antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2012 16 comments

Засаатай эмгэн буюу хошин урлаг

нийтлэсэн Admin

Шинэ үеийн хошин урлагийг эрэлт хэрэгцээ гээд амархан тайлбарлаж ам тагладаг. Бүгд зах зээлд орж хаана, юу дутагдаж байна түүнийг нь хийж амьдрах шиг шударга явдал хаа байхав.

Юундаа ч юм бухимдаж яваа олон түмнийг гижигдээд ч болтугай хааяа инээлгэх шаардлага бий юу, бий. Энэ салбарын бизнес овоо цэцэглэж олон ч “ТҮЗ”-тэй болжээ. Их ч ашиг олдог болтой юм билээ. Одоо дэс дарааллын хувьд дараагийн шатандаа шилжих болоогүй юм байх даа. “Инээдмийн ТҮЦ”-нүүд өргөжиж “Найман нэрийн барааны дэлгүүр” болохыг үзэгчид түрүүчээсээ хүсч байна. Хүмүүс галзуу юм шиг тас тас хөхрөхөөс санаа зовж оронд нь үргэлж инээмсэглэж явах нөхцөлийг хайдаг боллоо.

Монголчуудыг төрөлхийн омогтой дайчин баатарлаг ард түмэн буюу Чингисийн удам угсаа гэж сүүлийн хорь гаран жил давталт олонтой ярьж бичсэн. Сэтгэл зүйн энэ туршилтанд цөмөөрөө хамрагдсан ч практик дээр баатарлаг явдал төдийлөн нэмэгдээгүй агаад онгироо, хийрхүү, ааш муутай хүмүүс илт олширсон. Өөрөөр хэлбэл орчин цагийн урлаг соёлын төлөөлөгчид хаалттай нийгмийн үеийн үзэл сурталчдаас ур чадварын хувьд илүү гарч чадсангүй. С үсгийг К үсгээр сольсон болохоос изм нь яг хэвээрээ.

Хүмүүс яагаад эр зоригтой баатарлаг болсонгүй вэ? Хамгийн муу жишээ хэлэхэд өнгөрсөн нийгмийн захын атаман, овгор гудманд гарч ирээд шууд дээрэм хийдэг байсан даа. Дээрэмдүүлэгч этгээд ч бас эрийн хуйх зааж цусаа урстал нулилцана. Энэ балмад араншин нь тухайн үед бүх кино жүжгээр гардаг дайсны эсрэг манай талынхны яруу алдарын үзүүлбэрээс санаа авсан ч юм биш. Угаасаа л цус дамжиж ирсэн баатарлагийн нэг илрэл.

Тэгвэл өнөө цагийнхан хавтгайдаа хулчгаруудаар дүүрчихсэн. Хулчгар учраас голдуу хулгайгаар амьдарна. Малын хулгай, модны хулгай, хармайны хулгай, сонгуулийн саналын хулгай хүртэл цэцэглэн хөгжсөн.

Өрнө дорнын хооронд мянга мянган жил нүүдэллэсээр аль алинаас нь сайн чанарыг өвлөн авсан манай ард түмний сэтгэлд бат суусан араншинг хүчээр эвдэх гэж гэж далан жил сурталдсан. Одоо тохиромжгүй стил тулгаж инээлгэх замаар хорин жил хорлож байна. Уйгагүй ноцолдоод байхаар хүний зан бас их өөрчлөгдөх юм байна шүү. Одооны хүүхдүүд маш аймхай ч харгис хэрцгий нь найз нөхөдтэйгөө харьцаж байгаагаас ч ажиглагддаг.

Хүүхэд зөвхөн инээдтэй зүйлд л хамаг анхааралаа хандуулж чаддаг. Яг тэр насан дээр нь юунд инээх тухай жорыг шинэ хуучин хоёр үеийн хошин урлагийнхан хэрхэн бэлдэж өгөв.

