antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2012 12 comments

Х.Баттулга: Авилгалтай холбоотой асар олон зүйлийг ирэх долоо хоногт дэлгэж тавина

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Х.Баттулга Авилгалтай тэмцэх газарт авилгал авсан эрхмүүдийн факт баримтыг өөрийн биеэр хүргэж өгөх болсныг дуулаад өчигдөр Авилгатай тэмцэх газрыг зорилоо. Өдрийн 15 цагт УИХ-ын гишүүн Х.Баттулга ямар ч сүр дуулиангүй ирснээр гадна хүлээж байсан бид дотогш орлоо. Гэвч биднийг байтугай их хурлын гишүүнийг ч цааш нэвтрүүлсэнгүй саатуулав. Үүдний жижүүр хүлээж байхыг сануулахад, тэнд байгсад санаа зовнин эрхэм гишүүнийг хүлээлгэлгүй дотогш орохыг санал болгов. Гэтэл Х.Баттулга “Би юу гэж ганцаараа орж байдаг юм. Би ороод хуйвалдчих ч юм билүү яаж мэдэж байгаа юм” хэмээн шоглоод авна билээ.

Сэтгүүлчид “хэрэв хүлээхээр бол бид хамтдаа хүлээж байгаад хамт орчихъё. Өгч, авалцаж байгаа дүрсийг нь авч чадахгүй бол бид нарт бас хайран байна” гэлцэв.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, “Авилгатай тэмцэх газарт авилгал авсан магадлалыг баримттай хүргүүлж байна” гээд даргадаа очоод хэлчих гэхэд, одоо хүн ирнэ гэв. Гишүүн “Хүн ирнээ гэхийн яг хэн гэж, ямар хүн ирэх юм. Чи нэр, албан тушаалыг нь хэл дээ” гэсэн ч дуугарсангүй. Арга тасарсан шинжтэй эрхэм гишүүн “Энэ чинь тушаал гүйцэтгэж байгаа хүн шүү дээ” гээд хүлээзнэлээ.

Ингээд хэсэг хугацааны дараа дотогш нэвтрүүлж, харин сэтгүүлчид, зурагчдын бичиг баримтыг нягтлан орууллаа. Харин уулзалтын өрөөнд дарга нар нь байсангүй. Иймд эрхэм гишүүнийг хүлээн авч уулзсан АТГ-ын Тамгын газрын дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаярт, Авилгатай тэмцэх газрын дарга М.Ганболд танаа гэсэн хаяг бүхий материалыг гардан барилаа.

