antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 1 comment

Хурандаа нар шүүх хурал хүртэл эмнэлэгт “сувилуулна”

нийтлэсэн Admin

-ХУРАНДАА НАРЫН АЧААР ИРГЭД ОЛОН ЗҮЙЛИЙГ МЭДЭЖ АВЛАА-

Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч цагдаагийн генерал, хурандаа нарыг эмнэлэгт үргэлжлүүлэн “хорьж”, эмчлүүлэх шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт гаргалаа. Мөн хурандаа нарын хүссэнээр шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх хууль зүйн үндэстэй эсэхийг судлахаар боллоо. Шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр бол шинээр томилогдсон шүүгчид 30 шахам хавтаст хэрэгтэй танилцах гэж дахиад хагас жил ч хүлээлгэж мэдэх нь. Тэр болтол хурандаа нар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ор бөглөж, сувилуулах нь. Дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, өвчтөнүүд ор хүлээн дугаарлаж байдаг. Гэтэл таслан сэргийлэх арга хэмжээ авсан хурандаа нарыг жирийн өвчтөнүүдийн өмнүүр оруулан байж эмчилж байна.

Хурандаа нарыг шүүх хурлын эргэн тойрон дахь үйл явдлаас иргэд олон зүйлийг мэдэж авлаа. Цагдаагийн даргыг хорих шийдвэрийг шүүх гаргасан ч, биелэлээ олох боломжгүйг харууллаа. Мөн хурандаа нарыг хорихын эмнэлэгт хэвтүүлж болохгүй байгааг харахад тэнд хүнийг эмчилдэггүй юм байна.

Ерөөсөө л хорихын эмнэлэгт даралт бууруулчих хэмжээний эмчилгээ хийх боловсон хүчин байхгүй бололтой. Тиймээс шоронд хоригдож байгаад эмчлүүлэх шаардлага гарвал хорихын эмнэлэгт найдаж л лав болохгүй нь. Үүнээс гадна дэлхий нийтэд чихрийн шижинтэй хүнийг хорьж болдоггүй хуультайг хурандаа нарын ачаар иргэд мэдэж авлаа. Мэргэжлийн хүний яриагаар урьд өдөр нь согтууруулах ундаа хэрэглээд, маргааш нь чихэрлэг ундаа уучихвал бие дэх сахарын хэмжээ ихэсдэг гэнэ. Хурандаа нарыг эмнэлэгт хэвтүүлсэн өдөр цагдаа нарын нэг архи бариад орж байсан нь ийм учиртай ч байж мэдэх. Чихрийн шижинтэй хүн хоригддоггүй, шинжилгээгээр сахарын хэмжээгээ их гаргаж болдог аргыг иргэд хурандаа нарын ачаар мэдлээ.

Ц.УЯНГА

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 19, 2012 10:03:20 am )

    ХУРАНДАА НАР ТӨРД БАЙГАА МАН ИЙН ЛУЙВАРЧАДИЙН ДААЛГАВАРИЙГ БИЕЛҮҮЖ
    БАЙГАА БОЛХООР АР ТАЛ НЬ БАТАЛГААТАЙ ХАРИН ТЭДНИЙГ ИЛЧЛЭХГҮЙ БАЙХ ҮҮРЭГТЭЙ
    ДУНД НЬ ХЭДЭН ЖЭРИЙН АЖЛАА ХИЙЖ ЯВАА ЦАГДАА НАР АРД ОЛОНД АД ҮЗЭГДЭЖ ҮЛДЭХНЭ ХӨӨРХИЙ ХУРАНДАА НАРАА ГЭЖ ХАЧАН МУУХАЙ ХҮМҮҮС ЮМ ТЭД ЧИНЬ МАН ИЙН ҮНЭНЧ ГЭШҮҮД
    ЭНЭ НАМИЙН ЛУЙВАРЫН БҮЛЭГЛЭЛИЙН БУУНИЙ НОХОД ОДОО ЭЗЭНДЭЭ ҮҮРГЭЭ ГҮҮЦЭТГЭЖ БАЙНА ЦАГДАА НАРАА БИД ЗАМД НЬ ҮРЭГДЭХ НЭЭ ҮҮНД ОРОЛЦОЛГҮЙ АЖЛААЛ ХИЙЖ ЯВИЙ

antalya rent a car