Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ он гарсаар 40 орчим худалдааны цэгүүдэд шалгалт хийж арав гаруй хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоосон байна. Хүнсний аюулгүй байдал улам бүр анхаарал татаж байгаа энэ үед бид уг салбарын талаарх хяналт шалгалтыг улам бүр идэвхжүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулан, буруутай этгээдэд арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.
Нийт зөрчлийн 60 хувийг хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд шалгалтын явцад тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Номин Астана, “Сансар”, “Цамбагарав”, “Чандмань”, “Өгөөж барс” зэрэг хүнсний бөөний төвүүд хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнээ жижиг дэлгүүрүүдэд “шахдаг” нь илэрчээ.
Мөн тус аймагт борлуулагдаж буй өндөгний дийлэнхийг хил залгаа ОХУ болон БНХАУ-аас оруулж ирдэг ч тэдгээр нь гарал үүслийн гэрчилгээ, огноо, хаяг шошго, шинжилгээний бичиггүй байжээ. “Динара” бөөний худалдааны төвд хийсэн хяналт шалгалтаар “Аянчин хагас утлагат, “Нийслэл” давхар утлагат хиам нь үйлдвэрлэсэн огноогүй, хадгалалтын горим алдагдсан байсан тул өндөг, хиамнаас тус тус дээж авч аймгийн МХГ-ын лабораторид шинжлүүлэхэд гэдэсний халдвар, хоолны хордлогот өвчин үүсгэгч савханцар “салмонелла”, “е-коли” илэрчээ.
Тиймээс дээрхи чанаргүй өндөг, хиамыг хураан авч устгажээ. Түүнчлэн урд хөршөөс оруулж ирдэг хямд үнэтэй чих¬рийн төрлийн бүтээг¬дэ-хүүн нь үйлдвэрлэгдсэн он, сар өдрийн тэмдэггүйгээр ЕБС орчмын дэлгүү-рүүдэд зарагддагийг илрүүл¬эн устгалд оруулсан аж. Дээрхи ААН-үүдийн эздэд нь торгуулийн арга хэмжээ авч, аливаа бүтээгдэхүүнийг бус¬даас хүлээн авах¬даа хууль тог¬тоомж, жур¬манд заасан бүх шаард¬лагыг хангаж, улмаар мэр¬¬гэжлийн хяна묬тынхны шин¬жилгээнд заа¬вал хамруулж байж нийтэд бо𬬬луулахыг анхаа-руулсан байна.
Э. Саран
UNEN.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.