Цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох шүүх хурал бас л эс үйлдэл болоод өнгөрлөө.
Ингэснээр шүүх хурал зарласнаас хойш гурав дахь удаагаа хойшилж байгаа нь энэ. Гэсэн ч шүүх засаглал хуулийн дагуу хараат бус хэвээрээ байгааг зарим хүмүүст сануулчихад гэмгүй байх. Хэрэв шүүх хурал товлосон хугацаандаа болж чадсан бол шүүх, хуулийн систем ядахдаа гаднаас нь харахад гацаагүй, хэвийн ажиллаж байгаа мэтээр харагдаж болох байлаа. Гэвч хэргийн холбогдогчдыг өмгөөлж байсан өмгөөлөгч нар шүүх хурлыг орхин гарснаас болж хууль, шүүхийн байгууллагынхан өөрсдөө хуулиа хэрэгжүүлэх чадваргүй юм байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэв. Цагдаагийн удирдлагад ажиллаж байгаад албан тушаалын хариуцлага алдан албан тушаалаасаа зайлуулагдсан хэдхэн дарга нарыг шүүх болоход л шүүхийн систем бүхэлдээ гацаанд орж байх жишээтэй. Энэ мэтээр болох ёстой зүйл зүй тогтолоороо болж өгдөггүй, болохгүй байх гэж найдсан юм бүхэн нь болж бүтэж байдаг жишиг Монголын нийгэмд ул болж байх шиг. Үүний өмнөх долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын батлан гаргасан хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газрын өмнөөс “Бид орон нутгийн сонгуулийг зохион байгуулахгүй” гэж омогдсон шүү дээ. Хэн бэ тэр, хэдэн он бэ, одоо?
Шүүх хурал хойшлохын өмнө ч, дараа нь ч улстөрчид болоод энэ сэдвийг сонирхогчдын хооронд ширүүхэн “тулаан” өрнөж байгаа. Твиттерээр жиргэж байгаа жиргээчдийн хэрүүлийн сэдэв ч гэсэн мөн л долдугаар сарын 1-ний хэрэг. Тэдний нэг Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Харин би энэ үймээнийг эхлүүлсэн эздийг шүүхгүй байгааг хараад гайхаад сууж байна. Хачирхмаар, харамсмаар” хэмээн халагласан байна лээ. Сайдад сануулахад Ж.Батзандан, О.Магнай нарын хувьд “төрийн эсрэг гэмт хэрэг” гэдэг цаазын ялтай зүйл ангиар шалгагдаж байгаад хожим Өршөөлийн хууль гарч, өршөөлд хамрагдсан юм. Өршөөлийн хуулиар тухайн хүн гэмт хэрэгт холбогдолтойгоо хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын дараа өршөөлд хамрагдаж болдог. Харин гэмт хэрэгт холбогдолгүй, өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа бол хэргээ шүүхээр эцэслэн шийдүүлдэг хуультай. Тэгэхээр иргэний хөдөлгөөний хоёр тэмцэгч тухайн үед өөрийн “гэм бурууг” хүлээн зөвшөөрөөд яллагдчихсан гэсэн үг. Хэрвээ тэгээгүй бол, өөрсдийгөө гэм буруугүй гэж зүтгээд шүүхээр яллуулсан бол, хэрвээ Ерөнхийлөгч цаазын ял дээр хориг тавиагүй байсан бол тэд өдийд бидний дунд байхгүй ч байсан байж мэднэ.
Гэтэл үнэндээ бол тэд зүгээр л “Бидний сонголтыг хулгайллаа” гэж хэлээд босч жагссан жирийн иргэд, Монголын мянга мянган залуусын л нэг шүү дээ. Тэдний дор цагдаагийн бүхэл бүтэн бие бүрэлдэхүүн ажиллаагүй, тэд сум, галт зэвсэг тараагаагүй, намын байрыг галдаж шатаагаагүй. Худлаа гэвэл жагсагчид МАХН-ын байрны шил цонхыг хагалж, чулуу нүүлгэж эхэлсэн тэр үед Ж.Батзандан, О.Магнай хоёр жагсаалыг тараах гэж очоод өөрсдөө тархиа хага цохиулаад буцаж байсныг нотлох телевизийн бичлэг ч одоо хэр нь байгаа. Тэгээд тэд цагдаагийн дарга нартай адил дүүргийн эмнэлэгт хоргодох биш, Ганцхудагийн шоронд өөрсдийг нь өмгөөлөх эр зориг гаргах өмгөөлөгч олдох болов уу, шүүх шударга шийдэх болов уу хэмээн айн хоригдож байсан.
