antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2012 3 comments

Э.Бат-Үүл: МАН-ын зарим улстөрчид тэнэгээ бусдад гайхуулахаас ичдэггүй юм аа

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн  Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Орон нутгийн сон­гуулийн хуулийг хоёр нам бас л гацаанд оруул­чихлаа. Та энэ та­лаар ямар байр суурь­тай байгаа вэ?

-УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулах манай намын байр суурь баттай байх ёстой. Өнгөрсөн 20-иод жилийн турш энэ хоёр сонгуулийг тусад нь явуулсан. Үр дүн нь их хор хохиролтой болохыг харуулсан. Монголд  орон нутгийн бодлого ямагт хаягддаг. Орон нутгийн амьдрал төрийн бодло­гоос дандаа хаягдаж хо­цордог. Үүнийг засах хэ­рэг­тэй гэсэн учраас өмнөх парламентын үед Эр­дэнэбү­рэн гишүүн бид хоёр хоёр сонгуулийг зэ­рэг явуулах хуулийн тө­сөл санаачилж,  бат­луул­сан. Улс хөгжихийн эхлэл нь орон нутаг хөгжих яв­дал шүү дээ.

-Аймаг, нийслэлийн сонгуулиа одоо хамт явуулаад, сум дүүр­гийн сонгуулиа намар тусад нь хийе гэсэн буултыг танай нам хий­сэн байх аа?

-УИХ-ын болон орон нутгийн сонгууль зэрэг болоход аль аль нь өөр тогтолцоогоор явна. Ийм гарцаагүй байдлаас бо­лоод манай нам буулт хийсэн юм. Гэвч Хувьсгалт нам түүнийг нь авч өгөх­гүй байх шиг байна л даа.

-Ардын нам хоёр сон­гуулийг салгах гээд байгаа нь луйвар хийх нь гэсэн хардлага тө­рүүлээд байна л даа.

-Ардын намын муй­харлаж байгааг хар­да­хаас өөр аргагүй. Орон нутгийнхныг эхлээд УИХ-ын сонгуульд намын ги­шүүдээ сонгож өг. Энэ ажилд хүчээ төвлөрүүлж ажиллачихаад дараа нь өөрсдийнхөө сонгуулийг хий гэсэн хуваарь гаргаж өгөх гээд байна шүү дээ, МАН-ынхан. Өнгөрсөн 20 жилийн турш ийм л зарч­маар явж ирсэн. Үүнийгээ өөрчлөхийг хүсэхгүй бай­на. Үнэндээ мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед хоёр сонгуулийг хамт явууллаа гээд хүндрэл, бэрхшээл гарна гэдэг бол зүгээр шалтаг төдий юм.

-Сонгуулийн хугацаа улам ойртоод байдаг. Одоогийн байдлаар хоёр намын бүлэг ямар тохироонд хүрчихсэн байгаа вэ. Сонгуулиас өмнө асуудлыг амжиж шийдэх болов уу?

-Мухардмал байдал үүсчихээд байна. Хэрэв асуудлыг шийдэж ча­дахгүй бол хариуцлагыг нь хэн хүлээх юм бүү мэд. Үндсэн хуулиар бол хуу­лийн хэрэгжилтийг Ерөн­хий сайд хариуцна гээд заачихсан байгаа.  Тэгэ­хээр энэ хуулийг нэг тийш нь шийдэж чадахгүйгээр сонгуулийн хугацаа тул­чихвал хариуцлагыг нь Ерөнхий сайд хүлээнэ. Гэвч тэд хэн нэгэн рүү буруугаа бухах гэж орол­дох байх л даа.

-Сая ээлжит бус чуул­ганаар танай на­мынхан Батлан хам­гаалахын сайдыг огц­руу­лах гээд дийл­сэн­гүй. Одоо яах бодолтой байна вэ?

