antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2012 1 comment

Уитни Хьюстоны үхлийн шалтгааныг тодруулжээ

нийтлэсэн Admin

Америкийн   нэрт   дуучин Уитни Хьюстон өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүнийг Лос-Анжелес хотын Беверли Хилтон зочид буудлын   өрөөндөө баннд живж нас барсныг олсон юм. Үхлийн шалтгааных нь талаар янз бүрээр тайлбарлаж байв. Харин өчигдөр дуучны цогцост хийсэи задлан шинжилгээний хариуг нийтэд танилцуулжээ. Шинжилгээний хариугаар дуучин кокаин хэрэглэсэн нь зүрхний шигдээст хүргэсэн байна. Мөн уушгинд ус орсноос тэрбээр нас барсан хэмээх дүгнэлтийг гаргажээ. Ийнхүү хатагтайн үхлийн талаарх цуу ярианд уг шинжилгээний хариу цэг тавив бололтой.

Хүн амины гэмт хэргийн тасгийн төлөөлөгч Крейг Харви мэдэгдэхдээ дуучны буудалласан өрөөнөөс зөвхөн жорын дагуу өгдөг эм олдсон. Гэхдээ тэдгээр нь үхэлд хүргэх шалтгаан болоогүй гэв. Тэрээр цааш нь мэдэгдэхдээ Хьюстонд хийсэн шинжилгээгээр биед нь кокаинаас гадна өөр төрлийн мансууруулах бодис болон эмийн үлдэгдэл илэрсэн гэнэ. Дуучны үхэлд хөндлөнгийн нөлөө байгаагүйг К.Харви онцлов.

Уитни Хьюстон “Грэмми” шагнал гардуулэх ёслолын арга хэмжээнд уригдсан байжээ. Тэрбээр уг арга хэмжээ болохоос нэг өдрийн өмнө Беверли Хилтон буудалд буусан бөгөөд банндаа живж нас барсан байсан юм. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд төрөлх хот Нью-Арктай зэрэгцээ орших Уэстфилдэд эцэг Жон Рассел Хьюстоны шарилын дэргэд нутаглуулжээ.

Уитни Хьюстон 11 настайгаасаа эхлээд Нью-Арк хотын хар Африкийн шашны найрал дуунд дуулдаг байжээ. Тэрбээр хөгжмийн ертөнцөд хамгийн их шагнал авсан гэдгээрээ Гиннесийн номонд бичигдсэн. У.Хьюстон Грэмми шагналыг зургаа, Биллборд Мюзикийн шагналыг 15 удаа, Америкийн хөгжмийн шагналыг 21, Эммигийн шагналыг хоёр удаа хүртэж байсан авьяаслаг дуучин юм. Түүний цомог дэлхий даяар 170 сая хувиар борлогдож байжээ.

Д.Цэрэндолгор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 24, 2012 3:38:23 pm )

    Түүний хийсэн бүтээсэн гавьяаг бодож бурхан тэнгэр аав өршөөх болтугай.

antalya rent a car