antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 3 comments

ХОСГҮЙ ҮНЭТ ДУРСГАЛАА ТУСГҮЙ ХАМГААЛЖ БАЙНА

нийтлэсэн Admin

Говь-Алтай аймгийн музейд гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө дээрэмчид халдаж, хоёр метр орчим өндөр, 200 кг жинтэй бурхныг дээрэмдсэн хэрэг гарсан. Гэмт этгээдүүд дээрэм хийхдээ музейн цахилгааны кабель утсыг сүхээр цавчиж, сахиж хоносон манаачийн хүүг хүлчихээд явсан. Өнгөрсөн хавар “Эрдэнэ зуу” хийдийн Далай ламын сүмд халдаж, Ганданзуу гэх бүтээлийг нь хятадуудын захиалгаар хулгайлах гэж байгаад баригдсан. Өндөр гэгээний урласан Ногоон дарь эхийг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдээс сарын өмнө хулгайлжээ. Түүх соёлын хосгүй үнэт энэ бүтээлийг өмнө нь хоёр ч удаа хулгайд алдаад олсон гэх. Иймэрхүү үйл явц бараг өдөр алгасалгүй гарах болж.

Өвөг дээдсийн үлдээсэн, ур ухааны дээд шингэсэн, дэлхийд шагшигдсан хосгүй бүтээлүүд ийнхүү ар араасаа алга бол соор дуусах гэж үү? Хүн хүч цөөтэй орон нутгийн музей, хийдэд л хулгай дээрэм нүүрлэж, соёлын хосгүй үнэт дурсгалуудыг тоноод байна уу гэтэл үгүй юм аа. Улсынхаа нийслэлд байдаг Монголын хамгийн том үндэсний му – зейгээс 1911 оны Монгол Ул сын төрийн тамганы хуулбар болон 1912 оны Сэцэн хан аймгийн тамганы хуулбарыг саяхан алдсаныг уншигч та санаж буй биз ээ. Музейн шилэн хоргыг хагалж, үзмэрийг нь аваад гарч байхад тус музейн дохиолол хамгаалалт ажиллаагүй, харуулын ажилтан мэдээгүй нь гайхалтай. Энэ мэтээр түүх соёлын дурсгалууд алдагдаж, тэд нээс гэрэл зураг л үлдэх болов.

Музейгээс алдаад өдий хүртэл олоогүй байгаа түү хэн дурсгалуудын зургийг Соё- лын өвийн төвийн цахим хуудаснаас түвэггүй олж харж болно. Монголын ард түмний олон үеийн оюун ухаан, уран гараар бүтсэн түүх, соёлын өв ямар ч хамгаалалтгүй байгаа нь илэрхий. Төрт улс үүссэн түүх, эртний хүний ул мөр гээд Ази тив, дэлхийн хэмжээний соёл, иргэншлийн нэг хэсгийг тамгалсан газар нутаг дээр бид амьдарч байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. …“Монголын төр, засгийн соёлын бодлогын нэг гол асуудал бол түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл болон утга зохиолын соёлын өвийг эрэн сурвалжилж, судлан шинжилж, бүртгэж, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, өсвөр хойч үеийнхэнд эх оронч үзэл, түүхэн ухамсар, үндэсний бахархал бий болгох, улмаар улс орныхоо өнгөрсөн түүхийг баталгаажуулан баримтжуулах, дэлхий дахи наа сур талчлан таниулах цогц бодло го, үйл ажиллагаа явуулахад оршино” хэмээжээ.

