртгийн үйлд­вэрлэл огтхон ч байхгүй. Нэг ёсондоо байгалийн баялгийг ашиглаж байгаагаас огтхон ч ялгаагүй. Монгол мал бол бэлчээрийн өвс ногоогоо идэж, өөрөө өөртөө мах үйлдвэрлэчихээд бэлчээрээсээ өөрийгөө залж авчирдаг бэлэн бүтээгдэхүүн гэсэн үг. Түүнд ямар нэгэн нэмүү өртгийг хэн бий болгож байгаа юм бэ. Байгалийн хадланг нэг га-аас 1.5 тонныг бэлтгэдэг. Тэгэхэд таримал тэжээлийг нэг га-аас 90-100 тонныг бэлтгэх боломжтой. Нэг ёсондоо нэг га-аас авах таримал тэжээлээр 500 бог тэжээх бол, тэр талбайд ургасан байгалийн тэжээлээр таван бог л тэжээнэ гэсэн үг. Бидний одоогийн байгаа тогтолцоо бол энэ мэт хэт тооцоогүй, уялдаагүй, шинэ санаачлагагүй, урсгалаараа бүхнийг шийддэг тогтолцоо.
Эрүүл мэндийн сайдын баталсан зөвлөмжөөр монгол хүн жилдээ 84 кг махыг хүнсэндээ хэрэглэх шаардлагатай аж. Энэ тооцоогоор бол нийслэлийн нэг сая гаруй иргэ¬дэд жилдээ 100 орчим мянган тонн мах шаардалагтай. Соц нийгмийн үед 20 гаруй сая малтай хэр нь 50 мянган тонн мах экспортлох боломжтой байдаг байж. Гэтэл одоо дотоодын хэрэгцээнээс илүү гарсан мах үйлдвэрлэх чадалгүй болтлоо үймэрсэн мал аж ахуйн салбарыг яаж зөв голдиролд нь оруулж, махны үнийг дийлж ядан байгаа монголчуудынхаа амьжиргаанд хэн хэрхэн нэмэр болох вэ?

Г.Урантуяа

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car