antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2012 40 comments

Айхтар сүржин мэдэгдлийн хариу

нийтлэсэн Admin

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт

Мэдэгдэлд хариу өгөх тухай

Монголын төмөр зам ХК болон Монголын төмөр замын дэд бүтэц компанийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газраас надад хандан айхтар сүржин мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийн дагуу дараах хариуг хүргүүлж байна.

Юуны өмнө Монголын төмөр зам ХК нь төрийн өмчит компани болохыг та бүхэнд сануулья. Нэгэнт Монголын төмөр зам ХК нь зуун хувь төрийн өмчит компани тул “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулиар Төрийн өмчийн хорооноос энэ компанийг удирдлага, менежментээр хангахын зэрэгцээ хяналтаа тавьж ажилладаг болохыг давхар сануулъя. Надад эргэлзэж байвал холбогдох хуулиудын заалтыг нягтлан үзэж бас болно.

Төрийн өмчийн хороо нь хуулиараа Ерөнхий сайдын шууд харьяанд ажилладаг, түүнд ажлаа тайлагнадаг, үүрэг даалгавар авч ажилладаг агентлаг. Тийм учраас эрхэм Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, ЗТБХБЯ-ны удирдлагууд төрийн өмчит компанийн бусадтай байгуулсан гэрээг хэвлэлээр шуугиулж хайх бус Төрийн өмчийн хорооноос, төрийн өмчит компанийн удирдлагаас асууж лавлахад л хангалттай мэдээлэл авах бүрэн боломжтой санагдах юм.

Төрийн өмчит компаниудын байгуулсан гэрээг Засгийн газарт танилцуулах, хадгалах үүрэг нь хуулиараа Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдад биш Төрийн өмчийн хорооны даргад байдаг учиртайг та бүгд хуулиа сөхөж харах замаар ойлгох, мэдэх, мөрдөх бүрэн бололцоотой болохыг анхааралдаа авна уу. Асуудал хуулиа, ажил үүргийн харъяаллаа мэдэхгүй, эсвэл мэдэхгүй царайлаад байгаатай холбоотой юм шиг санагдаж байна. Иймд та бүхнийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг унших, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

Надтай холбоотойгоор “нууц гэрээ” хийсэн хэмээн сүржигнэж байгаа асуудалд та бүхний адил хариуцлагатайгаар мэдэгдэхэд ямар ч нууц гэрээ байхгүй! 1100 км урттай төмөр замыг нууц гэрээгээр, нууцаар тавих ямар ч боломж байхгүйг эрүүл бус сэтгэхүйтэй хүн ч ойлгоно.

Харин “Монголын төмөр зам” ХК-ийн байгуулж, миний танилцсан энэ гэрээ нь нууцалж хийсэн гэрээ биш, нууцлал бүхий гэрээ байна. Энэ нь 2 тал байгуулсан гэрээгээ бусад гуравдагч этгээдээс нууцална гэсэн олон улсын аливаа гэрээнд байдаг стандарт нөхцөл байна. Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу төмөр замын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Монголын төмөр зам ХК-ны байгуулж буй хэлцэл, гэрээ нь яамны бодлоготой уялдаж байх ёстой. Үүний дагуу тус компанийн удирдлага байгуулсан гэрээгээ салбарын сайдад нь танилцуулдаг. Миний бие уг гэрээний төгсгөлд “танилцав” хэмээн гарын үсгээ зурсан болохыг шаардлагатай бол шүүхээр шалгуулж, хэл зүйн шинжээч томилж байгаад нягтлуулахыг зөвлөе.

