-ЭНЭ СОНГУУЛЬ “MCS” БА БУСАД НЬ-
УИХ-ын 2012 оны сонгууль МАН, АН ба бусад намууд гэж хуваагдахаасаа илүүтэй “MCS” ба бусад нь гэсэн байдлаар явагдана. Өнөөгийн УИХ-ын 76 гишүүн болон Засгийн газрын сайд нарын дийлэнх нь нэг компанийн төлөөлөл гэхэд хилсдэхгүй. Угтаа улс төрчид чинь улсаа төлөөлж ард түмний саналаар төрийн өндөрлөгт гарч ирсэн биз дээ. Гариг андуурав гэгчээр ард түмний төлөө ажиллах ёстойгоо умартаж “MCS”-ийн төлөө үхэн хатан зүтгэх болов. Сангийн сайд асан Ц.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, БСШУ-ны сайд С.Отгонбаяр, Ерөнхий сайд С.Батболд гээд МАН, АН ялгалгүй бүгд “MCS” группийн төлөөлөл гэдгийг жирийн нэгэн битгий хэл эрх бүхий албан тушаалтан өнөөдөр ил ярьж байна. Монголын бүх тендерийг ногоон гэрлээр хуу хамаад байдаг нь эрийн сайнынх биш “MCS”-ийн тэжээдэг тэжээвэр эрхмүүдтэй нь шууд холбоотой юм. Бор зүрхээрээ шударга бизнес эрхэлдэг нөхдүүд дотроо зүхдэг ч наанаа “MCS”-ийг бараадасхийн явдаг нь улстөрчид ард нь байдгийг мэддэг учраас тэр. “MCS”-д ганц гол зэвсэг бий. Тэр нь компанийн эрх ашгийг нь хамгаалдаг бүхэл бүтэн УИХ, Засгийн газар. Өмнөөс нь дуугардаг “нохдууд” олон бий. Мөн Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг хааж байгаа. УИХ-ын гишүүн Х.Баттулгын аргаа бардаг нь үнэн. Хэвлэлийг худалдан авч шударга үнэний дуу хоолойг боомилж иргэдээс бодит мэдээллийг нууж чадаж байна. Саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулга ярилцлагадаа “Том Таван толгойг ашиглалтад оруулахаас илүүтэй ” MCS “-ийн “Энержи ресурс”-ын Ухаа худагийн ажлыг эн тэргүүнд тавьж буй”-г шууд нэвтрүүлгээр яриадахсан чинь ” MCS “-ийн төлөөллүүд боож үхэх дээрээ тулж мань эрийг хэвлэлээр боорлов.
За яахав, “шударга” Ц.Нямдорж сайд хэвлэлийн бага хурал зарлаж түрээсийн байранд амьдардгаа ярьсан бол ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдорж нар дарга нарынхаа даалгаврын дагуу УИХ-ын гишүүн Х.Баттулгын эсрэг ярьж баахан дөвчигнөв. Тэд сэтгүүлчдийн асуусан асуултад дорвитой хариулчихаж чадахгүй мөртлөө Ерөнхий сайд С.Батболдын үүрэг даалгаврын дагуу Х.Баттулгыг хамгийн, хамгийн, хамгийн муу хүн нотлох гэж үйлээ үзэв. Нэг компани Монгол Улсын нөлөө бүхий албан тушаалтнуудыг хэн нь хэн болохыг харуулдаг юмсанжээ. Тийм сүрхий юм бол Монголын 2.7 сая хүн амын эрх ашиг хөндөгдөж буй том Таван толгойд ард түмний хувьцааны тухай хэн нь сандран дуугарч байгаа юм бэ. Дээрх нэр бүхий эрхмүүд цагтаа “MCS” группийн анхны тансаг харш болох “Орчлон” сургуулийн ард талын хаусанд амьдарч байсан. Өдгөө “MCS” группийн охин компани болох “MCS Property” компанийн барьсан “Bella Vista” хотхонд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатартай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “өрөө түрээслээд хөршлөн суудаг. Мөн УИХ-ын гишүүн, сайд нар бүгд сая долларын үнэтэй хаусанд амьдарч байна. Хэн