Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, сайд Ц.Нямдорж хоёрын дунд сөргөлдөөн үүсээд нэлээд удаж байгаа. Н.Энхбаяр 2011 оны 11 дүгээр сард Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдийг цуглуулж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байсан. Үүнээс хойш сөргөлдөөн хэт хурцдаж Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын харилцаа “дайн”-ы хэмжээнд хүрсэн. Хэвлэлээр ярилцлага “шидэлцэж” нэг хэсэгтээ л сонин, сайтуудын ихээхэн талбайг эзэлсэн. Гаргаж буй мэдээлэл бүртээ биесээ муулж, учир шалтгааныг нь янз бүрээр тайлбарлаж, дундаа байсан нууцуудыг илчилж, Н.Энхбаяр Ц.Нямдоржийг ажлаа өгөхийг шаардаж, Ц.Нямдорж Н.Энхбаярын булхайг ичилж энэ “дайнд” аль аль тал нь ихээхэн хохирол амссан даа. “Дайн” жаахан ч гэсэн намжиж хэвлэлийнхэн өөр сэдвүүдэд анхаарлаа хандуулж байтал хөндлөнгөөс нэгэн хүн орж ирсэн нь УИХ-ийн гишүүн Х.Баттулга байв. Х.Баттулга ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “Энержи ресурс” компаниас авлига авсан хэмээн МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн. Харин дараахан нь буюу өнгөрсөн Мягмар гаригт Ц.Нямдорж сайдтай холбоотой баримт, материалыг АТГ-т өгөхөөр болсон. Ц.Нямдорж гишүүн энэ ээлжинд Х.Баттулгатай “дайтах” болж өмнөх байдал дахин давтагдаж эхлэв. Ингээд л Н.Энхбаяр дайнаас түр холдож жаахан ч гэсэн амарч сууна. Тэрбээр хөндлөнгийн Х.Баттулга гарч ирж дайсантай нь үзэлцэж байгаад ихээхэн таатай хандаж байна. Өчигдөр л гэхэд Н.Энхбаяр намынхаа гишүүдэд Х.Баттулга Ц.Нямдоржийг АТГ-т өгсөн нь ёстой нүдээ олсон хэрэг боллоо хэмээн ярьсан байна. Н.Энхбаярын магнай тэнийж, Ц.Нямдорж тулалдсаар л. Д.Идэр 24tsag
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 23, 2012 12:22:24 pm )
ГЕОМАСТЕР гэдэг Ц.МӨНХТОГТОХ захиралтай компани ТЕНДЕРИЙГ дандаа ХАХУУЛЬДАЖ аваад байна. Үүнийг АТГ шалгаж өгөөч.
-
Anonymous (March 23, 2012 6:13:08 pm )
Зөв зөв чи одоо лнэг юм сэрж байна. Чи 500000 саяыг амалсан байж мэдэх ГБ г илчилэхгүй бол чи зэмд унана шүү
-
Anonymous (March 24, 2012 4:12:45 pm )
HOGSIN LUIVARCHIN TOGCHOGUUD OROO TOLON TOROOS ZAILSUGAI,HUDAL INEEH HUULIA DEVSLEN INEEH HULGAICHIDAD TOR TOMOR NYYREE YZYYLEH CHAG NI BOLSON ZALYY YE BID HOISHID IIMERHYY LUIVARCHDIIG TORD BOLON TOLGOI DEEREE DURAAR NI BAIHIIG YL HYSNE,TED MUU ZYRHTEUUDIIG HOH TENGER HATYY GESGEESEER BAIH BOLNO.UK
-
Anonymous (March 25, 2012 5:54:38 am )
daisan ch geh shig negniihee bulhaig l delgej bn shuu dee
4 Comments