Аливаа гэрээг “батлах”, түүнтэй “танилцах” зэрэг нь хэл зүйн болоод хуулийн хувьд тусдаа ойлголтууд бөгөөд эрх зүйн үр дагавар нь ч өөр юм. Та бүгдийг надаар танин мэдэхүйн шинжтэй ийм жижиг тайлбарууд хийлгэж, өөрсдийн болоод бусдын цагийг үрж, миний АТГ-т та бүгдийг шалгуулахаар өгсөн асуудлуудыг бүдгэрүүлэхийг хичээж суухаар УИХ, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж УИХ-ын 27, 40 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хууль, тогтоомжийг үг дуугүй биелүүлэхийн оронд ашиг завшаан эрэлхийлэх, олон нийтийн анхаарлыг хоосон хэрүүлд хандуулах замаар цаг нөхцөөдөг зэрэг явуургүй үйл ажиллагаагаар дагнахаа зогсоохыг анхааруулж байна. Хуулиа биелүүл, ажлаа хий.

Хууль зөрчсөн үйлдэл надад байгаа бол хэвлэлээр шуугиулахын оронд үнэнийг тогтоох цор ганц байгууллага болох шудрага шүүхэд хандахыг эцэст нь зөвлөе.

УИХ ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

40 Comments

  • Anonymous (March 30, 2012 1:48:44 pm )

    САЙХАН ХАРИУЛ БАЙНА

  • Anonymous (March 30, 2012 1:49:47 pm )

    hehe. goy helsen bn

  • Anonymous (March 30, 2012 1:52:29 pm )

    Ха ха гоё хариу өгсөн. Яг үнэн.

  • Anonymous (March 30, 2012 2:12:19 pm )

    хаха зөвхөн хууль бус хэлзүй, танин мэдэхүйн мэдлэгт нь зориулсан, хариу нэхээд байгаа хүмүүст нь яг таарсан, хэт ахдаагүй зөв хариулт байлаа гэж, жоохон толгой шаардсан юм бичвэл уншаад ойлгохгүй тул үнэхээр хэр хэмжээнд нь тааруулжээ. кккккккккк та зөв хариултыг маш ил тод сайхан өглөө Баттулга гишүүнээ.

  • Anonymous (March 30, 2012 2:55:18 pm )

    ok chi shuu cham shig aabiin huu mongold hobor boljee amjilt amjilt

  • Anonymous (March 30, 2012 2:56:45 pm )

    mash zuv.battulgaa cnamaig olon tumen demjij baigaa snuu.exelsen asuudlaa etsesd ni xurgeerei.dutuu orxij boloxgui shuu

  • Anonymous (March 30, 2012 2:57:33 pm )

    ok sain bna

  • Anonymous (March 30, 2012 3:03:51 pm )

    battulgaa chamaig mongoliin olon zuun myngan xvn demjij bgaa shvv ydarsan ard tvmen ee bosgooroi . itgej bna shvv .

  • Anonymous (March 30, 2012 3:23:19 pm )

    Dejij baina uneniig zaaval ilchleerei

  • Anonymous (March 30, 2012 3:32:54 pm )

    kkk.ajlaa hii ,huulia bieluul.ahig erelhiilehiin orond…….

  • Anonymous (March 30, 2012 3:37:41 pm )

    Үнэхээр таныг дэмжиж байна. Нутгийн дүү нар чинь. Шударга тэмцэлдээ ялалт байгуулаарай.

  • Anonymous (March 30, 2012 3:47:17 pm )

    3 сарын дараа байдал өөрчлөгдөнө.Ялалт байгуулахыг хүсье.

  • Anonymous (March 30, 2012 3:56:52 pm )

    ha ha ha estoi yanztai hariult ugchuu Tand amjilt hvsii gishvvnee

  • Anonymous (March 30, 2012 4:06:11 pm )

    BICHGIIN TOLGOID NI TOM SALAAVCH TAVICHIH BAISAN BOL BUR GOYO BOLOH BAIJ DEE.

  • Anonymous (March 30, 2012 4:06:11 pm )

    BICHGIIN TOLGOID NI TOM SALAAVCH TAVICHIH BAISAN BOL BUR GOYO BOLOH BAIJ DEE.

