antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2012 8 comments

Цагдаагийн экс удирдлагууд эмнэлэгт үлдлээ

нийтлэсэн Admin

Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдон шалгагдаж буй Цагдаагийн ерөнхий газрын  даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нар гуравдугаар сарын 14-нөөс  Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Сүхбаатар дүүргийн шүүхээс тэднийг цагдан хорих шийдвэр гаргасан ч эрүүл мэндийн байдлыг нь харгалзаж  үзээд  цагдаагийн хяналтад эмчилгээ хийлгэхээр болсон юм. Цагдаагийн удирдлагуудын ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нар шүүхээс гаргасан цагдан хорих шийдвэрийг эсэргүүцсэн ч хэвээр үлдээсэн байгаа. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг хүлээж авахгүй гэдгээ өнөөдөр Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч шүүгдэгчдийн өмгөөлөгчид мэдэгджээ. Энэ мэт үйл явдал өрнөөд удаагүй байтал өчигдөр /гуравдугаар сарын 19/ 18.00 цагийн үед эмнэлэгт эмчлүүлж байсан цагдаагийн экс  дарга нарыг цагдан хорих 461 дүгээр анги руу авч явах болов.

Сэтгүүлчдийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очиход цагдаа нар эмнэлгийн гадна олноороо цугласан, цагдаагийн удирдлагуудын гэр бүлийнхэн ирсэн байв. Тэд  эмнэлгийн гадаа зогссон цагдаа нарт хандаж “Та нар өөрсдийгөө эх орныхоо төлөө ажиллаж байна гэж бодож байна уу. Тушаал биелүүлсэн хүнийг ингэж ялладаг юм байна. Та нарыг ч тушаал биелүүлсний чинь дараа яллана” гэх зэргээр дайрч давшилж байгаа харагдав.  Эмнэлгийн ойролцоо цагдаагийн жижиг тэргүүдээс гадна пургон маркийн машин авчирсан байсан бөгөөд 20.00 цагийн үед эмнэлгийн хашаа руу  оруулж, хаалганд ойртуулж зогсоосон юм. Оройн 19.00 цагийн орчимд эмнэлгийн гадна олноороо цуглаад байсан цагдаа нар хэсэг хугацаанд цөөрсөн ч 22.00  цагийн үед эргээд  цуглан, хоёр эгнээгээр зогсов. Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Алтангэрэл, Ц.Итгэл, Д.Энхтунгалаг нар эмнэлэг рүү орж, гарч байлаа. Өмгөөлөгч Ц.Итгэл “Шударга үнэн хэзээд ялдаг учраас бид хэзээ нэг өдөр ялах л болно. Албадан авч явна гэж байна. Гайхаж л байна” гэв. Энэ үеэр  Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлтэй уулзлаа.

-Таны үйлчлүүлэгчийн биеийн байдал ямар байна вэ?

-Хүнд байгаа. Эмч нь хөдөлгөж болохгүй гэсэн. Аппарат залгасан хүнийг эмнэлгийн орон дээрээс  хүчээр авч явж болохгүй биз дээ. Даралт нь дахиад өссөн. Сахарын хэмжээ 20 хувиас буурахгүй байна гэж байна.

-Уг нь шүүхээс цагдаагийн хяналтан дор эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан биз дээ?

-Хоёр захирамж байгаа юм. Алийг нь хүчингүй болгосныг би сайн  ойлгохгүй байна.

-Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах саналын хариуг ирүүлсэн үү?

-Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өнөөдөр /өчигдөр/  надад өгсөн.