Хоёр дахь нь жагсаал цуглааныг тараахаар ажиллаад хөл, гар, тархи толгойгоо хагалуулж, хүнд, хөнгөн гэмтэл авсан цагдаа нарын асуудал. Энэ явдлыг цагдаагийн дарга нарын хэрэгтэй жишиж ярих явдал одоо “мода” болоод байгаа. Уг нь бол энэ хоёр үйл явдал огт өөр зүйл л дээ. Нэг нь эмх замбараагүй байдлыг зохицуулахаар ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндийн хувьд хохирсон, нөгөө нь хэн нь тушаал өгсөн, хэн буудсан нь ойлгомжгүйгээр онц байдлын үеэр галт зэвсэг ашиглан олон хүний амь хохироосон хэрэг. Онц байдлын үеэр болсон бүх үйл явдлын хариуцлагыг тухайн үед ажил хариуцаж байсан албан тушаалтнууд хүлээх ёстой. Хэрвээ энэ нь хуулийн хүрээнд болсон бол түүнийгээ шүүхийн өмнө нотлох ёстой л гэсэн үг. Хэрвээ цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагч нар хохирол амссан бол нэг бол хохирол учруулсан этгээдийг нэг бүрчлэн тогтоож, шүүх хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ингэх боломжгүй бол төр өөрөө хохирлыг барагдуулах үүрэгтэй. Үүнээс гадна Засгийн газар ажил олгогчийн хувьд цагдаагийнхныг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу үймээнийг таслан зогсооход шаардлагатай хэрэгслээр хангасан байх ёстой. Хангаагүй бол буруутан нь ажил олгогчийн хувьд Засгийн газар, Хууль зүй, дотод хэргийн яам болж байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл намынхаа байрыг шатаалгасны нөхөн төлбөрт 11 тэрбум төгрөг төсвөөс төлүүлж авсан хэрнээ цагдаа нарынхаа эмчилгээнд бараг л юу ч өгөөгүй л гэх юм билээ.
Уг нь бол цагдаагийн дарга нарыг “хүн буудсан” хэрэгт холбогдуулан шүүж буй энэ үед бэртэж гэмтсэн цагдаа нарын гэр бүл бус, харин гэм зэмгүй таван хүнийхээ амь насыг хөнөөлгөсөн хохирогчдын ар гэрийнхэн жагсч, цуглан, хэргийн үнэн мөнийг олуулахаар тэмцэх ёстой байсан юм. Харамсалтай нь, одоо хэр нь тэд дуугүй л байна. Арай хохирогчдын амь насны төлбөр болгон Засгийн газраас өгсөн 50 сая төгрөгт амаа үдүүлсэн, эсвэл тэр мөнгөнийхөө төлөө Засгийн газарт “гомдолгүй” гэдэг гэрчлэлийг ар гэрийнхнээс нь авсан баймааргүй л юм. Шүүх хурал шүүгдэгчийн эрхийг хамгаалсан байхаас гадна хохирогчдын эрхийг ч бас хамгаалсан байх ёстой гэдгийг энэ удаад мартаад байгаа бололтой.
Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурор 2010 оны сүүлчээр сэргээж, гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шалгаж эхэлсэн билээ. Өмнө нь албан тушаалын хариуцлага алдсан хэргээр шалгагдаж, мөрдөн байцаалтын явцад Өршөөлийн хуульд хамрагдсан энэ хэргийг “цэргийн гэмт хэрэг” гэдэг шинэ зүйл ангиар шалгаж байгаа. Энгийнээр бол цагдаагийнхан армийнхантай адил тушаалаар явдаг, мөрдөс хэрэглэдэг учраас гээд ойлгочиход болно. Түүнээс биш хэн нэг нь албан тушаалаа урвуулан ашигласан, өмч хөрөнгө үрэгдүүлсэн, шамшигдуулсан төдий хэрэг биш шүү дээ. Хэн нэг нь тушаал өгсөн бол тушаал өгсөн хүн буруудна, тушаал өгөөгүй бол тушаал зөрчсөн нөхдүүд буруудах ёстой. Ингэхэд одоо хүртэл Онц байдлын штабынхан болоод цагдаагийн дарга нар “Буудах тушаалыг хэн ч өгөөгүй, цагдаа хүн буудаагүй” гэдэг хэрнээ “Бид үүргээ гүйцэтгэсэн” гэж мэлзсээр байгаа шүү дээ. Үүний л үнэн мөнийг олох нь шүүхийн үүрэг. Гэтэл хэргийн шалгалтыг аль болох удаашруулахаар саад тавьсаар өдий хүргэсэн нөхдүүд /тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд, Онц, байдлын штабыг ахалж ажилласан Ц.Мөнх-Оргил болон одоогийн сайд Ц.Нямдорж нар/ одоо ирж энэ хэргийг “Сонгуулийн шоу боллоо” хэмээн гасалцгааж байгаа нь харин ч гайхалтай хэрэг шүү.