ямар сууцанд амьдрахыг буруушаасангүй. Гагцхүү хувьдаа бизнес ч хийж үзээгүй цагаан гартан улстөрчид “MCS”-ийн хармаан дотор хоороороо гүйгээд орчихож байгаад гол учир байгаа юм. Үүнийг АТГ-аас шалгаж тогтооно биз. УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж үздэг. Тэгвэл “MCS” хэнбугайг ч ямарч сайдыг өмнөө дуудах эрхтэй. “MCS” дуудаж өмнөө суулгаж байгаад сахилгагүй хүүхдэд банга өгдөг шиг загнаад гаргадаг нь нууц биш. “MCS” Монгол Улсыг гартаа атгаж байгаа газар. Өнөөдөр 20 гэр бүлийн эрх ашгийн төлөө Монгол Улсын хөгжлийг царцааж чадаж байна. Таван толгойг царцааж байна. Ерөнхий сайд С.Батболд Ухаахудагийг урагшлуулахын тулд ард түмний Таван толгойг шаврын хаалт гэж үзээд зогсоочихож чадаж байна. Оюу толгойтой хамт Таван толгойг эдийн засгийн эргэлтэд орох тогтоол шийдвэр өнөөг болтол хэрэгжихгүй байна. Өнөөдөр бүх тендерийг “MCS” авдаг. Захирал Ж.Оджаргал Монголын хамгийн баян хүн бөгөөд одоогоор 3.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж бүртгэгдсэн. Энэ хүн хэрхэн баяжсан бэ. Шударгаар бизнесээ эрхэлж үү. Эсвэл бүх тендерийг ногоон гэрлээр авч уу. Эдний гар хөл улстөрд улам шургалж байна. УИХ-ын 2012 оны сонгуульд “MCS”-ийн Энх-Амгалан Хөвсгөлд, Элдэв-Очир Баянхонгор аймагт нэр дэвшихээр горилж явна. УИХ, Засгийн газар цаашлаад Монгол Улсыг гартаа атгахаар зэхэж буй “MCS” жинхэнэ утгаараа улс төр, бизнесийн олигархи. Тус групп архины “Спирт бал бурам”, газар тариалан, уул уурхай, барилга, электрон бараа, үүрэн телефон, зочид буудал, утаагүй түлш гээд эхлэхгүй бизнес тэднийд байхгүй болсон. Шударга бизнесээр үзэхэд эднийд л хотын төвийн хамгийн үнэтэй газрууд олдоод байдаг. Сүхбаатарын талбай дахь “Шангрилла tower” өнөө л “MCS”-ийнх. Бизнесээ хэн нь ч өргөжүүлж болно оо болно. Гэхдээ тендер, газар бүр цаашлаад Монгол Улсын ард түмний баялагийг ганцаараа хүртээд байж болохгүй биз дээ. Мөнгөтэй нь хөгжмөө захиална гэдэг шиг УИХ-ын 76, Засгийн газрын гишүүдэд “MCS” хөгжим захиалдаг. Дандаа нэг хөгжим сонсох нь Монголын ард түмэнд таалагдана гэж үү. Тэгэхээр улстөрчид, эрх мэдэлтнүүд ердөө утсан хүүхэлдэй болж таарч байна. Улс төр хийж тоглож байна. Стратегийн ордод бүртгэлтэй “Энержи ресурс” хууль дүрмээрээ бол тэн хагас нь улсын өмчит байх учиртай. Улсынх гэдэг нь ард түмний, бидний өмч гэсэн үг. Бодит байдал дээр “MCS” группийн захирал Ж.Оджаргал тэргүүтэй хэдхэн гэр бүл хууль бус бизнесээрээ хэтэртлээ хөрөнгөжлөө. “Эрдэнэт” үйлдвэрийн Ш.Отгонбилэг агсан амралтаа авахад л Монголбанк зогсохдоо тулж байсан шиг хэдхэн жилийн дараа “MCS”-ийн, түншлэгч хятадууд крантаа хаавал Монгол Улс цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрэх үү. “MCS” Монгол Улсын төмөр замыг хаашаа татахыг мэдэж хянаж байна. Дан нэг улсын хараат болох вий гэсэн улсын бодлогын болгоомжлолыг эсэргүүцэж, урагшаа төмөр зам тавих эхлэлээ тавьж байна.