Гэвч өнөөдрийн байдлаар түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг дутуу хагас бүртгэ хээс хэтрэхгүй, хадгалж хам гаална гэсэн хоосон “тун хаг лал” нь бодитоор хэрэгжиж чадахгүй байгаа юм. Монгол улсын Соёлын өвийг хамгаалах хуульд Түүх, соёлын дурсгалт зүйлийг хосг үй үнэт, үнэт, ердийн гэсэн гур ван зэрэглэлд хамруула хаар заасан байдаг. 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор таван музейн 39 үзмэрийг хосгүй үнэт дурсгалаар батлуулснаас хойш бараг жил бүр ховор нандин дурсга лыг нэмж оруулсаар одоо гийн байд лаар 15 байгууллагад хадга лагдаж байгаа түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дахин давтагдашгүй 594 бүтээлийг “Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулаад байгаа. Эдгээр дурсгалд XVII-XX зууны үеийн шилдэг шүтээн зураг, зээгт наамал, Өндөр гэгээн За набазарын мутрын болон сургууль хийцийн цутгамал бүтээлүүд, алдарт шуумалч Пунцаг-Осорын цамын шүрэн баг, VIII Богд Жавзандамбын хэрэглэж байсан үнэт чулуу, хатгамал чимэгтэй титэм, дээл, монгол дархны алт, мөн гө, ган сийлбэр эдлэл, архео логи, палеонтологи, байга лийн ховор олдвор зэ рэг хамрагддаг. Хамгийн сүүлд 2010 онд Монголын Эрдэ нэсийн сангаас 15, ШУА-ийн Ар – хео логийн хүрээлэнгээс тав, Палеонтологийн хүрээлэнгээс 25, Төрийн түүхийн музейгээс 259, нийт 304 дурсгалыг Засгийн газрын 103 тоот тогтоолоор Монгол улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалаар нэмж баталсан аж.

З.ОЮУНБИЛЭГ: МУЗЕЙД МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН ДУТАГДАЛТАЙ БАЙГААТАЙ САНАЛ НИЙЛНЭ

Түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг хадгалж хамгаалах талаар төрөөс ямар бодлого баримталж байгааг тодруулахаар БСШУЯ-ыг зорилоо. Яамны Соёл урлагийн бодлогын газрын музей, соёлын өвийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн З.Оюунбилэгтэй уулзлаа.

-Музей, сүм хийдээс түүх соёлын хосгүй үнэт дурсгал ээлж дараалан алдагдах боллоо. Яам хадгалалт хамгаалалтын талаар ямар бодлого боловсруулж байна вэ?

-”Гандантэгчэнлин” хийдээс 15, Шанхын хүрээнээс 6-7 бүтээл, Дорноговь аймаг дахь Данзанравжаагийн му – зейн долоон үзмэр алдагдсан хосгүй үнэтэд бүрт гэлтэй. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Баруун Чойрын хийдийн бурхны талаар би сайн мэдэхгүй юм. Өмнө нь алга болоод олдоход нь манай Мэргэжлийн зөвлөлөөр оруулж байсан юм билээ. Түүх соёлын үнэт дурсгалыг бол сайдын тушаалаар баталдаг. Яг одоогийн байдлаар улс, аймгийн музейд хадгалагдаж буй 5389 дурсгалын зургийг авч, мэдээллийг нь бэлтгээд, үнэт зэрэглэлд оруулахаар Мэргэжлийн зөвлөл хянаад байна. Говь-Алтай аймгийн музейд зохион байгуулалттай дээрэмчид халдсан, одоо хүртэл хэргийг шалгаж байгаа шүү дээ.

-Хөдөө, орон нутгийн музейд байгаа үзмэр илүү эрсдэлтэй нөхцөлд байгаа юм биш үү. Харуул хамгаалалт нь хангалтгүй учраас хулгай, дээрмийн хэрэг удаа дараа гарч байна.

-2006 онд Музейн үйл ажиллагааны стандартыг баталсан. Энэ стандартад музейн сан хөмрөгийн өрөө ямар байх, музейн ажилтан ямар эрх, үүрэгтэй, хадгалалт харуул хамгаалалт яаж хийгдэх талаар тодорхой зааж өгсөн. Хот, хөдөөгийн музейд ажил тан, албан хаагчдын орон тооны хувьд ялгаа байхаас биш нэг л стандарт баримталдаг. Гэхдээ музейд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаатай санал нийлнэ. Уг нь 2005 оноос улс, хот, аймгийн музейг шат дараалан дохиолол хамгаалалттай болгож, Цагдаагийн газартай нь холбосон. Одоо дахин шинэчлэх шаардлагатай болоод эхнээс нь Богд хааны ордон музейн дохиолол хамгаалалтыг сайжруулахад 70 ор чим сая төгрөг баталчихсан байгаа.