-Ардын намаас хийж байгаа үйлдлүүдийг бү­хэлд нь харахаар ер нь энэ сонгуулиар шийдсэн аргаа хэрэгжүүлье гэсэн бодолтой байгаа юм уу даа. Зориуд төрийн на­рийн бичгийн дарга нарыг улс төрийн албан ту­шаалд аваачиж байна. Энэ нь төрийн албаны олон хүнд “Бидний төлөө зүтгэх юм бол шагнана шүү” гэсэн мессежийг өгч байгаа байхгүй юу. Харин тэр Ж.Энхбаяр гэдэг нө­хөр сайд болонгуутаа зэвсэгт хүчнийг сон­гуу­лийн маргаанд ашиглана гэсэн зүйл ярилаа.  Энэ бол үнэхээр хариуц­ла­гагүй зүйл. Хүмүүс анзаа­рахгүй байж магадгүй. Гэхдээ тэр хүн маш ноц­той зүйл ярьчихсан байх­гүй юу. Сонгуулийн дүн гарсны дараа зэвсэгт хүч­нээ оруулна гэж бусад ардчилсан оронд яривал аймшигтай юм болно биз дээ. Тэгж ярьсан хүнийг шууд шоронд хийнэ. Гэ­тэл манайд Ардын намын сайд томилог­дон­гуутаа ингэж хэлдэг байна шүү. Эндээс харж байхад МАН-ынхан ирэх сон­гуульд  ялагдана гэсэн айдастай байна. Тиймээс юу ч хийхээс буцахгүй болж. Шийдсэн аргаа хэ­рэг­лэж,  эцсийн мэхээ хийх гэж байгаа юм бай­на.

-МАН-ын дарга С.Баяр “Ямар ч үнээр хамаагүй ялалт бай­гуулна” гэж хэлээд 2008 онд юу боллоо доо. Одоо тэр нь давтагдах юм биш үү?

-Аливаа улсад сон­гуулийн дүнтэй хол­боо­той маргаан гарч таарна. Иргэд тайван замаар эсэр­гүүцлээ илэрхийлэх эрхтэй. Жагсаал цуглаан хийх нь ардчиллын үнд­сэн хэм хэмжүүр. Сон­гуульд луйвардуул­чи­хаад яаж зүгээр суух юм бэ. Хэн ч байсан эсэр­гүүцлээ илэрхийлнэ. Гэх­дээ түүнд зэвсэгт хүчнийг ашиглана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Гадны аль нэг улс цэрэг дайчнаа манайх руу явуулбал одоо хамаа алга. Зэвсэгт хүчнээ хөдөлгөх гэх сэн. Сонгогчдод сонгуулийн дүн таалагдахгүй бол тай­ван жагсаал хийж л таараа. Гэтэл, зэвсэгт хүчнийг дотоодын улс төрд хутгах тухай ярьсан хүн шүү дээ тэр.

-Ж.Энхбаяр сайдыг огцруулах асуудал үн­дэслэлгүй, баримтгүй гэж МАН-ынхан үзсэн. Үнэхээр тийм гэж үү?

– Манай зэвсэгт хүчин улс орноо гадны халд­лагаас хамгаалах үүрэг­тэй шүү дээ. Тэр чиг үүр­гийнхээ дагуу ажиллах ёстой. Тэгэхээр Ж.Энх­баяр хуулиа баримтал­даг сайд байсан бол “Хуу­лиараа бид дотоодын улс төрийн асуудалд орох ёсгүй” гэж хэлээд сууж байх ёстой. Харамсалтай нь тэр хүн өөрийнхөө юу яриад байгааг ч ойл­гоо­гүй.  Ямар ч хэнхэг том яриатай юм. Зүүн хойд Азийн геополитик өөрч­лөгдсөн ч гэх шиг. МАН, хуулийг ноцтой зөрчсөн түүнийг хамгаалаад аваад үлдлээ. Гэхдээ энэ асуудлыг бид гаргаж тавь­сан нь зөв шийдэл бол­сон. Нийгэмд хэлэх ёстой зүйлийг хэлсэн. Ер нь Ж.Энхбаярын овлигогүй үг ярианд олонх дургүй байсан шүү дээ.

-Төрийн яамд ардын намын аппарат болоод хувирчихсан юм биш үү, Батлан хамгаалахын сайд зөвлөлийн хуралд МАН-ын нарийн бичгийн дарга Я.Сод­баатар ирж суудаг су­рагтай байсан…

-Ер нь сүүлийн үед дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын үйл ажил­лагааг намын ерөн­хий нарийн бичгийн дарга хянаж байна гэсэн яриа гарч байна. Төрийн албанд байгаа манай намын угшилтай хүмүү­сийг зайлуулах ажил­ла­гаа их хийгдэж байна. Түүний бас нэг жишээ нь Батлан хамгаалах яам болсон.

