-Ямар стилиэр хувцаслах дуртай вэ?
-Брэнд хөөцөлддөггүй. Өөртөө тохирсон хувцсыг л сонгодог. Харин цүнх, шил заавал брэндийн байх ёстой гэж үздэг. Одоогоор хориод нүдний шилтэй.
-Хувцасны шүүгээнд чинь ямар хувцас илүү зонхилдог вэ? Хаанаас хувцсаа авдаг бол?
-Ихэвчлэн даашинз байх жишээтэй. Мэдээж спорт хувцаснууд байгаа л даа. Даашинзнуудаа гадагшаа явахдаа л авчихдаг юм. За бас найзууд дэлгүүртээ чамд тохирох хувцас ирсэн шүү гэж зар тараана.
-Ямар үнэртэн хэрэглэх дуртай вэ?
-Диорын хоёр, гурван төрлийн ус бий. Хамгийн сүүлд “Валентина”-гийн ус авсан. Ихэвчлэн бэлгэнд авсан үнэртэй уснууд байдаг.
-Гоо сайхан гээд ярихаар хамгийн түрүүнд арьсны арчилгаа орох байх л даа. Энэ талаар.
-Тэр бол мэдээж. Бид урлагийн хүмүүс учир байнга л будаг хэрэглэх болдог. Тийм ч учраас аль болох арьсаа амраахыг боддог. Эмэгтэй хүний гар гоё байх ёстой учир гарандаа их анхаардаг. Хэдийгээр хүнд нэг их анзаарагддаггүй юм шиг мөртлөө хамгийн түрүүнд хүний нүдэнд тусдаг зүйл бол гар шүү дээ. Нөгөө талаас би урлагийн, олны танил хүн учраас бүх талаараа л гоё байхыг хүсдэг.
-Тэгвэл гоо сайхны газруудаар хэр их орж байна?
-Байнга ороод байдаггүй л дээ. Долоо хоногт нэг удаа массажинд ордог. Бас нэг удаа хумсаа янзлуулдаг. Харин бүтэн биеийн массажинд сардаа нэг ордог. Үсчинд бол байнга л орно. Заримдаа үсээ нэг өдөрт гурван удаа угаах шаардлага ч гардаг.
-Өөрчлөлтийг хэр зоригтой хийдэг вэ?
-Байнга л өөрчлөгдөж байх дуртай. Байгаа орчноо солимоор санагдвал хааяа утсаа салгаад хэд хоногоор явчихна. Заримдаа утасныхаа бүх дуунуудыг солино. Ер нь долоо хоногт нэг удаа утасныхаа дууг заавал сольдог юм байна. Заримдаа гар утасныхаа дугаарыг ч сольё гэж боддог. Харин одоогоор үсээ тайруулж өөрчлөхгүй байхаа. Яагаад гэвэл хамтлагийн стил имиж гэдэг утгаараа одоогийнхоороо байх ёстой. Гэхдээ үсээ өөрчилмөөр байвал өнгийг нь өөрчилдөг.
-Эмэгтэй хүн өөрийгөө үнэлдэг байх ёстой гэж боддог. Чиний хувьд өөрийгөө хэр үнэлдэг вэ?
-Тэгэлгүй яахав. Мэдээж хүн болгон л өөрийгөө үнэлдэг байх. Өглөө босоод толинд харахдаа хүртэл би өөрийгөө ямар сайхан эмэгтэй вэ гэж хардаг.
-Соло өөрөө өөртөө таалагдах ёстой юу, эсвэл бусдад таалагдах ёстой юу?
-Өөрөө өөртөө.
-Гэхдээ үүгээрээ үзэгчдээ хүндэтгэхгүй байна гэсэн санааг илэрхийлээгүй гэж бодож байна?
-Тийм шүү. Би өөрөө өөртөө таалагдахгүй байгаа бол уулзалтаа хойшлуулчихдаг. Яагаад гэвэл хүн өөрөө өөртөө таалагдаж бөйж ажилдаа ч, тайзан дээр гарахдаа итгэл бардам ажлаа хийнэ.
-Өөрийнхөө биеийн хэсгүүдээс хамгийн сэтгэл хангалуун байдаг нь?
