antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2012 2 comments

Цэргийн баяраар Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч өөрийгөө буудсан байна

нийтлэсэн Admin

310 дугаар анги. Гэрэл зургийг Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Цэргийн баярын үдэш Зэвсэгт хүчний Жанжин штабын 310 дугаар ан­гийн ахлагч өөрийгөө бууд­­жээ. Тодруулбал, энэ сарын 18-наас 19-нд шил­­жих шөнө харуулд гарч байсан Б өөрийгөө буудаж, амиа хорложээ.

Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний материал хангал­тын төв бааз буюу цэр­гийн 310 дугаар анги Баян­­зүрх дүүргийн XXII хорооны нутаг, Улаан­хуаранд байрладаг. Ерөн­­хийдөө Зэвсэгт хүч­ний хэмжээнд буюу бүх цэргийн ангийн хувцас, хүнс, сэлбэг хэрэгслийг тус ангийнхан хариуцан ажилладаг. Өөрөөр хэл­бэл, зэвсэгт хүчний зэвсэг, хэрэгсэл тэр ангид төв­лөрдөг гэсэн үг.

Тиймээс ч бусад анги­тай харьцуулахад ха­риуц­лагатай, ур чадвар­тай баг ажилладаг гэх яриа цэргийнхэн дунд бий. Тус ангийн захирагч, хурандаа М.Эрдэнэ­далайг сүүлийн үед анги­даа залуучуудыг голчлон авсан гэх яриа ч байна. Саяхан авсан залуучуу­дынх нь нэг харуулд гарч байхдаа өөрийгөө бууд­сан нь тэр.

Биднийг өчигдөр 310 дугаар ангид очиход жи­жүүр нь сэжиглэнгүй харс­наа, өмнөөс хаалгаа хаа­чихав. Цэргийн анги руу нэвтрэхгүй, ганц хоёрхон зүйл тодруулъя гэж учир­лаж байж шалган нэвт­рүүлэх байранд орлоо. Өчигдөр шалган нэвт­рүүлэх байрны жижүү­рээр ажиллаж байсан Б.Болдбаатар бидний зорьж яваа хэргийн та­лаар сонсоод цаашаа орж утсаар яриад буцаж ирэхдээ “Манайд нэг ч албан тушаалтан алга. Ямар ч мэдээлэл өгөхгүй. Та нарыг бушуухан гарга гэж байна” гэж хөөв. Түүн­тэй цөөн хором ярилц­лаа.

-Танайхан ангиа ор­хиод бүгд хааччихсан хэрэг вэ?

-Талийгаачийн ар гэ­рийнхэнтэй уулзах энэ тэр гээд ажил зөндөө байгаа. Ерөнхийдөө тэр ажлыг амжуулахаар явцгаасан.

-Та тэгээд сая хэн­тэй яриад байсан бэ?

-Жижүүрт гарч байсан бүрэлдэхүүнтэй ярилаа. Тэд сонинд мэдээлэл өгөх­гүй, та нарыг хурдан явуул гэж байна.

-Танай ангийнхан цэргийн баяр тэмдэглээд нэлээд ууц­гаа­сан гэж байна. Талийгаач согтуу бай­сан уу?

-Баяр тэмдэглэсэн зүйл байхгүй ээ. Тэгээд ч амралтын өдөр байсан. Өчигдөр ээлжтэй байсан хүмүүс явчихсан учраас мэдэхгүй байна. Нэгэнт талийгаач амиа алдсан. Шалтгааныг нь шалгадаг газар шалгаж байгаа. Одоо явцгаа гэсээр түлхэж гаргаад шалганыхаа хаал­гыг хаачихав.

Биднийг шалганы дэргэд зогсч байтал дүрэмт хувцастай хижээл насны эрэгтэй явж таарлаа. Тэр­бээр жижүүрт гарч байгаа гэнэ. Нэ­рээ хэлээгүй ч өөрийгөө зэвсэг хариуцсан дарга гэж танилцуулсан юм. Тэрбээр болсон явдлын та­лаар “Манай ангид ямар ч маргаан, ар­хидалт болоогүй. Талийгаач яагаад амиа хорлосон, юу болсныг шал­гадаг газар нь шалгана биз. Түүнээс өмнө үйл явдлыг дүгнэх эрх бидэнд байхгүй” гэснээс өөрийг хэлсэнгүй. Цэргийн ангиудын гол зэвсэг хариуцдаг ангид буун дуу гарч, хүн амиа алдсан нь танай ангийн биш зэвсэгт хүчний хэмжээ­ний том асуудал мөн биз дээ. Зэв­сэг хариуцсан хүний хувьд танаас асуухад харуулуудынхаа зэвсэгтэй хэр­хэн харьцаж байгаад хяналт тавьдаггүй юм уу гэж асуухад тэрбээр “Шалгадаг газар нь шал­га­на. Надад яриад байх зүйлгүй” гээд явж одлоо.