УИХ-ын гишүүн Х.Баттулга: АТГ-ын дарга биднийг хүлээгээд сууж байх байсан

-Уг нь би Ганболд даргатай Монголын үндэсний радио телевизээр Монгол орныг эцээж туйлдуулаад байгаа авилгалын талаар тодорхой эзэнтэй, факттай ярилцлага хийсэн. Энэ ярилцлагадаа авилгалын талаар мэдээллүүдээ би Авилгалтай тэмцэх газар мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлнэ гэсэн байгаа. Энэ бол уржигдар болсон явдал шүү дээ. Та нар үүнийг үзэж харсан байх. Энэ нөхөр юу яриад байна гэж мэдээж тооцоо хийсэн болов уу гэж бодож байна. Бид уг нь 15 цагаас очно гэж танайд утсаар мэдэгдсэн. Одоо 15.30 болж байна. Бид бас жаахан хүлээлээ. Ганболд дарга саяхан Авилгалтай тэмцэх газрын даргаар томилогдсон. УИХ-аар ороод батлахдаа энэ авилгал гэж юмтай тэмцэнээ гэгч ам тангараг өгөөд сонгогдож байсан гээд бодож байна. Уг нь бол танай байгууллага ийм бодитой юмыг ямар ч саадгүй хүлээж авах байх гэж ойлгож байлаа. Өнөөдөр авилгал гэж жижиг юм яриад байна. Эмч, багш нар ч юм уу, энэ бол авилгал биш ээ. Үүнийг бид нар авилгал гэж тооцоод байна. Авилгал төр засагт үнэхээр нүүрлэчихсэн байгаа. Их хуралд, засагт ороод ирчихсэн. Ард түмэн ядуураад туйлдаад байгаа нь зөвхөн үүнтэй холбоотой гэдэг асуудал нийтэд тодорхой байна. Ганболд бас энэ талаар нэлээд ярьдаг хүн. Уг нь биднийг ирэхэд тэсэн ядан хүлээгээд сууж байх болов уу гэж бодсон. Би буруу тооцсон байна. Энэ бол тоглоом биш. Бид нар өнөөдөр нэг аймаг, сумын засаг даргын тухай ярьж байгаа биш. 1990 онд Монголын Ардчилсан холбоо Монгол Улс, нийгмийг өөрчлөхдөө иргэн бүр баян, эрх чөлөөтэй сайхан амьдарна гэсэн.  Өнөөдөр энэ авилгал гэдэг том хэрэм хаалтанд хэдхэн хүний аз жаргалтай амьдралаар Монгол Улсын амьдрал хязгаарлагдаж байна. Олон юм нуршаад яахав. Энд бүх факт байгаа. Хамгийн сүүлийн баримт юу вэ гэхээр, би хэвлэгдсэн сонинг нь аваад ирлээ. Хууль зүйн сайдаар олон жил тохоон томилогдон ажилласан нөхөр Ц.Нямдорж гэдэг хүний өөрийнх нь ярилцлага байгаа. Хууль зүй дотоод хэргийн сайд хүн шүү дээ. Монгол Улсын хөгжил өнөөдөр ямар шатанд байгаа юм. Энэ хүн “Хөлсний байранд амьдардаг баяжчихсан дурак хаана байдаг юм” гэсэн ярилцлага өгсөн байна. Энэ дээр юу гэсэн бэ гэхээр, Зайсан дахь MCS-ийн Ухаа худгийн байранд урсгал зардал буюу 300-гаас 400 мянган төгрөгийг нь төлөөд амьдардаг” гэж. Тэр нь хүний байр юм байна л даа. Хүний байр юм бол, тэр хүн яахаараа Нямдоржийг давуу эрхээр байрандаа суулгадаг юм. Энэ бол авилгалын ямар нэгэн хэлбэр. Энэ бол баримт. Саяхан Германы ерөнхийлөгч зөвхөн орон сууцны зээлэд орохдоо иргэнээс хөнгөлттэй нөхцөл авсныхаа дагуу огцорч байсан. Хууль зүйн сайдын ийм баримттай юмнуудыг өнөөдөр бид өглөө. Тодорхой нэмэлт баримт, асуух зүйл байвал бидний зүгээс татгалзах юм байхгүй. Ингээд үүнийг хүлээлгээд өгчихье. Танай ханан дээр “Авилгалтай тэмцэх газрын албан хаагчийн тангараг” гэж сайхан тангараг байна. Авилгалтай тэмцэх газрын ажилтан би үнэнч шударгаар авилгалтай тэмцэхээ батлан тангараглая гэж. Хэрэв би энэ тангарагаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн байна. Тиймээс би та нарт итгэж байна. Би дахиад хэлье, энэ бол жижиг асуудал биш. Өнөөдөр бид нар энэ авилгалын асуудлыг илрүүлж, зогсоож байж Монгол Улсын хөгжлийг ярина. Авилгатай холбоотой асар олон зүйл яригдсан. Үүнийг би ирэх долоо хоногоос тайлбарлаж ярина.

АТГ-ын Тамгын газрын дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр: Хуулийн хүрээнд хариуг нь өгнө

-Авилгатай тэмцэх газар бол хуулиараа иргэд, байгууллагаас үүссэн авилгалын шинжтэй мэдээллийг хуулийн хүрээнд шалгаж, хуулийн хугацаанд үндэслэлтэй хариу өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд бид ажлаа эхлээд, албан ёсоор хариугаа өгнө гэж бодож байна. Нэгэнт энэ мэдээлэл бид нарт албан ёсоор тавигдаж байгаа учраас манай холбогдох албаны хүн бүртгэж аваад гарын үсэг зуруулах ёстой. Тэгээд бидний хувьд та сая хэллээ, тангараг өргөсөн төрийн албан хаагч ямар нэгэн улс төрийн нам, ямар нэгэн бизнесийн нөлөөлөлгүйгээр хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй. Энэ хүрээндээ бид ажиллаж байгаа, ажиллах ч болно. Тэгээд хуулийн хүрээнд ажиллаад, хуулийн хүрээнд хариуг нь өгье гэж хэлэх байна.

