antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2012 1 comment

“Дөхөж яваа дөрвөн сарын нэгээн…”

нийтлэсэн Admin

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг дөрөвдүгээр сарын нэгнээс олгохгүй  Гурав хоногийн дараа дөрөвдүгээр сарын нэгэн болно. Энэ өдрийг хүмүүс инээж тэмдэглэдэг. Тэгвэл энэ жил олон хүн уйлах нь. Энэ жилийн инээдмийн баярын өдрөөр УИХ ард түмэндээ маш том гэнэтийн, инээдэмтэй, басхүү эмгэнэлтэй бэлэг барилаа. Тэр дундаа ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд.

Хүний хөгжил сангаас иргэн бүрт нэг сая төгрөг олгохоор болсон. Энэ талаар улиг домог болтол ярьсны эцэст эхний ээлжинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор тогтсон. Анхандаа энэ мөнгийг нэгдүгээр сард өгнө гэж байсан ч цагаан сарын өмнө болж, цагаан сар нь дөрөвдүгээр сарын нэгэн болж хойшилсон билээ. Тодруулбал Д.Дэмбэрэл даргатай УИХ-ын гишүүд маань нэг сая төгрөгийг дөрөвдүгээр сарын нэгэнд олгоно хэмээн “хуурч” ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ инээдмийн баярын өдрийн бэлэг барьсан юм байж. Өөрөөр хэлбэл УИХ сонгууль дөхтөл ахмадуудаа хошгируулж, “дөрвөн сарын нэгэндсэн”  юм байжээ.

Үүнийг Сангийн сайд Д.Хаянхярваа эвлэгхэн тайлбарлаж байна билээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын нэгнээс нэг сая төгрөг олгох боломжгүй гэдгээ хэлж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “баярын мэнд хүргэсэн”. Түүний тайлбарласнаар нэг сая төгрөгийг сонгуулийн өмнө өгөх нь тодорхой боловч хоёр тасалж өгөх үү, дөрөв тасалж өгөх үү гэх зэргээр олон хувилбарыг судалж байгаа гэнэ. Хэрэв бөөнөөр нь өгчихвөл инфляци өсч магадгүй хэмээн болгоомжилж байгаа аж. Уг нь зөв л дөө. Гэхдээ үнэхээр инфляцид санаа зовж байсан бол өмнө нь энэ асуудлыг судалж болоогүй юм уу. Бүтэн дөрвөн сарын судлах хугацаа байлаа.

Хэрэв Хүний хөгжил сангийн мөнгө олгогдвол сонгуультай давхцах нь ойлгомжтой.  Тэр болтол торгоох гэж хоёр намын төлөөлөл янз янзын арга хэрэглэж байгаа бололтой. Бүр инээдмийн баяраар далимдуулж “дөрвөн сарын нэгэндлээ”.

Харин УИХ, Засгийн газрын энэ “хатуу тоглоом”-ыг ойлгоогүй монголчууд, нэг сая төгрөгт найдсаар бөөн өрөнд орчихож. Өргүй хүн ч гэж алга. Зарим ахмадууд амар амгалан ч нүд аниж чадалгүй, нэг сая төгрөгөө үр хүүхдэдээ гэрээслэж үлдээсэн байсан. Нөгөө хэсэг нь дөрөвдүгээр сарын нэгэнд олгоно гэдэгт найдаж, хэдэн сараар нь тэтгэврийн зээл авчихсан байдаг.

Сар шинийн үеэр мөн л нэг сая төгрөгт найдсан ахмадууд /УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон  гишүүдийн аав, ээжээс бусад нь/ идээ будаагаа бэлтгэж амжилгүй ихэд сандарсан. Тухайн үед УИХ-аас сурсан зангаараа “Бэлэн мөнгө олгох асуудлыг судалж байна” гэснээр мөнгө олгоогүй. Сар шинэ хаяанд тулчихаад байхад тавгийн идээ ч үгүй сууж байсан настангууд маань сандарч тэвдэн, эд зүйлтэй нь ломбарданд юмаа тавьж, эд зүйлгүй нь тэтгэврийн зээл авч арай гэж аргалж өнгөөрсөн билээ. Тэд бүгд л “дөрөвдүгээр сарын нэгнээс олгох юм чинь” гэсэн байдлаар хандаж байлаа.

Гэтэл дөрөвдүгээр сарын нэгэнд өгөх нь ч худлаа болж ломбарданд тавьсан эд зүйлээ алдаж, тэтгэврээ урьдчилаад авчихсан хөгш¬чүүл хоногийн хоолтой үгүйтэй өдөр өнгөрөөж байна. Дээр нь бэлэн мөнгөний сургаар мах, гурил, талх, сүү зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихсэн.

Сүүнийхээ хэрэглээг хасаад ч мах, гурилаа авч дийлэхгүй. Ёстой л “чирэгдэж үхнэ” гэгчээр юм болж байна. Ахмадуудынхаа гэрээр ороод үзээрэй. Яг л ийм байна.

Энэ мэтээр хөөрхий монголчууд хөгшин залуу гэлтгүй хууртаж, хуурагдаж ханахгүй юм даа. Бид бие биенээ инээлгэх гэж хуурдаг бол энэ удаа төр, засаг уйлуулах гэж хуурсан байна.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 30, 2012 10:57:30 pm )

    TIISHDEE YMAR VNEN HELJ BNA MANAI HADMUUD BOL EOSTOI YG TEGSEN SHDEE TA NARIIN HEN NI CH GARAHGUI DE MUU LUIWARCHID

antalya rent a car