“MCS” ба түнш хятадууд өнөөдөр Монгол Улсад хэмжээгүй эрхт хаан засаглалаа тогтоожээ. Харин Монгол Улс туранхай саалийн үнээ болчихож. Учир нь бүх шим шүүсийг нь “MCS” хуу сорчихоод байна. Өнөөдөр хүн болгонд хувьцаа өгнө гэж хуураад байсан Таван толгой яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ. Үүнийг “MCS”-ийн төлөөний улстөрчдөөс асууя. Манай улс энэ янзаараа Зимбаб улсын жишиг рүү дөхөж байна. Тэнд хэтэртлээ баяжсан хэдхэн компани ард түмнээ мөлжиж амьдардаг. Ерөнхийлөгч Мугамбийн уул уурхайгаас олсон хууль бус ашиг нь 250 тэрбум ам.доллар давж эх орондоо багтааж шингээхээ байгаад гадаадад гаргаад нуучихсан байна.
Зимбабд мөнхийн өлсгөлөн, мөнхийн ядуурал. Мөдхөн Монголд дан нэг компанид үйлчилдэг “MCS” шиг олигархиудаас болж мөнхийн өлсгөлөн, ядуурал ирэхгүй гэх баталгаа байна уу. Социализмын үед ил дарангуйллаар ноёлодог бол ардчилалын үед улстөрчдийг хармаандаа хийсээр эцэстээ хэмжээгүй эрхт ёсоо тогтоож болдог ажээ.
Б.НАРАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 27, 2012 11:31:38 am )
ene unen sh de MCS odoo arial heterch bna
-
Anonymous (March 27, 2012 11:43:02 am )
za MENGET said yariaraa
-
Anonymous (March 27, 2012 12:01:27 pm )
MCS-ИЙН ЭСРЭГ БОСОЦГООЁ. ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨ ЖИЖИГХЭН КОМПАНИ КОМПЬЮТЕРИЙН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ ЭРХИЙГ НЬ MCS БУЛААЖ АВАХЫГ НЬ СОНИНГООС УНШИЖ МЭДЭЖ АВСАН БИЛЭЭ. ТОМ НЬ БАГЫГАА БАРЬДАГҮЙ ЮМ АА ЯАГААД ГЭВЭЛ БАГА НЬ ДЭНДҮҮ ОЛОН. ХАРИН БАГА НЬ ТОМЫГОО БАРЬДАГ ЮМ АА. АРД ТҮМЭН УЛСЫН ИХ ХУРАЛ НАМУУД ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛИЙГ ОРОЛЦУУЛАН АРД ТҮМНИЙ ХЯНАН ШАЛГАХ КОМИСС БАЙГУУЛЖ МСS-ИЙН БИЗНЕСИЙГ ШУДАРГААР ШАЛГАЯ.
-
Anonymous (March 27, 2012 12:06:14 pm )
odjargalaa ta 100 naslah uu tee ene olon huniig zovooj
-
Anonymous (March 27, 2012 12:09:44 pm )
hamgiin yaduu aimag bol bayanhongor
-
Anonymous (March 27, 2012 12:15:15 pm )
ene vnen shte turiig bolovsroltoi shudraga hvmvvs l barii shte tvvnees ervvgiin elementvvd hen negnii gar hul bson hvmvvs barihgvi shte
-
Anonymous (March 27, 2012 12:23:10 pm )
эм си эс ийг тараая энэ бол луйварын компани юм байна.
-
Anonymous (March 27, 2012 2:02:48 pm )
ugaasaa jinhene ezed ni gadaad yum bishu
-
Anonymous (March 27, 2012 2:46:38 pm )
Баттулга ч гэсэн ялгарах юмгүй хүн.
-
Anonymous (March 27, 2012 3:47:11 pm )
ОДЖАРГАЛААС ДАНДАА ҮХЭЛ, МӨНГӨНИЙ ҮНЭР ҮНЭРТДЭГ
-
Anonymous (March 27, 2012 3:49:13 pm )
Ж.ОДЖАРГАЛ МУУ ЁРЫН ХҮН
-
Anonymous (March 27, 2012 6:21:19 pm )
Ард түмний төлөө дуугарч л байвал Баттулга уу, өөр хүн үү гэдэг нь сонин биш. Монгол хүмүүс сайхан амьдарч байвал болоо юм биш үү. Иймээс Баттулгыг дэмжиж байнаа. Оджаргалыг бус. бас Нямдоржийг ч бус.
-
Anonymous (March 27, 2012 7:27:22 pm )
ZA za tsomooroo l oligtoihon 10 tom buuz shingeeh hodoodgui, munkh naslhgui baij yasan ch ikh yumnii hoinoos zovlogoo zovooj bdag yum,ene ikh shunaltanguudiin hohi hohi n. 1 oldson nas ingej zovj ungoroohoor haraagdasn yum bgaa biz.Uraltsaad bai, uralrsaad bai.URALTSATSGAA.
