antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2012 1 comment

Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг АТГ-т шалгуулж байна

нийтлэсэн Admin

Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг Авлигатай тэмцэх газар (АТГ) шалгаж байгаа аж. МАН-д элссэн дүүргийнхээ иргэдэд 100 мянган төгрөг өгдөг гэх хэл аманд өртөж байсан тэрбээр энэ удаад хөшөө бариулсан мөнгөнөөсөө завшсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа аж.

Засаг дарга Б.Батзоригипг АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ямар үндэслэлээр дүүргийнхээ Засаг даргыг АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан юм бэ?

-Манай дүүрэг нийслэлийн хамгийн олон хүн амтай, том дүүрэг. Нийслэлийн нийт хүн амын 10 буюу 280 орчим мянган иргэн оршин суудаг. Тэгсэн атлаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг хангалтгүй. Нэг ангид 50 гаруй хүүхэд сурдаг. Ахмадын сувилал үнэхээр хангалтгүй. Иргэдийн олонх нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай. Өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг дарга Б.Батзориг эдгээр асуудлаас нэгийг нь ч шийдээгүй. Харин хөшөө бүтээж, намдаа гишүүн элсүүлдгээрээ алдартай болоод байгаа. Хийж байгаа ажил нь иргэдийн амьдралд ямарч нэмэргүй, зөвхөн өөрсдийнх нь сурталчилгаа төдий байдаг. Өөрсдөө тухалж суухын тулд аль ч дүүрэгт байхгүй тансаг ордонг бариулсан. Мөн танин мэдэхүйн болон түүхэн ач холбогдолгүй “Эвтэй дөрвөн амьтан” зэрэг хөшөөт цогцолбор барих нэрийдлээр мөнгө завшиж байгаа юм.

-Мөнгө завшсан гэдгийг ямар үндэслэлээр хэлж байна вэ?

-Б.Батзориг дарга хийсэн ажлаа намынхандаа л тайлагнадаг байх. Түүнээс иргэдэд тайлангаа ерөөсөө тавьдаггүй, нууцлагдмал байдаг. Б.Батзоригийг төсвийн хөрөнгөөр хэд, хэдэн хөшөө барьсныг огт мэдээгүй байсан. Саяхан тэрбээр “Нэг зүрх” гэдэг сониндоо хийсэн бүтээн байгуулалтынхаа талаар ярьсан байна. Тэр ярилцлагадаа Сансарын аюулгүйн тойрог дахь “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөг 350 сая төгрөгөөр бариулсан гэжээ. Гэтэл хоёр метр өндөртэй бурхан багшийг 30 сая төгрөгөөр бүтээдэг юм байна. Тэр хөшөөг бүтээсэн багийнхнаас “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөг хэдэн төгрөгөөр бүтээх талаар асуухад дээд тал нь 30 сая төгрөг болно гэдгийг баталсан. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар ерөөсөө л арматур зангидаад, дээр нь шавар цутгаад өнгөлчихдөг юм байна. Бүр нурдаггүй герман шавар байдаг гэнэ.

-”Эвтэй дөрвөн амьтан”-ыг хүрэл хөшөө гэж байсан шүү дээ…

-Ийм хөшөөг Монголд биш БНХАУ-д захиалгаар хийлгэхэд дээд тал нь 180 сая төгрөгийн өртөгтэй болдог юм байна. Бас мэргэжлийнхэн тэр хөшөөг хэзээ ч хүрлээр хийдэггүй гэдгийг хэлсэн. Хүрлээр цутгавал дээд тал нь 180 сая төгрөг гэсэн үг.

-Тэр хөшөөг хийсэн баг байгаа биз дээ. Засаг даргыгаа хардаж байгаа бол өртгийг нь тооцуулж болдоггүй юм уу?

-Хззээ тендер зарлаж, ямар компаниар хөшөө хийлгэсэн талаар дүүргийн Засаг даргын Тамгын газраас тодруулах гэсэн боловч ямар ч хариу өгөөгүй. Б.Батзориг дарга тендер зарласан эсэх нь ч тодорхойгүй, гүйцэтгэлийнхээ бүх зүйлийг нууцлаад байгаа юм. Тиймээс хэрхэн тендер зарлаж, яг хэдэн төгрөгөөр хөшөө босгосныг нь шалгуулахаар АТГ-т өгсөн.

-Зөвхөн “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөнөөс мөнгө завшсан байх үндэслэлээр үү?

-Үгүй. Нэгдүгээрт дээрх хөшөөг гадаадад хийлгэсэн бол гаалийн татвараа үнэн зөв төлсөн үү. Хүрлээр хийлгэсэн үү, шавраар хийлгэсэн үү гэдгийг тодруулж, хэрхэн тендер зарлаж, ямар компаниар гүйцэтгүүлсэн бэ гэдгийг шалгуулахаар хандсан. Ерөнхийдөө Б.Батзориг өнгөрсөн онд дүүрэгтээ хөшөөнүүд байгуулснаас өөр ажил хийгээгүй. “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөг 350 сая, “Чулуун овоо” дахь нохойтой хөшөөг 750 сая, аюулгүйн тойрог дахь усан оргилуурыг 400 орчим сая төгрөгөөр хийлгэсэн гэдэг. Гэтэл нэг хөшөөг бүтээх өртөг 30 орчим сая төгрөг байхад дундаас нь хэдэн төгрөг завшсан байх магадлалтай билээ. Үүний цаана асар их мөнгө, авлига байж болзошгүй. Б.Батзориг дарга өөрөө 328 сая төгрөгөөр 120 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулах боломжтой гэсэн. Тэгвэл нэг тэрбум гаруй төгрөгөөр хөшөө барихын оронд хэдэн цэцэрлэг, сургууль барих боломж байсан. Өөрт ашигтайгаар нь хөшөө барьсан байх магадлалтай.

-АТГ таны өгсөн өргөдлийг үндэслэлтэй гэж үзсэн үү. Б.Батзориг даргад холбогдох хэрэг үүсгэсэн үү?

-Хүлээж авсан. АТГ эхний шатанд тэр хөшөөг хүрлээр хийсэн үү, шавраар хийсэн үү гэдгийг тогтоолгохоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлчихсэн байгаа гэсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарахаар хэдэн төгрөг завшсан гэх зэрэг нарийн ширийнийг нь шалгах юм байна. Б.Батзориг дарга өөрөө тэр хөшөөнүүдээ иргэдээ амруулах зорилгоор биш хажуугаар нь явсан иргэдэд сонирхуулах гэж барьсан хэмээн ярьсан. Гэтэл тэр хөшөөг харж явсан жолооч хүүхэд дайрч амийг нь хохироосон хэрэг хүртэл гарсан. Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлаа нээлттэй зарлах ёстой. Өнөөдөр миний хүүхэд хүртэл явах цэцэрлэггүй байна. Гэтэл Б.Батзориг дарга жолооч нарын нүд баясгах зорилгоор хөшөө бариулж байгаа нь ямар зорилготой байх вэ. Энэ бүхнийг АТГ шалгасны эцэст Б.Батзориг даргын албан тушаалаа ашигласан, авлигын хэрэг ил болох биз ээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 27, 2012 3:04:11 pm )

    энэ нөхөр овоо авилгачин гар

antalya rent a car