antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2012 18 comments

Н.Энхбаярын эргэлзээ хийгээд эрээгүйтэл

нийтлэсэн Admin

Өнгөрсөн баасан гаригт МҮЭСТО-нд МАХН-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол Улсын хүний нөөцийн

алтан сан”-гийн нээлтийн ажиллагаа болов. Энэ ажиллагаа нь монгол хүнээ үнэлж эхэлж байгаа анхны тохиолдол гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэв. Ёслолын арга хэмжээний үеэр тус намд даян аварга Г.Өсөхбаяр элсэн батлахаа гардаж авч гэнэ. Мөн иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан нартай хэсэг давхисан Ч.Чимэдсүрэн, сайд асан Г.Шийлэгдамба, ИТХ-ын төлөөлөгч Х.Оюунцэцэг нар ч элссэн юм байх. Хэдэн сарын өмнө А.Сүхбат аварга Н.Энхбаяраас намын батлахыг нь гардаж авсан тухай ч чих дэлсч байлаа. МАХН нэрээ дуулиантайхан авсан Н.Энхбаяр хоёр сарын дараа болох сонгуульд ядаж бүлэг байгуулах хэмжээний санал авахын тулд Ерөнхийлөгч байхдаа шагнаж урамшуулж байсан бүхий л хүмүүстээ сээтэгнэн санал тавьж байгаа сураг дуулдсан.Ингэхээр гурав дахь Ерөнхийлөгч маань албан тушаал хашиж байх үед төрийн одон медалийг тараасан байдлаа ашиглан өнөөгийн намаа бэхжүүлэхээр ихэд санаа тавьж байгаа байх нь. Үнэндээ бол А.Сүхбатад ч, Г.Өсөхбаярт ч улс төрийн сонголт хийгээд хойш урагш гүйгээд байх шаардлага байхгүй баймаар. Тэртэй тэргүй эд бол монголчууддаа хүндлэгдсэн эрчүүд. Тэдэнд улс төрийн бохир гал тогоонд хутгалдаад байх шаардлага аминд тулчихсан асуудал баймгүй.

Ямар сонголт хийх нь тухайн хүний хувийн бүрэн эрх ч хийсэн сонголтод нь хөндлөнгөөс хошуу нэммээр санагдаад тэсэхгүй нь. Уух идэх, өмсөж зүүхээр дутахгүй сайхан амьдарч яваа эрчүүд учраас тэр шуү дээ.Харин энэ эрхмүүдийг улстөржүүлэхэд гурав дахь Ерөнхийлөгч маань гайгүй сайн анхаарал тавьсан бололтой. Мэдээж хэрэг түүнд улстөрчгэдэг мэргэшсэн байх ёстой гэсэн наад захын шалгуур сонин биш. Гол нь өөрөө төрд гарах, олны танил, олонд хүндлэгдсэн хүмүүсээр тулгуур болгох зайлшгүй шаардлага бий. Иймээс монголчууддаа хүндлэгдээд мөрөөрөө явж байсан бөхчүүдийг уруу татаж, гишгүүр хийхээр санаархсан байх нь. Харин А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрын тухайд хамаг л цолнуудаа Н.Энхбаяраас авч байсан тул түүнд сэтгэлийн өртэй гэсэн гаргалгаагаар сонголтоо хийсэн дуулдсан.Үнэндээ А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр өөрсдийнхөө уран ухаан, бяр чадлаараа хар хөлсөө урсган байж тэр дээд алдар цолыг авах болзлыг хангасан. Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй гуйж биш гуядаж цолнуудаа авцгаасан. Гэвч өнөөдрийг хуртэл тэд Ерөнхийлөгч асанд өртэй хэмээн сэтгэлдээ бодож явдаг байсан байх нь л дээ.

Харин тэднийг ятгасан Н.Энхбаярын тухайд ашиг сонирхлын зөрчилд орж өмнөх албан тушаалаа одоо ч урвуулан ашигласаар байна гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу.Өмнө нь парламентад олны танил бөхчүүд урлагийнхныг оруулан суудал авахуулдаг болсон нь түүний жишиг. Гэхдээ хатуухан хэлчихэд монголчууд одоо “од”-оор өвчлөхөө больчихоод байгаа. Одод биш улстөрчид улс орныг авч явна гэдгийг мэддэг болсон.Сайн ч, муу ч парламентын таван сонгууль өглөө шүү дээ.Сониноос экс маань “Монгол Улсын хүний нөөцийн алтан сан” гэдгийг байгуулж байгаа гэсэн хачирхалтай мэдэгдэл хийж, ёслолын ажиллагаа зохион байгууллаа. Ингэхээр монголчууд бид хэн ч биш болж, төр засагтаа үнэлэгддэггүй байж. Н.Энхбаяр парламентын гишүүн, намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхдаа ард түмнээ огтхон ч тоож үздэггүй байж. Харин өөрийнх нь хэлснээр гудамжинд гарсан хойноо л гэнэт монгол хүний үнэ цэнийн тухай бодож одооноос голж шилэн зорчилж сан хөмрөгт багтаадаг болгож байгаа юм байх. Хачин юм шүү.