Шөнийн 23.40 цагийн байдлаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна талд 50 орчим цагдаа, шүүгдэгчдийн гэр бүлийнхэн, сэтгүүлчид үлдсэн байв.  Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Сүхбаатар дүүргийн эмнэлгийн эмч нар шүүгдэгчдийн биеийн байдал хүнд байгаа тул хорих анги руу явуулах боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Ингээд   шөнийн 00.20  цагийн үед  эмнэлгийн гадна байсан цагдаа нар тарав. Тэнд байсан цагдаагийн алба хаагчийн өгсөн мэдээллээр дээрээс цагдаа нарыг татах үүрэг өгчээ. Оройн 18.30 цагийн үеэс эхэлсэн энэ байдал зургаан  цаг орчим  учир битүүлгээр үргэлжилсэн ч үр дүнд хүрсэнгүй.  Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн  эмч  нар “Хүнд өвчтөнийг хөдөлгөж болохгүй. Ийм нөхцөлд цагдан хорих руу ачих үндэслэл байхгүй” гэсэн тухай мэдээлэл хэвлэлийнхэнд ирэв. Цагдаа нарыг тарсны дараа сэтгүүлчид  шүүгдэгч нарын эмчлэгч эмчээс  албан ёсны мэдээлэл авах гэсэн боловч “Ямар ч мэдээлэл өгөхгүй” хэмээн эмнэлгийн үүдийг хамгаалж байсан цагдаагаар дамжууллаа.

Үнэхээр шүүгдэгч нарын биеийн байдал хүнд байгаа бол тэр тухай мэдээлээд, ямар төрлийн эмчилгээ  хйиж байгаа, ямар үндэслэлэээр хөдөлгөж болохгүй гэж буйгаа тайлбарлахад хэцүү биш санагдана. Тав хоногийн өмнө болсон шүүх хурлын үеэр цагдан хорих шийдвэр гарсны дараа гэнэт даралт нь  ихэсч, сахарын өвчин нь сэдэрсэн цагдаагийн экс дарга нар тав хоног эрчимт эмчилгээнд байсан ч биеийн байдал нь дээрдээгүй  бололтой. Нүдээр хараагүй ч өмгөөлөгч нарын яриагаар  юуны ч юм аппараттай, сэхээнд, хөдлөх боломжгүй хэвтэж байгаа ажээ. Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн  хуучин дарга нарыг хоёр дахиа цагдан хорих руу авч явах гээд хүчирсэнгүй. Шүүхийн  шийдвэр нэгэнт гарсан байхад түүнийг биелүүлэх хуультай. Гэвч тэдэнд энэ хууль үйлчилсэнгүй. Гэхдээ  хэвлэл, мэдээллийнхнийг явсны дараа цагдан хорих руу  ачиж магадгүй гэх яриа ч байсан юм. Энэ талаар бид эргэн мэдээлнэ.

Сануулахад, долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүн буудуулж амь насаа алдсан, зургаан хүн шархадсан хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагуудыг шүүх хурал гуравдугаар сарын 14-нд болсон байгаа. Энэ өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Шүүх хуралдааныг хойшлуулсан ч шүүгдэгчдийг цагдан хорих захирамж гаргасан бөгөөд үүний дараа цагдаагийн удирдлагуудын бие чилээрхсэн тул тэр өдөрт нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн билээ.

С.ОТГОН

Гэрэл зургийг М.НЯМСАЙХАН

.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (March 20, 2012 10:58:18 am )

    Элбэгдоржийг өөрийг нь хориход хийвэл таарна

  • Anonymous (March 20, 2012 11:05:45 am )

    Энэ хэд ичиж амьдармаар юм.
    Ийм хүмүүсээр төрийн ажлыг хийлгэн гэдэг гутамшиг

  • Anonymous (March 20, 2012 11:08:21 am )

    ачаачэээ, хүүрээ хийгээд байгаа юм бээ?

  • Anonymous (March 20, 2012 11:15:25 am )

    icheesei.tsagdaagiin udirdlaga geed bga yum a. iim archaagui bj bj.

