МоАХ-ны тэргүүн Х.Баттулга өнөөдөр АТГ-т ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын авлигтай холбоотой гэх материалыг хүлээлгэж өглөө. Тэрбээр чухам ямар баримтууд байгааг нэг бүрчлэн дэлгээгүй. Х.Баттулга гишүүн АТГ-ынханд баримтуудаа өгөхөөсөө өмнө тус байгууллагын хананд өлгөөтэй байсан “Авлигтай тэмцэх газрын ажилтны тангараг”-ыг уншиж өгсөн юм.
Х.Баттулга гишүүн уг материалаа өгөхдөө “Бид нарыг ирэхэд хадаг сүүтэй нь юу юм, их тэсэн ядан хүлээж байна гэж бодсон. Бас би буруу тооцоо хийсэн байна. Энэ бол тоглоом биш. Нэг аймгийн засаг даргын тухай ярьж байгаа биш. Хил дээр гарсан нэг зөрчлийн тухай ярьж байгаа биш. 1990 онд МоАХ ниймгийн өөрчлөхдөө иргэн бүр баян, эрх чөлөөтэй амьдраасай гэж хүссэн. Хэдхэн хүний гараар Монгол улсын амьдрал хязгаарлагдчихаад байна. Олон үг нуршаад яахав. Хамгийн сүүлийн баримт гэвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар олон жил ажилласан Ц.Нямдорж гэдэг хүний өөрийнх нь хэвлэлд өгсөн ярилцлага байна. “Хөлсний байранд амьдардаг баяжчихсан дурак хаана байдаг юм” гэсэн гарчигтай ярилцлага өгчээ. Энд “Зайсан дахь “Эм Си Эс”-ийн байранд урсгал зардал буюу 300-400 мянган төгрөг төлөөд амьдардаг” гэсэн байна.
Тэр нь хүний байр юм байна л даа. Хүний байр юм бол эзэн нь яагаад Ц.Нямдоржид байрандаа суух давуу эрх өгдөг юм. Энэ бол авлигалын нэг хэлбэр. Та нар баримт их шаарддаг. Саяхан Германы ерөнхийлөгч орон сууцны зээл авахдаа бусад иргэдээс бага зэрэг илүү хөнгөлөлт эдэлсэн гээд огцорсон. Ийм баримтыг бид өглөө. Тодорхой нэмэлт баримт, асуух зүйл байвал бидний зүгээс хариулахад татгалзах зүйлгүй” гэв. Тэрбээр Х.Баттулга гэдэг хүн биш улс орон даяар гишүүнтэй МоАХ гэдэг байгууллага өгч байгаа гэж нэмж хэлсэн юм.
Харин АТГ-ын Тамгын газрын дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр хариуд нь “АТГ бол хуулиараа иргэд, байгууллагаас ирүүлсэн хуулийн хүрээнд, хуулийн үндэслэлтэй хариу өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу албан ёсны хариу өгнө. Бидний хувьд ямар нэг улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөөгүйгээр ажиллаж байгаа. Ажиллах ч болно” гээд баримтуудыг бүртгэж авсан юм. МоАХ-ны тэргүүн дараагийн долоо хоногт авлигатай холбоотой шинэ, ноцтой баримтуудыг дэлгэнэ гэж мэдэгдлээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 22, 2012 10:58:54 pm )
Баттулга үнэний төлөө тэмцэгч шүү .бие хамгаалалтаа сайжруулаарай.Хонгорыхон дэмжинэ шүү
-
Anonymous (March 23, 2012 9:55:52 am )
estoi er hun.chamaig demjij bna .
-
Anonymous (March 23, 2012 10:40:06 am )
batboldoos busdiig buudsan ch garzgui nohoinood shorond buh nasaar ni hataa
-
Anonymous (March 23, 2012 10:52:02 am )
jinhene er hun chamaig buh halh mongol demjine.uvs durvuduud shees ni goojnj amia hoohoilno.etsiig ni hurtel tuushtai temts.
-
Anonymous (March 23, 2012 7:20:44 pm )
ard tvmen chamaig zuv vildel hiisen gejj vnelej bn aa
haruul hamgaalaltaa changalj bolgoomjtoi ywaarai -
Anonymous (March 23, 2012 11:20:30 pm )
nvamdorj duu shuux shinjilgee hureelengiin darga altanxishigiig ogoh heregtei shuu nvamdorjtoi niilj ulsiin mungu ih idej bavajij baigaa g ard tumen harj baigaag sanaj abaarai ogtsoruulax heregtei shuu
6 Comments