antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2012 4 comments

“Мобиком”-оос татгалзах шалтгаан олон бий

нийтлэсэн Admin

-Дараа төлбөрт хэрэглэгчдэд урамшуулал гэж зарлаад хохироосон шалтгаанаар арван сая төгрөгөөр торгуулж байв-

ШӨХТГ-аас өнгөрсөн онд үүрэн телефоны компаниудын үйл ажиллагааг шалгаж дүгнэлт гаргасан. Тэр үед “Мобиком”, “Юнител” зэрэг компаниудад тус бүрт 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх башир аргаар ашиг олсон гэх шалтгаантай. Үнэндээ үүн шиг үнэн зүйл үгүй. Тэдний арга улам нарийсч, олон нийтээс зохих ашгаас хэтэрсэн мөнгө “хурааж” байгааг хүн бүр хэлж байна. Эдгээрээс хамгийн цагаандаа гарсан нь “Мобиком”. Нэгэн үе үүрэн телефоны салбарт монополийн үүрэг гүйцэтгэж байсан энэ компани зах зээлд өрсөлдөх тактик хэмээх сайхан нэрээр булхай луйвраа нуусаар өдийг хүрсэн.

“Мобиком”-ын хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсч байна. Гэхдээ өргөн цар хүрээтэйгээ адил үйлчилгээг хэрэглэгчдэд өгч чаддаггүй. Тухайлбал, хамгийн өргөн сүлжээтэй гэдэг рекламаар нүүр царай хийдэг ч суурин газруудаас холдмогц яриа тасалдаж, сонсогдохоо болино. Түүнчлэн баяр ёслолын үеэр сүлжээний ачаалал даахгүй байна гэсэн мессэжийг байнга ирүүлнэ. Нэг үгээр “Мобиком”-оор үйлчлүүлсэн учраас баярын мэндчилгээ явуулахын тулд хүлээх хэрэгтэй болж байгаа юм. Бусад сүлжээ ч ийм байдаг юм болов уу гэтэл үгүй болж таарсан.

Мөн дараа төлбөрт хэрэглэгчдэд урамшуулал зарладаг нь дээрх шалгалтаар нотлогдсон. Ийнхүү монголчуудаас мөнгө сааж байгааг хяналтын байгууллагаас тогтоосоор байтал өдийг хүртэл арга хэмжээ аваагүй л байгаа. Энэ талаар ШӨХТГын хууль, хяналт зохицуулалтын улсын байцаагч Л.Ган-Өлзийгөөс тодруулахад “Оны өмнө манай байгууллага үүрэн телефоны компаниудад шалгалт хийсэн. Гэтэл үндэсний хэмээх нэрийг зүүсэн “Мобиком” компани хэрэглэгчдийг асар ихээр төөрөгдүүлж байгаа нь батлагдсан. Тус компани дараа төлбөрт хэрэглэгчдэд урамшуулал гэж зарлаад хохироож байсан тул арван сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Тухайлбал, урамшуулал нь суурь хураамжаасаа илүү гарсан тохиолдолд хасагддаг юм билээ. Хэрэв хэрэглэгч 9000 мянган төгрөгийн суурь хураамжтай гэж бодоход ярьсан, яриагүй тухайн хүний суурь хураамжаас суутгаж авдаг байсан байна.

Тэгэхээр энэ бүхнийг маш том зөрчил гэж ойлгох хэрэгтэй. Ном дүрмээрээ бол хэрэглэгч хэдэн минут ярьсан хэрэглээгээ хянах ёстой. Гэтэл ийм боломж байдаггүй учраас хэрэглэгчдийг төөрөгдүүлж, шулж байгаа юм. Хэрэв тус компани гаргасан зөрчлийг тодорхой заасан хугацаанд арилгахгүй бол бидэнд хаах хүртэл эрх нь байдаг шүү гэдгийг анхааруулах хэрэгтэй байх” гэлээ. Тиймээс хэрэглэгчид “Мобиком”-ын гоё, сайхан үгтэй, үйлчлүүлэгчээ дээдэлсэн гэх утгатай рекламуудад итгэхэд бэрх гэхэд болно. Зах зээлийн бичигдээгүй хуулиар хэн сайн ажиллаж, чанартай, бусдаас ялгарах үйлчилгээгээр хэрэглэгчдээ татаж, өөрсдийгөө сурталчилж чадсан нь тодрон гарах учиртай. Гэхдээ сурталчилгаа бодит ажил болох ёстой гэдгийг “Мобиком” мэдэхгүй баймааргүй л юм. Тэгээд ч бусдаас ялгарах юу ч үгүй, бараг дутах юмтай гэдгийг хэрэглэгчид хэлдэг. Тус компанийн зүгээс хүмүүст үзүүлж буй урамшуулал нь 2500 төгрөгийн үнэтэй картаар утсаа цэнэглэхэд нэмэгдэж ордог 150 төгрөг л байна. Гэтэл “Юнител”, “Скайтел”-ын тариф хамаагүй хямд хэрнээ урамшуулал, бонус нь олон. Харин “Мобиком” 150 нэгжээ 300 болгодгийг үнэхээр ийм том компанийн хувьд гутамшиг гэж хэлэхээс өөр юу гэх вэ.