-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой шүүх хурал нэлээд шуу­гиан тарилаа. Цагдаа нар шүүхийг үл хүн­дэт­гэсэн үйлдлийг та юу гэж үзэж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллага төрийн бүрэлдэхүүнд байна уу, үгүй юу гэдэг асуулт эндээс гарч байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага хэвээрээ байна уу гэсэн асуулт тавигдчихлаа. Бүр тодруулбал цагдаагийн байгууллага ард түмний мэдэлд байна уу.  Амарболд нарын хувийн өмч, хамгаалалтын алба болчихсон юм биш биз гэсэн асуултууд ургаж гараад байна л даа.

-Шүүгдэж байгаа цагдаа нар үхсэн ч шо­рон руу явахгүй гээд эмнэлэгт бүгээд бай­сан. Тэгсэн гэнэт хү­сэлтээрээ хоригдох юм болсон. МАН-ынхан тэд­­нийг өмнөөсөө зо­лионд гаргачихав уу даа. Та юу гэж бодож байна вэ?

-Би ямар нэгэн улстөрж­сөн таамаглал гаргамааргүй бай­на. Хам­гийн харамсалтай нь Амарболд нар цагдаа­гийн нэр төрөөр тоглож орхилоо. Цагдаагийн нэр төр олон түмний дунд шалан дээр уналаа. Би ийм юм урьд өмнө хэзээ ч үзсэнгүй. Одоо Монго­лын төр цагдаагийн нэр тө­рийг өсгөх талаар маш их зүйл хийх хэрэгтэй бол­лоо. Тэд маань хэсэг бүлэг этгээдүүдийн хам­гаа­лал­тын алба биш шүү дээ. Цагдаа гэдэг бол бараг л өөрөө төр гэж хэлэг­дэ­хээр тийм төрийн онцгой алба юм шүү дээ. Амар­болд нар ядаж өр­гөсөн тангаргаа бодохгүй яав аа. Нэр төрөө баран байж өөрсдийг нь дэмж­сэн цагдаа нарынхаа нэр төрийг бодохгүй яав аа.

-Уг нь тэд долдугаар сарын 1-нд хүн буудаж гэмт хэрэг хийхийг даал­гаж, хүн буудах тушаал өгсөн даргаа нэрлэчихвэл болох юм биш үү?

-Харин тийм. Шүүх Амарболд нарыг яллах гэж зориогүй байл­гүй. Үнэн мөнийг олж хууль зөрчсөн албан ту­шаал­танд хариуцлага тооцох л гэсэн биз. Угаа­саа ингэх нь хуулиар тогтоосон үүрэгтэй. Энэ үүргээ бие­лүүлэхгүй бол шүүх өөрөө ард түмэн болоод төрийн өмнө буруудна шүү дээ.

-Гэрчээр дуудаг­даад байгаа тухай үеийн МАН-ын дарга нар яа­гаад шүүх хуралд ирэх­гүй байгаа юм бол. О.Маг­най, Ж.Батзан­дан­тай барьцаад цагдаа­гийн хэдэн дарга нарыг урдаа барьчихаад суу­гаад байгаа юм шиг ха­раг­даад байна…

-Ер нь дарга нар хуулиа уландаа гишгэх явдал эрээ цээрээгээ алд­лаа. Жирийн иргэд боло­хоор шүүхээс тавьж бай­гаа шаардлагыг бие­лүүл­дэг, дарга нар зүгээр л нулимчихдаг болчих­лоо. Үүнийг энхбаярдах гэдэг болсон юм гээ биз дээ.

-Нээрээ та ирэх сон­гуульд нэр дэвшихгүй гэсэн. Хэвээрээ юу?

-Дэвшихгүй гэдгээ намын удирдлагадаа хэл­чихсэн. Дэвшихгүй л гэж бодож байгаа.

Гэхдээ нэр дэвших, дэвшихгүй байх нь зөвхөн миний хувийн асуудал биш болчихжээ. Магад­гүй энэ шийдэл манай намын сонгуулийн өмнөх нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж мэднэ. Ардын намынхан үүнийг  зориуд мушгиж магадгүй шүү. Тэгсэн ч миний нэр дэв­шихгүй гэдэг  шийдвэрийг намын удирдлагууд хү­лээж авах байх гэж бодож байна.

-Дэвшихгүй гээд бай­гаа шалтгаан нь юу юм бэ?