  • Anonymous (March 20, 2012 1:29:07 pm )

    МОНГОЛД ТӨР ГЭЖ БАЙНУУ МОНГОЛ ТӨРИЙГ МАН ИЙН ЛУЙВАРЧАН ХУЛГАЙЧ ХАХУУЛЧ АЛУУРЧАД ЭЗЭЛСЭН ГЭДЭГ НЬ ХАРААГДАЖ БАЙНА ЦАГДАА АЛУУРЧАНГ ХАМГААЛДАГ ГАЗАРУУ
    ТӨР БАЙГАА БОЛ ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛААЧ ЭЛБЭГДОРЖОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИД ХУУЛЬ БИЕЛҮҮЛЭХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАГААС ШААРДААЧ ШААРДААД БОЛОХГҮЙ БОЛ ТӨРИЙН ТӨМӨР НҮҮРИЙГ ҮЗҮҮЛЛЭЖ ЦЭРГИЙН ХУЧЭЭР ХУУЛЬ САХУУЛААЧ ЦАГДААГААС АРД ИРГЭДЭЭ ЦЭГИЙЛЭЖ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААЧ ШОРОН ЭМЛЭГТЭЙ ШҮҮ ТЭНД АВААЧААЧ
    ИРГЭД ЗЭВСГЭЛСЭН ЦАГДААГ БИДНИЙГ ХАМГААЛНА ХЭМЭЭН ЭНДҮҮРЧ БОЛОХГҮЙ ЮМ БАЙНА
    ТЭД ЛУУЙВАРЧАД АЛУУРЧАД ХУУЛЬ ЖӨРЧӨХЧ НАР ҮНЭНХЭЭР БОЛСОН ЮМ БАЙНА ГЭДЭГИЙГ САЙН ХАРЖ МЭДЭЖ АВЛАА ШУДРАГ ИРГЭН ЦАГДААД АЖЛАХ ХЭЦҮҮ ЮМ БАЙНА
    ЦАГДАА НИЙГЭМИЙН ДАЙСАН ХУУЛЬ ЖӨРЧӨГЧ БОЛЧОХ ГЭЖ ДААНЧ ДЭЭ ИРГЭД ОДОО ЮУНД ИТГЭХ ВЭ ИТГЭХ ЮМ ЭНЭ ТӨРД АЛГА АЙМАГ СУМ АХ ДҮҮСЭЭРЭЭН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ
    ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛАХ БОЛХООС АРГАГҮЙ БАЙДАЛД ХҮРЭХНЭ ХУУЛЬ ХУУЛЬ БИШ БОЛЛОО ШҮҮ ДЭЭ ЦАГДААШ ДАРУУХАН ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА УДАЖ БОЛОХГҮЙ БОЛЛОО ШҮҮ

  • Anonymous (March 20, 2012 1:42:57 pm )

    ЦАГДААГ ХУРДАН ӨӨРЧӨЛИЙ ГАЙ ТАРЖ МЭДНЭ ИЙМ ЦАГДААГИЙН БАЙГУУЛАГ ХЭРЭГГҮЙ
    ОДОО ДАХИН СОНГУУЛ БОЛНО ДАХИН ЛУЙВАР БУЛХАА ОДООГООС ИХЛЭЖ БАЙНА
    МАН 100 САЯ АН 50 САЯ ЭНЭ ЧИНЬ ТӨРИЙН ЭРХ ХУДАЛДАЖ АВЯ БАЙГАА НЭГ ХЭЛБЭР
    БИШ ҮҮ
    ҮНЭН ГЭЖ АЛГА БАЙНА ИЙМ СОНГУУЛ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ ЛУЙВАРЧАН АЛУУРЧАН НАРТ Л
    ХЭРЭГТЭЙ ДЭЭ МАН МАНАН ГИЙН БҮЛЭГТ БА ЭЛДЭВ ЛУЙВАРЧАНД САНАЛ БҮҮ ӨГ ҮНХЭЭР АРД
    ТҮМЭН ЭХ ОРНО ГЭСЭН ТАНИГДСАН ХҮМҮҮСИЙГ СОНГО Л ДОО ТИЙМ ХҮМҮҮС БАЙНА
    ТЭМҮҮЖЭН БААСАН АВГАЙ ГАВЯТ ХУУЛЬЧ ЧЭМЭД ГЭЭД НИЙГЭМИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ХҮМҮҮС БАЙНА БАТЗАНДАН МАГНАЙ НАРЧ БАС ОРНО МӨН ОЛОН ШУДРАГ ЭМЭГТЭЙ БИ АРД ОЛОН МЭДНЭ
    САЙН ХҮНИЙ ҮРИЙГ МУУЛААД ЯАЙЖ БАРХАВ САЙР ШАНДИЙН УСИЙГ ШАВХААД ЯАЙЖ БАРХАВ ГЭЖ ҮГИЙГ ЛУЙВАРЧАД МЭДМЭЭР ДЭЭ