-
Anonymous (March 27, 2012 7:34:09 pm )
EE ta nar yamar uruwdultei setgelgeetei humuus be mglchuud deeshilj yawaa negnee doosh tatdag teneg humuus heweeree l bnadaa ingeed bwal yaaj hugjih gd bgaa yum bee Hyatad solongos amerik ch bai yamar hamaa bnaa gadnii hurungu oruulalt gadnii managment orj irj bna uls oron hugjidgiig hyatad amerik ene ornuud chini utgaar haruulj bgaa bzdee. MCS-n huwid 100 huwi mgl compani gj sonsson bas delhiin hugjliig mongold gesen uriatai yum bnlee minii medeheer anh udaa mgld stansy barisan. UUrhai barisan. zam barisan.univision. Sky resort gd l mgld bhgui delhiin hemjeenii zuiluudiig l hgd bgaa sanagdah yum bid nar chini 22 zuunii zaluus shuudee Ta bichsen commentuudaa hardaa yag 21 r zuunii nuguu uls turchduus yalgarah yum alga bid zaluus chini arai uuruur setgej bodoh tsag bolson shuudee
-
Anonymous (March 27, 2012 8:14:34 pm )
YGASAA MONGOLCHYYD YDAHGUI msc-hyatad bant ylsiin hariyat bno ho ho ho bi odjargal bn.ta nar minii umnu ZIBABA ysliin haan MYGABI shig hunii umnu buhulzuh bnoo gej helbel yanaa… ene ydahgui boloh geed bn bishuu
-
Anonymous (March 27, 2012 8:17:01 pm )
20 oligarhiin esreg 2,7 say hunii erh ashig 1 d bh estoi! bid BATTYLGAA demjine shuu.yahara buh tenderiig abdagiin ygasa aoilgomjtoi ard ni shuud ABILGAL hanhalj bn
-
Anonymous (March 27, 2012 10:21:09 pm )
uhaaa hauadgiiag ard tumende butsaag ug luivarchidaaa ardchilsan nam bathuu bayartsogt ochirbatiig namaasaa huu.tegej bj yalna shu
-
Anonymous (March 28, 2012 8:03:32 am )
Uul Minii Mongoloos delhiin hemjeenii saytan turluu gej bodoj bsan chin hugiin muu nohoin golog bna. Neg sonin deer ene Odjargaliig undug shig zuil bichsen bsan tuuniig unshaad boljdeegej bodoj bsan umsan.MSCiinhan ta nar bidnii helsen ugiig odoo chihniihee hajuugaar unguruulj bgaa bh gehdee bitgii basaarai 2008-7-1nii udur olon tumen songuuliig buidlaan bolloo geed aluulj bsan bol odoo bid uursdiinhee hurungiig avahiin tuld u ch hiij chadna gedgiig oilgooroi.Bid bol 2say 500 myngauulaa shuu.Yagaad gevel 200myngan n baychuud bdag gee bizdee.
-
Anonymous (March 28, 2012 9:03:54 am )
Yamar erguu yum bichdeg zaluus wee. yamarch archaagui yum. neg setguulchiin tarhiar bugd setgedeg bn shd….
-
Anonymous (March 28, 2012 9:23:35 am )
yostoi unen hellee manai zaluus bodoj setgej chadhaa bolison yum bhdaa
-
Anonymous (March 28, 2012 1:41:09 pm )
оджаргалийг муу хүн гэвэл Баттулгийг ямар хүн гэх вэ Улсийн хэдэн үйлдвэрийг луйвардаж авчихаад ганц оюутанд сургалтийн тэтгэлэг өгч чадахгүй улам л талхнийхаа үнийг нэмээд Оджаргал надаас илүү баяжлаа гээд үмдэндээ шээсээ гойжуулаад байхаар хулгайлж авсанаа бодоод хүмүүсд ганц удаач болов буян хийгээч бас хүмүүс рэкэтлэхээ болиод ТВ-р уйлж жүжиглэхээ болиоч ичмээр биш байнй уу аргагүй байхдаа хоосон толгойд яаж ичэх нүүр байхав гэхдээ дээр тэнгэр бурхан харж байгаа нэг өдөр хариу барьж мэдэх аюул байдгийг санаж явхад илүүдэхгүй байх шүү дүү хүү М-СИ-С дээр очоод 2кампанаа нийлүүлэе гэж гуйж явса гэсэн үг үнэн болж таарлаа шүү хөөрхийдээ шунал гэжээ.