Бид багадаа “Ну погоди” гэдэг хүүхэлдэйн киног үзээд хөгжилдэн инээлддэг байсан даа. Хожим энэ киног дорно зүгийн хүн үзээд мэлмэртэл уйлахыг хараад гэнэт юу билээ гэж эргэж бодсон. Хөөрхий тэр чоно амьд амьтансан бол тэсч тэсвэрлэхийн аргагүй яргалал дунд үйлээ үзэж байхад туулай ба бидний бах ханаж элгээ хөштөл инээх нь орос монгол хоёрт л байдаг гажиг явдал юм. Нууц амраг ба эхнэр нөхрөө араар тавьсан паян, онигоог хөхиүлэн дэмжицгээж хөхрөлдөн баясцгаах нь зэрлэг омгийнхон лугаа харгис хэрцгий шинжтэй. Айлын авгайтай шөнө гэрт нь цуг унтаж байтал нөхөр нь ороод ирсэн тухай ч юмуу, эсвэл архичны, галзуугийн, оюутны, хөдөөгийн чукчагийн тухай онигоонууд яг амьдрал дээр бол эмгэнэлт дуурь, аймшигт үйл явдал шүү дээ. Бүр сүүлдээ хүнийг алж байгааг үзүүлээд үхэж буй дайсан нь хэрхэн зовж тарчилж байгааг ялагч баатар нь харж хөхөрч баярлана. Бид бүр их баясна. Амьдралд тохиолддог өөр хөнгөвтөр хөгжөөнт явдалд инээмсэглэж чадахаа больтлоо гаж сэтгэхүйтэй болох нь л дутлаа. Ташуураар ороолгуулж секс хийдэг гаж донтон шиг болох нь. Энэ нь хожим нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг мэдэхгүй юм. Гадуур сонсогдоод байдаг аймшигт аллага таллагад солонгос сериал, хошин урлагийн иймэрхүү санаанууд тэгтлээ нөлөөлдөггүй байх гэж найднам.

Тайз дэлгэцнээ тавигдаж буй одоогийн хошин урлагийн инээлгэх сэдэв нь эмгэн ба хөдөөгийн хүний дүр. Бүх хошингийнхон заавал нэг ийм дүр ёс юм шиг оруулна. Хошин урлагийн Бооёо буюу Ариунболд гэгч нь эмгэн шоолдогоо бүр хөөр бах болгон ярьдаг гэсэн. Засаа сэлдийгээ савлуулсан эдгээр “эмгэд” бол орчин цагийн хошин урлагийн нүүр царай нь юм даа. Аймхай, хулчгар, мөрөөрөө. Нэр төрөө сэргээж зарга хийх чадамжгүйгээр нь хөдөөний мангар, хөгшин чавганц хоёрыг элдвээр нь доромжилно. Манай ээж гээд настай хүн бий. Ээжид маань эд нарын шоолоод байгаа зан чанар, ааш авираас нэг нь ч таардаггүй. Үг яриа нь цэгцтэй, гэр орондоо нөлөөтэй, хэл нь л жаахан муудсаныг эс тооцвол зүгээр л хүн байдаг ш дээ. “Мөөм эмээ” гээд манай нутгийнхан бүгд л хэлэх байх. Надад бас эмээ гэж байсан. Тэрний хувьд одоо эргээд дурсахад бараг суут гэмээр хүн байв. Их хуралд суух боломж байсан бол энэ Дэмбэрэлээс л илүү сэтгэх толгой байсандаг.

Залуу сайхан бүсгүйчүүдийг нас ахихаар нь урьдны бүтээгүй дурлалынхаа хонзонг авч буй мэт эмгэдийг мөн ч их баалах юм даа. Нээлттэй нийгэмд хүнийг насаар нь ялгаварлах инээдэм биш болоод удаж байна.

Хөдөний мангар гэдэг ойлголт ч одоо шал өөр болчихсон шүү дээ. Зан төлөв, ааш араншингийн хувьд эдний дэглээд байгаа шиг Улаанбаатарт ирээд соёлын шоконд ороод “маруужин” идэж мэдэхгүй мангар гэж хаа байхав дээ.

Бид урлагт цензур тогтчих вий гэхээс үнэхээр сэрэмжилдэг. Хэд хэдэн үеэрээ урлаг, сэтгүүл зүйн галавлит, цензур гэгч юманд заазуурдуулсаар энэ салбар дэлхийн хөгжлөөс гажаад явчихсан. Одоо л жам ёсны замаараа явах гэж зүдэрч байгаа. Тийм болохоор хошин урлагийнхныг та нар тийм чиглэлээр ажилла гэж ам ангайх л юм бол хуучин цагийн цензур энэ үгийг хүлээгээд сууж байгаа. Дахиад биднийг төр засгаас зааж зурах санаа бүрэн унтраагүй гэсэн үг. Тэрний оронд ингээд эмээгээ шоолоод дураараа жиргэж явсан нь арай дээр. Уг нь санаагаар болдог бол хошин урлагийнхан одооны энэ улс төрийн намуудыг, олигархи гээд байгаад олиггүй нөхдүүдийг нэр ус, дүрээр нь дурайтал гаргаж ичиж улайтал нь шоолох хэрэгтэй байгаа юм. Тэгснийхээ төлөө жүжгээ хаалгаж, шүүх цагдаадаа тулж, олон түмнээр дэмжүүлж ёстой нэг бужигнуулж өгдөг нийгэм, шижигнүүлж явдаг нас шүү дээ.