Ерөнхийдөө одоо болж байгаа үйл явдлууд мэргэжлийн ёс зүй, хариуцлага гэдэг юмгүйгээр хуульчид яаж шившгээ дэлгэдэг, хууль ёсыг уландаа гишгэдэг, шүүх нь ч шүүх биш болдгийн нэгээхэн тод жишээ боллоо гээд хэлчихэд гэмгүй. Үндсэндээ шүүхийн логик, нотлох баримт, хууль зүйн үндэслэл бус, хэн илүү чанга хэвлэлээр хашгирсан нь, эсвэл эрх мэдэлтэй, хууль ёсыг уландаа гишгэж сурсан нь хүссэндээ хүрдэг, түүний зөв болдог голдрил руу шилжиж байх шиг. Шүүхийн шинэчлэлийн тухай багц хуулийг УИХ-д өргөн барьсны дараа зарим нэг улстөрчид rule of law буюу хууль зүйт ёсыг бий болгоход Монголд дахиад 10 жил шаардагдана гэж хэлж байсан. Харин одоогийн энэ хурдаар, шүүхийн процесст гарч буй алдаа завхарлаас харах юм бол түүнээс ч илүү хугацаа шаардагдах нь. Цагдааг хувийн байгууллага шиг болгосон цагдаагийн хэдэн хурандаа нарыг шүүх болоход л шүүхийн систем тэр чигээрээ нуран унаж байна шүү дээ. Жирийн иргэд шүүх, хуулийн өмнө хүлцэн тэвчиж, шударга ёсыг хайж байхад албан тушаалтнууд шүүхийг нулимж, хариуцлагаас зугтаж болдог л юм байна. Иргэдэд хийгээгүй хэргийг нь тулган хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүж, ял хүлээлгэж байсан нөхдүүд эргээд энэ шүүхийг нь шинэчлэе гэхээр намыг нь тараах гэж байгаа юм шиг эсэргүүцэж байна. Урьд өмнө шүүхийг улайран хамгаалж байсан хүмүүс цагдаагийн хэдэн дарга нараас болоод улс орныг шүүхгүй, хууль ч үгүй болгож чадаж байгаа нь гайхалтай биш гэж үү. Бас харамсалтай, хачирхмаар…

Холбоотой мэдээ
-
Anonymous (April 03, 2012 1:04:38 am )
MONGOLD UGAASAA HUULI BAIHGUI NI MEDREGDDEG SH DEE, GADAADAAS ORJ IRHED L BI HAANA BGA BILEE GEJ UURIIN ERKHGUI BODOGDDOG. HUULI ZUVHUN MUNGUTEI HUN DL UILCHILDEG YUM BILEE ENIIG UURCHILYE GEHEER DURAARAA DURGIAD SURZAN UHAMSARGUI HUMUUS BOOJ UHEH NI ARGAGUI L DEE, HUURHIIDUU MNII ARD TUMEN ERKH CHULUUTEI CH YUM SHIG UGUI CH YUM SHIG ERKH CHULUUT IRGEN GESEN MURTLUU JAGAAL ZUGLAAN HIIH ERKHUI, HIILEE GEHED TUR ZASAG NI BUUDAAD ALCHIHNA, TUR ZASAG CH GEJ DEE MUNGUNII UNER AVSAN ZOLBIN NOHOD TEDEND ARD TUMEN EH ORON GEDEG BOL YU CH BISH ZUVHUN MUNGU OLJ HYAZGAARGUI UTGA UCHIRGUI BAYJIHIIN TULUU L ZUTGEZGEENE
-
Anonymous (April 03, 2012 8:48:06 am )
