antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2012 2 comments

“Эрдэнэс МГЛ”-ийн Б.Энэбиш ОХУ-ын “Бату майнинг” ХХК-д 187 лиценз авч өгчээ

нийтлэсэн Admin

Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эх орныхоо байгалийн баялгаас адил тэгш хүртэх эрхтэй. Гэтэл өнөөдөр монголчуудын дийлэнх нь тэрхүү хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна.

Цөөн хэдэн бизнесмэн, улстөрчдийн бүлэглэл Монголын байгалийн баялгийг дур зоргоороо өмчилж, Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдаж байгаа билээ. Тиймээс манай сонин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсын нэг иргэний эзэмших ашигт малтмалын лицензийн тоог хуульчлах санаачилга гаргахыг уриалсаар байна. Үүнийг зохицуулах хууль эрхзүй байхгүйгээс танил тал, эрх мэдлээрээ түрий барьсан нийгмийн цөөнх ашигт малтмалын лицензийг бөөн бөөнөөр нь эзэмшиж, лицензийн наймаа гээчийг бий болгосон. Бид ашигт малтмалын лиценз олголт төрийн хяналтаас гарчихаад байсан тэрхүү “оргил” үеийн лиценз бөөндөгчдийг цувралаар хүргэсээр байна. Энэ удаа Б.Энэбиш захиралтай “Бату майнинг” ХХК-ийн эзэмшиж байсан лицензийг танилцуулъя. Б.Энэбишийг уншигчид “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал байсан гэдгээр нь сайн мэдэх биз.

Б.Энэбиш ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Бату майнинг” ХХК-ийн Монгол талын захирлын албан тушаалыг хашиж байв. Тэрбээр энэ албан тушаалыг хашиж байх үедээ Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Завхан, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар зэрэг есөн аймгийн нутаг дэвсгэрт 187 ширхэг ашигт малтмалын лиценз эзэмшсэн нэгэн. Гэхдээ эдгээр лиценз нь Жон Даглас Макгей гэх гадаадын иргэний нэр дээр бүртгэлтэй байжээ. Түүний хийсэн энэ бүхнийг төр засгаас “өндөр”-өөр үнэлж 2007 оны нэгдүгээр сарын 15-нд Үндсэн хууль батлагдсаны 15 жилийн ойгоор “Бату майнинг” ХХК-ын захирал Б.Энэбишийг “Алтангадас” одонгоор шагнаж байсан түүхтэй. Энэ мэтээр улстөр, бизнесийн салбарт жаахан л нөлөөтэй болгон нь хүсэх л юм бол хэдэн зуугаар нь ашигт малтмалын лиценз авч чадаж байна. Гэхдээ нэг хүнд хэт олноор лиценз олгогдсон байдлыг салбарынхан нь янз янзаар өмөөрч тайлбарладаг.

Тухайлбал Б.Энэбишийн эзэмшиж байсан гэх лицензүүд бүгд хайгуулынх. Хайгуулын лиценз эзэмшигч нь тухайн газар нутагт хайгуулж хийж, ямар нэгэн ашигт малтмал илрэхгүй бол хаядаг аж. Харин хайж байгаад ашигт малтмалын орд олчихвол яах вэ. Мэдээж өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол тэр ордоо худалдаж, ашиглаж, үнэд хүргэх нь ойлгомжтой. үнэд хүргэх нь ойлгомжтой. Гэхдээ салбарынхан нь мөн л үгүйсгэж, “тийм боломж байхгүй” хэмээн өөрсдийгөө болоод лиценз эзэмшигчдийг хамгаалах биз ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 29, 2012 10:40:06 pm )

    enebish ih jijighen yumaar huutsulddug, chadvagui /huuliin hellegeer erh zuin chadamjgui/tiim neg huurhiilulttei hun dee. uul ni gobi goul& energi gej companid tsalingiin hurgan zahirlaar ajiillaj bsan uruvdmuur hugiin nuhur duu. yagaad turd ajillaad bgaag ni oilgodoggui!!! enebishiin busdad tusgai zuvshuurul avch ugnu gej yu bh ve dee!!! batu mining enebishiig uul uurhain salbart a gej meddeggui bhad j.makkei deerh tusgai zuvshuurluudiig tsugluulsan yumaa.

  • Anonymous (March 30, 2012 2:16:52 pm )

    Ёо бид нар чононд хонь хадгалуулчихсан юм байна ш дээ. Монголд монгол хүн байна уу?

antalya rent a car