Урлагийнхан “СТА” гэдэг тэмдэг авахын төлөө уралдацгаана. Авангуутаа залгуулаад “Гавьяат” гэдэг цол одоо болтол аваагүй юм уу гэж нэгнээрээ хэлүүлцгээнэ. Нэг л мэдсэн Монголоор дүүрэн урлагийн гавьяатууд. Арван одон тутмын зургаа нь урлагийнханд ногддог. Саяхан хошин урлагийнхан бараг бүгдээрээ шагнуулсан гэж дуулдсан. Эмээ доромжлох чинь одоо гавьяа байгуулсанд тооцогдох уу. Их олон мал өсгөж баяжсан болгонд “Улсын сайн малчин ” цол өгдөггүй. Харин олсон долсоноо бусдадаа хуваалцаж ядуу нэгнийгээ хэр их малжуулсан эсэхээр нь уг шагналыг өгдөг.

Хошин урлагийнхан хүмүүсийг зөв сэтгэлд инээмсэглэдэг болгохын төлөө юу хийсэн бэ? Тоглоом тоотой нь дээр гэсэн хуучны үг бий. Хаалттай нийгмээс өвлөгдөн ирсэн “хатуу тоглодог” харгис хандлагыг эд нар улам өөгшүүлж төгөлдөржүүлдэг. Тэр хатуу тоглоом гэгчийн цаана сануулга, заналхийлэл, үзэн ядалт, харгислал, атаархал нуугдаж явдаг. Бусдыг үнхэлцэгийг нь хагартал айлгаж, эсвэл ичээж аваад дараа нь хуурсан юм аа гээд наг наг инээж буй этгээд зэвүүн шүү. Уурлах л юм бол “Тоглоом даадаггүй хулгайч вэ” гээд барьж идэх гээд, хэрэлдэх гээд бэлдээд сууж байдаг ямар хошин шог манайд хөгжөөд байна айн.

Ж.ГАНГАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (March 20, 2012 11:13:23 pm )

    Тиим шүү эмээ нар нээрээ олон юм байна Амбий Аглуу Бооёоо Дэмидээ Асий Эмсий Баярмагнай супер эмээ нар олон байна даа ха ха хойд насандаа хүсэл чинь биелэг хөөрхий

  • Anonymous (March 21, 2012 8:59:09 am )

    bi hoshin shog uzeh durgui eee.teneguud

  • Anonymous (March 21, 2012 9:41:41 am )

    Угаасаа л жаахан мэдрэл хүмүүс л үзэж, өөрсдийг нь, ах дүү аав ээжийг нь доромжлоод байгааг ойлгохгүй инээдэг тэнэгүүд л үзэж байдаг ш дээ,Би лав хошин шогт үнэхээр дуртай бишээ, харин театрийн жүжиг, дуурь драмууд л маш их таалагддаг

  • Anonymous (March 21, 2012 10:11:44 am )

    ta nar urlag oilgodoggv ymuu haashaa ym t1 t1 ym bichij bhiiin

  • Anonymous (March 21, 2012 10:25:01 am )

    1990 оноос хойш эхэлсэн бүх зүйл хөгжөөд байхад ганцхан хошин урлаг л нөгөө л эмээгээ доримжилсоор л суух юм даа. Одоо уул нь ядаж хошин жүжигрүүгээ орж болдоггүй юм байх даа. Одоо тоглож байгаа номерууд нь ямар ч зохиолгүй 10 жилийнхэн тоголдог доо “Шог Гараа” гээд тиймэрхүү богино үзүүлбэрүүд… Одоо цаашаа ядаж нэг шат ахиачээ хошин жүжиг, драмын жүжиг энэ тэр тоглож чаддагүй л юм байх даа.