ТАЛИЙГААЧ ХАРУУЛД ГАРЧ БАЙЖЭЭ

310 дугаар ангид хугацаат цэрэг алба хаадаггүй онцлогтой. Алба хаагчид нь ерөөсөө л харьяа ангиуддаа хувцас, хэрэглэл, хоол хүнсийг нь тараах, агуулахаа харгалзах үүрэг­тэй ажилладаг. Ангийн хашаанд агуулах, офиссын байр гээд цом­хон хоёр, гурван л байшин байна. Нэг ээлжинд харуул, хамгаалагч, үүд­ний жижүүр гэсэн гурван хүн 24 цагаар гардаг гэнэ. Талийгаач ээл­жийнхнийгээ ахлан ажиллаж бай­жээ. Тэнд­хийнхэн архи хэрэг­лээ­гүй гэж байгаа ч өөр эх сурвалж жижүүрт гарч байсан хүмүүс цэр­гийн баяр тэмдэглэж, ангидаа нар­ги­сан гэдгийг ярьж байсан юм. Харин баяр тэмдэглэхдээ алба хаагчид хоорондоо маргалдаагүй, амра­хаар тус тусынхаа байр руу явцгаасан гэнэ. Талийгаач жи­жүүрт хамт гарч байсан нөхдөөсөө салаад төд удалгүй буун дуу гарга­жээ.

АР ГЭРИЙНХЭН НЬ ХӨДӨӨНӨӨС ИРЖЭЭ

Талийгаач Б 23 настай. Тэрээр Батлан хамгаалахын сургуулийн ахлагчийн дамжааг төгсчээ. Түү­нийг М.Эрдэнэдалай хурандаа жилийн өмнө цэргийн 310 дугаар ангид гэрээт харуулаар ажилд авсан байна. Түүнээс хойш ахлагч цолтойгоор жижүүрийн бүрэл­дэ­хүүнд орж ажиллах болжээ.

Б-ийн аав ээж нь хөдөөнөөс өчигдөр иржээ. Батлан хамгаалах яамны зүгээс талийгаачийн ар гэрийнхнийг зочид буудалд байр­луул­сан гэнэ. Хамт ажилладаг ах­лагч нь талийгаачийн талаар “Их бү­рэг, дуугүй нэгэн байсан. Лав л ажил дээрээ ямар нэг асуудал гар­гаагүй. Харин найз бүсгүйтэйгээ маргалдсан байх талтай. Цэргийн баяраар баяр хүргэх хүн байхгүй гэж байсан. Сэтгэлээр унасан байж магадгүй” гэсэн юм.

Ямартай ч Зэвсэгт хүчний ангиу­дын зэвсэг, хэрэглэл хариуцан ажил­лаж байсан ахлагч өөрийгөө буу­даж, амиа хорлосон байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын 27-нд тус ангид харуулд гарч бай­сан ахлагч нар архи ууж байгаад буу алдаж нэг нь нас барж байсан удаатай. Тухайн үед талийгаачийг амиа хорлосон гэх дүгнэлт гарс­наар энэ хэрэг намжиж байсан юм.

Ц.ӨРНӨХ

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 21, 2012 10:46:39 am )

    ugaasaa hogjij deeshilsen zuilgui baij arhidan sogtuurna gedeg chin ter tusamaa tsereg huchnii biguullaga bol bur ch bolohgui uls mohoh shaltag uunees bolj degdene shuu!!!arhidan sogtuurch dampuurch baigaa alban gazariinhan,huvi humuusees uneheer zalhaj bainaa yamar laitai pizda ni iim hor zohioj tarhi ni hamuurchihsan hulgaichuudad taraaj gudruulj baidag bainaa???onoo delhiig ezelj baisan ih ezen chinggisiin sur huchit,tevcheertei uujuu uhaantai mongol ers haachivaa???gantsaardaj gutarlaa geed ooriigoo honooh boltoloo tiim ochuuhen tarhitai bolchihoo yudaa???eh oron ard tumenee hamgaalah zorigt ers maani har horond jivj oorsdiigoo horduulj uhetsgeej baigaa yum bol bidnii hamgaalalt tsaiz maani ali hediin nuran unasan yum bishuu? dainii tsagt bish ene ENH tsagt shuu!!!!tseregiin baiguullaga-nhan ajiliin talbart yamarch tohioldold hen ch arhi tamhi unertuulehiig hatuu horigoldog bish biluu???zugeer l erchuud tsugluulj boognoruulsen zugaatsaj tsengedeg oromj bolson yum shig sangdchihlaa

  • Anonymous (March 21, 2012 10:58:51 am )

    tsereg tsagdaagiinhan gej zugeer l ajil hiimer aydaj heden tsaasnii haltuur hiigchid shig tsagiig yaaj torgooydoo gesen bairtai l baidagshdee,ihenh ni tsereg tsagdaa gej iim humuus baidag gejuu gemeer shalhaisan buduun, tsuvdaigaa unjuulsan balair yumnuud l aahilj uuhilaad gutmaar yumnuud l yavj baidagshdee,tsereg tsagdaagiinhan ter tusmaa hodolgoontei baingiin dasgal surguulilttai(darga nar,ajilchid!!)javhaisan humuus baij l jinhene ter nerendee tohirno gej bodoj baina,hyatadiin tseregiin baiguullaga-han tsagdaagiinhan tom jijiggui l shalmag gavshgai gej jigteihen l baidag yum bainalee,oorsdiinhonteigoo haritsuulsan chin ineed hursen shuu,tedentei hamt beltgel hiilgevel manai usanii gahainuud aahilaad hed uhaan aldaj unah baihdaa gej bodson chin durgui hursen shuu,amaaraa bol manaihan dandaa l peediij baidag hoinodoo ali ert oorsdiigoo tednees iluu iluu geed l ideed suuj baigaa bailgui……

antalya rent a car