Ардчилсан системийг сонгоод 23 дахь жилд монгол хүн үнэгүй байсаар ирсэн гэдгийг төрийн хамаг л өндөр албан тушаалуудыг хашиж байсан ард түмний дарга асан маань ойлгож, монголчууд тэр сан хөмрөгт нь багтахгүй бол үнэгүй, үгүйгээс ялгаагүй тойргийн гадна үлдэх нь гэдгээ ухаарч байдаг.Ингэхээр ардчилсан Үндсэн хууль маань хэрхэх болж байна аа. Үндсэн хуульд хувь хүний эрх ямбыг онцгойлон зааж өгсөн. Үүнийгээ монголчууд бүгд хувь хүн миний үнэ цэнийн баталгаа гэж ойлгодог банв. Н.Энхбаяртан ч дээд албан тушаалуудад байцаалт баяр ёслолуудаар урт шар дээлээ өмсөн үг хэлэндээ ийм утга агуулга байнга цухалдуулан гурван сая орчим ард түмнээ магнайг нь xarapтал биш юм аа гэхэд битүүхэнд нь баярлуулчихдаг, биеийг нь тоолгон маадайлгадаг байв.Гэтэл тэр бүхнээ экс Ерөнхийлөгч маань үгүйсгэчихлээ. Өмнөх үг үйлдэл бүрээсээ татгалзлаа. Тэнгэрээс гэнэт буугаад ирчихсэн цоо шинэ хүний дүрд хувирч одоо л монголчуудад бодитоор харж эхэллээ гэнэ.

Экс Ерөнхийлөгчийн гаргаж байгаа эдгээр үйлдлүүд бол ямар найдваргүй төрийн түшээг дээш дээш нь өргөн дэвшүүлж байсныг харуулж байгаа хэрэг. Тов тодорхойгоорТөрийн бүхий л өндөр албан тушаалыг хашсан хүн гэнэт өнгөт хувьсгал, төрийн эсрэг үймээн самууныг уриалан дуудаж байгаа зэрэг ерөөсөө л хариуцдагын тогтолцоо алдагдаж, Үндэсний аюулгүн байдалд аюул ойртож буйн дохио хэмээн Э.Бат-Үүл парламентын чуулганы индэр дээрээс мэдэгдэж байв. Энэ үнэхээр үнэн. Өмнө нь албан тушаал хашиж байхдаа хийсэн бүхнээсээ урваж, буцаж авирахьш төлөе юу ч хийхээс буцахгүй болтлоо уланрсан Н.Эихбаярын үг үйлдэл бүр монголчуудыг айдаст автуулж байна. Үнэндээ экс Ерөнхийлөгч маань төрд ахнн оролгүй лааз өшиглөн үлдчих вий хэмээн өөреө өөртеө итгэлгүй эргэлзэхийн хэрээр эрээгүй аашлах нь хэрээс хэтэрч байх шиг ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (April 02, 2012 1:51:45 pm )

    ЗАЙЛ МОНГОЛд ЧИ ХЭРЭГГҮЙ

  • Anonymous (April 02, 2012 2:25:57 pm )

    МАХНам мандтугай. Яг үнэндээ бол МАН гэдэг чинь энэ нам дотроос л төрсөн нам шүү дээ. Намын даргаасаа эхлээд бүгд л Н.Энхбаярын гаргаж ирсэн гөлөгнүүд шүү дээ.

  • Anonymous (April 02, 2012 2:47:23 pm )

    МАХН-аас Ардын нам төрсөн гээ үү…Ардын намынхныгаа Х.Чойбалсангаас бусдыг нь Комминтерны заавраар 1925 онд байгуулагдсан МАХН-ынхан цаазаар авч хороосон шүү дээ.Яагаад Ардын намынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж,залуу үе нь ууган нэрээ сэргээж болохгүй билээ.Намбарын Энхбаяр бол ард түмний сэтгэл зүй дээр тоглож буй, зүсээ хувиргасан төрийн луйварчин хүн.Энэ хүн ахин эрх мэдэлд хүрэхийн тулд ууган намаасаа урваж,юу хийхээс ч ичихээ больсон улаан луйварчин…Жирийн л нэг орчуулагч хүн.Муу санаа,заль мэхээрээ л бүхнийг хуурч яваа овжин нөхөр…

  • Anonymous (April 02, 2012 3:26:36 pm )

    husmaa chamalsan huuhdiin durd saihan toglodog teneg gardaa

  • Anonymous (April 02, 2012 4:43:09 pm )