  • Anonymous (March 21, 2012 10:43:56 am )

    ARGO bagshiig BAASAN egchiig tv-r uzexed xugjultei baidagdaa

  • Anonymous (March 21, 2012 10:51:12 am )

    tsagaa tulahdaa bugd l uzdeg baij yun olon ym hudlaa biy biy ougshuuldeg ym bichej bga sanalaa aytaihan talaas ni harj bai

  • Anonymous (March 21, 2012 12:27:41 pm )

    Emee nariig doromjlohoo zogsoo muu sdaaaanuud

  • Anonymous (March 21, 2012 4:13:45 pm )

    mongoliin zalyys delhiin songodogoor amisgalj tedniiig medrehguigeer emee, ubuu bolj bgaa ni nyyts bish

  • Anonymous (March 21, 2012 4:31:40 pm )

    Монголд хошин урлаг яг жинхэнэ утгаараа хөгжиж байгаа юмуу??? Зүгээр л марзагнасан юмнууд л байдаг болчихсон байна лээ. Урлагыг ингэж зэрэмдэглэж өөр өөрсдийнхөөрөө марзагнаж болохгүй байх шүү!!! Дээрх нийтлэлд яг үнэн бичсэн байна. Нээрээ л зөвхөн шагналын төлөө л тэмцэлдээд байгаа болохоос яг ард түмэнд урлагыг ойлгуулах талаас хийж байгаа юм байхгүй шүү. СТА бол одоогийн залуучуудад юу ч биш болчихсон. Аягүй бол гавъяатыг алсагсаад төрийн шагналд санаархаж явдаг байх…ингэж зөвхөн нэр төр, алдар гавъяаны төлөө урлагыг золиосолж болохгүй ээ, үнэхээр л урлагын хүн юм бол нэгийг бодоосой энэ залуу дуучид, жүжигчид… алтан үеийнхнээсээ ичиж амьдраасай…

  • Anonymous (March 21, 2012 11:55:01 pm )

    uzdeg uzdegee songood l uzeg l dee ene chin hunii uuriin songolt

  • Anonymous (March 21, 2012 11:59:09 pm )

    uhaantai elit boloh gej balet dramm uzeed hurhirch bdg nuhduud jinhene hoshin shog

  • Anonymous (March 23, 2012 1:56:16 pm )

    eee bvgdeeree vzeed arzaitlaa ineeldeed syydag bj 1 yum ynshaad l bvgdeeree genet l nvd ni neegdeed tyilshirchixdgii

  • Anonymous (March 23, 2012 2:21:09 pm )

    ХӨДӨӨНИЙХӨН Л ТЭР ХОШИН ШОГИЙГ ҮЗДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. МҮЭСТО-Д ОЧООД ҮЗЭЭРЭЙ. БООЁО ХАРИН ГАВЪАТ БОЛОХ ГЭЭД ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДААД ЭХЭЛЧИХСЭН БАЙГАА НЬ САЙТУУДААР ТАВИУЛСАН МЭДЭЭЛЭЛҮҮДЭЭС НЬ ХАРАГДААД БАЙГАА ЮМ. МОНГОЛД АМБИЦГҮЙ ХҮН АЛГАА. ДУУЧИД НЬ ХҮРТЭЛ ТӨРИЙН ОРДОНД ДУУЛЖ Л БАЙДАГ. НӨГӨӨ ТЭНЭГҮҮД НЬ ДУУЛУУЛЖ Л БАЙДАГ КЭКЭКЭ. ТЭГЭЭД АРААС НЬ НЭГ НӨХӨР БАС БАРЬЦАЖ ТОГЛОСОН ГЭЭ БИЗДЭЭ. ОДОО БҮГД ТОГЛОХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БОЛЧИХСОН БАЙГАА БАЙХАА. ICE TOP-Р 76-Г НЬ ТЭР ОРДОНД НЭГ САЙН ДУУЛУУЛАХ ЮМСАН. ТЭГЭЭД 76 ЯМААГ БҮГДИЙГ НЬ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ КЭКЭ

  • Anonymous (March 23, 2012 2:21:57 pm )

    УУЧЛААРАЙ ГАВЪЯАТ

  • Anonymous (December 07, 2012 6:45:48 pm )

    юу тэнэгтээд байгаа аалзнууд вэ урлаг ойлгохгүй юмнууд ингэж ярдаг юм энэ чинь урлаг чадаж л байна ш дээ эмээ өвөөгийн дүрд орж та чадах юмуу дөө урлаг гэдэг тэр дундаа хошин шог хэтрүүлэг байдаг юм ойлгохгүй бол надаар заалга 88603565 99787166 88565013 99860024

antalya rent a car