Цагдаагийн экс дарга нар буудах тушаал өгснөөр хүний амь эрсэдсэн. Үүнийг шударга шүүх тогтоолоо гэж ярих хүмүүс ч байсан. Уг шүүх хурлыг санаатайгаар хойшлуулах гэсэн Г.Ганбаатар болон генерал, хурандаа нарын төлөвлөгөө нэгэнт бүтсэнг үй. Иймээс түүний шүүх хурал нь болж дахин хурлыг хойшлуулж, таслан шийдвэрлэх арга хэмжээ авснаар цагдан хорих 461 дүгээр анги руу 14. 31 цагт ачсан юм. Тэрбээр хэлэхдээ “Шүүх маш буруу шийдвэр гаргасан. Гомдолтой байна” гэж хэлээд машин руу явсан. Гэхдээ л энэ удаад ч бас Ерөнхийлөгчийн овоо хараанаас Г.Ганбаатар мултарч чадсангүй.
Юутай ч ерөнхийлөгч, шүүгч хоёрын атгасан хөзрийн дор дээрх эрхмүүд нугдайх л боллоо. Харин цагдаагийн дарга нар эмнэлэгт хүргэгдсэн цагаас эхэлж цагдаагийн томчууд бүгд ээлж дараагаар тэдэн дээр ирэх болсон юм. Тус эмнэлэгт хэвтэж буй бусад өвчтөн эрхэм дарга нар гаднаас ирсэн хүмүүстэй архи ууж, харин ч зугаатай байсан талаар ам уралдан ярьж байсан юм. Угтаа бол шүүхийн өмнө би хэрэг хийгээгүй гэж хэлэх тэр мөчид гэнэтхэн дарга нарын бие муудаж сэхээнд орсон.
Сэхээн амьдруулах тасаг гэдэг үхэл амьдралын зааг дээр амь нь дэнчигнэж байгаа хүмүүс хэвтдэг газар. Гэтэл сэхээнд байгаа, биеийн байдал нь маш муу гэсэн дарга нарыг хорих руу шилжүүлэх болтол тэд нэлээн халамцуу юун даралт ихсэхтэй манатай. Хоёр гараа өргөн даллаж, царай зүс нь толиотой, өвдсөн хүний шинж ч байхгүй байсан нь бас л хүмүүсийг төөр өгдөлд оруулж байсан юм. Хуулиа дагавал тэд шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол уншуулсан л бол хорихын эмнэлэгт хүргэгдэх ёстой.
Гэтэл хорих шийдвэрийг сонссон цагдаагийн дарга нарын бие гэнэт муудаж, даралт нь ихэссэн гэж шалтаглан түргэн тусламжийн машин дуудаж, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Улмаар шүүхийн байранд ажил үүргээ гүйцэтгэж шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой цагдаа нар “Бид дарга нараа хорихгүй. Тэд бурууг үй” гээд хөдлөөгүй. Тангараг өргөсөн цагдаа нар атал ингэж увайгүй загнан, шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн нь ард түмний дургүйцлийг улам их хүргэх болсон. Хамгийн гол нь шүүхийн шийдвэр л эцсийнх байдаг. Угаасаа тэдний заларч очиж буй газар нь бүгд л тэдний харьяа газрууд.
Тиймээс ч анхнаасаа л тус хорих ангийн удирдлагууд хуралдаан болж байх явцад НЦГын дарга асан, хурандаа О.Зоригт шүүх хуралдаан даргалж байсан шүүгчийг сүрд үүлж, “Шүүх шийдвэрээ гарга л даа. Дараа нь яахыг чи хараарай. Хуульгүй шүүхийн эсрэг хуульгүй арга хэмжээ авна шүү” хэмээн заналхийлсэн аж. Улмаар шүүгдэгчдийн өмг өөлөгч нар шүүх бүрэлдэх үүнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн учраас хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Үүний улмаас хэрэгт холбогдогчдыг шүүх хуралдаанд саад учруулж болзошг үй гэсэн үндэслэлээр дараагийн шүүх хурал хүртэл таслан шийдвэрлэх арга хэмжээ авахаар шүүхийн захирамж гаргасан аж. Өөрөөр хэлбэл, дээрх гурван эрхэм дараагийн шүүх хурал болтол ШШБЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдах ёстой байсан. Эх сурвалжийн мэдээллээр дүүргийн шүүх, хорих ангиас машин дуудахад “Баазад машин байхг үй” гэсэн шалтгаанаар цугларсан хэрэг вэ.
Хэрвээ чөлөөт цагаараа дарга нартаа сэтгэлийн дэм өгөхөөр, эсвэл зүгээр сониучирхаж ирсэн бол тэдэнд хувцас, хэрэглэл ямар хэрэгтэй юм. Яагаад цагдаагийн дүрэмт хувцастайгаа ярайн зогсч байсан бэ. Хурандаа нар хэрэг хийгээгүй юм бол гартаа атгаж байгаа хөзрөө дэлгэх ёстой. Гэтэл өдий болтол ам нээхгүй байгаа нь тэд өөрсдийнх өө бурууг хүлээн зөвшөөрч байгаа гэж ард түмэн болон, хохирогчид үзэж байгаа. Эдгээр хариултыг ЦЕГ, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нэхэх хэрэгтэй болж байна.
Р.Саруултөгс
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 22, 2012 7:22:49 pm )
Р.Саруултөгст: та сэтгүүлч бол юмыг бариттай бич,хуулийг судла,хүнийг битгий төөрөгдөлд оруул. Энэ байдлаараа цагдаагийн амьдралыг та мэдэхгүй байх л даа. 10 жилийн сургуулиа төгсөөд таныг гадуур зугаацаж явахад тэд цагдаа,цэргийн сургуульд сурч зугаацах биш таны амгалан тайван байдлыг хамгаалж,төгсч гараад гэр бүлийн аз жаргал,ахуй амьдрал, баяр ёслол тэр бүгдийг мартаад өдий хүртэл явж байгаа хүмүүс. хэрвээ шүүх хуулиа хэрэгжүүлдэг бол ийм байдал үүсэхгүй. өөрийгөө 1 минут ч болов цагдаа байна гээд төсөөлөөд үз. сэтгэлд чинь буухгүй л байхдаа.
-
Anonymous (March 22, 2012 8:32:26 pm )
ZAGDAA UURUU SONGOJ ZAGDAA BOLDOG TEHEGEER GOMDLOOD BH HEREGGUI HUN BURT UURIIN GESEN HARIUZLAGATAI AJIL BG. TEGEED CH ZAGDAA NAR SHIG ERKH MEDELTEI HUMUUS GADUUR HAA BNA
-
Anonymous (March 23, 2012 3:31:51 pm )
10000-н төг хулгайлаад баригдангуутаа буцаагаад өгөсөн нэг муу ядарсан эмэгтэйд 10-н жилийн ял өгдөг биз дээ Тэгвэл 5-н хүн агначихсан эрхэм хурандаа нарт нэртэйгээр нь улсын баатар өгчихгүй юу даа Эмнэлгийн сэхээний өрөө эзэгнээд тойрон хүрээлэгчидээрээ архи зөөлгөөд хэвтэж байдаг яасн даварсан пизданууд вэ энэн сэтгүүлчид хандаж хариу бич сэн нөхөр бол эднүүсийн бөгсийг долоогч хэрэг л дээ
3 Comments