“Рапид харш”-ийн байрны захиалгыг 150-400 саяын хооронд авч байсан цаг саяхан. Гэтэл энэ барилга Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчихийн зэрэгцээ иргэдийн нүдийг хуурсан чанаргүй барилга барьж байсныг өчигдөр МХЕГ-аас газар дээр нь илрүүлжээ. “Хурд групп”-ынхнээс яагаад ийм зөрчил гаргасан тухай асуухад тусгай гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж хийсэн, 5 гүйцэтгэгч компани байгаа тэдэнтэй холбоотой хэмээн хэлсэн байна. Гол өрлөгийн ажлыг нь “И-Си-Си” нэртэй барилгын компани гүйцэтгэсэн бөгөөд хямдыг нь бодож мэргэжлийн бус ажилчид хөлслөн барилгын ажлаа хийлгэж байжээ. Ер нь барилгын компаниуд ашгаа бодож ийм төрлийн алдаа зөрчил гаргах нь маш их байдаг тухай МХЕГ-ын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс хэлж байна. Тэд ажилчдын хамгаалалтыг найдвартай хийсэн гэж байгаа ч үнэндээ бол нэг олс төдийхөн өгдөг бөгөөд барилгын ямар ч стандартад олсоор хамгаалалт хийдэггүй байна. Хуулиараа бол ажил олгогч буюу барилга захиалагч ажилтнуудын хөдөлмөр хамгааллыг хангах ёстой бөгөөд мэргэжлийн хүмүүсийг энэ салбарт ажиллуулах ёстой байдаг. Гэтэд “Рапид харш”-ийг барьж байгаа хүмүүс мэргэжлийн бус, хамгаалалтын бүс үгүй гэх мэтчилэнг олон шалгалтад бүдэрчээ. Энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа И-Си-Си компанийн барилгын даамал нь дөнгөж дулаан ороод өрлөг эхэлж байгаа учир хамгаалалтын бүс үгүй байгаа хэмээн цэцэрлэгийн хүүхэд хуурч байгаа мэт тайлбар хийжээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн 2011 онд барилгын салбарт хамгийн их осол гарсан бөгөөд 72 хүн барилгаас унаж гэмтсэний 25 нь газар дээрээ амь насаа алджээ. Барилгын компаниуд мөнгөөр асуудал шийдэж ар гэрийнхэнд нь мөнгө өгч аргалах тохиолдол ихэвчлэн гардаг бөгөөд хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрдөг байна. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн 9-р хороонд орших Хүнсний 4-р дүгээр дэлгүүрийн хойд талд орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон “Баакит” ХХК-ны 10 давхар барилга дээрээс хамгаалалтын бүс зүүгээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй туслах ажилтан 2008 оны 4 сарын 17 нд унаж нас барсан байдаг. Үүнийг тухайн үед очсон телевизийнх нь удирдлагад хэлж эфирт гаргаагүй бөгөөд ар гэрийнхэнд нь 6 сая төгрөг өгөөд амыг нь таглажээ. Барилгын сезон эхлэж байгаа энэ үед дээрх алдаа дутагдал ихээр гарахаар болгоомжлуулах зорилгоор энэ мэдээллийг хүргэлээ.
Б.Сүндэр (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 21, 2012 2:49:26 pm )
zaa shal ataarhuu medeelel bn haa saigui iim zurchil baidagshde harin rapid gaigui n
-
Anonymous (March 21, 2012 5:20:14 pm )
*Hurd*-iinhaaan mergejliin barilgiin ulsuudiig n ajilluul l daa,tanaid zahialgaa ogtson, ashiglaltand oroh odroo huruu toolon huleej bga sh dee, tanaihiig hamgiin sain n gej surag sonsoj bga mongooroo tanaid zahialgaa ogtson. Neree bodno shuu, tanai grupp ug n sain sh dee. Ih itgej bga shuu. Bi zarim oron suutsuudiig haraad bhad yostoi l neg hun oroh ovoohoi ayatai l yum bh yum araichdee, tanaihiig orosiin barilgiin standartiin daguu barij bga sain kompaniin neg geedeg yum bn lee.
-
Anonymous (March 21, 2012 5:30:01 pm )
Hamgiin naidvargui ch geh shig, tegj bas hudlaa garchiglana te. barij bga barilgiig n ireed harchaad garchigaa bodoosoi. Ter mergejliin barilgachin humuusiig n ajilluulchaach Hurdinhaan.
-
Anonymous (March 22, 2012 10:38:55 am )
tsuuralt ogson bgaa. ashgaa het bodood bna
-
Anonymous (March 22, 2012 6:03:56 pm )
МХЕГазарт — Wizard gobi HHJ nii Han uuld barisan barilgiig shalgaj ugnu uu.
-
Anonymous (March 23, 2012 7:59:05 pm )
hurdiin ezen ulsiin ix xurliin gishuun konopchin choijil suren jaahan judagtai baildaa
-
Anonymous (March 24, 2012 12:51:23 am )
yooy ter knop dardag nohor darui yum bodoj irj uzej arga hemjee avaa,humuus itgej ghad,bolohgui shdee.
-
see here (September 06, 2013 2:18:15 am )
35797 583364Outstanding post, I conceive weblog owners really should acquire a good deal from this weblog its quite user pleasant. 501033
8 Comments