antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2012 4 comments

Сая төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна

нийтлэсэн Admin

“Хүний хөгжил сан”-аас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр нь олгохоор болсон.

Нийт 330 мянган иргэнд 330 гаруй сая төгрөг олгох тооцоо гаргаад байсан юм. Гэтэл Засгийн газраас хугацаандаа амжиж олгоно гэж байсан ч хариуцсан байгууллагуудын мэргэжилтнүүд “Үнэндээ ямар журмаар яаж олгох, тийм их мөнгийг 10 хоногийн дотор хаанаас яаж бүрдүүлэх гэж байгаа юм” хэмээн cap шинийн өмнө олгохоос татгалзсан.

Харин дараа нь Засгийн газрын хуралдаанаар ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд нэг сая төгрөгийг олгож дуусна гэж байсан ч сураг алдраад байна. Энэ талаар Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодруулахад “Журмыг нь хүртэл сайн батлаагүй байгаа. Хэзээ олгох нь тодорхойгүй байна. Одоо надад ямар нэгэн шийдвэр ирээгүй” хэмээсэн.

Зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан болохоор нэг зэрэг ийм их мөнгө тараахаас зайлсхийж нэг сая төгрөгийг хойшлуулж байж магадгүй” гэж байв.

Л.БААТАРХҮҮ

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 20, 2012 11:19:44 am )

    Hmmm ed narch ingene l dee

  • Anonymous (March 20, 2012 2:56:40 pm )

    330n myngan hund say say tugrug ughuur 330 garui say bolchdiin bh daa

  • Anonymous (March 20, 2012 8:14:56 pm )

    uguj chadkum bol yaahkaj hudalaa amlaj bdag bnaa ene 76d bas ebi buyu elbegdorjid unen goloosoo urgui hujaagiin sheesnuud zasgiin erhend garaad davraj bnaa

  • Anonymous (March 23, 2012 7:23:10 pm )

    Ene mungiig bas ene ouytan nart ogj bgaa mungiig uguhguigeer Ajliin bair gargaad ugwul iluu ireeduitei yum daa uul n

antalya rent a car