-
Anonymous (March 28, 2012 6:07:48 pm )
MCS HETERCH BNAA ARD TUMNII GTENEG GEJ BODOOD BNA, ATAARHSANDAA BISH YAAHAARA ZUVHUN 20 GER BUL MONGOLIIN HURUNGIIG EZEMSHIH YOSOTI YUM BE BUSAD NI HUN BISH YUMUU, HUDLAA SAIHAN NAAGUURAA SAIN HUN BOLJ JUJEGLEED ZAAGUURAA BUH YUMIIG HIIJ BGA NI IL BOLJ BNA SH DEE. TER ENKH-AMGALAN GEDEG NUHUR CHIN GER BULEEREE EUROP-IIN ORNUUDAAR HESEJ ZUGAALDAG YUM GESEN. ARD TUMEN ELGEEREE MULHUJ BHAD YAMAR NUUREEREE TEGJ ICHIHGUI YAVJ BG YUM BOLOO, TED CHIN BIDNII MUNGUNUUS DALDUUR HULGAILJ AVAAD UURSDIIGUU ZUGAAZUULJ BNA SHU DEE, YADUU ORNI BAYAN GEED UURIGUU TANILZUULAHAD SAIHAN L BAIDAGYUM BAILGUI DEE, HUN GEDEG NEREE MEDDEGGUIHUURHII HUMUU SHEZEE NEGEN ZAGT TA NAR HARIUZLAGAA UUREH ZAG CHIN IRNEE
-
Anonymous (March 28, 2012 9:02:27 pm )
MCS IIN NOHOINUUDAA EZEN CHIN UHVEL TA NAR UHEHUU,AYGUI BOL BATTULGAA GEED GUIH BBHDAA ODJARGAL UDAHGUIEE
-
Anonymous (March 28, 2012 9:45:42 pm )
Íýã êîìïàíèä áèçíåñûí á¿õ ñàëáàðò ìîíîïîë ýðõ îëãîäã¿é þì íºãºº õóóëü íü ÿàñàí âý õàõóóëèàð ÿâäàã áîëîõ íü õàðàãäàæ áàéíà Í Ýíõáàÿðûí ¿åä òîì òºñºë òåíäåð áîëãîíûã àâ÷ 50 %ã íü àâààä çàðäàã ìºí㺠íü õ¿ðñýíã¿é ãýõýýð çàõèðëûã íü àëäàã õ¿íèé öóñ îðñîí ìºíãºòýé êîìïàíäàà òýð ¿åä òºðä ëóéâàð÷èä ýíý êîìïàíä á¿õ ìîíîïîë ýðõèé㠺㺺ã¿é áîë ºäèéä 100í ñàéõàí òóñ òóñäàà êîìïàíè áèé áîë÷èõñîí àæëûí áàéð îðëîãòîé èðãýä 21000 òºãðºãèéã òîîõã¿é á¿ãä àæèëòàé ººðñäèéí ¿ð õ¿¿õýä ýöýã ýõäýý ãàâÿàòàé äîð á¿ðíýý õ¿ñýë ìºðººäëèéíõºº òàëä íü îðæ áàéõñàí áèëýý
-
Anonymous (March 28, 2012 10:05:07 pm )
Ýíý êîìïàíèéã òýòãýñýí Í Ýíõáàÿð ¿õâýë òààðíà ìóó àâëèãûí ¿ðèéã öàöñàí í¿ãýëò í¿ãýë íü àðä ò¿ìíèéã ìèíü îäîî 21000 òºãðºã õàðñàí àéìõàé ãóéëãà÷èí ñýòãýõ¿éòýé òýìäýã ãîðäñîí äàðãûí ºìíº çóñàðäàæ áóñäûã õîõèðîîõîîñ áóöäàãã¿é 2200í æèë õàìãààëæ ¿ëäýýñýí áàÿëàã ýõ îðíîî àëäàæ áóéãàà ìýäýõ áîäîëã¿é áàéëàãñààð ñýòãýëãýý àõóéãààð íü ÿäóóðóóëæ îäîî ÷àíàðã¿é õîîë àðõè 2 îîð àìèéã íü õîðîîæ áàéíà Í Ýíõøóíàë Îäçîâëîíãóóä òàìäàà î÷èæ áóðõàä òýìöñýí ãàë ãîëîìò ìîíãîë÷óóä áèä óäàõã¿é æàðãàõ áîëòóãàé
-
Anonymous (March 31, 2012 10:04:27 pm )
MCS IINHNII BUH UILDEL HAR ARHINAAS EHLELTEI MONGOL HUMSIIG ARHIAR HORDUULSAN ENE TURUL BOLON HOID IIN HOID TURULDUU NUGELTEI HUMUUSEE NUDEEREE GARNAA
-
Anonymous (April 06, 2012 11:14:26 pm )
Дээр бичигдсэн комментуудыг бүгдийг нь уншлаа. Монголд MCS гэж компани байхгүй байсан бол Монголын хөгжил цэцэглэлт ямар түвшинд байх байсан бол? гээд бодоод үзээрэй. MCS бүх тендерийг авдаг л гээд байхын бусад нь авчаад хийж чадахгүй оромдоод эсвэл ямар ч чанарын шаардлага хангахгүй зүйлс хийгээд байхад тэд нарт өгөөд байх нь зөв юм уу? Миний мэдэхээр MCS авсан тендерүүдийнхээ ажлыг сайн гүйцэтгэсэн үү гэхээс муу гүйцэтгэлээ үнэхээр хийж чадсангүй гэсэн юм сонсож байгаагүйм байна.
