antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 Comments are off

“Àлтжин бөмбөгөр”, Àрдын нам хоёр дуусаагүй барилгаа түрээслүүлэв

нийтлэсэн Admin

-Нээлтээ хийгээгүй байгаа МАН-ын Тусгаар тогтнол ордоны талбайг түрээслээд дуусчээ. Түрээслэгчдийг харахад, голдуу тус намын томчуудын хамаатан, садан, танил талууд аж. Тийм болохоороо ч тэр үү, түрээсийнхээ үнийг нууцалж байна-
МАН мундаг юм аа. Төрийн мөнгөөр намынхаа ордонг бариулаад. Дээрээс нь түрээслүүлж мөнгө олоод л…
Гэтэл УИХ-ын сонгуулийн дараа МАХН-ын төв байраар “сор” залсан зураг одоо ч сонин хэвлэлийн хуудаснаас салдаггүй. Гэтэл шатсан байрны оронд өнөөгийн МАН-ын Тусгаар тогтнолын ордон сүндэрлэжээ. Энэхүү байгууламжаа Улс тунхагласан өдрөөр сүр дуулиантай ашиглалтанд оруулна гэж намын генсек ярьж байсан ч хэзээ бүх юм “окей” болчихож. Бүр талбайгаа түрээслээд дууссан гэнэ.
Мэдээллийн дагуу талбай “түрээслэхээр” тус ордныг зорилоо. Тусгаар тогнолын гэх бичигтэй ордон сүндэрлээд, гадна талын засвар бараг л дуусчээ. Гурван жилийн дотор жинхэнэ барилгачдын ур чадварыг шаардсан мэт хамгийн хурдан баригдаж байгаа барилга. МАН-ын энэхүү нүсэр байгууламж соёмбо хэлбэртэй  бөгөөд 14 тэрбум төгрөгөөр босч буй. Түүний тал орчим хувь болох зургаан тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргуулсан. Гэрээ шатаалгачихсан иргэндээ гэр аваад өгчихөж чаддагүй улстөрчид маань өөрсдийнхөө ордонд ингэж л хандаж байна. Тэдэнтэй адилхан хамгаа шатаалгасан ч төсвөөс хохирлоо барагдуулж чадсан бас нэг байгууллага бий, “Алтжин бөмбөгөр” гэж. Тэрхүү байгууламжийг нь мэргэжлийн комисс хүлээж аваагүй байгаа юм гэнэ лээ. Гэхдээ бас л түрээслээд эхэлчихсэн шүү.
Өмнөхөө үргэлжлүүлэхэд, Тусгаар тогтнолын ордонд ажлын байр түрээслэх зорилгоор хэд хэдэн хүнтэй уулзахаар очсон боловч бүх талбайгаа түрээслүүлсэн гэсэн үгийг олон хүний амнаас сонслоо.  Тэдний хэлж буйгаар, Тусгаар тогтнолын ордон нь ирэх сарын эхээр буюу арван нэгдүгээр сарын 5 гэхэд барилгын ажил дуусч,  ашиглалтанд оруулахаар барилгын  ажил өрнөж байгаа гэнэ.
Өмнө нь МАХН-ын байранд татваргүй бараа худалдаалдаг “Duty free” дэлгүүр болон онгоцны тийз худалдаалах цэг гээд багагүй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин шинэ байранд эдгээр байгууллагууд бүгд байхгүй бөгөөд дандаа шинэ аж ахуй нэгжүүд түрээслэн авсан гэж ярих нэгэн байсан ч  МАН-ын Сан хөмрөгийн хэлтсийн дарга н.Баттулга хэлэхдээ “Тусгаар тогтнолын шинэ байранд талбай түрээслээд дууссан. Аж ахуй нэгжүүд бүгд түрээсэлсэн. Олон аж ахуй нэгж байхгүй ихэнхи нь өөрсдийн хүмүүс түрээсэлсэн  болохоор тэднийг нь мэдээллэх боломжгүй байна” гэсэн. Ямартай ч хотын төв гэдэг утгаараа ч байна уу эсвэл МАН-ын шинэ соёмбот ордонд тухлах эзэд нь хэзээний тодорчээ. Үнэ мөнгөний хувьд хэдэн төгрөгөөр хөлсөлж байгаагаа нуух гэсэн үү хэлэхээс татгалзсан юм.  Сан хөмрөгийн хэлтсийн дарга нь ажил дээрээ байхгүй байсан бөгөөд утсаар холбогдоход “Завгүй байна. Түрээс дууссан” гээд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Түрээсийн ханшийг  зарим нэгэн эх сурвалжийн мэдээлснээр нэлээдгүй оронтой тоо гарна гэж байлаа. Хуучин байсан аж ахуй нэгжүүдээс дахин талбай түрээслэе гэсэн хүсэлт ирсэн бөгөөд нэг л компани дахин МАН-тайгаа хамтран ажиллахаар болж. Түүгээр ч барахгүй Тусгаар тогтнолын байр ашиглалтанд орох хугацаа ойртсон тул талбай түрээслэх гэсэн хүн олон байгаа бөгөөд Сан хөмрөгийн даргын утсыг тайван байлгахгүй, тэр бүү хэл өндөр үнээр түрээслэх санал ч тавиад байгаа аж. 2008 оны долдугаар сарын 1-н дахин давтагдахгүй бол хотын төвийн А зэрэглэлийн бүст талбай түрээслэх нь олон хүнд ашигтай байгаа биз.