Тус компанийн тухайд Монголын үүрэн телефоны салбарт анхдагч болсон учраас хүн бүр сонирхож, тэдний сүлжээг сонгосон. Ийм утгаараа удаан жил барьсан дугаараа солихгүй байхыг хичээдэг олон зуун мянган хэрэглэгч бий. Гэхдээ өдгөө анхдагчийн байр суурь тийм ч хүчтэй биш. Бусад сүлжээний өрсөлдөх арга “монополь”-иос арай өөр, уян хатан. “Мобиком”-ыг явцгүй болсон гэдгийг тус компанийн захирал асан Д.Болор ч нотлоод өгсөн.

Тиймээс хэрэглэгчид татгалзах эсэхээ шийдэх цаг иржээ. Энэ компани Монголд ажиллаад 11 жилийн нүүр үзэж байгаа. Анх ажлаа эхлэхдээ “Мобиком”-оос өөр ямар ч үүрэн телефоны оператор компани байх ёсгүй гэсэн тусгай нөхцөлтэйгээр гэрээгээ хийж байсан гэдэг. Тухайн үед манай зах зээл бага, хэрэглэгчийн тоо ч хязгаартай байсан бол өдгөө гар утас гэгч зүйл зүгээр л өдөр тутмын хэрэглээ болсон. Тэгээд ч манайхан аль нэг компанийн брэнд бус үйлчилгээгээр гангарахаа байтлаа юм үзэж, нүд тайлсан.

“Мобиком”-ын нэг үйлчилгээ хүмүүсийн уурыг багагүй хүргэдэг. Энэ нь төрсөн өдрийн урамшууллын 30 минутын ярианы эрх. Учир нь энэ эрх тухайн өдрийнхөө эхлэлтэй зэрэгцэн хэрэгжиж эхлэх нь тун ховор. Зарим хүн бараг хэрүүл хийж байж үдээс хойш, эсвэл орой үдэш л 30 минутын эрхээ эдэлдэг. Зүй нь “Мобиком”-ын дугаарыг авсан л бол тухайн хүнд энэ эрх нээгдэх учиртай. Гэтэл эрхээ эдэлж байгаа хүмүүс төрсөн өдрийн бэлгээ гуйж байж авдаг нь инээд хүрмээр. “Мобиком”-оос баячуудад тавьдаг өгөөш, 9911… Нэр төрийн баталгаа болсон 9911… дугаарын тухай ярих ч хэрэггүй. Сарын суурь хураамж нь хэтэрхий өндөр. Энэ дугаарыг эзэмших нь нэр төрийн баталгаа гэхэд хэтэрхий өрөөсгөл. Яах вэ, орлого ихтэй нөхөд нэгнээсээ дээш гарахын тулд “Мобиком”-ын тавьсан өгөөшийг үмхсэн байж болно. Гэхдээ баячууд ч гэсэн хүн, бас үйлчлүүлэгч. Саяхан “ТВ-9” телевизийн “Монгол коммет”-оор нэгэн залуу 9911-тэй дугаар авахын тулд эхнэртээ хэлэлгүй гурван өрөө байраа зарсан тохиолдлын талаар гаргасан.

Хөөрхий залуу “Мобиком”-ын тавьсан өгөөшийг лав үмхсэн учраас ийн “тэнэгтжээ”. Ерөөсөө тус компанийн зүгээс 9911-тэй байхад бусад нь юу ч биш, амьдрал аандаа цэцэглэнэ гэж рекламддаг. Шууд хэлэхэд яриагаа хянадаггүй, шинэхэн хөрөнгөтнүүдийг хөнгөхөн сэгсрэх аргыг “Мобиком”-ын оператoрууд бие даан боловсруулсан. Нэг үгээр нэр хүндийг үүрэн телефоны оператороос худалдан ав гэсэн утгыг эндээс харж болно. Тухайлбал, олны мөнгийг шамшигдуулж, луйвар, булхайгаараа нэрд гарсан нэг муу хулгайч 9911-тэй дугаар барьж байвал тэр нь түүнийг тодорхойлж, түүнийг хүндлэх юм гэнэ. Ёстой, битгий донгос гэмээр. Тэгж ярих юм бол 9911-тэй дугаартай хүний утас руу залгахад “Уучлаарай таны залгасан хэрэглэгчийн орох ярианы эрх хаагдсан байна” гэсэн тохиолдол олон бий. Хамгийн гол нь нэг удаа танил нөхөр маань гадаадад байгааг мэдэлгүй залгасан чинь өөдөөс ингэж хариулсан. Гадаадад байгаа хэрэглэгчийг төлбөр төлөөг үй хэрэглэгч болгон зарлах нь нэр төрийн баталгаа мөн үү.