    Монголд Ёрөнхийлөгч Н.Энхбаяр шиг хүн олдох юмуу,ээдээ ховор л байхдаа,сурна гэж 1-2 жилийн хугацаа баараагүй орно шүү,туршлага,дадлага сайтай энэ хүний зохион байгуулж байгаа Монголоо гэсэн судсааргүйсэн ,зүрхээр цохилсон агуу их хүчин төгс чин эрмэлзлийг бид дамжих ёстой,зарим хүмүүс маш буруу ойлгоцтой байна,өөрөөс нь мэдлэг чадвар,бүх агууламжаараа шингээстэй,барга дэлхийг удирдах чадамжтай, авьяас билгийн хүн болохоор нь ханилж явсан чадамж муутай нөхдүүдийн сул үгээр зарим нөхдүүд явж байна,шууд хаяж Н.ЭНХБАЯРИЙНХАА МАХНА-ЫН мөрийн хөтөлбөр дүрмийг биширч энэ намд орж эх орныхоо баян тансаг,язгуур эрх ашигт мөр зэрэгцэн явбал бидний үйлс,таны зорилого,ирээдүйд нар гэрэлтэн гийх болно.Монголын ард түмний төлөөх МАХН -ЫН үйл өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн барья.Энхрий хайрт МАХН-МАНДАН БАДАРТУГАЙ,УРАГШАА-УРИА-УРИА В.ВИТЯ

  • Anonymous (April 02, 2012 7:17:14 pm )

    ЭНХБАЯРЫН НАМЫГ ДЭМЖИНЭ Хүмүүс төр барьж байгаа хоёр намд ам их муутай байгаа энэ сонгууль шударга ард түмний сонгууль болно төр барьж байгаа хоёр нам зүгээр нэг реклам төдий уур амьсгалтай үйл ажиллагаа явуулаад байгаа харин МАХН бол жинхэнэ амьд үйл ажиллагаатай байгаа шүү ард түмэн хүн бүр сонголтоо аль эрт хийчихсэн сонгууль өгөх цаг хугацаагаа л хүлээж суугаа одоо юу ч өгөөд юуг ч амлаад нэмэргүй тэмээн дээр ямааны гарз л болно харж байгаарай МАНАНгуудааа

  • Anonymous (April 02, 2012 7:26:43 pm )

    ENE HUMUU SURID NI YAMAR BAISNAA SANADAGGUIN BAIHDAA, ENE BUH MUUHAI ULS TURIIN ALDAA ZAVHARLIIG AVILGALIIG ENKHBAYAR L DELGERUULSEN SHUU DEE. IIM MEDEEJIIN BAIHAD 4 -N JIL HAMT BSAN ZASGIIN GAZAR BUGDIIG BII BOLGOSON GEJ BAIHGUI SH DEE. TERNEES UMNU DANDAA LENE HUN TURIIN ERKEHN DBSAN BIZDEE, ENKHBAYAR GYA UURIINHUU HIISEN ZUILIIG UURIINHUU GARAAR NURAAGAAD BGA YUMUU HAASHAA YUM YOSOTI MONGOLD L IIM TENEG ZUILUUD BOLDOG BH DAA HUULIA HEN CH DAGAJ MURDUGGUI BOLOHOOR

  • Anonymous (April 02, 2012 7:53:23 pm )

    He ene setguulch zahialgaar bichihee boli Hun zaaval argaa baraad eldev hereg tovogt orootsoldohoor l name elsdeg yumuu ene bol AN bush MAN bol bur bish medee ene namd eh ornoo gesen setgeltei Mongol aav rejoin huuhduud setgeliin duudlagaaraa elsch bna zahialgiin setguulch bitgii huts zail manangiin nohoi mini

  • Anonymous (April 02, 2012 8:16:16 pm )

    Авлигачдын загалмайлсан эцэг энэ хүний төрд гаргасан луйварчид монгол орныг минь яаж бгааг харахгүй бна уу,,энэ хүний учруулсан балаг барагдахгүй ,,,,

  • Anonymous (April 03, 2012 12:37:39 am )

    bi MAXH-daa elsenee, demjij bn

  • Anonymous (April 03, 2012 8:13:15 am )

    ээ хөөрхий азгүй амьтад?

  • Anonymous (April 03, 2012 9:00:41 am )

    элсээ элс чамшиг новь тэгвэл яг таарна

  • Anonymous (April 03, 2012 9:01:57 am )

    монголд шудрага сонгууль болдог гэнэээээээээээээээээээээээээ шаа пиздаа минь

  • Anonymous (April 03, 2012 1:02:29 pm )

    mongol turiig iim bdald huregsen novsh

  • Anonymous (April 03, 2012 1:26:40 pm )

    Neg nch gesen uhaaraad ard tumnee gesen setgel gargaj bval sain bna shd.

  • Anonymous (April 04, 2012 11:19:49 am )

    ухаараад гэнэ үү чи ухаарсан гэж яаж мэдэж бгаан харин улам л шуналтаж байгаан эд нар үхэн хатан улс төр лүү улайран хүний амь хороогоод ч хамаагүй гараад яаж их баяжаж байгааг нь харахгуй бна уу тэнэг новшоо

  • Anonymous (April 09, 2012 9:27:15 pm )

    Н.Энхбаярт баяр хүргэе? Таны хийсэн мянганы замууд, сурагчдын үдийн цай хөтөлбөр, компьютержүүлэлт г м маш олон ажлыг мэднэ, тэр их ухаанаараа улам ихийг хийж ,_үргэлж ялан дийлж явахыг хүсье

  • Anonymous (April 09, 2012 9:57:38 pm )

    enkhbayr guaig demjij bn buu shantaraari, uragshaa

antalya rent a car