-Цээж мөр, тааз, хөл бас үс.
-Мөнгө харамгүй зарцуулдаг ямар зүйл байна?
-Туфлинд гар татдаггүй шүү.
-Анхны хайрын захидал хэзээ авч байв? Тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-14 настайдаа анхныхаа захиаг авч байлаа. Гоё мөртлөө цаанаа л нэг тийм сонин санагдаж байсан. Өнөө захиагаа хэрэндээ л гэрийнхнээсээ нуугаад уншиж байгаад дүүдээ баригдаад. Тэр дороо л нууц задарсан, ээж аав бүгд мэдчихсэн. Тэр үед үнэхээр их ичиж байсан. Захиа авахдаа анхны үнсэлтийг ч бас мэдэрсэн.
-Тэгвэл хамгийн сэтгэл догдлуулсан үнсэлт хэдэн насанд ирсэн болоо?
-Тэр бол 20 насанд юм байна. Үгээр хэлэхийн аргагүй гоё байсан.
-Тэр таны анхны хайр байсан хэрэг үү?
-Одоо бодоход хайр биш дурлал байсан юм болов уу. Гэхдээ тэр үедээ л үнэхээр гоё байсан.
-Эмэгтэй хүн болж төрсөндөө бахархах сэтгэл хэдийд хамгийн хурцаар төрдөг вэ?
-Өглөө болгон төрнө ш дээ. Эмэгтэй хүн хүнээс гоё үг сонсохоор ямар сайхан байдаг билээ.
-Болзоонд хэр их явж байна. Нууц биш болзооны маршрут ямар байх уу?
-Болзоонд явнаа. Мэдээж эхлээд жижүүрийн үгнүүдээ ярина. Гэхдээ чөлөөтэй байхыг л хүсдэг. Таалагдах гээд янз бүр болоод байдаггүй.
-Анхны болзооноос эрчүүдийг дүгнэж болно. Таныхаар?
-Миний хувьд хэтэрхий задгай илэн далангүй яриа таалагддаггүй. Мэдээж бас мөнгө ярьдаг хүмүүст хэн ч дуртай байхгүй ш дээ.
-Хэдэн настайдаа анх сексийг мэдэрсэн бэ? Сексийг юу гэж боддог вэ?
-Би хүүхэд байхдаа ямар ч байсан 20 нас хүртлээ секс хийхгүй, хүнтэй унтахгүй гэж өөрөө өөртөө тангараг тавьж байсан. Түүндээ ч хүрсэн. Секс бол хүмүүсийн ярьдагаар хэрэгцээ л гэж боддог ш дээ.
-Болзоонд урьсан залуус өөрт тань хувь хүн талаас ханддаг уу эсвэл “Гурван охин” хамтлагийн дуучин гэдгээр нь ханддаг уу?
-Ер нь ихэвчлэн дуучин гэдэг талаас нь хандана. Тэгэхээс ч өөр аргагүй байх л даа. Би ч жирийн нэгэн байсан бол энэ дуучин, ямар хүн бэ гэж л харна шүү дээ.






Холбоотой мэдээ
-
Anonymous (March 26, 2012 3:30:52 pm )
bas 1 brend yarisan hooson tolgoit! mongold iim yumnuud duuren bndaaoo
-
Anonymous (March 26, 2012 3:36:38 pm )
nikitonii baachka ahtai untaj zabhairch yabsan l gar shde chi. bi parliament d ajillaj bsan hvv bn. chi bainga ireed l suuchixdag bsan sanaj bnu?
-
Anonymous (March 26, 2012 5:22:41 pm )
hugiin yanhan bj yun ih yum yridag mal sda chin
-
Anonymous (March 26, 2012 5:23:16 pm )
hugiin yanhan bj yun ih yum yridag mal ve sda chin
-
Anonymous (March 29, 2012 10:26:56 am )
yasan muuhai yum yu gd bgaan. Gadniihan shan haragdaad uursdiinhuu heden duuchdiig gazar door ortol muulah yum.archaagui muusain mongolchuud.
-
Anonymous (April 07, 2012 2:49:22 pm )
gogo yamaaaaaaaaaaaaaaaaaaaaa
6 Comments