Одоо бүр дэмийрэл нь солиорол болж, 9911-тэй дугаарыг барьцаанд тавьж банкнаас зээл авч болно гэж байгаа. Эцсийн дүнд энэ шумыг “Мобиком”-ынхон өөрсдөө тарааж байна. Дуудлага дуулна, та мөнгөө төл “Hi tone” гэж байна аа. Нэг үгээр би энэ үйлчилгээг авснаар над руу залгасан хүн яах гэж байгаагаа ч мартан уярах юм гэнэ. Ер нь “Ай-пад”, “Эм Пи-3” энэ тэрийг хэрэглэлгүй найз руугаа мессэж бичээд л “Би залгаж жаахан “Hi tone” сонсоодохъё. Битгий утсаа аваарай” гэхэд хангалттай. Уярч уйлтлаа сэтгэлийн цэнгэл эдлэх юм байх. Тэгээд ч хүнийг уяруулж, уйлуулаад байхаар олигтой ая, дуу байхгүй. Зохиолын дуучдын хэдэн дуу. “Hi tone”-ын танилцуулга гэдэг нь мөнгө яаж сэгсрэх соёлтой арга. Бүртгүүлэх заавар, үнэ тариф, цөөн хэдэн дууны код. Үүнээс өөр зүйлийг “Мобиком”-ынхон сэдэж болоог үй л юм байх даа.

Бас болоогүй энэ үйлчилгээ нь чамгүй өндөр үнэтэй. Сарын 1200 төгрөгийн үнэтэй үйлчилгээ авчихаад дээр нь 400 төгрөгийн үнэтэй ая худалдаж авна. Бас мэдээгүй байхад 1200 төгрөгийг маань хуу хамж аваад автоматаар нөгөө “Hi tone” гэдгийг нь сунгачихсан байдаг. Уг нь хэрэглэгчдэдээ сануулга өгөөд мөнгийг нь сэгсэрвэл арай шударга болох байх. Эндээс “Моби”-гийнхон хэр ашиг олдгийг бүдүүн тоймоор гаргая. Тэднийх өөрсдийгөө хоёр сая хэрэглэгчтэй гэж баярхдаг. Тэгвэл бүх хүн “Hi tone” хэрэглэхгүй гэж тал хувиар нь бодоход сард зөвхөн үйлчилгээний эрх нээлгэсэн тохиолдолд тэрбум 200 сая төгрөг. Яах вэ үйлчилгээ нээлгэсэн юм чинь гээд 400 төгрөгөөр ганц дуу татвал 400 сая төгрөгийг мань компани халаасална гэсэн үг. Энэ бол нийт үйлчлүүлэгчийнх нь тал хувиар гаргасан тойм тооцоо. Атаархмаар орлого. Сард 1.6 тэрбум төгрөгийг зөвхөн “Hi tone”-оос олоод байвал хэдхэн жилийн дотор хөрөнгийнхөө хэмжээг мэдэхээ больтлоо баяжина даа, уг нь. Шуналтнуудын хүсэл дундардаггүй гэдэг. Ямартай ч “Мобиком” хэмээх компани ядуу монголчуудаас овоо хөрөнгө босгож байгаа аж. Харин ам, ажил хоёр нь хэзээ нийлэхийг харах заяа бидэнд байна уу.

Р.Саруултөгс

logo-ugluuniisonin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 23, 2012 8:21:56 pm )

    Муу муухай энерги шингэсэн газар, үнэхээр дургүй хүрч байна.

  • Anonymous (March 24, 2012 7:11:10 pm )

    ҮНЭХЭЭР ХЭРЭГЛЭГЧИДЭЭ ШУЛДАГ КОМПАНИ. ӨДИЙ ОЛОН ЖИЛ БОЛОХОД СҮЛЖЭЭНДЭЭ ХҮРТЭЛ ҮНЭТЭЙ ЯРИНА.МОБИ ШИГ СҮЛЖЭЭНДЭЭ 70 ТӨГРӨГӨӨР ЯРЬДАГ ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ОПЕРАТОР МОНГОЛД БАЙХГҮЙ ШҮҮ!!!

  • Anonymous (June 20, 2012 11:19:33 am )

    тийм шүү хаая тоне-д нь үнхээр олигтой ая байхгүй улиг болсон хэдэн дуу нь үнхээр залхмаар

  • Andrew Pelt (September 12, 2013 10:47:59 am )

    I simply want to say I’m all new to blogs and certainly liked this blog site. Most likely I’m planning to bookmark your blog . You amazingly have amazing articles. Regards for ***ring your web page.

antalya rent a car