  • Anonymous (March 30, 2012 7:25:07 pm )

    battulga shig gundalai nar shig humuus ene tord heregtei bna

  • Anonymous (March 30, 2012 7:25:50 pm )

    Маш зөв хариулт байна. Монголчууд дэмжиж байна. Мөнгөтэй ч хий дэмий амьдрахаар олондоо нэртэй хойш үедээ дуурсагдах юмтай ингэж амьдарвал хамгийн сайхан. ОЛж хураасан тав арван юмаа ч гэсэн ард түмэндээ зориулдагийг чинь бид бас мэднэ шүү. Хураасан мөнгө чинь хэн нэгний халаасанд орох бол харин олсон нэр алдар чинь таныг түүхэнд үлдэнээ.

  • Anonymous (March 30, 2012 7:29:18 pm )

    HAHA YOSTOI ZOV BATTULGA GISHUUNEE AMJILT

  • Anonymous (March 30, 2012 7:44:02 pm )

    BATTULGA NYAMDORJIIG BAIRAND N TAVIH GANTS HUN BAINA DAA AMJILT

  • Anonymous (March 30, 2012 11:44:35 pm )

    Том толгой Монголын Засгийн Газрыг шантаачлагч, цаг хугацаандаа эзэн байх ёстой. Засгийн эрхийг гартаа ав тэгээд юу хүссэнээ хий.

  • Anonymous (March 31, 2012 12:51:49 am )

    hehe ard tumniig mulguu gej heseg tuurugduuleh, zag hojoh zorilgoor meden budilj baigaa, huch heregle uur arga baihgyi

  • Anonymous (March 31, 2012 2:14:50 am )

    хууль зүйн гаргалгаа , нотолгоотой мэдэгдэл байна .Ийм зүйлээ мэдэхгүй засгийн газар , сайдууд , тамгын газар байх я гэж хөөрхий .

  • Anonymous (March 31, 2012 2:18:29 am )

    энд гол нь стратегийн ордыг төр 51 хувиар эзэмшинэ гэсэн хуулын заалтын дагуу асуудлыг тавьж байгаа нь зөв гэж үзэж байна . Мөн бусад төмөр , алт , цайр , нүүрсний ордуудыг стратегийн багцад багтаан төрд авч тодорхой хувыг нь иргэдэд эзэмшүүлэх естой.

  • Anonymous (March 31, 2012 5:38:14 am )

    Ene zasgiin gazriin hereg erhleh gazriin darga ene ter ard tumnee bolovsrolgui gj boddogiin bh daa. bugdiig ni mal gj boddogiimuu. bidniig doromjlood bna. battulga gishuunee. taniig demjij bgaa shuu

  • Anonymous (March 31, 2012 6:57:08 am )

    Bsttulgaa deerh kommentuudiig ogt unshaagui oligarauudiin esreg gancaaraa temceg baisagaag demjij bn ta shuu uuuuuuu
    \

  • Anonymous (March 31, 2012 6:58:34 am )

    bitii ai saite gyia bid battulgiig demjine

  • Anonymous (March 31, 2012 9:24:36 am )

    Ардчилалын эсрэг 1990 оноос хойш коммунистууд болоод “шудрага” ядуу Нямдоржтонгуудын дуу хоолой яг ийм маягаар ард түмний тархийг угааж байсан. БАТТУЛГА чи “ядуу” Нямдоржтонгуудын үнэн төрх нүүр царайг ард түмний өмнө дэлгэн тавьлаа.