semvvn gej chi muu yugaa dongosood baigaa nobsh be yu ch medexgvi baij xudlaa neg taliig barij bichixee bolij vz elbegeegiin gar xol yum uu chi magnai zandan mandangaa omoorch gene dee tcagdaa xvn buudsan ni togtoogdoogvi shtee yag vnendee tcagdaa bol ta nariin xuuli busaar exlvvlsen ter vimeeniig cheni zogsooj ard tvmnee l abarsan teriigee vvrgee gvitcetgesen gej baigaa yum za tenegee tegeed bas jagsagchix namiin bair shataagaagvi gene shvv xen shataasan yum tegeed tcagdaa nar uu bitgii teneg yum bicheed bai za xen urialaad xen mongo taraagaad xen arxi uulgaad arxi taraagaad xeniig turxiraad oorsdoo zugtsaniig xvn bvxen medej baigaa ard tvmen teneg bish boloxoor oilgoj baigaa shvvx shudarga bish xandaj baixad yaj shvvx xural bolox yum be ter oilgomjtoi shtee elbegee gej nobsh shvvxed noloolood barag shiidberee gargaad xuuli bus vildlvvd xiigeed baixad gemgvi baij za geed duugvi suuj baix uu mal meni xen ch gem buruugvi baij yal abaxiig xvsexgvi etcsee xvrtel temtcene shteee chi ch bAs l tegex l baisan baix medeej mal meni oor deeree jishij bod za tegeed xuulia sain sudal tegeed daraa ni xutc.
-
Anonymous (April 03, 2012 8:56:33 am )
ENE NIITLEL BOL ELBEGDORJIIN ZAXIALGAR BICHIGDSEN NI TODORXOI BNA YAMAR CH XVN UNSHIXAD SHUUD L XET NEG TALIIG XAMGAALSAN NI MEDEGDEED BNA DAA. TER XEREGT ULS TORIIN NAMUUD L BURUUTAI TED L XARIUTCLAGAA XVLEEX ESTOI TERNEES TCAGDAA NAR BOL BURUUGVI ULS TORIIN TOGLOOMNII ZOLIOS NI TCAGDAA BAIX ESGVI TCAGDAA BOL ARD TVMNII ENG XESEG SHTEE YAS YUMAN DEEREE TER BVXNIIG EXLVVLSEN DARBAGAR MAGNAI XUJAA BATZANDAN YASAN XUBRAG JARGALSAIXAN XYATADIIN ERLIIZ ELBEGDORJ ENXBAT NARIIN L BURUUGAAS TER VIMEEN EXLVVLSEN SONGUULID YALAGDSANDAA TER SHARANDAA BOLOBSROLGVI ZALUUSIIG URIALJ ARXI TARAAJ TURXIRSAN TED NI TEGEED BIDNII SANALIIG LUIBARDLAA GEED DAIRAAD BAISAN YAG VNENDEE TEND BAISAN ZALUUSAAS SONGUULID SANAL OGSON XVN TCOOXON BAISAN SHVV ZARIM NI CH BVVR XENII TOLOO YUNII TOLOO YAX GEJ JAGSAJ BAIGAAGAA CH MEDEXGVI OGSON ARXIIG NI UUGAAD L MONGO ABAAD XOOROOD DABXIJ BAISAN BI DUND NI XARJ BAISAN XVNII XUBID SAIN MEDEJ BNA TEGEED BAS NEG YUM XELEXED 5 XVNII AMI NAS GEED L YARIAD BAIX YUM BAS DEER NI VVRGEE GVITCETGEJ BAISAN ARD TVMNII NEG XESEG BOLSON GEMGVI 2 TCAGDAA NAS BARSAN SHVV DEE UAGAAD XEN CH TEDNIIG YARIXGVI DURSAXGVI BAIGAAG GAIXAJ BNA TED BOL VNENCHEER VVRGEE GVITCETGESEN ZALUUS BAISAN ARD GERIINXEN NI CH NEG CH TOGROG ABAAGVI ZOBXON DOTROO GOMDLOO TEEGEED L YABJ BAIGAA TERNEES TER XOXIROGCH GEGDEEDBAIGAA XVMVVSIIN AR GER SHIG SHOW XIIJ YABAAGVI MONGO ABAAGVI TERIIG TA NAR OORSDOO OILGO ZA XVVGIINXEE YASIIG ONDOLZVVLEXGVI GESENDEE CHIMEEGVI BAIGAA BAIX UCHIR NI OLDONO BAIX GEED L NAIDAAD SUUJ BAIGAA BAIX GEJ BODODJ BNA.
3 Comments