2009 оны долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн МАХН-ын шатсан, ашиглах боломжгүй барилгыг нурааж эхэлсэн. Хойд хөршийн ах нарын мэргэжилтнүүдийн зураг төсөл, угсралтаар хийгдсэн барилга учраас нураахад хайран байсан ч ашиглах боломжгүй болсон учир яах ч аргагүй байсан гэх нэгэн ч байх юм билээ. Улсын хэмжээнд анх удаагаа томоохон хэмжээний барилгыг нураасан анхны тохиолдол ч гэх юм билээ. МАХН-ы байрыг хоёры сарын дотор нурааж соёмбо хэлбэрийн барилгын ажил эхэлсэн. Зөвхөн хог хаягдлыг цэвэрлэхэд тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэж намын удирдлагууд баярхаж байсан. Шинэ барилгын ажлыг “Өндөр Буянт” ХХК хийж гүйцэтгэж байгаа. Төлөвлөгөө ёсоор бол өнгөрсөн онд ашиглалтад орох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон гэнэ. МАН-ын барилгыг барьж буй ком­панийн захирал Н.Төмөрхүүгийн хэлс­нээр, төлөвлөгөөний дагуу 24 цагаар, хөдөлмөр хамгаалалтын өн­дөр хяналтын дор ажлаа хийсэн гэнэ. Удахгүй ашиглалтанд өгнө. Ер нь бол барилгын ажил дуусч, тохижилтын ажлууд зарим нэг ажил үлдсэн гэнэ лээ. Харин зарим хүмүүс тусгаар тогт­нолыг өмчилж, өөрсдийн “хү­чир­­хэг” намаа харуулах үүднээс Тус­­гаар тогтнолын 100 жилийн ой­гоор нээхээр хойшлуулсан гэх юм билээ.
2008 оны долдугаар сарын 1-нд ямар үйл явдал болсныг хэн хүн­гүй мэдэх учир энд ярих нь илүүц биз. Харин Соёлын төв өр­гөөнд хадгалагдсан түүхийн дурс­гал шатаж, барилга нь ч гэсэн ха­жуу талаасаа шатсан байгааг засвар­лаагүй  л байна. Харласан хана түү­хийн гэрч мэт одоо хэр нь тэр өдрийг сануулан дүнхийнэ. Шинэ цагийн МАН-ын тусгаар тогтнолын ордон удахгүй нээлтээ хийнэ. Ал­ба­ны хүмүүсийн мэдээллээр арван­нэгдүгээр сарын 26-нд алба ёсны нээлтээ хийхээр төлөвлөсөн гэж байсан. Түрээслэсэн аж ахуй нэгж, түрээсийн талбайн үнэ зэргээ ямар учраас нуугаад байгааг мэдэхгүй ч хотын төвд хар толбо үлдээсэн нэгэн барилга удахгүй сэргэн ашиглалтад орох нь. Харин тэнд хэр их мөнгөтэй эрхэм нь МАН-ын төв байранд үйл ажиллагаа явуулахыг нээлтээ хийсний дараа л харах боломжтой болох нь. Гэтэл хажууханд нь байх Ардчилсан намын байрыг буулгаад багагүй хугацаа өнгөрлөө. МАН шиг улсын төсвөөс мөнгө аваад бай­шингаа бариулчихаж чадахгүй юм болохоор ойр хавийнх эрчим хүчний гол эх үүсвэр болох дэд станцийг шилжүүлж болохгүй байна гэсэн шүү юм яриад сууж байна. МАН бол Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хөрөнгөөр асуудлыг шийдээд, эсвэл дээр нь барьчих л байсан байх даа, баатарчууд юм чинь.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car