-Үүнийг тайлбар­ла­вал зөндөө юм ярина. Хүмүүс гэр хорооллыг орон сууцжуулах асуудал ямар онцгой гэдгийг ойл­гохгүй байна. Энэ бол зүгээр нэг орон сууц­жуу­лах төдий ажил биш юм аа. Өргөн цар хүрээтэй нийгмийн асуудал шүү дээ. Би энэ үйл хэргийн төлөө тэмцье гэж байгаа юм.

Намайг дэмжиж байгаа гэр хорооллынхон “Чиний ярьж байгаа зүйл зөв. Гэхдээ бид­нийг улс төрд, сонгуульд бит­гий ашиглаарай” гэсэн юм. Тиймээс би сонгуульд нэр дэв­шихгүй гэж амласан. Өнөө­дөр Монголд эхэлсэн ардчилсан хувьс­гал яагаад доголдоод байгаа юм. Юу нь болохгүй болчихоод нэр хүндээ ал­даад байна вэ. Үнэндээ  Мон­го­лын нийгэм хоёр хэсэгт ху­вааг­даад байна. Энэ улсын өн­гө­­тэй өөдтэй бялуу бүрээс хүр­тэх эрхтэй цөөн нэг хэсэг бай­на. Үлд­сэн 80 гаруй хувь нь ард­чил­лын бий болгож өгсөн тэр бо­ломжуудаас хүр­тэх эрхгүй бол­чихоод байна. Жи­рийн ир­гэн хашааныхаа газ­рыг барь­цаалаад зээл авъя гэхэд өгөх­­гүй байна шүү дээ. Гэтэл та­нил тал, арын хаалгаар  зээл олгож байна. Монголд олон компанийн захирал нүү­рээ­рээ зээл авчи­хаад төлж чадахгүй сууж бай­на. Ард­чил­сан нийгэм чинь уг нь хүний царайг биш хөрөн­гийг нь харж зээл өгдөг юм шүү. Үнэнийг хэлэхэд бид гэр хо­роол­лынх­ныг ядуу л гээд бай­даг. Гэтэл тэд оон сууцтай айлуудаас өн­дөр өртгөөр амьдарч байна шүү дээ. Өвөл бүр ч их өртгөөр өн­гө­рүүлж бай­на. Гэтэл нийс­­­лэ­лийн удирд­лага хө­гийн юм их ярьж байна. Гэр хороололд ин­же­нерийн шу­гам татаж бо­лох­гүй гэнэ. Тэг­вэл яагаад уулын аманд том хотхон барьж амьдарцгаагаад бай­гаа юм. Инженерийн шу­гам та­вих хөрөнгө байхгүй л гэнэ. Тэгсэн хэрнээ айлуу­дын ха­шааг 50 саяар худал­даж аваад орон сууц барина гээд сурталчлаад байх юм. Үнэн­дээ социализмын үед гэр хо­роо­лол руу инженерийн шу­гам татаад орон сууцтай бол­гох боломж байсан. Тэгэхээр хүн бүр хувийн өмчтэй болчих гээд байсан учраас тэгээгүй байхгүй юу. Коммунистуудын ба­рим­талж байсан тэр бод­ло­гыг өнөөдөр яриад сууж бай­гаа нь даанч харам­сал­тай.

-Хүмүүс парламентад суу­хын тулд гудамжинд улс төр хий­гээд явж байна. Ха­рин та эндээс гудамжны улс төр хийх гэж зүт­гээд байх юм…

-Одоо надад учир зүйгээ олсон олон түмний дэмжлэг хэ­рэгтэй байна. Тэгэхгүй бол УИХ-д бид цөөдөж байна. Хүч хүрэхгүй байна. Энд со­нирх­лын зөрчилтэй хүмүүс зөндөө байна. Тийм боло­хоор аль болох олон түмнээ хөдөлгөе гэсэн юм. Улс­төр­чид олон түмнээс айдаг юм. Сон­гуульд ашиглуулж, улс төрд ноо­луул­саар байгаад Монголын ард түмэн залх­чих­лаа. Би тэднийг улс төрд ашиг­лахгүй гэдгээ нотолж бай­гаа царай маань энэ.

-Олон хүн, улс төрийн хү­чин хүчирхийлэлд уриалах боллоо?