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Бид ард чинь байна, урам зориг ороод өгөөч

-Яахав, энэ бол жижүүрийн үг би ойлгож байна. Өнөөдөр авилгалтай тэмцэх байгууллага байгуулагдаад хэдэн жил болж байна, хэдэн даргын нүүр үзэж байна. Та нарыг ойлгож байна, маш хүнд дарамтанд байгаа. Өнөөдөр дарамтнаас болж ийм асуудал үүсч байгаа юм. Бидний ард энэ ард түмэн чинь байна. Ардчилсан холбооны ард, түмэн олон байгаа учраас Та тэдний хүчийг бас ашиглаач. Та нарыг дарамталж байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Хэн дарамталдаг уу, албан тушаалтнууд дарамталдаг. Энэ байдалд бид эцэслэн цэг тавьъя. Ардчилсан холбоо бол төрийн бус байгууллага, нам биш болохоор намчирхахгүй. Та нарыг бид хамгаалъя л даа. Бид нар тэнэг хүмүүс биш. Том акул, том тулыг та нар бариад ав л даа. Яадаг юм, нэг нь утасдаад л, нэг нь янз бүр болоод ингээд бүгдийг болиулдаг шүү дээ. Ийм юмыг өнөөдөр эцэс болгох хэрэгтэй байна. Энэ эхлэлийг тавимаар байна. Бид чинь дэлхийн хөгжлөөс дахиад зуунаар хоцорлоо шүү дээ. Ингэж болохгүй. Гуравхан сая хүрэхгүй хүн ам, дөчин сая малтай ийм баян орон ийм арчаагүй байж болохгүй. Үүнийг зөндөө ярьсан. Их хурал дээр ч ярьсан, засаг дээр ч ярьсан. Өнөөдөр чухам юу хийж байна, авилгал хийж байна. Хэдхэн хүн баяжаад байна гэдэг нь тодорхой болчихсон. Яагаад ийм байна, яриад л байдаг. Тэгэхээр, бид ард чинь байна гээд урам зориг ороод өгөөч ээ л гэж хэлээд байна. Та нарыг дарамтанд ороод байгаа гэдгийг мэдэж байгаа, бид ойлгож байгаа. Үнэн шүү дээ. Байгууллага, хувь хүнээс зөндөө факт материал, гомдол санал ирж байгаа. Ажил болгох талаас нь санаа тавиарай гэж байгаа юм. Өнөөдөр энэ бүхэн сонгуультай холбоотой юм биш. Гэхдээ бас нөгөө талдаа холбоотой. Яагаад гэвэл авилгачид нь хөрөнгө мөнгөөрөө сонгуульд дахиад л гараад ирдэг. Гарч ирээд дахин өөрсдийнх нь амьдрал цэцэглэнгүй хөгждөг. Хэд дахин өсдөг. Үүнийг л энэ сонгуулиар арилгах зорилтыг Монголын Ардчилсан холбоо тавьсан байгаа.

 

Харамсалтай байна, танай дарга нар байхгүй байна. Би дахиад хэлье, уг нь баяртайгаар биднийг угтаж авах болов уу гэж бодсон, горьдсон. Энэ маань бүтсэнгүй дээ. За ингээд, Монголын ард түмэн та бүхнээс их юм хүлээж байгаа шүү. Найдлага тавьж байгаа, сүүлчийн найдлага…

Намайг ингээд ганцаараа тэмцээд байгаа юм шиг хараад байх юм. Энэ чинь Монголын Ардчилсан холбооны бүхэл бүтэн том байгууллага. Орон даяар сүлжээтэй байдаг. Энэ байгууллагыг толгойлж байгаагийн хувьд би энэ ажлыг хийх ёстой хүн. Цаашдаа ч хийх болно. Энэ авилгал өнөөдөр та нарт ч мэдрэгдэж байгаа шүү дээ. Авилгалтай тэмцэх газар байгуулагдаад хэдэн жил болов. Хэнийг барьж илрүүлэв. Яахав ажил хийж байгаа л даа. Гэхдээ энэ дарга нарыг бас ойлгох хэрэгтэй. Маш их дарамтанд байдаг. Сая тэгээд энэ материалыг дарга нь биднээс хүлээгээд авчих юм бол янз бүрээр дарамтлах  байсан байх л даа. Тэгээд л ирээгүй болов уу гэж бодож байна.