  • Anonymous (March 20, 2012 1:50:04 pm )

    МОНГОЛД ТӨР ГЭЖ БАЙНУУ МОНГОЛ ТӨРИЙГ МАН ИЙН ЛУЙВАРЧАН ХУЛГАЙЧ ХАХУУЛЧ АЛУУРЧАД ЭЗЭЛСЭН ГЭДЭГ НЬ ХАРААГДАЖ БАЙНА ЦАГДАА АЛУУРЧАНГ ХАМГААЛДАГ ГАЗРУУ
    ТӨР БАЙГАА БОЛ ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛААЧ ЭЛБЭГДОРЖОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИД ХУУЛЬ БИЕЛҮҮЛЭХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАГААС ШААРДААЧ ШААРДААД БОЛОХГҮЙ БОЛ ТӨРИЙН ТӨМӨР НҮҮРИЙГ ҮЗҮҮЛЛЭЖ ЦЭРГИЙН ХҮЧЭЭР ХУУЛЬ САХУУЛААЧ ЦАГДААГААС АРД ИРГЭДЭЭ ХАМГААЛАЖ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААЧ ШОРОН ЭМЛЭГТЭЙ ШҮҮ ТЭНД НААД ХЭРЭГТЭНГЭЭ АВААЧААЧ
    ИРГЭД ЗЭВСГЭЛСЭН ЦАГДААГ БИДНИЙГ ХАМГААЛНА ХЭМЭЭН ЭНДҮҮРЧ БОЛОХГҮЙ ЮМ БАЙНА
    ТЭД ЛУУЙВАРЧАД АЛУУРЧАД ХУУЛЬ ЖӨРЧӨХЧ НАР ҮНЭНХЭЭР БОЛСОН ЮМ БАЙНА ГЭДЭГИЙГ САЙН ХАРЖ МЭДЭЖ АВЛАА ШУДРАГ ИРГЭН ЦАГДААД АЖЛАХ ХЭЦҮҮ ЮМ БАЙНА
    ЦАГДАА НИЙГЭМИЙН ДАЙСАН ХУУЛЬ ЖӨРЧӨГЧ БОЛЧОХ ГЭЖ ДААНЧ ДЭЭ ИРГЭД ОДОО ЮУНД ИТГЭХ ВЭ ИТГЭХ ЮМ ЭНЭ ТӨРД АЛГА АЙМАГ СУМ АХ ДҮҮСЭЭРЭЭН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ
    ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛАГ БОЛХООС АРГАГҮЙ БАЙДАЛД ХҮРЭХНЭ ХУУЛЬ ХУУЛЬ БИШ БОЛЛОО ШҮҮ ДЭЭ ЦАГДААГ ДАРУУХАН ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА УДАЖ БОЛОХГҮЙ БОЛЛОО ШҮҮ

  • Anonymous (March 20, 2012 3:39:40 pm )

    YAMAR AIMHAI GULUGNUUD VE? OROOD L GARNA BIZ. IIM YUMNUUD DARGA HIIJ BSAN GEHEER GUTAMSHIG.

antalya rent a car