-Өнөөдөр Монголд хоёр талаас хүчирхийлэл ярьж бай­на. Нэг нь гудамжнаас, нө­гөө нь Батлан хам­гаа­лах яам­наас. Ардчиллыг устгах хам­гийн богино зам нь хүчир­хий­лэл юм шүү дээ. О.Магнай гэ­дэг за­луу манай намын ги­шүүн л дээ. Гэх­дээ тэр “Тө­рийн эргэлт хийнэ, хувьс­гал хийх хэрэгтэй” гэж яриад байгаа. Хараад байхад О.Маг­найд  сахал тавьчихад Ле­нинтэй адилхан болчих гээд байна. Би Магнайд өөрт нь хэлж л байсан. “Хүчир­хий­лэл бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог зүйл шүү” гэж. Үнэ­хээр Магнайгийн хэлж бай­гаа­гаар хувьс­галт зөв­лөл бай­гуулаад зас­гийн эрх авъя гэж бодъё. Тэр үед Маг­най даран­гуй­лал тогтоож өөрий­гөө хамгаалахаас өөр арга­гүй байдалд ор­но. Магнайгийн тог­тоо­сон хү­чээр төрийн эрх авах жишгийг эргээд өөрт хэрэглэх хүч гарч ирж таа­раа. Өрсөлдөгч өөр хүчир­хийлэгч л гарч ир­нэ. Монголд хүчир­хий­лэл га­раад ирвэл бүх зүйл байхгүй бол­но шүү дээ. Хүчир­хий­лэлтэй орноос бүх зүйл зугт­даг. Ингээд Монгол Улс Ливи шиг болох вий. Ард­чил­сан оронд нэг л зар­чим бий. Тө­рийн эрхийг хэн ч авч бол­но. Гэх­дээ Сонгуулийн жур­маар, тай­ван замаар л авах хэрэг­тэй.

-Сүүлийн үед шуугиулж бай­гаа нэг зүйл нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Ням­дорж нарын маргаанаас үүд­лээ. Х.Баттулга гишүүн Ерөн­хий сайдын фрак­цынх­­ныг АТГ-д өглөө. Тэг­тэл тэд эргүүлээд Х.Бат­тул­га ги­шүү­ний сайд сайх­даа хий­сэн нууц гэрээг дэл­гэж бай­на. Энэ талаарх таны бо­дол…

-Х.Баттулга зөв алхам хий­­сэн. Авлигатай хол­богд­сон асууд­лыг хий хоосон ултөр­жүүлж бай­хаар хуулиар тог­тоо­сон үүрэг бүхий бай­гуул­лагад өгөөд шал­гуул­чих­на гэдэг бол зөв. Авлигач хэ­мээн бие биеэ хэлж, дайрч хий хоосон улс төр хийдгээ одоо болих хэрэгтэй.

-Үнэхээр ийм нууц гэрээ бай­гуул­чихсан юм болов уу?

-Тэр худлаа биз. Гадны хүмүү­сийг бид тэнэг гэж бод­дог бололтой. Яалаа гэж хууль зүйн хувьд хол явахгүй элдэв гэрээ хийх вэ дээ.

-Дараа нь асуудал босч ирэ­хийг мэдсээр байж Зас­гийн газ­раас нууцаар гэрээ байгуулна гэдэг нь үнэмш­мээр­гүй юм. Эс­вэл Засгийн газар Оросоос нуу­цаар Хя­тад­тай гэрээ бай­гуул­чи­хаад баригдахдаа ажлаа өг­сөн сайд руугаа буруугаа чихэж байна уу?

– Манайхны мангар улс төр л ийм байхгүй юу. МАН-ын зарим улстөр­чид тэнэгээ бус­дад гайхуулахаас ичдэггүй юм аа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 26, 2012 10:40:44 pm )

    ENE 2 NAMIIG DAHIN BUU SONGO UUL MINI NAIZ DORILGOO CHINI TANAI NAMIIN DARGA BAISAN ODOO ERONHII PROKOR BOLSON AMARSANAA MANIIN NARIIN BAISAN BURTGELIIN DARGA BOLSON ODOO TA NART HUURTDDAG HOG ONGORSON BAIHAA HO

  • Anonymous (March 27, 2012 8:44:24 am )

    yamar ih unerhuu bolchihoow uuniig chini yu gej oilgohow ulsiin baataraa

  • Anonymous (March 27, 2012 9:47:37 am )

    амьдрал мэдэхгүй худлаа яриад л. өөрийгөө хэт үнэлчихсэн. яриа нь амьдралаас зөрөөд л бн шүү

antalya rent a car