Ц.Нямдорж даргын ярьсан асуудлаар би ирэх долоо хоногт бүх баримтуудыг нь гаргаад ярина. Ер нь тэгээд Засгийн газрын сайд нууцаар гэрээ хийгээд нөгөө гадныхан нууц гэрээнд нь мөнгө өгөөд, тэгээд нууцаар төмөр зам барина гэж байхгүй л дээ. Нууц гэрээ гэж ерөнхийдөө хар тамхи, зэвсгийн наймаа тийм юмаар хийгддэг болов уу даа. Ийм энгийн юманд та нар бас хууртагдаж болохгүй ээ. Энэ зүгээр, Нямдорж гэдэг хүн нийгмийг өөр юм руу л хандуулах гэсэн увайгүй оролдлого. Та бүхэн ч гэсэн толгой нь эргэчихсэн явж байгаа байхгүй юу. Өөр юм руу анхаарлыг хандуулж, зайлуулдаг аргатай ийм л хүн шүү дээ. Тэгээд л явж байгаа юм. Би чинь шал өөр юм яриад байна шүү дээ. Горьдож байсан Таван толгой гэдэг юм чинь бүтэхгүй болчихлоо. Одоо бид нар яах юм бэ? Ийм л юм ярьж байгаа байхгүй юу. Түүнээс Засгийн газар ороогүй гээд байгаа юм биш. Би ирэх долоо хоногоос энэ талаар бүх тайлбараа хийнэ.

Д.Сэндэр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (March 23, 2012 8:24:05 pm )

    óëààí õóäàãèèí óëààí àëóóð÷èí àâèëãà÷èí çàñàãèèã óëààí öóñàà àñãàõóóëæ áóóäóóëààä ñîíãîîä áàèõóó ìîàõîëáîîã áàèõàä áèä ÿëíà

  • Anonymous (March 23, 2012 9:08:04 pm )

    H.baytulga uragshaa ard tumen chamaig demjene

  • Anonymous (March 23, 2012 10:34:01 pm )

    tiimee demjijbn huuliig bieluulie

  • Anonymous (March 24, 2012 10:05:20 am )

    demjij baina battulga saidaaa ta mongoliin suuliin gants bolomjiin toloo uragshaa taniig demji

  • Anonymous (March 24, 2012 10:16:08 am )

    Одоогийн энэ засаг барьж байгаа лаларуудад бид итгэж итгэлээ өгсэн. Одоо больё .Х.Баттулга Сайдаа урагшаа Бид ард чинь Байгаа шүү.Өмхий авилгачидтай Тэмцье.

  • Anonymous (March 24, 2012 11:04:55 am )

    ЛУЙВАРЧТАЙ ТЭМЦЭГ ТЭМЦЭЛЭЭ ОРОН ДАЯР ЗАРЛААЧ ХӨЛТЭЙ НЬ ЯВААД ХӨЛГҮЙ НЬ МӨЛХӨӨД ОЧНО

  • Anonymous (March 24, 2012 11:06:34 am )

    ЛУЙВАРЧАДИЙГ ТӨРД БИШ ШОРОНД

  • Anonymous (March 24, 2012 12:24:40 pm )

    Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг болж байх шив.Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг болох вий дээ

  • Anonymous (March 24, 2012 6:41:59 pm )

    зөв шүү, бүх юманд авилгал буруутай, авилгачид буруутай ш дээ, хэн нэг нь чиглүүлэх л юм бол ард нь ард түмэн байгаа шүү, та нарыг дарамталсан бүхнийг ил тод зарлах хэрэгтэй тэгвэл тэд аяндаа айж эхэлнэ, бид айгаад байвал тэд бүр даварна, тэднийг айлгах бүр шийтгэх хэрэгтэй.

  • Anonymous (March 25, 2012 10:05:10 am )

    ashgyi dee Otgonbayar saidtai holbootoi medeeleliign bii ugun shyy , termuu yostoi mungu shaaj ugch bgaa

  • Anonymous (March 26, 2012 8:55:28 am )

    Дэмжиж байна

  • Anonymous (March 26, 2012 10:54:03 am )

    Баттулга та монголын ерөнхийлөгч болох ёстой хүн шүү. Монгол төрийн хар хүн гэж ийм л хүнийг хэлнэ дээ. нөгөө атаархуу новшнууд чинь хорлох гэж үзэх байх даа. монгол түмнийхээ төлөө та зоригтой бас болгоомжтой байхад илүүдэхгүй шүү. наадуул чинь Зоригийг яалаа осолтой нөхөд шүү

antalya rent a car