  • Anonymous (March 31, 2012 10:24:05 am )

    ted nariin medlegt ni taaruulj saihan hariult ugsun bna. joohon tom yum bichivel oilgohgvi shv naaduul chin

  • Anonymous (March 31, 2012 11:40:55 am )

    ингэж бичээд ч цаадуул чинь ойлгохгүйээ энэ нямка хүрэлбаатартангууд улам л ард түмний доог тохуу болж байгаагаа мэддэг болвуу бидний ард олныг эд нар яаж ч чадахгүй гэж боддог байхаа одоо ч эд нараас салах цаг нь болсон байхаа идэж уусных нь хэмжээгээр дээлийг нь нөмрүүлэх хэрэгтэй дээ 10 жил хууль зүйн яамыг удирдлаа энэ нямдорж одоо хар хамгийн увайгүй авилгалч гэмт хэрэгтэнгүүдээсээ долоон дор хүмүүс цагдаагийн дарга нар бн МОНГОЛ УЛСИЙГ хөгжлийг маш их хойш нь татсан хүндээ каптлист нийгэмд комнист туршлагаар хууль зүйн яамийг авч явлаа энэ хүмүүсээс салхад минь туслаач бурхан минь ард түмэнд минь

  • Anonymous (March 31, 2012 11:53:10 am )

    ард түмэндээ нэг юумийг уриалмаар байна одоо мэдээлийн эрин зуунд СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ дээр энэ эрх баригч нарийг шүүмжлэх дэмжих санал сэтгэгдэлээ хараал ерөөлгүй дэлгэрэнгүй зөвхөн унших биш захууралгүй бичиж баймаар байна бас киррилээр олны далай оломгүй хүч гэдэг шиг зарим зөв зүйлийн төлөө явж байгаа хүндээ маш их урам зориг өгнө шүү дээ ард түмэн минь ээ

  • Anonymous (March 31, 2012 3:44:16 pm )

    ard tumen tanitai hamt shuu ah mini ee

  • Anonymous (March 31, 2012 4:59:28 pm )

    mongold hiisen ymtai hun

  • Anonymous (April 01, 2012 1:35:29 am )

    mash zob bogood jinhene diplomat hariu ogson baina.Demjij baina

  • Anonymous (April 01, 2012 8:10:43 am )

    Монголд коммунизм хэрэгтэй байна. Энэ сайхан нийгэмийг байгуулхад шудрага коммунист,үлгэр жишээч хуульч Нямдорж тэргүүнтэй эрэлхэг хөвгүүд маань биднийг цэнгэлийн манлайд аваачих болно.

  • Anonymous (April 01, 2012 8:35:42 am )

    Би бодохдоо Монголд коммунизм эргэж ирнэ байх. . Энэ сайхан нийгэмийг байгуулхад би бодохдоо шудрага коммунист,үлгэр жишээч хуульч Нямдорж тэргүүнтэй эрэлхэг хөвгүүд маань биднийг цэнгэлийн манлайд аваачих болно.

  • Anonymous (April 01, 2012 9:53:27 am )

    naad nowshoo 17 chingeleg spirtiin hergeer ni shorond hiiwel taarna yaj ichehgui ingej yrij bnaa

  • Anonymous (April 02, 2012 10:22:47 am )

    esstoi yum meddegyi maluudad goe haruil ogjee icheech mongol ulsiin neriig baastsan tamgiin gazariin hewleliin toloologch naraa chadadag humuust ni zaigaa tawij ogoochee !!1

  • Anonymous (April 02, 2012 11:05:14 am )

    bid yundaa ch bayarlahav dee yg n iimerhuu jiriin l 76 n hun bide3nd bh estoi harin luivarchdaar duursen ih hurlaa tseverleerei de teneghen ard tumen min

  • Anonymous (April 02, 2012 1:36:22 pm )

    BIG BIG LIKE YOU ARE /BATTULGA/ ONLY TRUE MAN IN 76. GOOD LUCK, GOD BLESS YOU.BURKHAN CHAMAIG IVEEG.

  • Anonymous (April 04, 2012 9:14:10 am )

    JENKO MIATAAS MAHIMPEXEEREE DAMJUULJ HEDEN TUG AVSANIIG TOGTOO IH AMARHAN SH UU

antalya rent a car