antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 3 comments

ЯПОН, АРДЧИЛСАН СОЛОНГОСЫН НУУЦ ХЭЛЭЛЦЭЭР МОНГОЛД БОЛЛОО

нийтлэсэн Admin

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 17-18-нд Улаанбаатар хотноо Япон, Ардчилсан Солонгос улсын нууц хэлэлцээр боллоо. Хоёр улсын төлөөлөгчид Улаанбаатарт уулзах болсон талаар Японы хэвлэлд хэд хоногийн өмнөөс мэдээлсэн. “Японы парламентын гишүүн Накай Хироши гуравдугаар сарын 16-нд Монголд БНАСАУ-ын өндөр албан тушаалтантай уулзана” хэмээн Японы Засгийн газрын хэд хэдэн гишүүн хэвлэлд мэдээлснээр уг уулзалтын талаар ярьж эхэлсэн. Японы парламентын гишүүд гадаадад зорчихдоо зөвшөөрөл авдаг. Накай Хироши гишүүн 16-нд Тайвань явах томилолт хүссэн өргөдөл гаргасан нь сөрөг намынхан түүнийг худлаа ярилаа гэж буруутгах үндэс болсон. Ингээд Монголд хийх түүний айлчлалд парламентаас хориг тавьсан юм.

Накай Хироши 2009 он хүртэл Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг хариуцан ажиллаж байсан билээ. Хэдийгээр уг албаа орхисон ч энэ жил хэд хэдэн удаа Хойд Солонгосын албаны хүмүүстэй уулзсан байдаг. Накай Хироши Монголд ирж чадахаа байж, хүсэлт гаргасан Тайваньд очихоор одсон. Харин энэ үед БНАСАУ-ын Японтой хийх гэрээ хэлэлцээр хариуцсан Элчин сайд Сон Ил Хо (Song IL Ho) Бээжинд очсон байв. Гуравдугаар сарын 16-ны өдөр Бээжин-Улаанбаатарын онгоцонд суусан тэрбээр сэтгүүлчдэд “Монголд ЭСЯ-ны ажлаар очих гэж байна” хэмээн мэдэгдэж, Японы төлөөлөгчидтэй уулзахаа үгүйсгэсэн.

Хойд Солонгосын төлөөлөгч “Чингис хаан” олон улсын онгоцны буудалд 14.35 цагт буусан. Орой нь Токио-Улаанбаатарын онгоцыг Японы хэвлэл мэдээллийн томоохон баг угтлаа. Накай Хироши ирж чадаагүй ч хэн нэг нь түүнийг орлоно хэмээн хүлээж байсан хэрэг. Харин онгоцноос Японы Такүшёкү их сургуулийн профессор Манабэ Садаки гарч ирсэн. Манабэ Садаки бол Хойд Солонгост хулгайлагдсан иргэдээ аврах нийгэмлэгийн захирал билээ. Тэрбээр энэ сарын 17-18-нд БНАСАУ-ын Японтой хийх гэрээ хэлэлцээр хариуцсан Элчин сайд Сон Ил Хотой уулзаж, Накай Хироши гишүүний ирээгүй шалтгааныг тайлбарлан, гэрээ хийсэн байна.

Японы талаас юуны өмнө дэлхийн II дайны дараа нутаг буцсан солонгос иргэдийн япон эхнэрүүдийг түр хугацаагаар эх оронд нь ирүүлэх, 1970 онд онгоц барьцаалан Хойд Солонгос руу зугтсан гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн авах, Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлыг хөндөж ярилцсан гэж улс төр судлаачид үзэж байна. “Энэ сарын 17-ны өдөр хоёр орны төлөөлөгчид Монголын Засгийн газрын байранд хоёр цаг хэртэй хэлэлцээ хийсэн” гэж NHK телевиз мэ дээлсэн. Эх сурвалжаас авсан мэдээллээс үзвэл тэд Их Тэнгэрт уулзжээ. Уулзалтын дараа БНАСАУ-ын Элчин сайд Сон Ил Хо “Манабэ Садаки бол улс төрч биш, Засгийн газрын төлөөлөгч ч биш. Бид хувийн шугамаар л уулзсан” хэмээн ярьсан бөгөөд чухам ямар тохиролцоонд хүрсэн нь нууц хэвээр үлдлээ.

М.СУГАРАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 19, 2012 6:17:05 pm )

    зөв сайн үйлсийн төлөө уулзсан нь мэдээж. япон бол муу түнш биш. тэдэнд итгэж болно.

  • Anonymous (March 19, 2012 10:57:02 pm )

    1939 ond uvug deedsiig chini alah gej irsen tunshuuded duu mongol hun martaj bolohgui

  • Anonymous (March 20, 2012 8:52:23 am )

    ямар тэнэг юм бэ? дахиад монголд уулзалт хийлгэхгүй болох нь л дээ

antalya rent a car