Монголчуудын нэг муухай зан нь яалтачгүй энэ асуудал дээр хэтэрхий харагдаж байнаа. Сайн яваа нэгнээ улам сайн явуулж монгол орноо хөгжүүлэх бус татаж унагах гэж л үзэх юм. Орчин үеийн залуус ийм үзэл бодолтой ингэж яваад байвал монгол орон маань хэзээ хөгжих юм болдоо ммм… -
Anonymous (April 06, 2012 11:39:55 pm )
Улс төрчидтэй холбоотой тодорхой баттай мэдээ мэдээлэл мэдэхгүй байгаа болохоор энэ тал дээр юм хэлсэнгүй гэхдээ гол шүүмжлээд байгаа зүйлс нь улс төрчдөөр дамжуулаад тендерүүд авдаг гэдгээр нь шүүмжлээд байгаам шиг болохоор өөрийн сонсож мэдсэн баттай гэж бодож байгаа зүйлсээ хэлье. Том том тендерүүдийг MCS үнэхээр чадварлаг сайн гүйцэтгэж чаддаг болохоор улс төрчид MCS-д тендерүүд өгөхөд сэтгэл хангалуун байдаг нэлээн олон хүнээс сонсож байсым байна. Тиймээс ч том гэсэн бүх тендерийг MCS авдаг байх. Гэтэл хүмүүсийн бичсэн комментууд нь бүгд л улс төрчид, сонгуультай хоблох гэх юм. Энэ байдлаа болиод эхлээд мэдээллээ бататгаж ярих бичих зүйлсээ бодож байж бичвэл зүгээр юм шиг санагдам.
-
Anonymous (April 07, 2012 11:23:16 am )
Ер нь бол эдийн засгийн үндэс үзсэн хүний хуьд М СИ ЭС гэдэг компани бий болсоноор Монголд бизнесийн үйл ажиллагаа бүх талаараа өрсөлдөөнд орж үүний үр дүнд хэрэглэгчид илүү чанартай, илүү хямдаар авч байгаа гэж би хувьдаа харж байна олон хүн санал нийлэх байх. тэгээд ч бирд гарч ирээд та нарын хүслийг биелүүлвэл олон биш маш олон гэр бүл гудамжинд гарийшд
-
Anonymous (April 07, 2012 11:29:54 am )
Delhin hogjlig mongold zovhon MCS l awchirch chadna gej bodjina
-
Anonymous (April 07, 2012 12:58:00 pm )
Bi l huwidaa msc companiig hundeldeg
-
Anonymous (April 07, 2012 12:58:47 pm )
Zarim neg duh turiin ondorlog bh yumaa hoorhii
-
Anonymous (April 07, 2012 12:59:18 pm )
Odoo yahuudee sain muu zereg orshdgoosh hoish !
-
Anonymous (June 12, 2012 7:33:12 pm )
Msc mongoliin tsoriin gants tom kompane. MSC-iin ODJARGAL ene olon huniig uuriin garaara hudulguj ene ih uhaan zarj bj chadaj bna. harin minii bodloor ene hund mongol ulsiin daatgaad ugchuul yadag yum. 30 huwed ne idej 70 huwed ne ajillah bh gj bodoj bna. mongol uls arai l dr boloh bha.
34 Comments