200 самбарт сонгуульд нэр дэвшигчийн зураг заларна гэх гайхалтай мэргэн санааг иргэдийн хурлынхан бодож олжээ. Энэ тухайгаа яаралтай хурал хийн баталж бүх аймаг, сумдаар тараасан юм гэнэ. Гэвч цаг тулсан шийдвэр ямархуу үр дүн авчирдагийг бүх хүн л мэднэ. Иргэдийн хурлынхны мэргэн шийдвэрийг харвал, сонгууль дөхөөд ирэхээр нам, эвсэл харгалзахгүйгээр нэр дэвшигчид тухайн тойргийнхоо газар нутагт бүх самбарт зургаа байршуулдаг гэнэ. Энэ байдлыг тэгш эрхтэй болгох үүднээс нэг нэр дэвшигч тойрогтоо 200 ба түүнээс доош самбарт зураг, рекламаа байрлуулах тухай шийдвэр гарчээ. Энэ шийдвэрийг 03 сарын 27 буюу даваа гаригт Иргэдийн хурлаас гаргаж 03 сарын 28 буюу өчигдрөөс орон даяар тарааж байгаа юм байна.
Хамгийн инээдтэй нь иргэдийн хурлын төлөөлөгч нар аймаг, сум, тойрогтоо хэдэн рекламны самбар байгааг тоолж, хэн хэдэн ширхэг зургаа байршуулахыг нягтлаад 04 сарын 01-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд тайлан ирүүлэх гэнэ. Цахим сонгуулийн санал тооллогоо хэрхэн явуулахаа ч мэдэхгүй байж СЕХ ийнхүү 3 хоногийн дотор рекламны самбар тоолох даалгаврыг иргэдийн хурлынханд өгчээ. Тэдний хэлснээр сонгуулийн сурталчилгаа эхлэхэд нам, эвслийнхэн сурталчилгаагаа ижил тоотой байршуулах бөгөөд нэр дэвшиж байгаа байдлаасаа харгалзан тоогоо тэнцүү хувааж авах гэнэ. СЕХ-ны дүрэм журманд зааснаар бол 1 тойрогт сонгуулийн сурталчилгааны ердөө 460 самбар байрлах гэнэ. Харин 3-хан хоногийн дотор амжуулах ёстой энэ ажлын цагаа тулсан шийдвэр гарахаас өмнө дүүргийн болон аймгийн намын хороод самбар түрээслэх гэрээгээ аль хэдийн байгуулж, бүх гэрээ тохироогоо хийсэн нь асуудал болох биз ээ. СЕХ-ны самбар тоолох ажил хугацаандаа амжихгүй нь тодорхой.
Учир нь, оройхон гараад ширүүхэн дайрсан энэ шийдвэрийн үр дүн төдийлөн харагдахгүй л болов уу. Мөнгөө төлчихсөн, эсвэл өрсөлдөгчөөсөө илүү мөнгөтэй хүнд самбараа түрээслүүлэх нь бизнесийн хууль учраас СЕХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ ажлыг хийхэд олон саад бэрхшээлтэй учрах биз ээ. Харин хуулийн хариуцлага тооцож арга хэмжээ авах гэсээр байтал сонгууль болж дуусах нь инээдмийн эмгэнэлт жүжиг шиг санагдана. Ийнхүү бодит амьдралаас тасархай шийдвэрүүдийг энэ цагийн иргэдийн хурал баталж байна.
Г.Тэгшжаргал (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 29, 2012 9:50:08 pm )
ЗУРГАА САНБАТ ЗАЛАХ НЬ МАШ ЗӨВ АРД ТҮМЭН ЛУЙВАРЧАНГИЙН ЗУРАГИЙГ ХАРААД АНДАХГҮЙ
ТАНДАГ БОЛСОН МАЛИИЖ Л БАЙХ ТАНИН ДАА ТАНИН САНЙН ХАРААД АВ НЭРИЙГ НЬ
ДЭВШҮҮЛЭЖ БОЛОХГҮЙ ХҮНЭЭН САН МЭДЭГ
1 Comment