-Тэгвэл яагаад үзмэр алдагдаад байгаа юм бэ. Танай мэргэжлийн зөвлөл аймгуудад ажиллаж, шалгалт хийдэг үү?

-Ийм хэрэг гарсны дараа бид мэдээлэл авдаг. Хяналт шалгалтын ажлыг мэргэжлийн хяналтын байцаагч нар хариуцдаг юм. МХЕГ болон нийслэл, бүсүүдэд соёлын өвийн байцаагч, аймагт соёлын байцаагч нар бий. Мөн үл хөдлөх дурсгалуудыг орон нутгийн байгаль орчны бай цаагч нар давхар хариуцдаг. Яам бол бодлого боловсруулдаг л газар шүү дээ.

-Түүх соёлын хосгүй үнэт дурсгалын хадгалалт хамгаалалт хангалтгүй байгаа тохиолдолд орон нутгаас нийслэлд татаж, улсын хэмжээний том музейд хадгалж болдоггүй юм уу?

-Үл хөдлөх дурсгалыг унаган байгальд нь хадгалах хуультай. Ингэж байж л тухайн дурсгалын үнэ цэнэ, ач холбогдол илэрнэ. Харин хосгүй үнэт дурсгалын хадгалалт, хамгаалалт ямар байгааг энэ оны зургадугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, МХЕГ-аас хамтарсан Аж лын хэсэг гарч, Соёлын өвийн төв, Соёл урлагийн хорооны оролцоотойгоор шалгасан. Шалгалтын дүн гээр хадгалалт хамгаалалт нь хангалтгүй гэж үзсэн “Эрдэнэзуу” музейд яамнаас ажлын хэсэг гаргаад есдүгээр сарын 16-20-нд дахин шалгалт хийгээд ирлээ. Удахгүй сайдад танилцуулж, зохих төвшний байгууллагуудад хүргүүлнэ гэв. Азийн хэмжээнд цорын ганцад тооцогдох ховор дурсгалууд ч Монгол Улсад бий. Харин энэ бүхнийг хариуцаж хадгалж, хамгаалах, бодлого үйл ажиллагааг БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын ганцхан мэргэжилтэн хариуцаж, Соёлын өвийн төв хэмээх жижигхэн байгууллага үзмэрүүдийг засаж сэлбээд суух нь өрөв өлтэй.

БНХАУ-д л гэхэд ака демитай, бусад улсад соёлын өвийг хамгаалах хү рээлэн, институт байдаг юм билээ. Одоогийн байдлаар манайд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэр гээн засварлах хөтөлбөр хэрэгжүүлж, бүртгэл мэдээллийн сан бий болгон, зарим ховор дурсгалыг нийслэлд татаж эхэлсэн юм байна. 2015 онд хөтөлбөр дуусна. Бодлого, хөтөлбөрөөр ажил сайжирдаг бол сайн хэрэг. Харамсалтай нь хулгай багасахгүй, хулгайлагдсан дурс галын тоо нэмэгдсээр л бай на. Тэгэхээр хосгүй үнэт дурсгалаа тусгүй хамгаалж байна гэхээс өөр яахсан билээ. Үнэндээ орон нутгийн музей гэж ямаршуухан газар байдгийг бид маш сайн мэднэ. Юун дохиолол хамгаалалт, манаачаас өөр эзэнгүй шахам, зэвэндээ идэгдсэн цоожинд найдсан газар л байдаг шүү дээ. Тэгэхээр хосгүй үнэт дурсгалуудыг ядаж гайгүйхэн дохиолол, хамгаалалттай газар авчирч хадгалбал дээр биш үү?

Ж.СОЛОНГО


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • mesh lawsuit (September 10, 2013 2:16:27 am )

    233190 311301Howdy! I just want to give an enormous thumbs up for the fantastic info you might have here on this post. I will likely be coming back to your weblog for much more soon. 78574

  • How To Motivate Yourself (September 12, 2013 4:58:11 am )

    791682 91**46whoah this weblog is magnificent i really like reading your posts. Maintain up the wonderful function! You know, lots of men and women are seeking about for this information, you can support them greatly. 929491

  • fixfence.com website (September 13, 2013 4:47:17 am )

    260**4 722562This is a very exciting article, I

antalya rent a car